Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1921 оны Ардын хувьсгал нь харийн түрэмгийллийг эсэргүүцсэн ардын бүрэн эрхт улсын төлөөх хувьсгал байжээ. Ялалтын үр дүнд харийн түрэмгийлэгчдийг хөөн гаргаж, феодалын байгууллыг халж, Ардын эрхт хэмжээт цаазат Монгол улсыг тунхаглажээ.

Д.Сүхбаатар жанжин бичгийн болон цэргийн өндөр мэдлэгтэй хүн байсан

Д.Сүхбаатарын гар бичмэлүүдийг судлахад тэрээр бичгийн болон, цэргийн өндөр мэдлэгтэй, машид цэгцэрсэн төрийн бодлогтон байсан нь харагддаг.

Ер нь түүх болоод үндэсний бахархал, боловсрол, шинжлэх ухааны салбарыг, дээр нь эрүүл мэндийн бодлогыг огтоос улс төржүүлж, ангилж булаалдах ёсгүй. Тэгснээр улс орныг урагш хөгжүүлэх биш хойш улдан чангаах мөчөөрхөл үүсдэг. Энэ үгийг хэлэх учир нь түүхийг хэт хавтгайд нь улс төржүүлж, өнөө маргаашийн явцуу ашгийн төлөө өвөг дээдсийн үйл хэргийг бүү өнгөц нимгэн дүгнээсэй гэсэн бодол юм.

ТЕГ-аас цувралаар гаргасан 20 дугаар зууны түүхэн эх орончдын тухай сайхан баримтат бүтээлүүдийг олж үзсэн. Түүний дотор Д.Сүхбаатарыг Оросын улс төрийн тагнуулын агент байгаад, хожим тэдний тушаал зааврыг үл дагаснаас болж хорлогдсон байх боломжтой гэх зураглалыг оросын архивын баримтаас дүгнэн гаргаж байна лээ. Ер нь бүхэл бүтэн улсынхаа төв талбайд аргамаг хүлэгтэйгээ мөнхөрсөн ардын баатрыг элдвээр гутааж, сайн муугаар шүүн цэгнэх эрх хожмын бидэнд байхгүй. Тухайн үеийн түүхийн ээдрээ нугачаатай нөхцөл байдалд улс орныхоо тусгаар тогтнол, язгуур ашиг сонирхлыг хамгаалахын тулд бидний өвөг дээдэс бүхий л аргыг хэрэглэж байсан байж таараа.

Жанжныг үгүй болсноос хойхно 3 жилийн дараа сонинд нийтлэгдсэн үгийг бид олонтаа ишилсээр бараг цээжилсэн байна. Түүний үгийг Д.Сүхбаатар биш өөр хүн бичсэн мэтээр ч бас цуу гарсан байдаг. Би Жанжин Сүхбаатарын одоо хүртэл үлдсэн архивт байгаа болон хэвлэгдсэн ихэнх номыг биечлэн үзэж судалж байсан. Ганц жишээ дурьдахад л цаг хатуу байхад 1971 онд Ширэндэв гуайн Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор хэвлүүлсэн “Д.Сүхбаатарын баримт бичгийн эмхтгэл” хэмээх номыг анхааралтай уншихад Сүх жанжины хэн байсан нь маш тодорхой харагддаг.

Богд хааны түүхэн үүргийг үгүйсгэж байсан тэр үед Сүхбаатар болон Жавзандамба хутагт хоёрын хоорондын багш шавийн дотно харьцааг тус номонд илэрхий харуулдаг. Захиргаадалтын үед яаж яваад шүүлт, цензур туулаад тэр ном хэвлэгдсэнийг би их гайхдаг юм. Хожим мэдэхнээ соц үеийн монголын сэхээтнүүдийн олонх нь наанаа Оросыг ихэд сүжрэх байдал гаргаад нууцаар өөрийн өв соёл, Чингис хаан, Үндэсний түүхэн удирдагчдаа ихэд биширдэг байсныг олж мэдсэн. Бас Д.Сүхбаатарын гар бичмэлүүдийг судлахад тэрээр бичгийн болон, цэргийн өндөр мэдлэгтэй, машид цэгцэрсэн төрийн бодлогтон байсан нь харагддаг. Зарим хүмүүсийн Жанжны өөрөө бичсэн эсхэд нь эргэлзээд байдаг үгийг ч тэр өөрөө бичсэн байх магадлал асар өндөр. Учир нь өгүүлбэрийн бүтэц, үг сонголт, найруулга зүй нь түүний өмнө бичиж байсан илтгэл, тэмдэглэл, бусдад илгээсэн захидлуудын гар бичмэлтэй харьцуулан судлахад яг түүнийх мөн гэдэг нь илэрхий байдаг.

