Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын алдарт тагнуулч Н.Хаянхирваагаас Оросын Улаан империализмтай хийсэн тэмцлийн оргил үеУншсан8,536

Тагнуул нь хүн төрөлхтний ухаан суусан үеэс л үүсч хөгжсөн нэн эртний Шинжлэх ухаан, Онол юм. Тэгэхээр Тагнуулын тухайд тэр Шинжлэх ухааных нь загвараар, Онолынх нь хэлээр олон нийтэд ойлголт өгөх ёстой

Сэтгэгдэл 25ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2017, 12 сар 14. 20:01
Зочин

Оросын Хаант тер болон Комунист Засаг тер нь аль аль нь Оросын Империйн бодлогыг Дорно зугт тэлэх ялангуяа Буддийн шашинд тулгуурласан Орос гурний Геополитикийг залгамжлах улс тер,засаг терийн шууд нелеенд орших Дорнодын БНУгэгчийг байгуулахаар 1880-1930 он хуртэл Оросын теруудээс Идэвхитэй Ажиллагаа явуулж бсныг Гадаад,дотоодын Туухийн Архив материалууд их гарах боллоо?! Ялангуяа монголын Тагнуулч Хаянхирваагийн талаар их дурьдагдаж бдаг. Тэгэхээр Монголын Богд тууний удирдлагын багийн цеенх Европын тавцанд идэвхижиж буй УлсТерийн уйл явц Манж Чин гурний доройтол зэргийн талаар цаг Уеэ олсон улс терийн мэдээллээр хангагдаж Тэдний зугээс Монгол Орондоо Тусгаар улсаа байгуулахын телее Еереесдеес шалтгалах Дотоод Ажиллагаануудыг цаг алдалгуй хийж ажиллаж бсан нь Монгол Улс едий зэрэгтэй хегжих нехцлийг бурдуулсэн байна. Энд нэг асуудал анхаарагдаж бгаа нь Монголын тухай уеийн Тер нь Тусгай алба ажиллагааг зев ажиллуулж ур дунд хурснийг харуулж бна аа!!!Энэ нь Том Гурнуудийн тухайн уеийн Монгол эргэн тойронд Геополитикийн асуудалд Хаянхирваа Оросын нелее бухий буриад лам нарын хамт нэвтэрч чадсанд хамаг учир бгаа юм!!! Иймд бидний Монголчууд Енгерсен туухээ сайн судлаж Ирээдуйтэй уялдуулж дугнэж Их гурнуудийн бодлогоос еерсдийгее Хамгаалж Хегжуулэхэд ач тустай байх болно !!!

2016, 10 сар 11. 20:59
Зочин

Шижээ бадрах нар Дүрвэдийн БНУ байгуулахаар монголын удирдлагуудтай муудаж Блюмкин мэтийн хагалан бутаргагчдын гар хөл явсан урвагчид юм. Тэд ерөнхий сайд Жигжиджавыг алах гээд жолоочийг нь алж байсан гэдэг. Үүнээс сургамж авч манайхан аймгуудыг шинээр байгуулахдаа халхын сумдыг Увс, Ховд аймагт оруулсан тул овгорхох үзэл буурсан гэдэг. Гэвч одоо гадны гар хөл болсон урвагчид овог, аймгаар нь урвагч болгохоо нутгархах сэтгэлгээг зориуд гааруулж байгааг бидд анхаарах хэрэгтэй. Ялангуяа улс төрийн зүтгэлтнүүд их анхаарах чухал. Тэд ийм аргыг элдэв зохиомол түүхээрээ дамжуулж суулгахыг оролддог юм. Иймд оросы зохиосон хуурамч түүхэнд хуурталгүй шинээр баримтуудыг энэ мэт бүгд судалж жинхэн баримтуудыг энэ мэтээр уншиж олны хүртээл болгох хэрэгтэй.

2016, 10 сар 11. 18:18
Зочин

Чингэмэгц Хятадын тал “Гадаад Монголд дээд зэргийн автономит эрх олгоход бэлэн байгаа” тухай санал дэвшүүлж, Зөвлөлт Засгийн газар БНМАУ-ын тусгаар тогтнолын асуудлаар буулт хийхгүй гэсэн байр суурин дээр бат зогсчээ. Энэ бүхэнтэй холбогдон хэлэлцээр мухардалд оржээ.

2016, 10 сар 11. 18:17
Зочин

Хятадын төлөөлөгчид Крымийн тохиролцооны бүх зүйлийг хэлэлцэх хүсэлтэйгээ илэрхийлсэн хэдий ч БНМАУ-ын тусгаар тогтнолыг үгүйсгэсэн байр суурьтай байсан тул И.Сталинаас “... монголчууд өөрсдөө Хятадын бүрэлдэхүүнд байх дургүй, бие даан орших, үндэсний тусгаар тогтнолтой байх эрмэлзэлтэй, хүндрэл бэрхшээлийг даван туулах ёстой, БНМАУ-д тусгаар тогтнол олгох тухай одоо л тохиролцох цорын ганц гарц байна” хэмээн онцлон тэмдэглэжээ.

