Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1921 оны Ардын хувьсгал нь харийн түрэмгийллийг эсэргүүцсэн ардын бүрэн эрхт улсын төлөөх хувьсгал байжээ. Ялалтын үр дүнд харийн түрэмгийлэгчдийг хөөн гаргаж, феодалын байгууллыг халж, Ардын эрхт хэмжээт цаазат Монгол улсыг тунхаглажээ.

Жанжин Д.Сүхбаатар бол буриад хүнУншсан6,999

Энд намтар түүхийг нь өгүүлэх цэргийн яамны сайд жанжин Д.Сүхбаатар нь тэдний нэгэн адилаар буриад хүн байсан юм.

1921 оны Ардын хувьсгалд буриадууд маш идэвхтэй оролцсон. Их соён гэгээрүүлэгч Жамсраны Цэвээн, Элбэгдорж Ренчино, Д. Сүхбаатар, Ц.Бадамцуу, Ц.Бадамжав, Ж.Сандагдорж нарын өндөр боловсролтой сэхээтнүүд Монгол Ардын намд гишүүнээр элсэж, тус намын Анхдугаар Их Хуралд оролцжээ. Алтанбулагийн чиглэлээр Монголд орж ирж, Ардын Журамт цэрэгт элсэж, байлдаанд оролцсон буриадууд ч олон бий.

Эдийн засгийн дээд боловсролтой Даш Лхампилон Аж үйлдвэрийн яамны зөвлөх, Монгол техийн дарга, эдийн засгийн ухааны эрдэмтэн Баярт Вампилон Засгийн газрын эдийн засагч, Японоос эргэж ирсэн Гомбо Бадамжав шүүх яамны зөвлөх, Цэдэн-иш Дашпилон Монголын төв хоршооны холбооны дарга бөгөөд Сангийн яамны зөвлөх, Эрдэнэбатхаан Дашеев Гэгээрлийн яамны сайд, Цогтбадамжав дотоод яамны зөвлөхөөр ажиллаж, Монгол оронд Европын дэвшилт соёлыг түгээхэд хувь нэмрээ оруулжээ. Буриадын олон тооны сэхээтнүүд нам, төр, олон нийтийн байгууллага, яам, үйлдвэр аж ахуйг удирдах газруудад Монголын ирээдүйн хөгжлийн төлөө идэвх зүтгэл гарган ажиллаж байжээ.

Энд намтар түүхийг нь өгүүлэх цэргийн яамны сайд жанжин Д.Сүхбаатар нь тэдний нэгэн адилаар буриад хүн байсан юм. Түүнийг нас барсны дараа үнэн түүхийг нь гуйвуулж, улс төржсөнийг нь залруулах зорилгоор миний бие нь энэхүү нийтлэлийг бичиж, уншигч түмэндээ хүргэж байна. Д.Сүхбаатарыг буриад хүн болохыг нь нотолж чадах нэгэн өндөр настан Г.Пампаан гуай Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа II хороололд охин Сэнгээгийн Тунгалаг, зээ хүү В.Бадамцэрэн нарын хамт энх тунх, эрүүл саруул аж төрөн сууж байна. Гомбын Пампаан нь 1921 оны 8-р сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Халхгол сумын нутагт Борын Гомбын 2 дахь охин болон хорвоод мэндэлжээ. Эцэг Б.Гомбо нь Цэдэний Тогоонтой 1918 онд гэр бүл болж, гурван охин, гурван хүү төрүүлж өсгөсөн байдаг. Б. Гомбо нь 1938 оны 1-р сарын 26 өдөр баривчлагдаж, тухайн оныхоо 3-р сарын 25 өдөр ОБЭК-ын 11-р тогтоолоор хуулийн дээд хэмжээгээр хилс хэргээр шийтгэгдэж, сүүлд цагааджээ.

Г.Пампааны ярьсан нь: “Намайг арав гаруй настай байхад манайх эртний түүхт Бар хотын орчмоор нутагладаг байлаа. Тэр үед Д.Сүхбаатарын ээж Хандын төрсөн дүү нь болох Лувсангийн Жанга гэдэг хүн эхнэр Бүтэдийнхээ хамтаар манайхтай айл зэргэлдээ нутагладаг байсан. Л.Жангынд Д.Сүхбаатарын төрсөн дүү охин Дулам нь тэдний хонь малыг хариулж, амьдардаг байсан. Бид хоёр их дотно үерхэж найзалдаг байлаа. Д. Дулам надаас таван насаар эгчмэд байсан. Өвчний улмаас нүүр нь эрээн цоохор толботой болсон ч, ухаан санаа эрүүл саруул хүн байсан. Дулам хүнтэй суугаагүй ч, нэг хүү төрүүлж Шагдарсүрэн гэдэг нэр өгөөд, нагац ах Л.Жангадаа өргүүлсэн юм. Ар гэрийнхнийхээ тухай хааяа Дулам ингэж ярьдаг байсан: “Манайх Оросын Чита мужийн Бооржийн районы Тарь нуурын орчмоор Бухын харуул гэдэг газарт нутаглаж байгаад 1918 оны үед 300 гаруй буриад айл малаа авч, Монгол нутаг руу нүүхэд нь бид цуг орж ирээд Халхголд нутагладаг байсан.    

Д.Сүхбаатар ах маань хойно Оросын цэрэгт алба хааж байгаад халагдаж, 1918 оны үед Халхголд байсан манайд ирж хэд хоноод, Богдын хүрээ орно гээд явсан. Эцэг эх маань морин тэргээр Богдын хүрээ рүү ахын араас явахдаа намайг Л. Жанга нагацынд орхисон юм. 1921 онд Ардын Хувьсгал ялсны дараа ах Сүхбаатарыг маань монгол цэргийн их том дарга болсон гэж хүмүүс ярилцдаг болсон. Нэг өдөр ах маань нэг хүнтэй хамт ирж, надтай уулзсан. Хоноод явна гэж байсан боловч өглөө намайг сэрэхэд ах байхгүй, шөнөдөө явчихсан байсан. Ахыг ирэхэд улааны хүн ирлээ гээд лам нар их дургүй байсан учир ахыг шөнөдөө явсан байх гэж боддог.

Нэг удаа Жанга нагац дээр дотоод явдлын яамны төлөөлөгч ирж уулзахад би тийм хүн мэдэхгүй гээд Д.Сүхбаатарын нагац ах гэдгээ нуусан. Тухайн үеийн манай багийн засаг дарга Галсанжамц ч гэсэн манай төрөл садангийн хүмүүсийг бүгдийг нь Д.Сүхбаатарын хамаатан гэдгээ нуу гэж дарамтлах болсон тул бүгдээрээ багийн засаг даргаас айдаг байсан. Ах маань Галсан гэдэг хүүтэй ноён хүний хатан явсан Янжмаа гэдэг халх авгай авсан байсан. Сүүлд нь ахын эхнэрт Сүхбаатарыг буриад хүн шүү дээ гэж манай нутгийнхан, бас хамаатнууд маань хэлж байсан удаатай ч, сонсох их дургүй, цухалддаг байсан гэж хүмүүс хэлэлцэхийг сонссон. Манай ээж нэг эгч, нэг охин дүүтэй байсан бөгөөд дүү охин нь одоо БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Шинэхээн хошуунд бий.”   

 

Г.Пампаан гуай 1989 онд охин С.Тунгалагийн хамтаар Шинэхээн хошуунд очихдоо Дуламын эхийн дүүг олж уулзаж чадсан боловч цуг явсан хүмүүс нь яаруулаад тухтай хөөрөлдөх боломж гараагүй ажээ. Г.Пампаан гуайн яриаг цааш нь сийрүүлбэл: “Манай нутгийн Дамбийням лам Богдод мөргөхөөр Хүрээ орсон юм. Хүрээнд очоод Дуламын ах Сүхбаатар жанжны гэрт байсан гэдэг. Тэд хоорондоо ойр төрөл садан учир Дамбийнямд  “Ах та, миний хувцасыг өмсөөд, Богдод мөргөж адис авна уу” гэсэн санал тавихад, Дамбийням лам татгалзаад, Богдод мөргөж адис авах зорилгоо биелүүлж чадалгүй эргэж ирсэн гэдэг юм. Намайг 16 нас хүрэх үед манай нутагт их баривчилгаа эхэлсэн. Буриад эрчүүдийг толгой дараалан баривчилж байсан тул Дуламын нагац Л.Жанга ах ч гэсэн ихэд айж, Д.Сүхбаатартай хамаатан гэдгээ тас нуусан юм.”

Дашрамд хэлэхэд, Дамбийням ламын охин Мандаа нь одоо УБ хотод амьдарч байна. Түүний ач охин Сэргэлэн нь Дорнодын Чойбалсан хотод амьдардаг. Г.Пампаан гуайн дээрх дурсамжаас гадна Цагаан-Овоо сумын харьяат Бавуудоржийн Уранцэцэгийн надад өгүүлсэн яриаг энд сийрүүлье. Тэрээр, “Д.Сүхбаатарын төрсөн дүү Д.Дуламын төрүүлж, өргүүлсэн хүү болох Жангын Шагдарсүрэн нь 1996 онд нас барсан юм. Миний эх Баскын Бүтэд нь Шагдарсүрэнтэй сууж, эгч Б.Эрдэнэцэцэгийг маань төрүүлсний дараа салцгаасан. Б.Эрдэнэцэцэг эгч маань одоо УБ хотын Баянзүрх дүүрэгт охин Норовсүрэнгийн Золзаяагийн хамт амьдарч байгаа” гэж ярьсан.