Түүний байлдааны ажиллагаа явуулсан, “цагийн байдал бүхий” нөхцөл илтгэсэн тухай тайлангуудтай танилцахад ч бас үнэхээр зоригтой, эрэмгий дайчин, цэргийн уран стратегич байсан нь харагддаг. Орчлонд 30 хан насалсан гэхэд ямар их гүн ухаанд нэвтэрсэн, өргөн мэдлэгтэй, хүний нийгмийн зүй тогтол, амьдралын учир утгыг ухан мэдэх гэсэн тэмүүлэлтэй залуу байсан нь харагддаг. Түүний өөрийн оюунаар илтэд бичиж үлдээсэн дараах үгийг анхааралтай уншихад хувь хүнийх нь дотоод итгэл, боловсрол, сэтгэлгээний цараа нь маш тод анзаарагдана.

 

"Тэнгэрийн дор, дэлхийн дээр эрдэнэт хүний биеийг олж төрсөн нь гайхамшиг зохиол, эхийн хэвлээс гарч нялх нялзрайгаас эцэг, эхийн хүмүүжүүлэн тэжээх асралд дэгжиж, өдөр түлхэн өссөөр бие тэгшрэн, санаа олж хүмүүжсэний хойно хэдий мэргэн мунхаг адилгүй, хүчирхэг буурай өөр боловч аливаа хүн сурах чиглэлийг эрхэм болговол хандах зүг өвсбээн (аяндаа) тогтоно. Эв санаа нэгдвэл орчлонгийн түмэн бодосыг гийгүүлэн авч, хүчтэнийг хураан чадна"

Хорьдугаар зууны эхэн үеийн бичиг цэргийн эрдэмд товойн шалгарсан олон аавын хөвгүүд байсан. Тэдний нэг бүрийн түүх цадиг, намтар үйлийг нь сүүлийн жилүүдэд боломжоороо судлаачид гаргаж тавьсаар байна. Д.Сүхбаатарыг тэднээс илүүдүүлж, бас дутуудуулж үнэлэх шаардлагагүй юм. Эх түүхийг эгзэгтэй мөчлөгт Монголын төлөө эрслэн босоод богино түүхэндээ тод мөр үлдээсэн хүмүүсийн нэгэн бол Жанжин Сүхбаатар юм. Түүний нэр алдар, үйл хэргийг аль нэг намын үүсэл хөгжлөөр “хязгаарлаж” өмчлөх эрх орчин цагийн монголд хэнд ч байхгүй. Ер нь Ардын хувсгалын түүх төдийгүй Ардчилсан хувьсгалын түүхийг ч бас нэг нам хүчин “хувьчилж” эзэмших шаардлага байхгүй юм. Аль аль нь л Монголын түүх. Монголын ард түмний хүсэл зоригоор хийгдсэн, итгэл үнэмшлээр бүтсэн үйл хэрэг байсан.

Монголын түүхийг ард түмэнд биш ашиг хайгчдад хуваах тусам, энэ улсын хөгжлийн боломжийг олон жижиг нэгжид жиргэх тусам, хүмүүс нь хоорондоо нутаг усаараа, жалга довоороо талцах тусам бид өөрсдөө л хатингаршина. Үндэстнээрээ хатингаршихгүйн тулд том сэтгэж, том харж, үндэсний язгуур эрх ашгаа хувь болоод, бүлэг, намынхаа мөрөөдлөөс дээгүүр тавих цаг бол өнөөдөр.

