Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Шүүмж: Босгонд бүдэрсэн СорхугтаниУншсан36,050

Б.Сарантуяа зохиолчийн Сорхугтани романыг найз нөхөд маань сайхан роман унших хэрэгтэй гэлцэхийг сонсоод монгол хүний даган дуурайдаг зангаараа сонирхон авч уншлаа

Б.Сарантуяа зохиолчийн Сорхугтани романыг найз нөхөд маань сайхан роман унших хэрэгтэй гэлцэхийг сонсоод монгол хүний даган дууриадаг зангаараа сонирхон авч уншлаа. Сорхугтани романыг уншиж эхлэнгүүт дүрслэл, өгүүлэмжид нь татагдсанаа нуух юун. Гэвч түүхэн кино, түүхэн романуудад цөөнгүй тохиолддог алдаа болох он дараалал, үйл явдлын өрнөл, ёс заншлын зүйлс дээр нэлээдгүй ташаарсан нь тодорхой байна. Түүгээр ч барахгүй түүхэн үйл явдлуудыг хооронд нь хольж хутгасан, санаанаасаа зохиосон, түүхийн сурвалжийн мэдээг буруу ойлгосон зэрэг зүйл олонтоо тааралдаж байсан нь Сорхугтани бэхи хатны амьдрал үүх түүхийг бага боловч мэдэх хүний хувьд уншихад ихээхэн төвөгтэй байсан билээ.

Зарим тохиолдолд инээд хүрэх, тэр ч бүү хэл халагламаар үе ч олонтоо тохиолдсон юм. Уран зохиолыг бодит түүх мэтээр ойлгодог уншигч олон төдийгүй тэрхүү буруу ойлголт нь түүхийн худлаа мэдлэг болон үлддэг. Шүүмжлэлт сэтгэлгээ (critical reading) хөгжөөгүй манай оронд хүмүүс аливаа ном зохиолыг ямар нэгэн гаргалгаа дүгнэлтгүйгээр шууд хүлээж авдаг.

Тэр ч утгаараа аливаа түүхэн үйл явдал, түүхэн хүний намтрын тухай роман, кино үзсэнээрээ бүрэн ойлголт авна хэмээн итгэцгээдэг. Гэвч үнэндээ тухайн романы зохиогч нь түүхэн талаас нь нэр төдий л орж, зөвхөн уран зохиолын өнгө аястаа хэт анхааран бичдэгийн тод жишээ нь энэхүү Сорхугтани роман болжээ.

 

Зохиогч Сорхугтани бэхийн эр нөхөр Толуй болон түүний хүү Мөнх нарын хэсэгт Чингис хааны амьдрал үйл ажиллагаатай ижил төстэй явдлуудыг санаанаасаа зохиосон байна. Толуйг төрөхөд Өэлүн дөрвөн од ойртон ирэхийг үзсэн, Мөнх хаан Өгэдэйн ахмад хөвгүүн Гүюг хаантай эв найртай явахаа илэрхийлэн эд зүйл солилцсон тухай өгүүлэх нь Жамуха, Тэмүүжин нарын анд барилдсанаас жишээ авсан хэрэг юм. Үнэхээр Мөнх, Гүюг нар андгай өргөсөн бол Мөнх хаан андгай өргөсөн ахыгаа нас барсны дараа түүний үр хүүхдүүдээс хаан ширээг нь булаан авах нь юу л бол.

Энэ мэтчилэн Сорхугтани романыг уншиж байхад гарч буй түүхийн талаас андуурсан ташаарсан зүйлсийг нэг бүрчлэн дурдаж няцаалт хийнэ гэвэл энэ романы дайтай болох тул зарим нэг үйл явдлуудаар жишээлэн түүхийн залруулга хийхийг зорилоо.