2016, 10 сар 11. 18:16
Зочин

Хэлэлцээний үндсэн асуудлын нэг нь БНМАУ-ын статусквогийн асуудал болж, И.В.Сталин Алс Дорнод дахь ЗХУ-ын аюулгүй байдлыг хангахад Монголын газар зүйн байрлалын онцгой ач холбогдол хийгээд БНМАУ-ын бие даан оршин тогтнох хүсэл эрмэлзлийн аль алиныг тайлбарлаж, Гадаад Монголын статусыг хэвээр хадгалах явдлыг зайлшгүй гэдгийг илэрхийлжээ.

2016, 10 сар 11. 18:16
Зочин

ЗХУ, Дундад улсын хоорондын хэлэлцээр 1945 оны зургадугаар сарын 30-наас 1945 оны наймдугаар сарын 14 хүртэл дундаа завсарлагатайгаар Москва хотод явагдаж, хоёр улсын холбоо найрамдлын гэрээ байгуулах, Крымийн бага хурлын шийдвэрт тусгагдсан асуудлаар хэлэлцээ хийжээ.

2016, 10 сар 11. 18:16
Зочин

Ялтын бага хурлын хэлэлцээрийн заалтыг хэрэгжүүлэх талаар Холбоотон гүрнүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулсан бөгөөд 1945 оны тавдугаар сарын 26-наас зургадугаар сарын 6-ны хооронд хийсэн уулзалтаар Японы эсрэг цэргийн ажиллагаа эхлэх хугацааг тохиролцож, Хятадын талаарх ЗХУ-ын байр суурийг тодруулсны үндсэн дээр Чунциний Засгийн газрын төлөөлөгчдийг Москвад ирүүлж, ЗХУ, Хятадын хэлэлцээрийг эхлүүлэхээр шийдвэрлэжээ.

2016, 10 сар 11. 18:16
Зочин

1945 оны хоёрдугаар сарын 11-нд байгуулсан “Алс Дорнодын асуудлаар гурван их гүрний хэлэлцээр”-т Гадаад Монголын статусыг хэвээр хадгалах явдлыг хамгийн эхний болзол болгон заажээ. Энэ бол БНМАУ-ын тусгаар тогтнолыг Холбоотон гүрнүүд хэрэг дээрээ хүлээн зөвшөөрсний илэрхийлэл байв.

2016, 10 сар 11. 18:15
Зочин

Энэ талаар ЗХУ ба АНУ-ын тэргүүн нар хоёрдугаар сарын 8-нд товч ярилцаж, хоёрдугаар сарын 10-нд ЗСБНХУ-ын Гадаад хэргийн ардын комиссар В.М.Молотовоос “Японы эсрэг ЗХУ дайнд орохтой холбогдсон маршал Сталины улс төрийн нөхцөл” нэртэй хэлэлцээрийн төслийг АНУ-ын Элчин сайд А.Гарриманд гардуулж, зөвшилцсөний үндсэн дээр Герман дайнд ялагдаж, бүрмөсөн бууж өгсөнөөс хойш 2-3 сарын дараа ЗХУ тодорхой болзолтойгоор Японы эсрэг дайнд орно гэдгийг мэдэгджээ.

2016, 10 сар 11. 18:15
Зочин

Үүний хамт ЗХУ, түүний удирдагч И.Сталин БНМАУ-ын тусгаар тогтнолыг зөвшөөрүүлэх явдлыг Японы эсрэг дайнд ЗХУ орох болзлуудын нэг болгон тавих талаар санаа бодлоо удаа дараа илэрхийлж, түүнийг бодит зүйл болгохын төлөө тууштай байр суурь баримталсан юм.

2016, 10 сар 11. 18:14
Зочин

Харийн хүчинд ашигтайгаар улс үндэстэн ард түмний өнгөрсөн бүх түүхийг засварлан гуйвуулж ард түмний түүхэн ой санамжийг баллуурдахыг хичээж түүхийг гүтгэн гүжирдэгч, хөшөөтэй баатарлагаар тэмцэгч өдөөн хатгагчид, тархи угаагчид юм.

2016, 10 сар 11. 18:14
Зочин

Харийн мөнгө санхүүжилтаар, тэдний хамгаалалт ивээл доор гаднын эздийнхээ болон өөрийнхөө өчүүхэн ашиг хонжоо сонирхлын төлөө “бидний аз жаргалын төлөө тэмцэгч” багийг өмссөн, улс Эх орноо гаднын мөнхийн колони болгохоор мурчийж байгаа хөлсний суртал ухуулагчид юм.

2016, 10 сар 11. 18:14
Зочин

Харийн эзэд нь алсаас доллар-фунт-франкын санхүүжилт, элдэв заавар төслүүд, далд хуйвалдаан хээл хахууль, хулхи үзэл суртлаар байнга дэмжиж байдаг "засгийн газрын бус - ашгийн бус - хүний эрх хамгаалагч" гэгч хулхи нэртэй ил тод тагнуул туршуулын байгууллагууд болон утсан чинээ улаан амиа + мөнгө хөрөнгө материаллаг баялагийг тахин шүтдэг, улс Эх орноо гаднын "төслүүдэд" зарж ёроолгүй өрийн ангалд унагаж байгаа тэдний гар хөлүүд - амиа бодсон аймхай урвагчид юм.