Сүхбаатарын Эрдэнэболд

Сэтгэгдэл 54ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2 сар 3. 13:41
Зочин

Tiime

2016, 12 сар 11. 13:10
Бүүгий

Зүгээр л хувь хүмүүс өөр өөрийнхөө сэтгэгдэл, үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж байхад л нэг нэгнийгээ элдэвээр хэлж доромжлох, гутаах энэ мэт зохисгүй үйлдэл чинь л биднийг нэгдэж нягтрах, цул болоход асар том саад болж байгаагийн тод жишээ шүү дээ.
Түүхээсээ сургамж авах, түүхээсээ суралцах гэдэг маань зөвхөн энэ жишээн дээр л харагдана.

2016, 6 сар 6. 10:54
зочин

Буу сэлмээрээ эх орноо хамгаалан тулалдогд хаанаас баатар цол хүртсэн хүнийг өлсөж баатар болсон Батүүлтэй зүйрлэдэг тэнэг бас байдаг аа? Залуу хүн оросуудад итгэж байснаа маш хурдан ойлгож хөндийрсөн нь маш ухаантайн шинж. Өнөөдрийн ноёд шиг өөрийгөө бодож яваагүй жинхэнэ баатар бол Сүх. Тэр талбайг нь энэ бузарууд нэрийг нь сэргээж ард түмнээсээ уучлал гуйх цаг ирнээ.

2 сар 15. 11:22
Зочин

сүхбаатар оросын улаан цэргийг хятад цэрэг довтолбол манайхыг хамгаалхуу гэхэд үгүй хятадтай найрамдлын гэрээгээ зөрчихгүй гэж орос улс хэлсэн. тийм бол оросын улаан цэргийг монголоос гарга гэж хэлснийхээ төлөө оросуудад хорлогдсон гэдэг

2016, 5 сар 30. 15:59
Эрдэнээ

Сүхбаатарыг Ардын хувьсгалтай нь, Бат-Үүлийг Ардчилсан хувьсгалтай нь ЗҮГЭЭР Л ҮЛДЭЭ. Зүгээр л өөрийгөө хичээ. Бусдад дараа болохгүй амьдарчих, салбартаа тэргүүлчих тэгээд дараа нь ЭЦЭГ ӨВГӨДӨӨ ШҮҮМЖИЛ, ЭНЭ ЦАГИЙН БААТРАА ШҮҮМЖИЛ.

2016, 6 сар 1. 0:24
Сайн

Үхсэний чинь ардчилсан хувьсагал вэ. Ардчилсан гэх жагсаал өлсөглөнл байсан. Бат Үүл тэгээд баатаруу . Бас Сүх жанжин баатартай харьцуулхуу хуцваа

2 сар 3. 1:56
Зочин

Зөв. Дүр эсгэсэн ардчилал. Лаларууд Эх сайхан орныг минь сүйрүүлж байна.

2016, 5 сар 28. 17:36
Ганзориг.

Төр улсын үймээн дотор төөрч будилах явдал залуу хүнд байдаг л зүйл болов уу. 1920 онд билүү дээ улаан цэргийн бага даргын сургуульд Чойбалсангийн хамт сурч байсан. Бодоо нарын хүмүүсийг буудан хороосон цэргүүдийг шагнах тушаал гаргаж байсан зэрэг түүхийн баримт байдаг тухай уншиж байсан. Эдгээрээс бодход оросын гар хөлийн үзүүрт ашиглагдаж байсан бололтой юм. Гэвч сүүлдээ оросууд монголын дотоод хэрэгт хэт оролцож байгааг дэмжхээ больсноосоо хамааран ажилгүй болсон гэж уншиж байсан.