Зохиогч уг бүтээлийг туурвихдаа Сорхугтани хатнаас бусад зохиолын дүрүүдийн мөн чанар луу нэг их орж чадаагүй байх ажээ. Тухайлбал, “Өэлүн эх, хэдий хааны эх боловч эд баялгийг эрхэм болгодоггүй энгийн даруу нэгэн ажээ”(хуудас 34) хэмээн өгүүлжээ. Гэвч Монголын Нууц Товчоонд Чингис хаан Их Монгол улсаа байгуулан иргэн хувилахад “эхэд, Отчигины хувь, хийгээд түмэн иргэн өгөв. Эх чамлаж, эс дуугарав” хэмээн тодорхой өгүүлсэн байдаг. Зохиогч романаа бичихдээ түүхийн сурвалж бичгүүдийг багагүй шүүрдсэн бололтой. Гэвч утга агуулгыг ташаа ойлгожээ. Чингис хаанд “лам” (хуудас 37) байгаагүй харин түүний ач хүү Хубилай хааны үеэс Монгол хаад ламтай болсон билээ.

Эл романд Манзушири лам хэмээн дурдагдаж буй нь он цаг, үйл явдлын хувьд ихээхэн ташаарсан нь харагдаж байна. Мөн түүнчлэн Чингис хаан ирээдүйн эш хатныг сонгохдоо босгонд бүдэрсэн бүсгүй хүнээр сонгодог нь тухайн XIII зууны сэтгэлгээнд огт таарахгүй зүйл юм. Монгол гэрийн босго нь эрхэм нандин зүйл бөгөөд айл гэрийн босго давж орно гэдэг нь ихээхэн хүндтэй зүйл төдийгүй босго гишгэсэн хүнийг цаазаар авдаг ялтай байсан билээ. Эш үзүүлэгчийг тодруулан гаргаж буй нь Сорхугтанийг илүү тодоор гаргаж ирэх гэсэн санаа бөгөөд эш үзүүлэгч хэмээх нь хожим түүний хөвүүд хаан ор суусан цагаас эхлэн сурвалжуудад түүнийг эш үзүүлэгч хэмээн дурдсан нь бий. Чингис хаан эш үзүүлэгчээр сонгосон явдал биш юм.

Мөн Толуй нас барсныг Өэлүн эх ганцаар хүүхдүүдээ өсгөх болсонтой зүйрлэсэн нь оновчгүй юм. Учир нь Сорхугтани, Өэлүн хоёрын нөхцөл байдал огт өөр. Есүхэй баатрыг нас барахад цагийн байдал ороо бусгаа, Өэлүн эх болон түүний хөвүүдэд өмч хөрөнгө, түших хамаатан садан байсангүй. Харин Сорхугтаний хувьд бол түүний хөвүүд эрийн цээнд хүрсэн төдийгүй, эзэмшил нутаг, харьяат ардтай байсан.

Чингис хааны охин Алаха бэхи өөрийн эр нөхрийг нас барсны дараа цагаан хэрэмний хойгуур нутагладаг онгуд аймгийг мэдэж байсан боловч зохиогчийн бичсэний адил хятадын хойд нутгийг захирч байсангүй. (хуудас - 17) Хэдийгээр Чингис хааны үед монгол хатад, бүсгүйчүүд бусад улс орны хатдаас нийгэмд эзлэх байр сууриараа өндөр байсан боловч Өгэдэй өөрийн дүү Толуйн эхнэр Сорхугтанийн үгийг сонсдог байсан тухай тэр ч бүү хэл “Өгэдэй эзнийг би эцэг хаан шигээ агуу хүчин төгөлдөр хаан байхаас гадна авран өршөөгч хаан байгаасай гэж бодно. Тиймийн тул маргааш болох Их хуралдайд хаан эзний хувиар энэрэн нигүүлсдэг чанараа харуулаасай” (хуудас 104) хэмээн өгүүлсэн зэрэг нь ямар ч баримтгүй зүйл юм.

Өгэдэй хаан амьд ахуйдаа Сорхугтани бэхийн үгийг сонсдог, “Өгэдэй хаан Илү Чуцайд хандан, Сорхугтани миний эзгүйд хааны гаргасан зарим зарлигийг засчээ” хэмээн өгүүлсэн гэвэл Сорхугтани хатан магадгүй сайд ноёдын дунд хаан эзнээс дутуугүй нэр нөлөө бүхий байсныг илтгэнэ.