2016, 10 сар 11. 18:13
Зочин

Улс нийгмийнхээ дотоод нэгдэл нягтралыг харийн янз бүрийн хулхи аргуудаар “байнга хагалан бутаргаж олон жижиг хэсгүүд болгон өгч ингэснээрээ харийн ёроолгүй өр - зээлүүд болон бүрэн далд хяналт эрхшээл, шууд дарангуйлал колоничлолд улам гүнзгий оруулж өгч" хариуд нь тэднийхээ ивээл доор улс үндэстнийхээ өмч хөрөнгийг талан сүйтгэж хувийнхаа ашиг хонжоо эрх ашгийг амжуулж авч байгаа, хулгайлсан мөнгө хөрөнгөө хилийн чанд уруу зөөж байгаагаа либерал эрх чөлөө гэж хашгирч байгаа тэдний нөлөөний агентууд юм.

2016, 10 сар 11. 18:13
Зочин

Харийн улс гүрний геоулстөрийн цаад далд сонирхлуудыг нь ....дахь "хөрш" мэтийн өрөвдөлтэй хулхи халхавчаар далдлан хамгаалж мөнхийн Хөршүүддээ дайсагнах бодлогыг явуулж улс Эх орноо ганцаардуулж улам сулруулж туйлдуулж байгаа урвагчи дүлзэнгүүд юм.

2016, 10 сар 11. 18:13
Зочин

Харийн неолиберал санхүү-эдийн засгийн шашин - economics гэгч хулхи номлолыг нь эдийн засгийн ухаан гэж төөрөлдөж эндүүрсэн, харийн "багш хувилгаан нарынхаа" алс хэтийн далд ашиг сонирхлыг улайран хамгаалж зүтгүүлж байгаа тэдний гараар хүмүүжсэн зомбинууд юм.

2016, 10 сар 11. 18:13
Зочин

Харийн хулхи хоосон үзэл суртлыг нь хувийнхаа өчүүхэн [либерал] эрх ашгийнхаа үүднээс зориудаар (!) эсвэл юмны цаад наад учир начрыг ойлгох чадваргүй ухвар мөчдөөсөө болж цээжээрээ хамгаалж “ичсэн хүн хүн алдаг, эргүү улстөрч улсаа алдаг” гэдэг зарчмаар зүтгүүлсээр байгаа, зөвхөн тэдэнд "ашигтай усан тэнэгүүд" юм.

2016, 10 сар 11. 18:12
Зочин

Харийн эздийнхээ ил далд хэтийн эрх ашиг сонирхлыг нь улс Эх орондоо бүүр хууль болгож өгч тэдгээр "захиалгатай хуулиудыг" нь орой дээрээ залан "дээдлэн ажиллаж" байгаа мунхаг улстөрчид, тэдний долдой албан хаагчид юм.

2016, 10 сар 11. 18:12
Зочин

Харийн эздийнхээ [дэглэсэн гарцаагүй сүйрлээр төгсөх] эмгэнэлт жүжгийнх нь гол дүрүүдийг улс Эх орондоо тоглож байгаа тэдний тавиул утсан хүүхэлдэйнүүд юм.

2016, 10 сар 11. 17:01
Зочин

Battogtoh gej hen be

2016, 10 сар 11. 16:42
үл мэдэгч

сонсож, дуулаагүй л юм байна.

2016, 10 сар 11. 17:35
Зочин

Мундаг тагнуулч байсан юм Бодит түүх сайн уншиж бай оросын зохиомол түүх уншиж цагаа үрэх хэрэггүй

2016, 10 сар 11. 17:59
Зочин

ШАА МУУ ӨМХИЙ ХЯТДАА

2017, 9 сар 28. 17:30
Зочин

Зочин.
Судлаач С.Баттогтох архивын үнэн баримт дээр тулгуурлан түүхийн сонирхолтой гаргалгаа хийсэн байна. ТЕГ бүхийг нуух хандлагаар бус, 1990 он хүртэлх архивт нууцлагдсан зүйлүүдээ судлаачдад нээн судлуулж, хойч үе, одоогийн залуучуудад сургамж болох зүйлийг бичиж үлдээвэл ихээхэн тустай байхсан. Судлаач С.Батогтохдоо баярлалаа, судалгааны ажилд нь амжилт хүсье.

2 сар 2. 12:12
Зочин

Battogtohin gargalgaa taaruuhan bna. Utube deerh buchleg deer yumoo. Choir chini zvgeer l disput. Svrjignejee.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Унших СЭДЭВ-ээ өөрөө сонгодог боллоо

5 сард сонгогдсон сэдэв
БНМАУ-ын үе
7 сарын онцлох сэдвийн санал хураалт явагдаж байнаЭнд дарж саналаа өгнө үү