Мөн миний бие нь Цагаан-Овоо сумын уугуул Цагаангууд овгийн Ш.Наваанцэдэнтэй уулзаж байхад тэрээр надад ийн ярьсан юм: “Д.Сүхбаатарын эх Хандын дүү болох Лувсангийн Жанга нь Бүтэд гэдэг эхнэртэй байсан. Тэднийх хүүхэдгүй айл байсан учир Д.Сүхбаатарын дүү Д.Дуламаас гарсан хүү болох Шагдарсүрэнгээс гадна миний төрсөн эх болох Хандамыг бас өргөж авч өсгөсөн. Ээж маань миний эцэг Шарлуусүрэнтэй ханилж, намайг төрүүлсэн юм. Цагаан хуасай овгийн жаахан Дамдиных Тарь нуураас хойш Гүн Жалгатай гэдэг газар нутаглаж байх үеэр Д.Сүхбаатарыг төрсөн гэдэг юм хэмээн эх маань ярьдаг байсан.” Одоо Ш.Наваанцэдэн нь УБ хотын Чингэлтэй дүүрэгт эхнэр Т.Наранцэцэг, охин Н.Буянзаяа нарын хамт аж төрж байна.

Мөн судлаач Ж.Жамц гэдэг хүн 2000 онд Дорнод аймгийн Дашбалбар суманд зохиогдсон буриад ястны Алтаргана-IV наадмын үеэр болсон “Буриад монголчуудын угсаа-түүхийн зарим асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал дээр “Түүхт хүний удам гарлын тухайд” нэртэй илтгэл тавьсан байдаг. Тэрээр илтгэлдээ Д.Сүхбаатарын тухай мэдэх 16 хүнтэй уулзаж, тэдний яриаг нэр цохон тодорхой тэмдэглэсэн байдаг. Түүний илтгэлээс товчхон иш татахын сацуу дээрх 16 хүний ярианаас ганц хүний дурсамж яриаг нь уншигч та бүхэндээ хүргэе. Тэрээр илтгэлдээ, “Монголын 1921 оны хувьсгалын их удирдагч Дамдины Сүхбаатарыг одоогийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын халх ястан “цагаан дээлт” Дамдины хүү гэсэн намтар байдаг билээ. Гэтэл Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын өндөр настангууд Д.Сүхбаатарыг манай нутгийн буриад “жаахан” Дамдины хүү юмсан гэж дурсан ярихыг нь олонтаа сонсож байсан тул багахан хэмжээний судалгааны ажил хийсэн юм. ... Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын иргэн Мухуудааны Сандан гэгч жараад насны өвгөнтэй миний бие нь 1970 онд уулзаж ярилцахад, тэдний удмынхан Оросын Чита мужийн нутаг Бухын харуул хавиар жаахан Дамдиныхтай хөрш ойр нутагладаг байснаас гадна хоорондоо худ ураг хүмүүс байжээ. Сандан өвгөн ийнхүү дурсан ярьсан юм: “Намайг бага байхад олон буриадууд Оросын нутгаас нүүн Монголд орж ирээд, жаахан Дамдиныхтай ойрхон нутаглаж явсан. Удалгүй тэдний хүү Сүхбаатар нь оросын цэрэгт алба хааж байснаа халагдаж ирсэн, орос хэл бичигтэй, цэргийн эрдэмтэй хүн болсон гэж ярих болсон. Дараа нь Д.Сүхбаатарыг Богдын хүрээ явсан гэлцдэг болсон. Жаахан Дамдин худ маань ходок тэргэнд хос морьд хөллөөд Богдын хүрээ ороод ирснийхээ дараа бидэнд хүү Сүхбаатар маань Богдын хүрээнд хүүхэдтэй халх авгай аваад, Богдын цэрэгт сургууль заадаг сургагчаар ажиллаж байна гэж ярьсан. Дараа нь Дамдин худ маань Богдын хүрээ рүү дахин яваад эргэж ирээгүй. Хүрээнд байх үед керосин дэнлүү дээр нь унаснаас болоод их галд түлэгдэж шархалж байгаад сайжралгүй нас барсан гэж хүмүүс ярих болсон юм. Энэ явдал 1920-иод оны үед болсон санагдана. Би бага байсан ч гэсэн, жаахан Дамдин худ маань өвлийн цагт дандаа цагаан хөдсөн дээл өмсдөг байсныг нь санадаг юм. Түүний дараах жилүүдэд Богдын хүрээ ороод ирсэн Дамбийням, Жамсраны Норов зэрэг хүмүүс жаахан Дамдины хүү Сүхбаатарыг Монголын их том дарга болоод байна гэж манай нутгийнхан нэг л сонирхон ярьцгаадаг болсон. Түүнээс хойш хэдийд ч билээ жаахан Дамдины ойрын төрөл Жангынд цэргийн дарга нэг хүн машинтай гэнэтхэн орж ирэнгүүтээ: “Та Лувсанжанга гэдэг хүн мөн үү? Танайх Дамдины Сүхбаатарын хамаатан садан мөн биз дээ?” гэж их л сүржин дуугаар чанга асуухад нь Жанга өвгөн дотроо, “аягүй бол Сүхбаатар маань ямар нэгэн хэрэг түвэг тарьчихаад, намайг бас холбогдуулах нь байна” гэж айсандаа болоод, “манайд Дамдины Сүхбаатар гэдэг төрөл садан байхгүй” гэж тас мэлзсэн гэдэг юм. Түүний дараа Д.Сүхбаатарыг нас барсан тухай сураг дуулдах үед Жанга өвгөн, “Сүхбаатар маань өвчтэй байгаад ах дүү нартаа хэл дуулгахаар хүн явуулсан байсан юм болов уу? Айсандаа болоод би буруу л юм хийчих шиг боллоо доо” гэж ярьсан юм. Тэднийд Д.Сүхбаатарын төрсөн дүү Д.Дулам нь амьдардаг байсан юм.”

Орост цэргийн эрдэм сурсан Д.Сүхбаатар нь Монгол орондоо ардын нам байгуулалцан, хувьсгалын их үйл хэргийг удирдаж явахдаа өөрийгөө буриад хүн гэдгээ нууж, хамаатан садандаа нууцаар сэмхэн очиж уулзаж байсан нь магадгүй дөнгөж сая оросоос орж ирсэн буриад хүн гэдэг нь мэдэгдвэл халх түмнийг хойноосоо дагуулж чадахгүй гэж үзсэн байж болох талтай хэмээн Ж.Жамц нь илтгэлдээ дээрх дүгнэлтийг хийсэн байдаг.     

Дорнод аймгийн Баяндун сумын харьяат Дугаржавын Дамдинжав нь 2002 онд “Монголын буриад зон” нэртэй ном хэвлүүлж явсан судлаач хүн бөгөөд саяхан миний бие нь түүнтэй уулзахад, “Д.Сүхбаатарын буриад хувцастай том зураг Дүрслэх урлагийн музейд өлгөөтэй байдаг байсан сан. Одоо фондод нь байх л ёстой. Монгол судлаач японы эрдэмтэн Футаки Хироши ч гэсэн Д.Сүхбаатарыг буриад хүн гэж хэлдэг байсан” гэж ярьсан юм. Харин саяхан судлаач О.Пүрэв нь интернэтэд тавьсан мэдээлэлдээ Д.Сүхбаатарыг Хуасай овгийн хүн байсан тул барга хүн байсан байж магадгүй бичжээ. Хуасай овог нь зөвхөн баргуудад байдаггүй, бас буриадын 11 эцэг буюу овгийн дотор Хуасай/Хусай/ гэж бий. Миний эх Арслангийн Жавзмаа нь баруун Хуасай овгийн буриад хүн байсан юм.  

Түүнчлэн Д.Сүхбаатарыг буриад хүн байсныг нотлох нэгэн баримт түүхэнд үлджээ. Дээр үед болж байсан үйл явдлуудыг үнэн зөвөөр нь бичиж үлдээсэн Оросын эрдэмтэн Юрий Корольковын “Маш нууц” (Арслангийн орчуулга, 1981 он) номны 14 болон 15-р талд ийн өгүүлжээ: “... Хиагтын ойролцоо хүндэт өвгөн Сергей Николаевич В амьдардаг байв. Тэр тахал эсэргүүцэх ажлаар Монголд олон удаа очиж байжээ. Сүүлийн удаа очиход нь би түүний туслахаар Монгол руу явлаа. Бидэнд Колчакаас (тодруулга.цагаан армийн генерал асан) булааж авсан хуучин форд тэрэг өглөө. Спектор машины жолооч Дугарсүрэн, орчуулагч Дамба бид дөрвүүл сууж явлаа. Дашрамд хэлэхэд, Дамба бол монголын малчин ардыг Бароны эсрэг, хятадын генералын эсрэг босгож байгаа Сүхбаатарын үеэл дүү ажээ. ... Сүхбаатар орос хэвлэлийн газар ажиллаж байгаад одоо нууц байдалд орсон сурагтай. Хөдөлмөрч монголын ард түмнийг хятад генерал, барон Унгерний өөдөөс босгох амаргүй ажил түүнд оногджээ. Тройцкосавскаас тагнуулын дивизийн даргын түүнд дамжуулсан зүйлийг хүргэх зэрэг бас бус ажил Дамбад байлаа” хэмээн бичсэн байна.   