Тэгтэл Өгэдэй хааныг нас барсны дараа өөрийн хөвгүүдээсээ яагаад шууд хаан суулгаж чадсангүй вэ. Хөвгүүдийнхээ эрдэм чадалд итгэсэнгүй юу. Өгэдэй хааныг нас барах үед Сорхугтанийн ууган хүү Мөнх баруун зүг явуулсан аян дайнд оролцож нэр алдар, манлайлах чадвар нь нэгэнт тодроод байсныг бодолцвол тийм байж таарахгүй нь. Энэ бол уран зохиолын зохиомол зүйл ажээ. Мөн түүнчлэн XIII дугаар зууны монгол хатад бүсгүйчүүд хөмсгөө засдаг байсан гэх мэдээ, баримт ч үгүй. (хуудас 22) Тэр ч бүү хэл археологийн малтлагаар ч хөмсөг зулгаагч гэхээр зүйл хараахан илрээгүй л байна. Харин XIII дугаар зууны монгол эрчүүд сахлаа зулгаах зорилгоор чимхүүр хэрэглэдэг байсан тухай жуулчдын тэмдэглэлд тодорхой дурдсан байдаг.

Зохиогч энэхүү бүтээлээ бичихдээ Жак Уатерфордын "Монгол хатдын нууц товчоо"-ноос багагүй санаа авсан нь Чэйчэхэн гүнжийн газар нутгийг хаан өөрийн болгосон хэмээн өгүүлсэн зэргээс нь харагдаж байна. (хуудас 148) Жак Уаторфордын бичсэн шиг монгол хаад ноёд хатад бүсгүйчүүдээ гадуурхаж хяхаж хавчиж байсан зүйл огтоос байхгүй бөгөөд тухайн цаг үед Монгол хатад, хүүхнүүд шиг өндөр байр суурьтай хатад Европ, Хятад, Дундад Азид байгаагүй юм.

Зохиогчийн санаанаас урган гарсан бас нэг зүйл нь Хүлэгүг Дундад Азийн нутаг руу явахыг зөвлөсөн тухай асуудал юм. Энэ талаар тодруулах ямар нэгэн сурвалж байхгүй бөгөөд Сорхугтани хатныг хувь хүн талаас нь гаргахыг зорихдоо хэт их туйлширсан алдар гавьяаг түүнд нялзаах гэсэн аминч үзлээр бичигдсэн байна. Цааш нуршин өгүүлвэл уншигчийг залхааж мэдэх тул энэ хүргээд зогсъё. Тиймээс аливаа түүхэн романыг уншихдаа шүүмжлэлт сэтгэлгээгээр унших зайлшгүй шаардлагатай болж байгаа юм.

Түүхийг уран сайхны аргаар илэрхийлэхийн нэг дутагдалтай тал нь тодорхой нэгэн үйл явдлын уялдаа холбоог зохиомлоор юм уу, үйл явдлын дэс дарааллыг өөрчлөн гаргадаг явдал юм. Түүний нэгэн тод жишээ “Мандухай сэцэн хатан” МУСК юм. Тухайн кинонд өгүүлдгээр Мандухай сэцэн хатныг Исмайл тайш хороосон мэтээр дүрслэн өгүүлсэн байдаг ч түүхийн сурвалж бичгүүдэд Исмайл тайш Мандухай сэцэн хатнаас 20 гаруй жилийн өмнө нас барсан болохыг тодорхой тэмдэглэгдсэн байна. Гэтэл хүмүүсийн дунд Исмайл тайш Мандухай сэцэн хатныг хороосон гэх ташаа бодол оршсоор буй нь кино, уран зохиол хүмүүсийн сэтгэхүйд хүчтэй нөлөөлдгийн жишээ юм.

МУИС-ийн Түүхийн тэнхимийн магистрант С.Ууганбаяр

Сэтгэгдэл 38ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
4 сар 21. 12:14
Зочин

Энэ угаасаа сайн ч биш, сонирхолтой ч биш. Уран дүрслэл бүр юу ч байхгүй. Ногоон нүдэн лам шиг зохиолонцор. Ном бараг уншдаггүй хүмүүс л эдгээрийг гоё гэх байх. Нэг л удаа уншсан, ахиж хэзээ ч уншихгүй, бас унш гэж хэнд ч зөвлөхгүй.

