Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Өвөл" хэмээх ялагдашгүй Орос генералУншсан5,164

Хараалж буудлаа ч онох боломж маш бага. Гар нь чичрэх өвчинд баригдсан цэргүүд хэдэн мянгаараа цусан суулга тусаж үхэж байсан гашуун түүх бий.

Цэргийн түүх судлаач Э.Баттулга


1941 оны 6 сарын 22. 77 жилийн тэртээ ЗХУ болон фашистын Германы хооронд дэлхийн бүх цаг үеийн түүхэнд хэзээ ч болж байгаагүй хөнөөлт дайн эхэлсэн билээ. Германы армийн стратегичид дайныг гурван сард багтааж дуусгах төлөвлөгөөтэй эхэлсэн ч бүх зүйл тэдний санаснаар болсонгүй.

1941 оны 11 сар гэхэд Германы арми Москвад дөхөж очсон ч босгон дээр нь тамирдаж байв. Тайфун/typhoon/ операци эхлүүлж, төгсгөлийн цохилт хэмээх кампанит ажил зүүн фронтоор нэг өрнүүлэв.

Германы гол найдвар Европыг сөхрүүлж, дайны шинэ номлол гаргаад байсан танк, явган цэргийн хослол байв. Гэвч энэ шинэ номлол нь Москва орчмын ой чийг ихтэй намгархаг газар асар их техник, хүн хүчнийхээ тамирыг бүрэн шавхаж, Зөвлөлтийн нийслэлийг хальт дурандаад л үй түмэн шарил эвдэрхий техникээ үлдээгээд ухрав. Намрын их шавар хамаг техникийг нь ховх сорж Барбаросса төлөвлөгөөний амин сүнс болох давшилтын хурд ухралтын хурдад шилжих нь тэр. Өвлийн хүйтэн нацистуудын ялагдлыг бүрэн баталгаажуулж өгсөн юм. Германчуудын цэргүүдээ ухуулах суртал ухуулга хүчтэй байлаа. Биднийг Оросын арми биш Москвагийн шавар, Оросын хүйтэн л нэг удаа яллаа, хавар бид эргэж ирнэ гэсээр ухарсан билээ. Германчууд энэ ялагдлаа одоо ч хүртэл өвөлд чихдэг. Оросууд үүнийг үргэлж эсэргүүцдэг ба тэр хүйтэнд манай цэрэг ч байлдсан, германчууд хүйтний өмнө биднээс дутуу бэлтгэлтэй байсан гэж л ярьдаг. Үнэхээр "Өвөл генерал"-д германчууд өөрсдөө л ялагдсан. Өвлийн хүйтэн эхэлчихээд байхад өнгөлөн далдлалтын цагаан халад, цана, морин чарга, хамгийн гол зүйл болох цэргийн дулаан хувцас илт дутагдалтай байсан нь тэдний алдаа. Оросын цэргүүд тэднээс хамаагүй дулаан хувцастай, хүйтэн даах чадвар ч өндөр байв.

Тулааны төгсгөлийг хатуу ширүүн уур амьсгалтайгаараа алдартай Сибирь, Алс Дорнодоос ирсэн өлчир цэргүүд шийдсэн билээ. Бээрсэн цэргийн байлдах чадвар эрс унах бөгөөд хамгийн анхны гол зүйл болох буугаа ч хараалж чадахгүй. Тас хөлдсөн замгийг хүйтэн гараар барих ямар сайхан байх вэ. Хөлдүү танкан дээр нүцгэн гараа тулаад л өндийхөд алганы арьс зулгараад үлддэг байсан гэж цэргүүд дурдаж. Мөн их бууны тосны тухай тун сонирхолтой өгүүлэл харагдсан.

Хараалж буудлаа ч онох боломж маш бага. Гар нь чичрэх өвчинд баригдсан цэргүүд хэдэн мянгаараа цусан суулга тусаж үхэж байсан гашуун түүх бий. Хэдий хүн л болсон хойно тэд аргаа олж эхэллээ. Амь үрэгдсэн цэргүүдийнхээ шинелийг давхарлаж өмсөх, ханцуйг нь огтлон хацар чихээ хайрагдахаас хамгаалах ороолт маягийн зүйл хийж өмсөж эхлэв. Зурагт харагдаж буй байлдагчийн хүзүүндээ угласан ороолт шиг хэсэг бол үхсэн цэргийн шинелийн ханцуйг тайрч аваад хүзүүндээ угласан байдал. Сүүлдээ энэ загвараа фронт даяар Германчууд нэвтрүүлж ар талаас бүр зориудаар үйлдвэрлэж байлдаж байгаа ангиудад явуулдаг болсон гэдэг.  Бусад зургууд нь бол Оросын байгалийн бартааг харуулна. Өвөл генералын бас нэгэн ялалт бол Наполеоны армийн сүйрэл юм. Бас л сонирхолтой. Эцэст нь тулаанд үргэлж ялагчийн зөв байдаг.

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
10 сар 2. 10:30
Зочин

Ганц Монголчууд тэр дундаа Бат хааны цэргүүд Оросын өвөлд ялдагдалгүй дүн өвлөөр Оросын хотуудыг эзлэн авч байсан юм.

10 сар 2. 16:59
нано

Монголчууд өвөл болохоор л давшдаг байсан гэдэг

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]