Дээрх номноос үзэхэд, Д.Сүхбаатар нь Оросын нутагт хамаатан садантай, тэндээс гарч ирсэн буриад хүн байсан нь тодорхой байна. Д.Сүхбаатар нь өөрийн алба хааж байсан Оросын 5-р дивизийн улаан армиас хүн хүч, зэвсэг техникийн тусламж авч, тэдэнд монгол дээл өмсгөөд, дээр нь 400 гаруй монгол партизан цэрэгтэй хүч хавсран Хиагт хотод бүгсэн 10 мянга гаруй гамин цэрэгтэй байлдаж, бут цохин хөөн зайлуулсан гэдэг нь дээрх номыг уншихад тодорхой болж байна. Ийнхүү Орос цэрэгт монгол дээл өмсгөж, гаминтай байлдуулсан гэдэг олны дунд түгсэн яриа нь хоосон цуу үг биш, үнэний ортой бололтой хэмээн зууны нийтлэлч Баабарын “Нүүдэл, шийдэл, олз, гарз” номондоо дурьдсаныг нь баталж өгчээ.

Оросууд большевик хувьсгалаа экспортлохын сацуу Ар Монголд ардын нам, Ардын Засгийн газар байгуулах тусгай үүрэг даалгаврыг түүнд даалгажээ. Д.Сүхбаатар нь хүлээсэн үүргээ биелүүлж, хилийн гадна МАН-ын анхдугаар их хурлыг буриадын нэрт соён гэгээрүүлэгч Жамсраны Цэвээний боловсруулсан хөтөлбөрийн дагуу хуралдуулж, С.Данзанг МАН-ын дарга, Ардын түр Засгийн газрын ерөнхий сайдаар лам Д.Бодоог томилоод зогсохгүй Богдын хүрээнд орж ирээд, хэмжээт цаазат Богд хаант Монгол улсыг байгуулжээ. Д.Сүхбаатар нь Буриад Монгол, Ар Монгол, Өвөрмонголыг нэгтгэж, Богд хаанаар толгойлуулсан Нармай Монгол улсыг байгуулах панмонголист үзлийг тууштай баримталдаг халуун эх орончоос гадна социализмын үзэл санааг дэмждэггүй хүн гэдэг нь тодорхой болсон учир Оросын удирдагчдын шууд заавраар хоолонд нь хор хийж амийг нь бүрэлгэсэн бололтой юм.

Түүнийг эхнэр Янжмаа, хүү Галсан нарынх нь хамтаар хоолонд нь хор хийж хордуулжээ. Д.Сүхбаатар жанжин тэр даруйдаа амьсгал хураасан ба түүнийг хатгаа тусаж нас барсан хэмээн зориудаар цуурхал тараажээ. Тэрээр өдөржин ажиллаад хоол их идсэн байж. Харин хүү Галсан нь бага идсэн тул 15 хоногийн дараа, эхнэр Янжмаа нь сарын дараа ухаан орж сэргэсэн тухай ерээд оны эхээр Ардын Эрх сонинд өгсөн Д.Сүхбаатарын хүү С.Галсангийн ярилцлагаас уншиж байсан юм.

1923 оны 12 сард Д.Сүхбаатарыг нас барсны дараа эхнэр Янжмаа нь хүү С.Галсангийн хамтаар нөхрийнхөө намтарыг бичих зорилготой Халхголд ирээд сар болсон ч, ганц ч хамаатан садныг нь олж уулзаж чадалгүй буцсан гэдэг. Бүгд Д.Сүхбаатарын төрөл садан гэдгээ нуусан байсан тул арга мухардсан Янжмаа нь өөрийн эцэг, эхийн төрсөн нутаг Ёстбээсийн хошуу нутгийг цагаан дээлт Дамдины нутаг болгож, намтарыг нь зохиосон гэдэг яриа байдаг. Түүгээр ч зогсохгүй ангигүй нийгэм буюу социализм байгуулах Маркс, Энгельс, Ленины сургаалыг судлаагүй Д.Сүхбаатарыг Ардын Хувьсгалын туг болгон өргөмжилжээ. Ер нь энэ тал дээр манай зарим судлаач, нийтлэлчид бодит баримтанд тулгуурлалгүй, зохиож бичсэн зүйлийг үнэн түүх мэтээр ойлгуулж ирсэн байдаг. Хожим нь 1930-аад оны эхээр Халхын голд Япончууд өнгөлзөж, хил түгшүүртэй болсон үед Халхголд нутаглаж байсан 450 өрхийг хилээс дотогшлуулан нүүлгэж, одоогийн Цагаан-Овоо суманд шилжүүлэн суурьшуулахад /энэ тухай Л.Санжаажамц, Б.Дэлгэрмаа нарын 2004 онд хэвлүүлсэн “Буриадын түүх” номын 184-р талд бий/, Д.Сүхбаатарын төрөл садангууд тус суманд шилжиж иржээ.

Эцэст нь хэлэхэд, 2016 оны 11-р сарын 22 өдөр Г.Пампаан гуайтай Д.Сүхбаатарын уг гарвалын асуудлаар дахин уулзахад Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын харьяат, хөгжмийн зохиолч Загдын Адъяасүрэн надтай хамт байлцсаныг дурьдах нь зүйтэй. Ер нь ч Д.Сүхбаатар нь буриад хүн, бас төрсөн дүү Дулам нь бүх насаараа Цагаан-Овоо суманд амьдарсан гэдгийг манай Дорнод аймгийн ихэнх нь дуулж сонссон байдаг юм. 1921 оны паризануудын ихэнх нь жанжин Д.Сүхбаатар нь буриад аялгаар ярьдаг хүн байсан тухай дурссан байдаг.

1921 оны Ардын Хувьсгалд С.Данзан, Д.Бодоо нарын хамт Д.Сүхбаатар, Э.Ренчино нарын буриадууд хувьсгалын удирдагчийн хэмжээнд үүрэг гүйцэтгэсэн нь өнөө үед улам тодорч байна. Хүмүүнлэг ардчилсан иргэний нийгэм байгуулж, Бодоо, Данзан, Цэдэнбалыг цагаатгаж, сэргэн мандсан Монгол улсынхаа 20-р зууны түүхийг үнэн мөнөөр нь сэргээн тогтоож буй өнөө үед Ардын хувьсгалын их удирдагч Д.Сүхбаатарын гарал үүслийн талаарх зохиомол намтар түүхийг нь үнэн зөв болгон залруулж, түүхээ үнэнээр нь бичих цаг нэгэнт болжээ.

Үнэн ялах болтугай.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 7-р багийн иргэн Цэдэндорж овогтой Мөнхдорж

Сэтгэгдэл 117ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2 сар 6. 13:47
nihao

tembodoo

2 сар 5. 13:13
боржгон

Ингээд Сүхбаатар жанжинаа алдах чинь энэ дээ, муу сайн урвагч бэртэгчин Боржгон овогтуудаа, монголын тал нь боржгонууд ха ха

2 сар 6. 13:49
halh mongol

hun sug mine yagaad chi mongol tumniig mine hagalan butargah ajil ybuulaad bga yumbe

2 сар 3. 23:02
Ард хүн

Сүхбаатар хэн байх нь ер падлийгүй. Өвөрмонгол Сүхбаатар ч монгол үндэстэн. Буриад Сүхбаатар ч монгол үндэстэн. Халх байвал монгол байдаг юм биш. Элбэгдоржийн өвөг Шиньжанаас ирсэн гээд л байдаг. Шиньжаан чинь хятад биш шүү дээ. Шиньжааны монголчуудаас ирээ л биз. Хэн хаанаас ирэх нь ямар хамаа байна. Монгол үндэстнээсээ л ирсэн байвал болоо юм биш үү.

2 сар 2. 10:01
Баги

За буриад л биз. Улаан оросын дээрэмчдийг УБд дагуулж ирсэн хулгайч бгаа юм тэр Сvхээ чинь

2 сар 4. 10:59
Зочин

новш минь халтар хужаагаа дагаад яв монголд чамд байх газар үгүй СҮХБААТАР ЖАНЖИН бол монголын бахархал ойлгов уу

2 сар 1. 19:44
Uher

Hend hamaatai um kazak bsan ch odoo manid padliigui

2 сар 1. 12:37
unshigch

tegvel suhbaatar damdinov bh bsan ymuu neg l unemhilgui bn da

2 сар 1. 11:34
Зочин

иймэрхүү жалга довны үзлээсээ хэзээ нэг салах юм болдоо.Эцсийн эцэст тэр Монгол хүн,эх орныхоо төлөө маргашгүй гавъяа байгуулсан хүн,тиймч учраас түүний хөшөө нийслэлийн төв талбайд сүндэрлэж байна.Би ингэж л харж ойлгож явдаг.Тэр буриад,дөрвөд халх,өвөрмонгол аль нь ч бай түүний гавъяа арилчихгүй, бас гай байдаг бол бүдгэрчихгүй шүүдээ.Түүх бичдэг хүмүүс аль болох жалга довны үзлийг үгүй болгох талаас нь бичдэг байгаасай.