2016, 11 сар 2. 20:08
Энэ шүүмжийг нь шүүмжмлхээр юм байна

Уран зохиол шүү дэ, зарим хэсэгт зохиох юм байлгүй яахав дэ, шүүмж хэрэгтэй л дэ, гэхдээ энэ нөхөр уран зохиол болон эрдэм шинжилгээний шүүмж 2-ийг холиод шүүмж гэсэн нэртэй юм бичжээ. Энэ шүүмжийг нь шүүмжилхээр болжээ

2016, 12 сар 4. 2:30
Зочин

Ix sain shuumjlel bolson bn. Unendee manai zoxiolchid geed bgaa xumuus muu bichdeg, muu nom xalit xuilt bichmer bolood xudaldaand gargadag bolson olon jisheeg uran zoxioliin nom sonirxogch, unshigch xunii xuvid bi sain medne. Nomiin shuugeend maani mungunii gej xelj boloxoor uil yavdal taaruu, ug xelleg muutai olon nom bn. Tedniig boldog bol zoxiolchid ni butsaaj uguud munguu avmaar. Yaltai. Xuuchnii saixan nomnuudiig guitsex nom daanch alga. Bas tuuxen roman bichij bgaa bol tuuxee guivuulaxgui bichvel ur xoichid maani tuuxee zuvuur oilgoxod tuslana gej shuumjlegchiin bichsen ni unexeer zuv. Tuuxen romaniig unshaad bidnii tuux iim l baijee gej oilgodog gesen ni shujlegchiin tumen zuv. Nom shineer garaxad xyanaj shujildeg xumuus ulam xovordson ni baabar metiin zoxiolchintsoruud Mongoliin tuuxiig guivuulax bolson ni xamgiin naad zaxiin emgeneltei, uudgui jishee. Ene nom ch gesen tedgeer muu nomnuudiin neg yax argagui mun.

2016, 11 сар 2. 16:54
zochin

Shuumj bj gemee ni sain zohiol garah bolnoo, uund buhimdaad bh shaardlagagui, zohioliin huvid ch muu zohiol sanagdsan, duusgah sonirholgui bolohoor dundaas ni haysan :( . er ni bichsen romanuud ni sudaldaagaa muu hiideg yum shig sanagdsan shuu. yalanguya tuuhen sedevtei gej bga bol goid anhaarah heregtei shde

2016, 11 сар 2. 13:27
Зочин

Юм хийсэн хүнд шүүмжлэл байнга дагалдаж байдагдаа зохиогч юм хэлээгүй байхад бид нар түрүүлж уурлаад яахав Зохиогч, шүүмжлэгч 2 нэгдвэл их хэрэгтэйдээ

2016, 11 сар 2. 8:51
Зочин

Suhbaatariig Bogd hor ugch alsay geed oilgochihson tashaarlaasaa salj chadaagui baij iyn ch tuuhen romaysag iym. Sedew bundsan bish Uzeg barisan buhen bitgii tuuh segleed baigaach Ehleed jaahan iym unshildaa

2016, 11 сар 1. 23:50
ss

Zugeer l roman gehgui tuuhen roman gej shaasan ni hamgiin tom aldaa.

2016, 12 сар 29. 15:21
Зочин

харин тийм

2016, 11 сар 1. 22:02
Зочин

Уран зохиол шүү дээ, наадах чинь

2016, 11 сар 1. 11:07
Зочин

Purev, Renchin nar shig tom tuuhen zohiol bichih chadaltai zohiolchid garch irehgui baina. Heden ohid huuhnuud l hatad gunjiin tuhai halti hulti oilgoltoor bichihees hetrehgui bainaa