2016, 6 сар 1. 0:26
Сайн

Байдаг тухай чи унашсан болхоос байдагийг хараагүй үзээгүй байж итэгцэн гаруу. Байдаг гээд нэг худалч мэдэмхийрэгч биччүүл байдаг болчихуу

2016, 6 сар 1. 11:36
Зочин

Харсаан хө

2016, 5 сар 27. 23:22
Зочин

Bogd haaanaas zorigt baatar tsol shagnuulsan jinhene baatar hun hujaagiin sheesnuud hudlaa hutsahaa bolil doo

2016, 5 сар 27. 16:42
Зочин

хүрээний сайхан залуу,эрэлхэг дайчин

2016, 5 сар 26. 10:53
ялалт

Одоо бутэн ухаантай хун М.Энхсайхан л бн даан ч ажлыг нь хийлгэхгуй юм даа

2016, 6 сар 1. 0:27
Сайн

Хужаагийн эрлийз хүн бүтэн ухаантан болчихуу

2016, 5 сар 26. 10:38
ойдаа

Сүх жанжны цэргийн эрдэмд гарамгай бас сурах талаар хэлсэн үг бол одоогийн 50,60,70 настнуудын хүмүүжил ирээдүйдээ мундаг түүн шиг болох хүсэл зоригийг бадрааж хүмүүжлийн асар их нөлөө үзүүлсэн хүн бол мань эр яах аргагүй мөн Бас Бал дарга байна уншиж мэдэх сурах ажиллахыг тэр үеийн бидэнд үлгэрлэсэн хүн Дээд хүн ямар байна доод хүмүүс тэгж гүйдлээ олдог байж шүү Залуусаа нийгмиээ үлгэрлээрэй

2016, 5 сар 25. 18:44
Зочин

90 онд ардчилсан гэх ямар хувьсгал болсон бэ? батүүл нар баатар мөн үү? хэнээс хэнийг аварч баатар болсон бэ? аймхай хулчгар өвгөн батмөнхтэй энэ нөхдүүд байлдаад ялж хувьсгал хийчвүү? маш инээдтэй.

2016, 5 сар 25. 17:38
зочин

Яадаг байсан ч жинхэнэ баатар бол энэ хүн. Мянган Батүүл ч энэ хүний зиндаанд ойртохгүй. Одоо энэ авилгачдад казино тоглодоггүй хэн бгаа юм. Мөрийтэй тоглодог байсан ч яадаг юм Эх орныхоо төлөө амь хайрлаагүй явсан хүн. Хэзээ ч муулж болохгүй хүн бол энэ Д.Сүхбаатар.

2016, 5 сар 25. 16:45
Зочин

уншсан юмаа ухаарч ойлгоод бичээ ч түүхээ ашиг сонирхолд ашиглаж болохгүй гээд байгаа юм биш үү, одоо тэр хүн босч ирээд юм ярих биш, цаг үе цаг үеэрээ дуусдаг, монголын төлөө цэл залуу насаа зориулсан монгол хүү шүү дээ, энэ бол жирийн арл иргэдийн бахархал

2016, 5 сар 25. 16:39
Зочин

Амны өмхийтэй, олон нууц амрагтай, мөрийтэй тоглоомонд донтсон байдаг л нэг монгол эр байсан юм билээ. Хөөрхийг, сүнсийг нь тайван байлга. Одоо хэнд хэрэгтэй юм бэ?

2016, 6 сар 1. 11:37
Зочин

Архичин сагсуу хар юм байсан гэсэн.

2 сар 4. 7:21
mgl

dagz min hujaa ruu zailj bolno shuu

2016, 6 сар 1. 0:18
Сайн

Эргүү ***** вэ чи

2016, 5 сар 30. 10:38
202.21.106-д

Хүний амны өмхийг байтугай өөрийнхөө үнэрийн мэдэхгүй хэвтээж юун мэдэмхий нусгай вэ?

2016, 5 сар 25. 16:38
аа

монголын ард түмэн үеийн үед Сухбаатар жанжинаа дээдэлж явах учиртай. Гамин цагаантаны гараас монголыг хамтран зүтгэгч нарынхаа хамтаар чөлөөлсөн гавьяа тай хүн. Ардчилсан хувьсгал гэдгээс илүү их зүйлийг ард түмэндээ хийж өгсөн жанжин хүн. Үеийн үед үр хойч нартай дандаа ярьж сануулж байх хэрэгтэй гэж би боддог. тиймдээ ч үр хүүхдэдээ байнга ярьж өгдөг

2016, 5 сар 25. 15:45
Зочин

Түүхэнд мөрөө тод үлдээсэн гэдэг нь маргаангүй үнэн. Йим эх орончид олон бий. Хөшөө нь харин их хаантай зэрэгцээд төв талбайд байх нь эргэлзээтэй л асуудал шүүдээ. Үнэний зэрэгцээ домог болгосон юм ч их бий шүүдээ.

