Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

БНХАУ-д нэг сая гаруй уйгар иргэдийг хорьж цагдаж байгаа гэвУншсан2,766

БНХАУ-ын Шинжаан Уйгарын өөртөө засах оронд 1 сая гаруй уйгар иргэдийг засан хүмүүжүүлэх газар, хөдөлмөрийн лагеруудад хорьж байгаа тухай НҮБ-ын хүний эрхийн мэдээллийн төвөөс Их Британийн Гуардианд уламжилжээ.

БНХАУ-ын Шинжаан Уйгарын өөртөө засах оронд 1 сая гаруй уйгар иргэдийг засан хүмүүжүүлэх газар, хөдөлмөрийн лагеруудад хорьж байгаа тухай НҮБ-ын хүний эрхийн мэдээллийн төвөөс Их Британийн Гуардианд уламжилжээ.

НҮБ-ын хүний эрхийн чиглэлээр ажилладаг экспертүүд Хятадын эрх баригчид исламын шашинтан уйгур иргэдийг "алан хядах ажиллагааны эсрэг тэмцэж буй нэрийн дор” хорьж цагдаж, хүний эрх зөрчиж байгааг мэдээлээд энэ байдлаа даруй арилгахыг уриалсан байна. 

Тэрчлэн уйгурчуудыг гудамжинд байн байн зогсоож бичиг баримт, гар утсыг нь шалгаж буй явдлыг НҮБ-ын хүний эрхийн мэргэжилтнүүд буруушаажээ. Шинжаан дахь “засан хүмүүжүүлэх газарт” өмнө нь хоригдож байсан нэгэн иргэн Ассошиэйтэд Пресс агентлагт ярихдаа тэдгээр газруудыг зэвсэглэсэн хамгаалагчид хамгаалдаг ба хоригдож буй исламын шашинтнуудыг сүсэг бишрэлээсээ татгалзаж, өөрийгөө болон ойр дотныхныгоо шүүмжилж, Коммунист намыг магтан дуулахыг шаарддаг байсан тухай ярьжээ.

Түүнчлэн хилийн чанадад байсан уйгурчуудыг хүчээр Хятадад авчирсан гэх мэдээлэл ч байгаа болохыг онцолсон ба Түвдүүдэд гадаад паспорттой болохыг зөвшөөрч, түвд хэлийг боловсрол, хууль эрх зүй, олон нийтийн хэвлэл мэдээллийн салбарт ашигладаг болохыг уриалжээ.

Шинжаан дахь хүний эрхийн зөрчил, иргэдийг олноор барьж саатуулах үйл ажиллагаатай холбоотой гэх Хятадын эрх баригчдын эсрэг хориг арга хэмжээ авахыг шаардсан бичгийн дор сенатор Марко Рубио, төлөөлөгч Крис Смит нарын 15 хүн гарын үсгээ зуран, Ерөнхийлөгч Д. Трампад хүргүүлээд байгаа аж.

Харин Хятадын Гадаад хэргийн яамнаас энэхүү мэдээллийг худал хэмээн няцааж Шинжаан дахь Хятадын бодлогыг шүүмжилж буй хүмүүсийн ард Хятадын эсрэг, салан бутаргах үзэлтэй гадаад, дотоодын хүчнүүд  байгаа хэмээн мэдэгджээ. Хятадын эрх баригчид Шинжааны бүс нутгийн нөхцөл байдалтай холбоотой  мэдээ мэдээллийг хатуу хянаж байгаа ч хоригдож буй уйгурчуудыг зодсон, бүр амь насанд нь хүрсэн гэх мэдээлэл ч тараад байна.

Эх сурвалж:

Detention of Uighurs must end, UN tells China, amid claims of prison camps

https://www.theguardian.com/world/2018/aug/31/detention-of-uighurs-must-end-un-tells-china-amid-claims-of-mass-prison-camps

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]