2016, 10 сар 22. 14:09
Зохиолч


Түүхэн сэдэвтэй уран зохиол түүх хоёрын тэр их ялгаа нь юундаа байдаг юм бол. Доор бичсэнчилэн уран зохиолын сонгож авсан дүрээ дөвийлгөн харуулах гэдэг бол шалтаг болж чадахгүй зүйл. Түүхэн уран зохиолын хамгийн чухал зүйл нь дүрээ дөвийлгөх гээд итгэчихсэн зохиолчид болон зохиол сонирхогчид байх аваас энэ гажуу бодлоо засах хэрэгтэй болох байх. Түүхэн уран зохиолд түүхийн тал нь ямар холбоотой вэ гэдгийг тодотговол мэдээжийн хэрэг суурь өгөгдөл нь хүнчилэн авч үзвэл эцэг эх, удам судар нь гэсэн үг. Түүх нь бий болоогүй бол тухайн сэдвээр түүхэн уран зохиол төрөх боломжгүй. Уран зохилын үүрэг бол ердөө л түүхийг үнэн мөнийг уншигчдад илүү сонирхолтой, уншууртай байдлаар гаргаж ирж тэднийг дагуулахад л оршино. Тиймээс аюултай их ялгаатай хоёр өөр зүйл шүү дээ гэж сурталдах ямар ч боломжгүй юм. Тиймээс түүхэн зохиол бичихэд түүхэн баримт сурвалж, түүхийн асуудлад маш хүндэтгэлтэй хандаж ноён нурууг ихэд эрхэмлэх ёстой. Дүрээ сайн гаргахад хамгийн тусладаг хүчин зүйл нь нөгөө л түүх өөрөө шүү дээ. Уран зохиол гээч юмны ** шидээр түүхэн дүрийг шал өөр болгож гавъяа байгуудаг гэж тэнэгтэж огтхон ч болохгүй гэдгийг санах хэрэгтэй !

2016, 10 сар 21. 13:35
Зочин

Түүхэн сэдэвтэй уран зохиол түүх хоёр тун ялгаатай зүйл. Түүх бол тухайн цаг үед болсон зүйлийг түүхэн баримт материал эд өлгийн зүйл сэлтэд тулгуурлан бичдэг. Уран зохиолд бол сонгож авсан дүрээ дөвийлгөх харуулах энэ тэр бол байх л үзэгдэл. Гэхдээ дүрээ сайн гаргах гээд түүх гуйвуулах бол тун бүдүүлэг алдаа.

2016, 10 сар 20. 18:16
Зочин

Монголын түүхийн талаар янз бүрийн эх сурвалжууд байдаг ч уг сурвалжуудыг бичигчид бүгд өөр өөрийн үзэл бодлоор бичдэг шүү дээ. Тэгээд ч тэдний бичсэн эх сурвалжууд нь орчин үеийн түүхийг бодвол баримт материалд тулгуурласан гэхээсээ илүү ам дамжсан яриаг эх сурвалж болгодог шүү дээ. Шүүмж бичигч маань Сорхугтани бэхийн амьдралыг бага сага мэдэх хүний хувьд гэжээ. XXI зуунд амьдарч байгаа хэн ч Сорхугтани байтугай Чингис хааны амьдарлын талаар дээрхи хэдхэн түүхийн эх сурвалжуудаас илүүтэй зүйл мэдэхгүй шүү дээ. XIII зуун байтугай XX зуунд амьдарч байсан хүмүүсийн түүхийг бичихэд хүртэл эргэлзээтэй зүйл маш олон байдаг шүү дээ. Тэгээд ч уран зохиолыг яг түүхэн байдлаар бичнэ гэдэг бол хэзээ ч бүтэхгүйгээс гадна хэн ч уншихгүй уйтгартай зүйл болно. Энэхүү ном нь уран зохиол болохоос түүхийн сурвалж бичиг биш ээ.

2016, 10 сар 21. 9:58
зочин

Тийм шүү. Миний хувьд уран зохиол талаасаа бол таалагдсан зохиол. Энэ шүүмж бас л их ядуу юм шиг санагдлаа. Зохиолын гүн рүү оролгүй зөвхөн ойлгомжтой, эл байгаа зүйлийг л тийм зүйл байхгүй гээд л биччихсэн. Шүүмжийг чинь уншихад аргагүй энэ хүний талаар бага мэддэг нь харагдаж байна л даа.