2016, 5 сар 25. 13:37
Зочин

Баабар Сосорбарам хоёр л доош нь хийх гэж их үзсэндээ. Бат үүлийн хажууд жинхэнэ БААТР хүн шүү . Хар цэргийг хядаж явсан жанжин шүү

2016, 5 сар 28. 0:03
Зочин

Хар цэрэг хядаж явсныг нь мэдэхгүй л юм байна, харин оросуудтай нийлж халхын ноёдоо хядаж ирсэнийг нь мэднэ

2016, 6 сар 1. 0:20
Сайн

Битий шаагаад бгаарай . Баабар Со хоёроос өөр юм сонсоогүй сохор вэ

2016, 5 сар 31. 11:00
зочин

чи хажууд хараад зогсож байсан юм уу

2 сар 4. 7:23
mgl

HUJAA NAR NUTAG BUTSAH BOLOOGUI YU

2016, 5 сар 25. 11:14
Монгол

Сүх жанжинтай одоогийн жулдрай нар эчнээ хэрэлдэж муулаад яах юм бэ? Өнөөгийн Монголыг бий болгосон ихэс дээдсийн маань нэг нь яах аргагүй мөн шүү дээ.

2016, 5 сар 25. 10:45
01

БОГИНОХОН НАСАНДАА ИХИЙГ БҮТЭЭСЭН ЭХ ОРОНЧ ЗОРИГТ ЖАНЖИН БИЛЭЭ, ЭНЭ ХҮНИЙ ХИЙСЭН ГАВЬЯАГ ХЭН Ч ҮГҮЙСГЭЖ ЧАДАХГҮЙ БИЛЭЭ,

2016, 5 сар 24. 18:06
Зочин

Оросууд Ленин шиг тахин шүтүүлэх гэж Монголд Сүхбаатарын бодит түүхийг мушгин гуйвуулж үзэл сурталчилж худлаа зохиосон байдаг Оросын хуурамч зохиолыг МАХН нь 70 жил өмчилж тэнэгтсэн байдаг юм Шинэчилсэн гэх МАН сонгуулийн шоу хийх гэж Сүхбаатарын түүхийг өмчилдөг юм Сүхбаатар бол Богд Хаант Монгол улсын цэрэг л байсан Богд хаанаас Баатар цол авсан Тэр үед Баатар цолыг эцэг эхийн өгсөн нэрэнд нь залгадаг байжээ Жишээ нь Хатанбаатар,Манлайбаатар Дамдинсүрэн,Нанзадбаатар гэх мэтээр Сүхбаатарын нэр нэрлэсэн Хятадын авилгалд автсан хэдэн ноёд лам нараас болж 1911 -1919 он хүртэл оршин тогтносон Богд хаант Монгол улсаа устгасан 1919-1921 он хүртэл Сүхбаатар Хятадаас салах тэмцсэн болохоос Ардын хувьсгал Коммунизм гэж орилж яваагүй юм шүү

2016, 5 сар 24. 17:28
Зочин

Оросын хөлсний этгээд байсан хүн. Ард олноо бодоод байсныг нь мэдэхгүй л юм байна. Хар феодал анги гэгдсэн хүн бүхнийг устгах ажиллагааг гардаж эхлүүлсэн цөөвөр чоно билээ.

2 сар 4. 7:26
mgl

ХУЖАА ХҮН ОЙЛГОХГҮЙ Л ДЭЭ ТАНАЙ ӨВӨГ ЭЦЭГИЙГ ЖИНХЭНЭ ШАЛНЫ АЛЧУУР БОЛГОСОН ХҮН ДЭЭ

2016, 6 сар 1. 0:21
Сайн

Чи нэг хужаагийн шээс байна даа

2016, 5 сар 24. 18:48
Монголхуу

Чи хэзээ тороод, хэдийд нь жанжиныг мэддэг болсон хужаагийн шээс вэ?