2 сар 5. 13:03
Зочинзочин

Энэ бичлэгт жалга довны үзэл ер алга. Та бүхэн жалга довны сэтэхгүйгээрээ , тэр өнцөг талаас хархад тэгэж бодогдож байгаа. Тусгаар тогтонсон Монгол улс бий болход гавьяа байгуулсан, монголын алдартай хүнийг өмчлөх гэсэн өчүүхэн сэтгэлээсээ сал. Энд үнэн түүхийг л хүн мэдээсэй гэж нийтэд дэлгэсэн байна. Одоо үзэл суртлын хувьд хэнээс хамааралгүй болсон үед түүхийг үнэн болгох санаатай аядаж байхад тэнэглэхээ больвол зүгээр сэн.

2 сар 1. 10:23
Зочин

Сүхбаатар аймгаас 6км орчимд байдаг Хайлааст үүдэнгийн худаг байгаа газарт эцэг Дамдин, Эх Ханд нарын нутаг болно. Энэ худгаас ууж ундаалдаг байсан гэж манай эмээ ярьдаг байсныг сайн санаж байна. Халх хүмүүс гэдэг байсан

2 сар 1. 9:42
Зочин

Түүх үнэнээр бичигдсэн бол Сүхбаатар аймаг сум өөр нэртэй доорхи т.сүхбаатар гэгч новш Бааст Гөлгөө гэсэн нэртэй бх блаа

2 сар 1. 9:21
Зочин

Жинхэнэ явахгүй таавчиг.Сүхжаргалмаа энэ тэр нь хэлбэл таарна.сүхбаатар чойбалсан байтугай түүхээ зохиосон цаг бсан.Тсүхбаатар гэж таавчиг олон бхаас аргагүй

2 сар 1. 9:43
90 оны баатар ккк

90ээд оны зохиомол түүх бий болгох гэж ядаваа ха ха. наад хэрүүлдээ хөөрхий муусайн буриадуудыг оролцуулж яахнав

2 сар 1. 9:14
Зочин

Энэ тсүхбаатар гэж үнэн хогийн гар бн аа.байж магадгүй юм бн.Сумаараа түүх зохиогоод ярих уу эсвэл хов живэнд итгэх үү.

2 сар 4. 11:01
Зочин

новш минь халтар хужаагаа дагаад яв монголд чамд байх газар үгүй СҮХБААТАР ЖАНЖИН бол монголын бахархал ойлгов уу

2 сар 7. 15:14
Зочин

сүхбаатар буриад хүн.түүх зохиомол.багадаа консулын хүүхдүүдтэй тоглож орос хэл сурсан.том болоод богд хааны цэрэгт явж морь сэлмэнд гарамгай болсн гж үнэмшилгүй түүх.хүрээний ядуу айлын хүүхэд оросын консулын хүүхдээр хэл заалгаж чадхуу.морь унаж үзээгүй хүрээний хүүхэд цэрэгт очоодл гэнэт гарамгай болдохуу.нууц бүлэгэмд байхдаа Төмөр гэж буриад хүний дүрд хувилаад шал буриадаар яриад оросын хил давжээсн гэж түүхэнд байдаг.халх хүн хэзээч цэвэр буриадаар ярьж чадахгүй.сүх бол оросын буриадад байхдаа хасаг цэргийн эрдэмд суралцсан орос хэлтэй бас хаарт их тоглдг хаартчин буриад байсан нь үнэн байх

2 сар 3. 20:54
bat khan

Chi yu geed xutsada bga mal ve?Muu baas chin..

2 сар 1. 9:18
Зочин

бишээ жанжин чинь үнэндээ өвөрлөг хүн байсан

2 сар 1. 8:58
Зочин8

ЭНЭ ҮНЭН БАЙЖ МАГАДГҮЙ, МАНЖИД УРВАСАН ХАЛХУУДААС ЭХ ОРНОО ХАМГААЛАХ ХҮН ТӨРӨХ ЁСГҮЙ БАЙСАН ЮМ.

2 сар 1. 12:33
Зочин

ёстой сайхан хэлж өгөв өө

2 сар 1. 11:16
Зочин

тэнэгт

2 сар 1. 8:34
Зочин

za tiim baij

2 сар 1. 8:32
Зочин

Үлгэр ярьж од болох гээд бантан хутгах хэрэггүй. Зөнсөн тэнэгүүд холион бантан хутгахаа боль

2 сар 1. 8:31
Зочин

омбын Пампаан нь 1921 оны 8-р сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Халхгол сумын нутагт Борын Гомбын 2 дахь охин болон хорвоод мэндэлжээ.

2 сар 1. 9:27
Зочинbataev

Agiin buriadiin mogoitiin orchmoor jijig damdin gej er amidarch bj tuunii huug suh gedeg bj dee tuunees ulbaalaad ene tuurugdul uuschee jijig Mongol ruu nuuj tegeed huu niislel huree tseregt yavjee ene yavdal 1918 onoos hoish bolj harin Suhbaatar janjin bol 1911 on gehed bogdoos zorigt baatar tsol shagnagdaj yavsan hun shuu dee bargiin damdinsuren gej hun bsan herev Suhbaatar buriad bsan bol buriadiin Suh geh bsan gehdee buraid adilhan Mongolchuud uchraas hoorondoo margaad yahav

2 сар 1. 8:34
Зочин

Г.Пампааны ярьсан нь: “Намайг арав гаруй настай байхад манайх эртний түүхт Бар хотын орчмоор нутагладаг байлаа. Тэр үед Д.Сүхбаатарын ээж Хандын төрсөн дүү нь болох Лувсангийн Жанга гэдэг хүн эхнэр Бүтэдийнхээ хамтаар манайхтай айл зэргэлдээ нутагладаг байсан. Л.Жангынд Д.Сүхбаатарын төрсөн дүү охин Дулам нь тэдний хонь малыг хариулж, амьдардаг байсан. Бид хоёр их дотно үерхэж найзалдаг байлаа. Д. Дулам надаас таван насаар эгчмэд байсан. On in yagaad ba aa

2 сар 3. 20:08
Ded

Ene zohiomol yaria baina aa. Bar hotiin orchim nutagladag gesen ee Halh gold baisan manai gerees Huree orohoor hudulsun ch geh shig. 200 km-iin zuruutei buudaad baih yum. 90-eed onii ued iimerhuu yaria hseg garaad duugui bolson yum.

2 сар 1. 8:29
Зочин

Oilgosongui , Pampaan gyia 1921 ond tursun bol xediid in urd tuuxee medeed xamatnuudtaigaa toglood unav aa???

2 сар 1. 8:23
Т.СүхбаатарTwitter-р нэвтэрсэн

Ёстой нэг зөнөсөн эмгэн өвгөн хоорондоо ярьдаг яриа л байна хэн итгэх вэ үлгэр л гэж хэлнэ.

2 сар 1. 8:08
Сүхбаатар

Дорнод аймгийн Хэрлэн сумын 7-р багийн иргэн Цэдэндорж овогтой Мөнхдорж үнэн юм бичнэ шүү. Энэ Мянгуужингийн үлгэрт хэн итгэх юм.

2 сар 1. 7:11
Зочин

90 оны хуушуур гудраад хөлсөө цувуулан сүүтэй цай оочлон хэвтсэн хувьсгал гэгчийн лалруудын хужаа нарын үнэн төрхийг илчлэх цаг нь болсон.

2 сар 1. 6:17
Зочин

буслын анхаарлыг татах жижиг ашиг сонирхолоор унэнийг гуйвуулах нь том нугэл

2 сар 1. 4:32
Зочин

Бидний үзсэн түүх итгэл үнэмшил бүгд худлаа байсан юм уу ? 1921 оны Ардын хувьсгал болоогүй юмуу ? Сүхбаатарын ганцхан ххөдөлгөөнт зураг байдаг . Тэрэн дээр чг л халх хүн харагдаад байдаг юм . Буриадууд өөр шүү дээ

2 сар 1. 8:00
Зочин

Энэ унэн байж магадгуй ээ ахиад сайн судлах хэрэгтэй бхоо. Жирийн малчин бсан хуухэд яаж орос хэл, бичиг номыг хэдий завандаа сурсан бх вэ дээ. Сухбаатарыг багадаа орос хуухдуудтэй тоглож хэл сурсан гэдэг бсан даа.