2016, 10 сар 20. 12:51
Зохиолч

Анхаарч уншилгүй байсаар саяхан барьж авч уншиж үзэв. Зөвхөн түүхэн талаасаа биш уран зохиолын хувьд яана даа гэмээр ядуу зохиол болжээ. Товчдоо гэвэл огт "амьгүй" зохиол болсон байна. Найруулга, дүрслэл сэлтийг ихэнхдээ хүчээр, албадлагаар хийсэн юм шиг санагдах. За тэгээд түүхийн хувьд бол бүхэлдээ гуйвуулгын шинжтэй болчихож. Түүхэн зохиол бичиж байгаа зохиолч үгүүлж буй түүхэн үйл явдал, асуудлынхаа талаар маш олон талаас нь нухацтай судалж байж, ядаж л гол шугамаасаа хазайхгүй байх үгүүлэмжээр зохиолоо хөтлөх ёстой. Түүхэн зохиолд ингэж хандана гэдэг бол дэндүү тэнэг зориг юм. Түүхэн зохиолоор алдар нэрд хүрэхийг эрмэлзэж болох ч тэр ажил нь өөрөө гоомой хандахыг огтхон ч зөвшөөрдөггүй хожмын үр дагавар нь нэн их гэдгийг бодолцох ёстой! Зориг гаргахад бас учир утга байх ёстой гэдгийг өдгөө өөрсдийгөө зохиолч гэж цоллож байгаа зарим эрхэмүүд хийгээд хожмын цагт араас нь замнах залуу өсвөр үеийнхэнд сэрэмж сануулга болгомуй ! ! !

2016, 10 сар 20. 12:01
Зочин

Ану хатан"-тай харьцуулахад ямар ч байсан утга зохиол талаасаа хамаагүй сайн бүтээл. Шүүмж ч бас сайн санагдлаа. Нээрээ түүхийн сэдэвтэй зохиолд нухацтай хандах нь зөв шүү.

5 сар 9. 10:35
Зочин

Er ni orchin tsagt garch baigaa tuuhen poma arai ch ter ued iim baigaagui l dee gej ooriin erhui l boddogdoyum. Bi ooriin uzsen harnaasaa jishee bolgohod 1950-iad onii suulch 1960 onii ehen ueiin bidnii amidral, ahui yamar bailaa tegehed uunees omnoh dor hayaj 7-8 zuun jiliin omno yamar baisan bol geed bodohoor neg l bish ee. ANU hatanii omsoj zuusen ni yag odoo uechilsen baih jisheetei.Mon er nohor, 2huuhedteigee ter ih buudai tarisan talbaidshootsoldon naadaj baigaa ni hunii lamidral ch ter ued mongol taria tarij baisan uu? gedeg bas l asuudal. Mongolchuudiin tuuhend taria tarij baisan tuhai geheesee an av hiih, dain dahin tulaan hiih tuhaid bol haana l bol haana barimt baidag bololtoi.

2016, 10 сар 19. 13:32
Зочин

Ymar ch buteeld shuumj zaaval baidag. Odoo shuumj bichihgui baigaa ni haramsaltai .... Uran zohiol tuuhen zohiol 2 oor ...tuuhiig zohioj bolohgui. Saihan shuumj ba . Tuhain asuudlig meddeg hun l shuumj bichne

2016, 10 сар 19. 10:48
Зочин

Iimerhuu shuumj bichij zov buruugiin yalgaag n gargaj bgaa n zow sanagdlaa. Yalanguya nad zaluu humuus iimerhuu zohioliig unshaad shuud l teruugeere tosoolloo bii bolhoh n elbeg mashs ih bayrlalaa

2016, 10 сар 18. 23:09
Зочин

Сорхугтан хатныг барууны түүхч нар хэт магтан дөвийлгөж бичих нь аргагүй шүү дээ адилхан загалмай шүтлэгтэн блхр

2016, 10 сар 18. 13:26
дэмжигч

энэ бол маш сайн шүүмж. шүүмж бичсэн хүнийг чи биччихгүй яасан юм гэж дайраад байгаа хэрэг бол шал утгагүй. шүүмжлэгч хүн бол зохиол бичих шаардлагагүй

2016, 10 сар 18. 12:21
Зочин

Сайн шүүмж байна

2016, 10 сар 17. 19:21
Galbadrah

za dandaa bie bieneesee huulj bichdeg bizde aguu hatan 4 haan turuulsen MONGOLIIN buh emegteichuud munguu niiluuleed hushuu bosgoh heregtei oilgono biz eh hun gedgeer n SANCHIRTAI NEGD tuunees asuu

2016, 10 сар 17. 18:32
Зочин

10garan jiliin umnu yum boluu daa, Suwdan Helhee geed neg zohiol unshij bilee. Teren deer bol Uguudei haanii hatan Durgene (Turkina) hatniig yostoi neg shulam baisan yum shig l bichsen baisan. Hir unenii ortoi yum bol

2016, 10 сар 15. 12:11
Зочин

sain shuumjlegch gedeg bol tanii ursuldugch bish !