2016, 5 сар 24. 16:28
Зочин

Цэргийн гарамгай жанжин байсан нь үнэн. Харин нам өмчлөөд тэнэгтээд бадгаа болих хэрэгтэй. Ер нь ардчилал, тусгаар тогтнол зэрэг үнэт зүйлс нь аль нэг намын өмч биш нийт монголчуудын үнэт зүйл

2016, 5 сар 24. 15:00
са ах

Эх түүхээ мэдэхгүй мэдэн будилах явдал бол хойч үедээ гэсгээл хүртэх нигууртай болой

2016, 5 сар 24. 14:29
зочин

Жанжин бол Монголын ард түмний сор болсон хүү, удирдагч байсан.

2016, 5 сар 24. 14:22
Зочин

Сүхбаатар бол хоёр төрийн баатар хүн. Оросууд Чингис хааны түүхийг хичнээн гуйвуулсан билээ. Түүн шигээ элдвийг бичдэг хүмүүс бий. Монголын түүхчид орчин үед жаахан биеэ дааж ажилаачээ. Алийн болгон тоть шиг байх юм. Оросуудыг дууриасан, үгүйсгэсэн хэвээрээ байх юм.

2016, 5 сар 24. 14:15
T ZUGSER

Ter huniig tuuhteini uldee suuld garch ireed oorsdiigoon super mann bolgoz bui humuusiin uneng oloochdee

2016, 5 сар 24. 14:00
г

Жанжин Сүхбаатарыг ямар хүн гэдгийг тухайн үеийн хамт нөхөрлөж байсан хүмүүс нь тодорхойлж өгсөн байдаг

2016, 5 сар 24. 13:55
Зочин

Харин би бол Сүхбаатарыг зохиомол баатар байсийн байна гэж ойлгосон

2 сар 7. 10:34
Зочин

Чи юм ойлгох хүн мөн үү??????????????

2016, 5 сар 30. 10:35
122.201.28-д-т

Хүүхэдлэйн киногоо үзээд, зохиомол баатаруудтайгаа амьдардаа, нялх жаал минь

2016, 5 сар 25. 23:13
Ss

Чиний юу бодох чинь хэнл ч хамаагүй

2016, 5 сар 24. 13:47
злчин

Арай ч Бат Үүл баатар шиг баатар биш Улс орныхоо төлөө цусаа урсгасан хүн байх

2016, 5 сар 24. 16:39
Зочин

Бат-Үүлийг ямар баатар гэхэв дээ, гудамжны улс төрдөө ч хэл амны бай болж ичих ч үгүй хүүгээ оффшоор данстай эх орноосоо урвагч болгон зарлаж байгаа ***** шүү дээ. Цэрэг байтугай бичгийн боловсрол ч байхгүй, хотын дарга албан тушаалтай эрх мэдэл өндөр 40 мянгатын хүүхэд гэж ярих дуртай ч 40, 50 мянгатад юу ч хийгээгүй, гэр хороололын жорлонгийн газар руу шүлсээ савируулсан зөнөг залгасан саарал толгойт шүү дээ

2016, 5 сар 27. 22:13
Зочин

Sukhbaatar Bol Mongoliin ard Tumenii suut khuu, ikh ikh janjin shuu dee!

2016, 5 сар 27. 22:20
Зочин

Unen zorigt,uhaalag udirdagch,ikh janjin D Sukhvaatariin achaar Mongol uls tusgaar togtnoloo Olson bilee.

2016, 5 сар 28. 0:04
Зочин

Оросын тэжээвэр гөлөг байсан

2016, 5 сар 30. 10:32
182.160.32-т

Өөрөө хятадын бээжин хав уу?

2 сар 4. 7:29
mgl

БИШ ЭЭ НААДАХ ЧИНЬ ГАМИНГИЙН ҮЛДЭГДЭЛ ХУЖААГИЙН ШЭЭС БЭЭЖИН ХАВ НААДАХААС ЧИН АРАЙ ИЛҮҮ

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]