2 сар 14. 17:22
Зочин

зүгээр бодит байдлыг бодоелдо ядуу айлын хүүхдэд оросын консулын хүүхэд орос хэл заахуу,хүрээнд өссөн залуу богдын цэрэгт очоод л морь сэлмэнд гарамгай удирдагч болж чадхуу нэн ядуу айлын хүүхэд гээд байгаа, эсвэл гоц авьяастай баатар эр байхлдаа

2 сар 1. 3:28
zz

monolchuudiig uher gedeg ni umem baihaa chingesiin baitugai 100 jiliin umnuh tuuh ni ch todorhoigui

2 сар 1. 3:49
М

Үхсний ясыг бүү өндөлзүүл ээ. Ум маани бадми хум

2 сар 1. 2:41
36-ын унаган хуухэд

Одоогийн удирдлагын акидеми буюу хуучнаар намын дээд сургуулийн нарийн бичгийн даргаар жанжны ач охин Нандиа эгч л евеегийнхее туухийг сайн мэднэ дээ. Бусдаао монголын хаалын туухийг казакстан солонгос мэтийн хог шаарууд хулгайлж байгаатай адил сонсогдоод байх юм

2 сар 1. 0:40
В.Батзориг.

Өрөвдмөөр сэтгэхүйтэй хүмүүс олширчээ. Түүхийг судалдаг болохоос таадаггүй юм. Сүх жанжны 1913 оноос 5 замын дайнд бага дарга пулемёт салааны дарга гээд орлцож явсан зураг хөрөг нь хүртэл байдаг. Хужирбуланд Монгол цэргийн хуаранд хэдэн зуун эрстэй байсан түүх нь дурсамжаараа байна. Монгол цэргийн музейд очоод харцгаа тэгээд ийм үлгэр зохио. Үлгэрээр үг хийж чалчигчид ч ичэцгээ. Буриад, Дөрвөд, Халх, Барга гээд бүгд Монголчуууд. Хорон санаатны хорт явуулганаас болгоомжил. Халх Буриадаар нь хэрэлдүүлэх гэж ийм юм зохиож. Саяхан Сүхбаатар бол өвөр Монгол гээд л бас бичсэн байсан. Чингис хасаг хүн ч гэх шиг. 13-р зууны Монголчууд дэлхийгээр тарсан. Энд байгаа нь Манжууд ч гэх шиг солиотой юм шиг хэрнээ хортой бодлого яваад байгаагаас болгоомжил. 3 саяхан бид үндэстэн дотроо ястнаараа, улс дотроо аймгаараа, аймаг дотроо сумаараа, суман дотроо багаараа хуваагдхаар тийм олуулаа биш шүү.

2 сар 1. 8:13
Зочин

enech harin jinhene uneniig helsen bn mongolchuud mini seremjtei l baigaarai daa ert uridiin orchin ueiin daisnuud sergej baigaa bololtoi shuu

2 сар 1. 0:17
Зочин

Ха ха ха Сүхбаатар гэж хүн байсан юм уу ер нь.

2 сар 5. 13:07
хужаа

Сүхбаатар гэжСүх баатарт байдаг урдаас орж ирсэн хужаагын эрлийз, хятадаа шүтээд явцгааж бай, үхэрүүдэээ

2 сар 1. 0:44
Зочин

Ойрдын их хаан Галбанбошогт хэлсийн ккккккк
Ю.Цэдэнбал
ойрдын их хаан Галбанбошгот

2 сар 1. 0:12
Зочин

tuuh ch nereer mongolchuudiig jalga doviin uzeltei bolgoj dotor ni hagalgaj butalgah zoriulttai gadnii humuusiin hul gar bolson humuus ih bolson shuu ednees l bolgoomjlooroo ed yaag ESMIL taij shigee ulsaa zarsan humuus baidag shuu

1 сар 31. 23:16
Зочин

ТҮҮХ ГЭДЭГ БОЛ БАРИМТАН ДЭЭР ҮНДЭСЛЭЖ ГАРЧ ИРДЭГ.ҮНЭН БАРИМТ БАЙГАА УЧРААС Л ГАРГАЖ ТАВЬЖ БАЙГАА ҮНЭН АСУУДАЛ.ЭНЭНД ЭМЗЭГЛЭЭД Л САРМАГЧИН ЦАРАЙЛААД ХҮН ДОРОМЖИЛЖ КОМЕНТ БИЧЭЭД БАЙХ ХЭРЭГГҮЙ

2 сар 1. 0:07
Зочин

сүхбаатарынхныг 1918 онд оросоос орж ирсэн гэж бичсэн байх юм гэтэл 1913 онд сүхбаатар 5 замын байлдаанд явсан биз дээ

2 сар 8. 9:16
Зочин

сүхбаатар 18 онд харчин гүн бавуужавыг дарах дайнд оролцож баатар болсон хүн. 13 онд биш

1 сар 31. 23:11
Зочин

ЭНЭ ХҮНД БАЯРЛАЖ БАЙНА.СОЦИАЛИЗМЫН ҮЗЭЛ СУРТАЛД БАРИГДАЖ ТҮҮХЭЭ ҮНЭНЭЭС ГУЙВУУЛЖ БАЙСНЫГ ИЛ БОЛГОСОНД.ХАРИН СОЦИАЛИЗМЫН ҮЕД БАЙГАА СЭТГЭХҮЙТЭЙ МАЛУУД ХАЧИН ХАЧИН ХҮН ДОРОМЖИЛСОН ЮМ КОМЕНТ БИЧИХ ЮМ.ХУДЛАА ХЭЛЭХ ХУЛГАЙ ХИЙХ ХҮН ДОРОМЖИЛХОО АРДЧИЛАЛ ХҮНИЙ ЭРХ ГЭЖ ОЙЛГООД БАЙГАА ТЭНЭГҮҮД ИХ БОЛЖДЭЭ.ЮУ ГЭДЭГ БИЛЭЭ ТҮҮХЭЭ МЭДЭХГҮЙ БОЛ САРМАГЧИНТАЙ АДИЛ ГЭЖ .

2 сар 7. 15:25
Зочин

цэдэнбал рэнцэн бямбааев гуайгаар сүхбаатарын гарал үүслийг судлуулсан гэдэг.тэгтэл бямбааев гуай нгөөхч хойшоо гараа явчлаа.гэсэн гэдэг. тгэд цэдэнбал тгвл боль чимээгүй орхи гэсэн гэдэг

1 сар 31. 23:05
Зочин

Та минь, энэ бол муухай үзэгдэл шүү, буриадууд монгол боловч нэр төртэй халх хүмүсийг өөрийн ястан болгох гэдэг нь тэдний явуулж байгаа эвгүй бодлого юмаа. халхчууд хэзээ ч буриад хүнийг халх гэж гөрддөгийг мэдэхгүйн байна. энэ бол харийнхан манай түүхийг гуйвуулдаг шиг, өөрснөө бас түүхээ гуйвуулж байгаа ичмээр жишээ. Дотроо ийм байхад яаж урагшлахавдээ. Сүхбаатар Сүхбаатар аймгийн хүншүү. энийг чинь соц үед маш их шинжилсэн байгаа. Хойноос ирээд хот миний, хотонд ирээд хонь миний гэж, буриадуудыг нутагтаа нутагшуулсан биш, ийм санаа өвөрлөж байга бол ичвэл таарна. Чингис буриад гэнээ ёстой хэ хэ хэ . Үндэсний эв нэгдлийг бодсон хүн ингэж ярихгүй ээ. тос дотроосоо өтвөл өмхийрнэ шүү.

1 сар 31. 22:57
Зочин

Бас л гадныхны нэгэн боол Монголчуудын дунд яс хаяж байна. Буриад , Халх бид бүгд нэг л цустай Монголчууд. Жанжин Сүх Буриад дээл хувцастай зураг нэг ч байхгүй. Энэ хорт явуулганд битгий автаарай. Яс халт шүү. Биднийг хооронд нь хэрэлдүүлж муу муухайгаар дуудалцуулах гэсэн башир арга шүү. Харин ийм юм бичсэн хүнэнцэрийг хараа

2 сар 4. 11:06
Зочин

ЯГ ЗӨВ ЭВ НЭГДЭЛ БИДЭНД ХЭРЭГТЭЙ

2 сар 1. 8:18
Зочин

harin tiim iim uimuulegchid olshirch bn zohih gazruud ni haraa hyanaltandaa avna biz

1 сар 31. 22:49
жанжин

энэ нэг монголын түүхийг гуйвуулсан их мэдэмхийрэгч хаанаас гараад ирэвээ??? Д СҮХБААТАР бол жинхэнэ цэвэр ар халх аавын хүү . Сүх жанжины аав ДАМДИН гуай бол одооогийн СҮХБААТАР аймагт төрсөн . цэвэр ард халх хүн билээ. олон жилийн турш судлагдаж ирсэн бодит түүхийг үгүйсгэж залуу үеийхэний тархийг буруу мэдээлэлээр ухуулаад байгаач ??? монгол улсын судлагсан бодит түүхий одоо энэ үзд битгий үгүйсгээд элдэв буруу мэдээлэл буюу түүхийг битгий гуйвуулаад байгаач ...

2 сар 1. 2:54
Зочин

Uuchlaarai. Tuuhen uneniig odoo l togtoohgui bol daraa ni hen ch medehgui bolno.

2 сар 1. 2:25
Зочин

Ах дүү нь түүхээ мэдэж байгаа болхоор худал түүхийг залруулах хэрэгтэй Галсан гуай Сухийн төрсөн хүү нь биш гэдэг юм билээ. маргаад юу хийнэ түүхийн хойт үeдээ үнэнээр нь үлдээх хэрэгтэй энэ хүний хийсэн зүйлийг харлуулах гээгүй байна.