2016, 10 сар 15. 2:10
Зочин

Sarantyay gj yamar zohoilch bdgiin be?

2016, 10 сар 14. 18:29
zochin

saixan xeljee bi ter zoxioliig unshaad bas ix gaixaj bsan yum ene buxen ter shuudertsetseg gedeg xunees ix bolj bgaa yumaa anu xatan gej bas neg baliar yum xiigeed teriigee lag geed ooroo ooriigoo magtaad bdag tegexleer busad ni bolox yum bn geed mongonii toloo yuch xamaagui xiij bgaa yumdaa

2016, 10 сар 14. 18:16
Зочин

ёстой ганц үнэн гэвэл энэ байна түүхээр хамаагүй оролдох маш аюултай гуйвуулбал бүр аюултай шүү

2016, 10 сар 14. 18:10
Зочин

Энэ бол сайхан шүүмжлэл байна. Ер нь маш зөв гэхдээ тэр хүнийг доромжлох хэрэггүй алдаа байгааг нь хэлэх хэрэгтэй юм шүү. Ийм л байна.

2016, 10 сар 14. 17:28
Зочин

shuumj bichih ni zov shuudee byryyg zasah hun baih estoi yalangyua tuuhiin uneniig helj zaaj zasch zalryylah hun dytmag bna daa manaid

2016, 10 сар 18. 11:33
Оно

Харин тийм..

2016, 10 сар 14. 17:05
Зочин

Алдаа хайвал тэрэн шиг амархан зүйл энэ дэлхийд байхгүй. Хуцаад байлгүй өөрөө бичээч. Мөнгөний магистр ац минь.

2016, 10 сар 14. 16:48
Зочин

Маш сайн шүүмж байна. Түүхээ мэдэхгүй байж юун ном, зохиол бичих.............., түүхийг олон жил уншиж, судлаж байж бичих хэрэгтэй гэж бодож байна...... Олон жил шүү........

2016, 10 сар 14. 16:14
Зочин

Манайд утга зохиолын шүүмж бичдэг хүн байхгүйтэй адил болсон энэ үед энэ хэдэн зохиолч гэж өөрсдийгөө дэвэргээд байгаа хүмүүсийн бичвэрт шүүмж сургамж өгсөн С.Ууганбаярт талархал дэвшүүлье. Гэхдээ наадуул чинь хүлээн авч өөрсөддөө дүгнэлт хийх болов уу. Одоогийн зохиол бичвэрүүд гэж холион бантан, бөөн алдаа хэлэх ч үг олдохгүй юм даа.

2016, 10 сар 14. 16:07
зочин

зөв зөв түүхээ хамгаалах хэрэгтэй шүү.

2016, 10 сар 14. 15:50
Зочин

sarantuya gej yamar yum baidiin bi l lavedexgyin bna. shyydertsrtsegiin uruusun dugui. nil aldaa bn lee estoi shaadag sogtuu avgai saraachsan bailee ergyy malnuud ni iim yum unshix unshix ch gej de oromdson bolood ongorno. zygeer arxia uugaad yavj baival yasan yum ta er ni

2016, 10 сар 18. 11:11
Зочин

Чи хэн бэ наад бичсэн юмыг чинь харахад ном унших нь битгий хэл хүрч ч үзээгүй гар байна даа. Бодвол шар мэдээнд донтогч биз хаха

5 сар 25. 16:14
Зочин Uchka

Бид 70 жил эх түүхий гуйвуулж бичиж, тэр хэмжээгээр нь бидний үеийнхэн ойлгож өссөн. Үүнийг засах хэрэгтэй уран зохиол нэрэн дээр түүхээ ингэж гуйвуулж болохгүй шүү дэ. Одооны уншигчид түүхээ үүгээр ойлголт авна шүү дэ. Сарантуя бас Самар гүнжийн тухай зохиол бичсэн байсан би худалдаж авсан арй уншиж амжаагүй явна. Уншаад сэтгэгдлээ хэлнээ.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]