Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Санваартан ба үхэж буй цэрэгУншсан7,440

Ромуло Бетанкуртийн Засгийн газрын эсрэг гарсан цэргийн эргэлт 1962 оны зургадугаар сарын 2-ноос 6-ны хооронд хэдхэн хоног үргэлжилсэн ч 400 цэрэг амиа алдаж, 700 гаруй цэрэг, энгийн иргэд шархадсан юм.

 

Дайн тулаанд оролцож буй цэргүүдэд үйлчилдэг цэргийн лам хэмээх хүмүүс олон улс орны армид байсаар ирсэн. Харин энэ түүх Венесуэлийн армийн санваартан Луис Падиллод хамаарна. Ромуло Бетанкуртийн Засгийн газрын эсрэг гарсан цэргийн эргэлт 1962 оны зургадугаар сарын 2-ноос 6-ны хооронд хэдхэн хоног үргэлжилсэн ч 400 цэрэг амиа алдаж, 700 гаруй цэрэг, энгийн иргэд шархадсан юм. Нийслэлээс 97 километрийн зайд Пуэрто Кабелло хотын төлөө босогчид Засгийн газрын цэргийн тулаан ширүүн өрнөсөн бөгөөд Солана цайзын дэргэд шийдвэрлэх тулалдаан болж, эрх баригчид танк, мэргэн буудагчдыг олноор нь оруулж босогчдыг нам дарж авчээ.

Энэ үеэр тулааныг газар дээрээс нь сурвалжилж байсан Венесуэлийн “La Republica” сонины гэрэл зурагчин Гектор Рондон Ловерагийн авсан гэрэл зураг тэр жилдээ дэлхийн шилдэг гэрэл зургаар тодорч, дараа жил нь сэтгүүлзүйн хамгийн нэр хүндтэй шагнал болох Пулитцерийн шагналыг хүртсэн юм.

 “La Republica” сонины гэрэл зурагчин Гектор Рондон Ловера

Зогсоо зайгүй буудалцах ширүүн тулааны дундуур цэргийн ламтан Луис Падилья өөрийн амийг үл тоон гудамжаар алхалж, суманд оногдон хорвоог орхиж буй цэргүүдэд туслан, сүүлчийн залбирал үйлдэн явжээ.

Энэ үеэр суманд оногдчихгүйг хичээн нуугдан суусан сурвалжлагч ламтныг олж харжээ. Түүний айдсыг ламтны өөрийн амийг үл хайхрах зориг, бусдад амар амгаланг өгөх гэж хичээх чин сүсэг нь үгүй хийж, тэрээр аппаратаа шүүрэн авч, зургуудаа авч эхэлжээ.

Ийнхүү тэрээр амь тэмцэн ламтнаас зуурах цэрэг эр, түүнийг сүүлчийн амьсгалаа татах хүртэл тэврэн зогсох ламтныг зургийг хальсандаа буулгаж, уг зургаараа сэтгэлзүйн хамгийн нэр хүндтэй шагнал болох Пулитцерийн шагналыг 1963 онд хүртсэн юм.

Гектор Рондон Ловера сүүлд дурсан ярихдаа, “Би энэ зургийг яг яаж авснаа яг үнэнийг хэлэхэд огтхон ч санадаггүй юм. Эргэн тойронд сум шунгинаж, би оногдчихгүйг хичээн толгойгоо доош тонгойн нуугдаж суусан юм. Гэтэл нүдний буланд нэг лам хувцастай хүн харагдсан. Лавлан хартал суманд оногдсон цэрэг түүн рүү мөлхөж, ламтан дайсны галын эгц өөдөөс шууд л алхаад цэрэг рүү очсон.  Ингээд л би зургуудаа авсан. Ламтан тэр цэргийг дээш өргөн өөрийгөө налуулж зогсоод залбирал үйлдэж, цэргийг амьсгал хураатал тэр хэвээрээ зогссон доо” хэмээн ярьжээ.

Харин санваартан Луис Падиллод юу тохиолдсон бол. Хожим нь ил болсон мэдээллээр цэргийн санваартан маань амьд сэрүүнээр барахгүй, яагаад ч юм АНУ-ын Конгрессын одонгоор шагнагдсан байдаг аж. Сонирхуулахад 1962 оны тэр өдөр ламтан ганцаараа биш өөр нэгэн цэргийн ламтай хамт “албан үүрэг”-ээ гүйцэтгэж байжээ.  

 
Сэтгэгдэл 5ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
8 сар 24. 16:11
Зочин

Зүрх шимширмээр зураг байна. Баярлалаа

6 сар 30. 4:17
Зочин

ЭНЭ ЗУРГИЙГ АЛДАРТАЙ БОЛГОСОН БАС НЭГ ЗҮЙЛ НЬ САНВААРТАН ЦЭРЭГ ХОЁРЫН ЯГ АРД МАХ НЯДАЛГААНЫ ГАЗАР БАЙЖ ТААРСАН...

8 сар 24. 15:17
Зочин

zeerleg AMX1390 tank baishd haha

7 сар 6. 8:49
огтлогч

Bar уушийн газар байна шдээ

7 сар 23. 22:43
Хаян

Яг цаад талд нь баарны хажуу Carniceria буюу махны дэлгүүр байгаа юм.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]