1 сар 31. 22:38
БУРИАД

ЭНЭ МӨНХДОРЖ ГЭДЭГ ХҮН БОЛ АРДЧИЛСАН ШИЗО ГЭДЭГ ӨВЧНИЙ ХҮНД ХЭЛБЭР БАЙНА ДАА ХЭХЭ БИ ӨӨРӨӨ БУРИАД Л ДАА ГЭХДЭЭ СҮХИЙГ БУРИАД ГЭЖ БОДОХГҮЙ БАЙА БАС БУРИАД БАЙЛАА ГЭЭД ЯАХ ЮМ БЭ? БҮГД Л НЭГ МОНГОЛ ҮНДЭСТЭН ШҮҮ ДЭЭ

2 сар 5. 13:11
хужаа

Сүхбаатар чинь увс аймгын давсан сумын хүн юм байгаа юм. Цэдэнбалын аавынх ахынх нь эгчээс гарсан дөрвөд хүн. Худал гэвэл Увсынхнаас асуу, тэд цөмийг хэлээд өгнө. Та нар бүү төөрөлд. Урвагч халх үндэстэн биш.

2 сар 7. 15:29
Зочин

халхад хайс омог гэж байхгүй бха.буриадад хуацай гэж омог байдаг

2 сар 1. 0:01
ganbold

tonil

1 сар 31. 22:20
жанжин

буриад ч гэх шиг энэ нэг их мэдэмхийрсэн түүхч гэнэт хаанаас гараад ирэвээ битгий монголын түүхийг гуйвуулаад байгааарай ...... Д СҮХБААТАР бол монгол улсыг үүсгэн байгуулагч жинхэнэ эх оронч ард ДАМДИНЫ суут хүү билээ , одоогоор та үе үеэрээ дамжин ирсэан бодит түүхийг мурийлгаж элдвээр бичиж хойч үеийн хүүхдүүдэр буруу ойлголт өгүүлахээ болино байхаа таа . их жанжин Д СҮХБААТАР жанжины аав ДАМДИН бол одоогийн энэ Сүхбаатар аймагт төрсөн түүхтэй юм даа ... бодит түүх минь энэ мину

1 сар 31. 22:16
Зочин

buriad hun bj magadgui shuu sain sudlah heregtei

1 сар 31. 21:14
Зочинjagaa

Buriad n ch xalx ch ovorlogch bugdeeree tsever mongol shuudee erguu nuud ee

1 сар 31. 21:07
123

Buriad gelee geed uurlah ym yu baihav de. er ni sots niigem ingej l tuuhiig guivuulj buruu oilgots ard tumend ogsoniig gargaj tavisan bolohoos Suhbaatar janjiniig muutgaj bichen ym alga Sotsialist niigemiin toorogdloosoo salah heregtei. Gol ni unen bodit baidliig zovoor ard tumendee hurgeh heregtei. Hamgiin muu ni yu ve geheer onsorson 70-80 jiliin erhem tuuhchid tuuhiin uhaanii doctoruud ene talaar meddeggui baisan ni sonin bn. Esvel sudlahiig zovshoordoogui, daramtaldag baisan ym bolov u. Ene esreg ym bichih baigaa humuus 21 zuunii ardchilsan niigemd amdarch baigaadaa talaarhah heregtei shu. Suh janjin aguu hun baisaniig bi bolood bugd huleen zovshoono.

1 сар 31. 21:05
Зочин

Энэ төрд байгаа мангаануудад үнэн юм гэж байна уу эхнээсээл хуурамч хулгайч авилгачин стакууд

1 сар 31. 20:36
Зочин

Ардын хувьсгалыг Орос ах нар зохион байгуулж хийлгээсэн одоо энийг ил болгох цаг болсон.Харин тэр хийсэн удирдсан хумууст но байгаа

1 сар 31. 20:33
Зочин

Сүхбаатар Дарьганга гэж боддог шүү дээ. Тийм ч учраас Сүхбаатар аймагийг түүний нэрээр нэрлээ биз дээ.

1 сар 31. 21:15
123

bugded tegj oilguulah bodlogo yvagdsan uchraas tegj bodogdoj baigaa ym. Ouyn bodoliig ingej l tooroguuldeg niigemees salsandaa Mongolchuud bayrlah ystoi. setgelgelgeenii toorogloos busad ni buyu Mongol ys ulamjlal, mal aj ahui, aviyas chadvar, medleg bolovsrol sportiin amjilt geed ongorson niigemiin sain saihan ym bol zondoo bii uuniig bugd l huleen zovoorno. Setgelgeenii toorogdol l denduu ayultai ulamjlagddagiin jishee ni end esreg utgatai ym bichij asuudliig oilgohgui guivuulj baigaa humuusees haragdaj bnaa..

1 сар 31. 20:30
Зочин

Одоо Монголын төрд байсаар байтал Сүхбаатар юу ч биш болж, харин Батүүл балай монгол болж таарах нь ээ, арай л биш ээ. Монгол улс маань байна уу. Монголын төрд ямар хүмүүс үүрлээд байна. аймшигийн кино вээ.

1 сар 31. 20:27
Зочин

Хайс овогт Дамдины Сүхбаатар гэдэг биз дээ. Сүхбаатарын өвөг дээдэс Манж хятадын эсрэг тэмцэж явсан шилийн сайн эр Төгөө, эрхий мэргэн харваач Элбэг нарын тухай юу гэж бодож бна даа . Бас Хужирбулангийн цэрэгт алба хаасан Сүх пулемёт сумангийн даргаар таван замын байлдаанд оролцоод Богд хаанаас баатар цол авсаныхаа дараа Оросын цэрэгт бас алба хаагаад 18 онд халагдаж ирсэн юмуу

1 сар 31. 20:16
Зочин

90 ЭЭД ОНЫ ҮЕД ,,ҮГ,, ГЭДЭГ СОНИН ГАРДАГ БАЙСАН ТЭРНИЙ НЭГ ДУГААР ДЭЭР УЛААН УДЫН 90 ГАРУЙ НАСТАЙ БУУРАЙГААС ЯРИЛЦЛАГА АВСАН БАЙСАН ТАНАЙХАН Д.СҮХБААТАРЫН НАМТАР ТҮҮХИЙГ ӨӨРӨӨР БИЧЭЭД БАЙНА.ДАМДИН ДАМДИНЫ ХҮҮ СҮХБААТАР ЧИНЬ БУРИАД ХҮМҮҮС ШҮҮ ДЭЭ. БАГА АХУЙ БАЙХАД МАНАЙХАНТАЙ АЙЛ СААХАЛТ БАЙСАН ГЭЖ ЯРИЛЦЛАГА ӨГСӨН БАЙСНЫГ УНШИЖ БАЙСАН.

1 сар 31. 21:51
Зочин

ODOO GANCL YUM ASUUY .SUHBAATR LENINTEI UULZSAN YUMUU.MASH OLON ZURAACH URCHUUD.LENIN SUHBAATR HOERIIG ZURJ.BARIMAL HIIJ TURIIN SHAGNAL URLAGIIN GAVYAT BOLSO SHUUDE TUUHIIG UNEERNI HELJ TUSLAACH

1 сар 31. 20:30
Зочин

ХУВЬСГАЛ ХИЙСЭН ХИЙГЭЭГҮЙ ТҮҮХЭНД НЭРЭЭ ҮЛДЭЭСЭН БҮХ Л ХҮМҮҮС МОНГОЛ ХҮМҮҮС БАЙСАН БАЙХ. АРДЫН ЗАСГИЙН ҮЕД КОМИНТЕРНЭЭС ИРСЭН ГАДНЫХНААС БУСАД НЬ. ХАРИН ТЭДГЭЭР МОНГОЛ ХҮМҮҮС ДОТОР БУРИАД,ХАЛХ,БАРГА,ХОТГОЙД ДАРХАД ЯСТАН БУЮУ МОНГОЛЫН ЦӨӨНХ БАЙСАН Л БИЗ. ЧИНГИСЫГ БУРИАД СҮХБААТАРЫГ БУРИАД ЭНЭ ТЭР БОЛ МОНГОЛЫН ХУВЬД НЭГ ИХ ОНЦГОЙЛООД БАЙХ АСУУДАЛ БИШ.МОНГОЛЫН Л НЭГ ИРГЭН ЦӨӨНХ ЯСТАН БАЙСАН БИЗ.ИЙМ АСУУДЛААР НЭГ ИХ ТАЛЦААД ГАХАЙ НОХОЙДОО ТУЛНА ГЭДЭГ БОЛ ҮНДЭСТНИЙ ХООРОНД ТАЛЦУУЛАН БИЕ БИЕНЭЭ ҮЗЭН ЯДАХ ҮЗЛИЙГ ДЭВЭРГЭСЭН ХЭРЭГ БИШ ЮМ УУ. ЭНЭ АСУУДЛЫГ МӨН СОШИАЛААР СҮР БАДРУУЛАН ГАРГАЖ БААТАР БОЛОХ НЭР ХҮНД ОЛОХ ГЭСЭН БОЛ ТЭНЭГЛЭЛ ШҮҮ.ТҮҮНИЙГЭЭ БАТАЛДАГ НОТОЛДОГ ГАЗАРТ УЛАМЖЛААД,ЭСХҮЛ УРГИЙН БИЧИГ, АРХИВЫН БАРИМТ,ГЕНИЙН ШИНЖИЛГЭЭГЭЭР БАТАЛГААЖУУЛААД ХЭРЭГТЭЙ ХҮМҮҮСТ ӨГЧ АВАЛЦСАН НЬ ДЭЭР БИЗ ДЭЭ. МАНАЙ УЛС ХЯМРАЛТАЙ ХҮМҮҮСИЙН СЭТГЭЛ САНАА ЭМЗЭГ ҮЕД НЭГ ИЙМ ЮМ НЭГ ИХ САЙН ЮМАНД ХҮРГЭХГҮЙ ДЭЭ .МАНЬ МЭТЭД ИЙМ ЮМЫГ УНШИЖ ХҮМҮҮСИЙН СЭТГЭГДЛИЙГ УНШИХААР СЭТГЭЛ ЭМЗЭГЛЭЖ БАЙГАА УЧРААС ҮҮНИЙГ БИЧИЖ БАЙНА. БАРАГ ГАРЧГИЙГ НЬ ХАРАХААС ДУРГҮЙ ХҮРЧ БАЙНА

