Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Нас барсан дотны хүмүүсээ зүүдлэх нь ямар нөлөөтэй вэ?Уншсан7,003

Та зүүдэндээ, нас барсан хүнтэй хууч хөөрөх, түүний ярьж байгаа зүйлийг анхааралтай сонсож байгаагаар зүүдэлвэл, хүсэн хүлээсэн мэдээгээ сонсох, таны амьдралд томоохон өөрчлөлт гарахыг зөгнөнө.

Хайртай дотны хүнээ алдана гэдэг хүн бүрийн хувьд нөхөж болшгүй их гарзыг авчирдаг. Шашны талаасаа авч үзэхэд, бурхан болоочийн сүнс нь 49 хоногтоо дараагийн төрлөө олох замдаа явдаг бөгөөд гэр орон, орчлон дэлхийдээ эргэлддэг хэмээдэг. Мөн заримдаа ямарваа таагүй зүйлсийг зөгнөж, хайртай хүмүүстээ сануулга болгох үүднээс зүүдэнд ордог гэж үзэх нь бий. Тэгвэл энэ тухай сэтгэлзүйчид, судлаачид хэрхэн үздэг вэ?

Судлаачид хүмүүс нас барсан нэгнээ зүүдлэх нь тэднийг хэт дурсаж, шаналсантай холбоотой бөгөөд энэ үед тэдний тархинд мэдээлэл очсоноор зүүдэлдэг хэмээдэг байна. Харин зүүдний тайлалд, нас барсан нэгнийг хэрхэн зүүдэлж буйгаас шалтгаалан ирээдүйд болох зүйлсийг таамаглаж болох гэнэ. Жишээ нь, зүүдэлсэн хүн тань булшиндаа, үхсэн хэвээр үзэгдэж байх нь тийм ч таатай биш, харин амьд сэрүүн аз жаргалтай мөчүүдийг хамтдаа өнгөрүүлж, мөн танд ямар нэг учир нь ойлгогдохгүй зүйлсийн тухай хэлж, сануулж байвал таныг илүү сэрэмжтэй байхыг өгүүлнэ.

Ямар учиртай вэ?

 

Та зүүдэндээ, нас барсан хүнтэй хууч хөөрөх, түүний ярьж байгаа зүйлийг анхааралтай сонсож байгаагаар зүүдэлвэл, хүсэн хүлээсэн мэдээгээ сонсох, таны амьдралд томоохон өөрчлөлт гарахыг зөгнөнө. Харин Христийн шашинд, хэрвээ танд нас барагсдын сүнс зүүдлэгдвэл, энэ нь тухайн хүн төрлөө олоогүй, хорвоо дэлхийгээр хэрэн хэсүүчилж буйг илтгэдэг байна. Харин буддын шашинд лам нар нь энэ байдлыг урьдчилан мэдсэн мэт байдаг бөгөөд бүрлээчийн дотны хүмүүст хандан "тэд дэх хоног дээрээ таны зүүдэнд орж ирнэ" гэх мэтчилэн шашны зүгээс заавар, зөвлөгөө өгч байдаг. Үнэхээр дотны хүмүүсийнхээ зүүдэнд талийгаач яг л орж ирсэн гэдгийг олон хүн баталсан байдаг.

Өөр өнцгөөс харвал...

Харин шашингүй үзэлтнүүд буюу, үл итгэгч нар нас барагсдыг зүүдлэх нь, муугийн дохио гэж үздэг бөгөөд энэ нь чухал бичиг баримт, мөнгө, хэрэгтэй зүйлсээ алдах аюултай хэмээдэг аж. Харин барууны сэтгэлгээнд, хэрэв нас барсан хүн хуримын ёслол, шинэ хүүхэд төрөх мөчид хамтдаа байгаагаар зүүдлэгдэх нь, хурим аз жаргалгүй, төрсөн хүүхэд нь сул дорой, өвчин ороосон хүүхэд болно хэмээн ихэд цээрлэдэг.

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
6 сар 26. 14:12
Зочин

Хүн хүний хандлагаас л шалтгаалах байх. Сөргөөр харвал тийм л юм болно. Эерэгээр харвал сайн сайхан л ирнэ. Хэдий тэнгэрт одсон ч дэргэд минь оршсоор байгаа мэт л санагддаг. Харин тэр төрөл олох явц их сонирхолтой санагддаг. Зүүдэнд талийгч ярьж байвал төрлөө олсон гэдэг гэнэ мэнэ гээд л... Хүн төрөх нь үнэн үхэх нь үнэн орчлон юм даа. Даанч найз нарынхаа гарт амь үрэгддэг нь л харамсмаар, хайран залуу нас...

6 сар 26. 12:41
Зочин

Минийхээр бол бодит амьдрал дээр туслах дэмжих ойлгох ярилцах хүн байхгүй бол зүүдлэгддэг. Ерөнхийдөө сэтгэл санаа муу байгааг илтгэх байх...

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]