Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Эх орны дайны тоо баримтуудУншсан6,718

1941 оны зургадугаар сарын 22-ны өглөөний 4 цагт эхэлсэн дайн 1418 өдөр, шөнө үргэлжилсэн. Дайны эхний өдөр гэхэд л фашистууд зөвлөлтийн 1200 нисэх онгоц, тэдгээрээс 800 гаруйг нь нисэх буудлуудад нь устгасан байна.

1941 оны зургадугаар сарын 22-ний өглөөний 4 цагт эхэлсэн дайн 1418 өдөр, шөнө үргэлжилсэн. Дайны эхний өдөр гэхэд л фашистууд зөвлөлтийн 1200 нисэх онгоц, тэдгээрээс 800 гаруйг нь нисэх буудлуудад нь устгасан байна.

Энэ дайнд чухам хэдэн хүн амь үрэгдсэн нь одоо ч тодорхойгүй. Энэ тухай янз бүрийн тоо бий, тэдгээрийг байнга тодруулж, шалгаж байдаг юм. Сураггүй болсон, «үл мэдэгдэх цэрэг» маш олон бий, тэдний тоог нарийн гаргаж чадаагүй байна.

1998 оны тоо баримтаас үзвэл, Оросын Зэвсэгт хүчний Жанжин штаб амь үрэгдэгсдийн талаар дараах мэдээ гаргажээ.

Улаан (Зөвлөлтийн) армийн нийт хохирол 11 сая 944 100 болсноос 6 885 000 хүн амь үрэгдэж, 4 559 000 хүн сураггүй болж, олзлогджээ.

Ер нь Зөвлөлт Холбоот Улс 26 600 000 хүнээ алдсан байна. Дайны жилүүдэд байлдаан тулалдаанд нийтдээ зөвлөлтийн 34 476 700 цэргийн албан хаагч оролцжээ. Арми болон флотод 490 мянган эмэгтэй хүн дайчилсан байна. Дайнд хүлээсэн нийт хохирол 29 592 749 хүн байх гэсэн өөр мэдээ ч бий.
Зөвхөн 1993 онд л Курскийн тулалдааны үед ЗХУ-д учирсан хүн хүч, танк, нисэх онгоцуудын хохирлын тухай албан ёсны тоог нийтлэжээ. «Германичуудын хүлээсэн хохирлыг түүнээс өмнө зөвлөлтийн түүхчид хэд дахин дөвийлгөж байжээ. Тэдний дүгнэснээр, Германы хүлээсэн хохирол 500 мянга орчим цэрэг, дарга, 1500 танк, дайрагч их буу, 3700 гаруй нисэх онгоц байв. Энэ тоо баримт бодит байдалд огт нийцэхгүй байв.

Вермахтын дээд командлалд гаргаж өгсөн мэдээгээр бол, нийт Дорнод фронтод Германы амьд хүчний хүлээсэн хохирол 1943 оны долоо, наймдугаар сард 68 800 хүнээ алуулж, 34 800 хүн сураггүй болж, 434 000 хүн шархдаж, өвджээ.

Курскийн цүлхэнд хүлээсэн германы хохирол нь Дорнод фронтод хүлээсэн нийт хохирлын гуравны хоёр юм. Учир нь энэ үед бас Донецкийн сав газар, Смоленск хавийн нутаг, фронтын умард хэсэгт (Мги районд) ширүүн байлдаан болж байлаа. Курскийн цүлхэнд Германы хүлээсэн хохирол гэвэл багцаалбал 360 000 хүн алуулж, сураггүй болж, шархдаж, өвджээ. Зөвлөлтийн хохирлыг Германыхтай харьцуулбал 7:1-ийн харьцаатай байв гэж судлаач Б.В.Соколов «Эх орны их дайны тухай үнэн» өгүүлэлдээ бичсэн байна.

Дайнд 13,7 сая энгийн хүн амь үрэгдснээс 7,4 саяыг нь булаан эзлэгчид зориуд хөнөөж, 2,2 сая хүн Германд хүнд хүчир ажил хийж яваад амь үрэгдэж, булаан эзэлсэн нутагт 4,1 сая хүн өлсгөлөнгөөр нас баржээ.