1 сар 31. 20:03
Зочин

Сүхбаатар буриад биш харин одоогийн өвөрмонголын шилийн гол аймгийн авга хошуу, баруун сөнөд хошууны аль нэгнээс эцэг дэлд дамдины хамтаар амьдралын эрхээр ар монголд нүүдлэн ирсэн хүмүүн бөлгөө. Харин Элбэгдорж Ринчинова бол монголын үндэсний сэхээтэнүүдийг анх аймаглан алах тогтоол оросыг төлөөлж гарын үсэг зурсан ба мөн Сүхбаатар зурсан билээ. Энэ тогтоол нь 1922.08.30 ны 38 тогтоолоор 31 ны үүрээрэ шардхаданд аваачин 15 хүмүүнийг цаазлав. Энэ цаазлуулсан хүмүүнүүдийн толгойлогч нь Чингисын отгон хөвүүн Дулуйгийн хойч, Батмөнх даян хааны 16-р үе Богд хаант засгийн газрын сангийн яамны тэргүүн сайд, монгол цэргийн жанжин олноо Цэвээн тэргүүн гэж алдаршсан Түшээтхан аймаг дархан чин вангийн хошуу тэргүүн зэрэг тайж Лувсанцэвээн болон түүний хамтран зүтгэгч ардын засгийн анхны ерөнхий сайд Бодоо, шадар сайд Дэмид, Шагдаррагчаа, дотоод хэргийн тэргүүн сайд Цэрэнчимэд болон бусад 10 хүмүүний хамтаар цаазлуусан билээ. Утга нь Хаан төртэй ардын засгийн газар байгуулах. 1920 оны өвлийн сүүл сарын 26 ны өдөр Монголын талаас Лувсанцэвээн тэргүүлэн, цагаан оросын талаас Барон Унгерний хамтаар хүрээг чөлөөлж, Богдоо төр шашны сэнтийд залж 5 яамаа байгуулан ажиллаж байгаад Сүхбаатарт 1921.07.11 нд Хаант төрийн засгийн газрыг хүлээлгэн өгөв. Харамсалтай нь бүгдийг 1922 онд анх аймаглан алж устгаж эхлэв. Түүхээ монголчууд алийн болгон гуйвуулж бичих юм бээ. Улсын төв архив, Дээд шүүх, Тагнуулын газрын тусгай архив болон ӨМӨЗО, Бээжингийн архивт сайхан монгол босоо бичгээр тод бичсэн байх бөлгөө.

1 сар 31. 20:03
Зочин

Сүхбаатар буриад биш харин одоогийн өвөрмонголын шилийн гол аймгийн авга хошуу, баруун сөнөд хошууны аль нэгнээс эцэг дэлд дамдины хамтаар амьдралын эрхээр ар монголд нүүдлэн ирсэн хүмүүн бөлгөө. Харин Элбэгдорж Ринчинова бол монголын үндэсний сэхээтэнүүдийг анх аймаглан алах тогтоол оросыг төлөөлж гарын үсэг зурсан ба мөн Сүхбаатар зурсан билээ. Энэ тогтоол нь 1922.08.30 ны 38 тогтоолоор 31 ны үүрээрэ шардхаданд аваачин 15 хүмүүнийг цаазлав. Энэ цаазлуулсан хүмүүнүүдийн толгойлогч нь Чингисын отгон хөвүүн Дулуйгийн хойч, Батмөнх даян хааны 16-р үе Богд хаант засгийн газрын сангийн яамны тэргүүн сайд, монгол цэргийн жанжин олноо Цэвээн тэргүүн гэж алдаршсан Түшээтхан аймаг дархан чин вангийн хошуу тэргүүн зэрэг тайж Лувсанцэвээн болон түүний хамтран зүтгэгч ардын засгийн анхны ерөнхий сайд Бодоо, шадар сайд Дэмид, Шагдаррагчаа, дотоод хэргийн тэргүүн сайд Цэрэнчимэд болон бусад 10 хүмүүний хамтаар цаазлуусан билээ. Утга нь Хаан төртэй ардын засгийн газар байгуулах. 1920 оны өвлийн сүүл сарын 26 ны өдөр Монголын талаас Лувсанцэвээн тэргүүлэн, цагаан оросын талаас Барон Унгерний хамтаар хүрээг чөлөөлж, Богдоо төр шашны сэнтийд залж 5 яамаа байгуулан ажиллаж байгаад Сүхбаатарт 1921.07.11 нд Хаант төрийн засгийн газрыг хүлээлгэн өгөв. Харамсалтай нь бүгдийг 1922 онд анх аймаглан алж устгаж эхлэв. Түүхээ монголчууд алийн болгон гуйвуулж бичих юм бээ. Улсын төв архив, Дээд шүүх, Тагнуулын газрын тусгай архив болон ӨМӨЗО, Бээжингийн архивт сайхан монгол босоо бичгээр тод бичсэн байх бөлгөө.

1 сар 31. 23:15
Зочин

barag hujaa bolood bnu ugui yu

1 сар 31. 19:33
Зочин

тэнэг малууд газар сайгүй байх юмаа, одоо бүүр сүүлдээ сүхбаатар буриад, дахиад хорин жил өнгөрвөл хужаагийн эрлийз болох нь, энэ малд чингис хааныг буриад гэж хэлэх л үлдээд байна. алдар нэр горилогч нарт нэр төр гэж байдаг шүү дээ.

1 сар 31. 20:20
Зочин

чингис хааныг хэлсэн гээч

1 сар 31. 19:59
Зочин

ТЭНЭГ МАЛАА НОМ ОЙЛГОЖ УНШИЖ ЧАДДАГ БОЛ НОМ УНШ ТЭНЭГ НОВШОО.СОЦИАЛИЗМЫН ҮЕД ТӨӨРӨЛДСӨН ТЭР ХЭВЭЭРЭЭ ДАЛД ОР ТЭНЭГ МАЛАА.АЛТАН УРГИЙН ЭХ БОЛОХ АЛУН ГОО ЭХ БУРИАД ХҮН БАЙСАН ТЭГЭХЭЭР ЧИНГЭС ХААНД БУРИАД ЦУС БАЙГАА БИЗ ТЭНЭГЭЭ.ЮМ УНШИЖ ОЙЛГОЖ ЧАДДАГГҮЙ БОЛ ХҮН ДОРОМЖИЛЖ БИТГИЙ МӨӨРЧ БАЙГАА ТЭНЭГ ГАХАЙ

2 сар 1. 9:57
Зочин

зөв зөв

2 сар 1. 8:23
Зочин

suhbaatar tsever oros hun gesen nadad neg oros tegj helsen haraad baihad adilhanch yam uu

1 сар 31. 19:24
ган

Аль ч байсан яахав дээ. Гэхдээ манай түүх бол бодит байдлаас маш их өөрчилж бичсэн гуйвуулсан түүх шүү. Энэ тухай хойшдоо улам их зүйл тодорхой болох бизээ. Магадгүй Чингэс хааны талаар нарийн судалвал сонирхолтой үр дүн гарч мэдэх юм. Нууц товчоонд байгаагаар бол баяуд уриахай хүн бололтой харагддаг.

1 сар 31. 19:23
Зочин

Urd ueiinhnee bugdiig neg bol teneg*ugui bol ochuuhen zarc bool baisan bolgon gutaan doromjilj*AN-n uzel surtald taaruulj Mongoliin tuuhiig guibuulan gutgen zohioson Baabar hemeegchiin tarisan gai ene dee. Urd ueiinhnee uguisgen maluud bolgood oorsdoo tuuh zohiogchid gazar avch*uneniig guivuulg anhaarald ortoj tuuhch*doktor ner ologchid zondoo bolov. Tuuhiig zohiodoggui sudalj togtoodog yum

1 сар 31. 19:12
Зочин

Ovoo doo Durvud l bish bol

1 сар 31. 19:12
Зочинd

zugeer l mongol gej boldogui ym baihdaa dotor ni ystanguudaar ni taltsuulchih ym baina l daa

1 сар 31. 18:39
Зочин

энэ хүн Монголын ард түмний баатар хэвээрээ үлдэнэ чи өөрөө буриад руугаа яв

2 сар 1. 9:58
Зочин

Үнэн юм үнэнээрээ дээр ээ

1 сар 31. 21:22
123

Baatar bish gej bicheegui bn sh de. yundaa buhimdaa ve. Suhbaatar aimagiin uuguul irgedees hen negen ni Suh janjin minii ovoo emeegiin deed ueiin yaltachgui hamaatan. udmaaraa Suhbaatar sumiinh geed garch ireh hun bnu. Tuuniig garch ireed medegdel hiigeed notlogdsonii daraa ta ingej heleerei...

1 сар 31. 19:30
Зочин

Буриад чинь монгол шүү дээ түүхээ мэдэхгүй байх харамсалтай байна шүү. Д. Сүхбаатарын намтарын хувьд энэ яг үнэн шүү.Би оюутан байхдаа Дорнодын нэг оюутнаас сонсож байсан юм

1 сар 31. 18:38
Тольд

Өөр юу гэж хуцмаар байна иахан толгой өдий болтол үхэхгүй байна. Мунагдорж гуай

2 сар 1. 3:08
Зочин buriad

Tegvel yaagaad Suhbaataryn Yanjmaa gesen yum bol.!!!!!!

1 сар 31. 18:38
В.Батзориг

Тун муухай юм бичиж байна. Ийм байсан бол Бямбын Рэнчин гуайгаас авахуулаад гаргаж тавих л байсан. Сүхбаатарын үндсэн намтар тун сайн судлагдсан юм шүү. Сүүлийн үед бидний түүх, соёл, ёс заншил, төрлийн хэлхээ удам угсаа, сүсэг бишрэл, итгэл үнэмшилрүү тун ихээр довтолж залуу үеийг Монгол гэсэн бүхнээс холдуулах, бахархалыг минь баллуурдах сүүлдээ Монгол улс, Монгол үндэстэнд эргэлзэх, гал голомт болсон Халх түмнээ гутаах, нэг нэгнээ эрлийз хурлийз гэж хардах доромжлох байдалд хүргэхийг гадны мөнгө, түлхээсээр иргэдийн тархинд кодлоод байх шиг байгааг анзаарах хүн байна уу.

1 сар 31. 19:36
Зочин

Яг үнэн.одоо бүр байтлаа Чингэс хааныг ардчилсан нам Сүх жанжныг ардын нам нь өмчлөх байдал газар авсан.энэ бүхэн АН тайлбар холбоотой

2 сар 1. 8:30
Зочин

malaa chamd uur buruugaa chiheh yam alga uu

1 сар 31. 19:31
Зочин

Намтрыг худлаа зохиосон юмаа.Монголын түүхийг тэр чигээр нь худал бичсэн шүү дээ

1 сар 31. 20:03
Зочин

tuuh bol tuuh hujaa nart ymar hamaatai buriad hun ch nomngol hun tegeed ch ondor bolovsoroltoi bolood ih heregiig ehluulsen bina garal uuseliin hubid jijig aldaa bilaach ih aguu gedeg n todorhoi l bina D SUHBAATAR bol aguu janjin yach ch harluulah geed hujaa nar chadahgui hujaa eebiig ii chn hariig harin hun bolgon medej bigaa tuuh bichiglegcheen bolson hujaa nar holoo ochij huts

2 сар 13. 16:24
Зочин

зургийг нь хархад шудрага зоригтой хүн байсан нь харагджн.буриад байсан үнэн байх.оросод боловсрол олсон хүн монголыхоо төлөө их үйл хийсэн байна.заавал халх байсан гэж булаацалдах хэрэггүй байх. хайс омог хэзээч халхад байхгүй.

1 сар 31. 18:34
Зочин

сүхбаатарыг буриад болгож чадаж байгаа бол элбэгдоржийг хятад гэдгийг амьдад нь батлах уу өөр хийх ажил та нарт алга уу

1 сар 31. 18:32
ЗочиӨӨн

ЧОЙБАЛСАНГ БУРИАД ЭЦЭГТЭЙ ГЭЖ БИЧВЭЛ МАГАДГҮЙ.

2 сар 13. 16:26
Зочин

сан бээсийн хүрээний худалдаачин буриад эцэг нь байсан тэр эцэг нь оросруу гимназид сургасан гэж хэрлэн сумын нг хөгшин ярьсан сураг байдаг

1 сар 31. 18:30
Зочинёх

Монголын түүхийг гуйвуулаж бичихээ болимоор юм даа. Монгол улс маань байна уу. Байсаар байтал Хулгайч Батүүл хүртэл монголын хувсгалч бол таарах нуу. ариай ч дээ.

1 сар 31. 19:32
Зочин

Гуйвуулсан түүхээр толгойгоо угаалгасан улсууд эргэж сэргэх гэж байдаггүй юм байна даа

1 сар 31. 18:29
Зочин

Угсаатан судлаач, түүхч, доктор профессор бөөгийн хэмээх О.Пүрэв гуай бол Монголчуудын гарал үүсэл угсаатны зүйн талаар маш их судалсан хүн. Ялангуяа Д.Сүхбаатар жанжны тухай 8 жил судалж докторын зэрэгээ Д.Сүхбаатар жанжны түүхээр хамгаалсан. Гэхдээ Сүх жанжныг Хятад, Өвөрмонгол хүн гэж хэлээгүй цэвэр Монгол хүн гэж бичсэн.

1 сар 31. 18:27
jamukh

komunistuud saihan solioroh yum!tegvel Chingis Khaan bas buriad boloh uu....

1 сар 31. 18:24
Зочин

bi khari garagiin khun

1 сар 31. 19:00
Зочин

түүхийн үнэнийг судлаачид гарган тавих цагийг хүлээх л үлдэж дээ. жанжин сүхбаатарын гарал үүсэл, үйл хэргийг үнэн мөнөөр судлан үзэх цаг хугацаа дэндүү их байна даа. 800 ны тэртээх эцэг өвгөд минь биш дээ. энэ хүн баримт түшиглэх гэж их л хичээж дээ. ардын хувьсгал, ардчилсан хувьсгал гээд л хувьсгалын удирдагч нарын түүхийг үнэн зөвөөр хойч үедээ ,,,,,, үлдээх нь өнөөгийн хүмүүний үүрэг

1 сар 31. 19:36
Зочин

Буриад чинь бидний адил монгол хүн гэдгийг мартуулсанд коммунист үзэл суртлын "гавъяа"оршиж байгаа юм даа Үүнийг өнөөгийн монголчууд ойлгохгүй хоорондоо хэмлэлдэх нь нэн эмгэнэлтэй

2 сар 7. 15:40
Зочин

тэр үнэн. буриад монгол улс гэж байсныг сталин монгол гэснийг нь хасаж буриад улс болгосон

1 сар 31. 18:13
ЗочинYONDON

BURIAD CH BAI HALH CH BAI TER BOL MONGOLIIN ARD TUMNII BAATAR HUU ZA HEN BOLOOD HENII TALAAR YUM BICHIHGEED BAIGA ERGUU VE CHI

1 сар 31. 18:07
shd_s

мөнхдорж гуай та монгол үндэстнийг битгий хооронд нь талцуулах гээд бай. Ямар муу юм хийж байна. Эв нэгдэлтэй байж би оршин тогтоно шүү.

1 сар 31. 18:16
ard tumen

teneg teneg hench tooj unshihgui yum bitgii bichij bgaarai chinges haaniig kazak gj helej bgaatai adilhan sonsogdoj bn shu.....

1 сар 31. 19:51
Зочин

ee har malnuudaa suhbaatar chini angli hun shuu dee

2 сар 1. 0:23
Зочин

SUHBAATAR GEJ BODIT HUN BSAN YUMUU DAA

2 сар 1. 9:03
Зочин

За ингэж л бүү худал ярианд хууртаарай даа.Жанжин маань яахын аргагүй халх хүн юм шүү.Түүний хүү Галсан гуай аавыгаа халх хүн гэж байнга ярьдаг байсныг санаж байна.

2 сар 1. 10:44
зочин

СҮҮЛИЙН ҮЕД ГАДААД УЛСУУДЫН БОДЛОГО ЯВАГДААД МОНГОЛЧУУДЫГ ТҮҮХЭЭР НЬ ТӨӨРӨГДҮҮЛЭХ АЖИЛЛАГАА ЯВАГДААД БАЙНААА.СҮХБААТАР СОЦИАЛИЗМЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ БАРИСАНААР МОНГОЛ УЛС МУУДААГҮЙ ХӨГЖСӨН МОНГОЛЧУУД ӨССӨН ЭРҮҮЛЖСЭН Харин одоо үед муу муухай өр шир гуйлагачин архичин янхан хүүхдээ хаях хэрцгий гэмт хэргүүд гарах ер элдвийн муу муухай болгон гардаг дуулддаг болж.Бүхнийг зоосны нүхээр харна гэдэг сайн нийгмийн шинж биш гэдэг нь батлагдаад байна.

2 сар 1. 22:23
Зочинtumuru

suhbaatar bol mongoliin tuuhend salaan darga l hun shude tsaanan heden myngan aguu baatruud bnda

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]