880 өдөр үргэлжилж, 1944 оны нэгдүгээр сарын 27-нд сэтлэсэн Ленинградын бүслэлт Эх орны их дайны аймшигтай түүхийн нэг байлаа. Ленинградын бүслэлтийн үед амь үрэгдэгсдийн тоо дэлхийн хоёрдугаар дайны турш АНУ, Их Британийн хүлээсэн нийт хохирлоос давж байна. Гэхдээ энэ нь эцсийн лавтай баримт биш ээ. Бүслэлтийн үед амь үрэгдэгсдийн талаар анх нийтлүүлсэн тоо нь 632253 хүн байв.Энэ нь иргэний дүн бүртгэлийн албанаас гаргасан, 191427 хүн амь үрэгдсэн гэсэн тоо, 1943 оны тавдугаар сард байгуулсан тусгай комиссуудаас гаргасан 440826 хүн амь үрэгдсэн гэсэн хоёр янзын тоог нийлүүлсэн баримт юм. Энэ тухай мэдээг анх удаа Нюрнбергийн шүүх хуралд мэдээлж, 1952 онд ЗСБНХУ-д нийтлэсэн байна.

ЗСБНХУ-ын Шинжлэх ухааны Академийн ЗСБНХУ-ын түүхийн хүрээлэнгийн Ленинградын салбарын ажилтнууд Ленинградад фашистын бүслэлтийн үед 800 мянгаас цөөнгүй хүн нас барсан гэсэн дүгнэлт хийжээ.
Сүүлчийн тоо баримтаар энэ тоо өөрчлөгджээ. Бүслэгдсэн Ленинградад багцаалбал 2 сая 300 мянган хүн үлдсэн, Ленинградад ирсэн ч, нүүж амжаагүй 100 мянга гаруй дүрвэгчийг оруулбал бүслэгдсэн хотод ойролцоогоор 2,4 сая хүн үлджээ. Хүн ардыг нүүлгэх ажил бага багаар үргэлжилсээр байсныг харгалзваас бүслэлтийн үед Ленинградын хүн ам багцаалбал 971 мянгаар цөөрсөн нь 1942 оны эцэс гэхэд 1 сая 329 мянга гаруйхан болох ёстой байв. Гэтэл 1942 оны эцсээр хотод ердөө 626 мянган хүн байв.Ингэхээр бусдыг нь амь үрэгдсэнд тооцвол 700 мянгаад хүн болж байна.

Бүслэлтийн үед талхны өдөр дутмын норм ажилчдын хувьд ердөө 250 грамм, албан хаагч, бусдын гар харагч, хүүхдүүдийн хувьд хоёр дахин бага байв.1941 оны арван хоёрдугаар сарын эцсээр талхны норм бараг хоёр дахин багасав, тэр үед хүн амын ихээхэн хэсэг амь үрэгдээд байв.

 

Дайны жилүүдэд ЗСБНХУ-д 1710 хот, 70 мянга гаруй тосгон, 32 мянган завод, фабрик сүйдэж, 98 мянган хамтрал, 2890 машин-тракторын станцыг дээрэмдсний улмаас учирсан хохирлын нийт өртөг 128 тэрбум доллар болсон байна. Харьцуулж хэлбэл, дэлхийн хоёрдугаар дайнд Франц Улс 21 тэрбум доллар, Польш Улс 20 тэрбум долларын хохирол хүлээжээ.
Герман Улсаас 6,5сая хүн алагдаж, шархдаж, сураггүй болжээ. Герман Улс 1941 оны зун ЗСБНХУ-тай хийсэн дайнд 742 мянган цэргээ алдсан бол Польш, Франц, Англи, Норвеги, Бельги, Голланд, Дани болон Балканы хойгийн орнуудын эсрэг дайнд 418 805 цэргээ алджээ.
Дэлхийн хоёрдугаар "дайны жилүүдэд ЗСБНХУ-д 870 000 нэгж байлдааны техник үйлдвэрлэсний дотор 120 мянган нисэх онгоц, 90 мянган танк, 300 мянган их буу, миномет байв.
Эх орны их дайнд байлдаж явсан хүмүүсээс тавны нэг нь шагнуулжээ. Зөвлөлт Холбоот Улсын баатар цолоор нийтдээ 11 681 дайчин шагнуулж, 2532 дайчин Алдрын одонгийн бүх зэргээр шагнуулсан байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Унших СЭДЭВ-ээ өөрөө сонгодог боллоо

12 сард сонгогдсон сэдэв
Дундад зууны Европ
13 сарын онцлох сэдвийн санал хураалт явагдаж байнаЭнд дарж саналаа өгнө үү