Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Путиныг цохиод авсан Германы төмөр хатагтайУншсан8,388

 

Өнгөрсөн зун Форбс сэтгүүлээс манай гаригийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйгээр ХБНГУ-ын канцлер Ангела Меркелийг нэрлэсэн. TIME сэтгүүл энэ оны хүнээр Германы канцлерыг нэрлээд байгаа. Ер нь сүүлийн жилүүдэд алдартай сэтгүүлүүдийн оны онцлох хүнээр Ангела Меркелийн урд гишгэх эмэгтэй улстөрч байсангүй. Тэр бүү хэл зарим жилүүдэд Путин, Обама нарыг ардаа орхин топоор нэрлэгдэх нь ч энгийн явдал болж. Энэ удаад ч мөн АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшиж шуугиан дэгдээгээд байгаа Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нараас олон саналаар илүүрхэж TIME-ийн нүүрэнд заларсан байна.

1954 оны долдугаар сард Германы Гамбург хотноо шашин судлаач, номлогч Хорст Каснер, Херлинд Каснер нарын гурван хүүхэдтэй айлын ууган охин болон мэндэлсэн Ангелаг ирээдүйн Германы төдийгүй Европ дэлхий дахины төмөр хатагтай болно гэж хэн мэдэх билээ. Гэхдээ л түүний замнал маш сонирхолтой юм. Яагаад тэр одоог хүртэл салсан нөхрийнхөө нэрээр овоглодог, мөн түүний амжилтад эцэг нь хэрхэн нөлөөлсөн түүхийг энд дэлгэе!

Ардчилсан Германд өссөн Ангелагийн хүүхэд нас бусдын сэжигтэй харц, буруутгасан өнгө аяс дунд өнгөрсөн учир хэн хүнээс илүүтэйгээр тоглоомын дүрмийг дагаж Ардчилсан Германы пионерийн байгууллага, Германы Залуучуудын Чөлөөт Эвлэл буюу коммунист залуучуудын байгууллагын гишүүн байсан гэдэг. Хамгийн их дурлаж сонирхдог хичээлийнхээ дагуу тэрээр 24 насандаа физикчийн диплом өвөртлөн амьдралд хөл тавьсан юм.

Түүнийг их сургуулиа төгссөний дараа жил Их Британийн Ерөнхий сайдаар Маргарет Тэтчер томилогдсон байдаг. Тэр үед Ангела улс төр төдийлөн сонирхдоггүй ч Маргарет Тетчэрийн хатуу шийдвэрүүдийг бусад германчуудын адил гайхан хүлээж авдаг байв.

Удалгүй нэг ангийн оюутан Ульрих Меркельтэй тэрээр сүмд хуримлаж Меркель хэмээх овгийг авлаа. Тэд хамтын амьдралаа шинжлэх ухааны ажилд зориулж байсан ч аажмаар Ангела Меркелийн сонирхол өөрчлөгдөж эхэлсэн байдаг.

Меркель гадуур гарч олон нийтийн амьдралд оролцож нийгмийн шинжлэх ухаануудыг сонирхож эхэлсэн бол нөхөр нь гэртээ байхыг илүүд үзнэ. Энэ зөрүү нь ч тэдний салалтыг дуудсан бөгөөд 1982 онд Ангела угаалгын машин, нөхрийнхөө овог хоёртой л хоцорсон гэдэг.

Олон жилийн дараа эрх чөлөөтэй Меркель улс төрд хөл тавилаа. Берлиний ханыг нураасан үйл хэрэгт оролцсон тухайгаа нэр төрийн хэрэг хэмээн Германы энэ үеийн бүх улстөрчид үздэг бол Ангела Меркель нэг ч удаа тэгж хэлээгүй. Гэсэн хэдий ч хана нуран унаж хоёр Герман нэгдсэний дараа Меркель улс төрийн амьдралд эргэлт буцалтгүй орсон юм. Улмаар ХБНГУ байгуулагдсаны дараах анхны сонгуулиар Бундестагийн гишүүн болсон юм.

Түүнийг улс төрд хөтөлж оруулсан хүн нь хоёр Герман нэгдсэний дараа Канцлер болсон Гельмут Коль гэдэг. Тэрээр намынхаа дэд даргаар Меркелийг томилсноор 37 настай эмэгтэй Германы улс төрийн тавцанд тодрон гарч ирсэн юм. Улмаар засгаа байгуулахдаа Коль Меркелийг танхимдаа урьж эмэгтэйчүүд хүүхдийн асуудал хариуцсан сайдын ажлыг өгч байлаа.

1990 он. Бундестагийн сонгуульд нэр дэвшсэн Ангела Меркель

Дараа нь 1998 онд Герхард Шрёдероор толгойлуулсан Германы Социал демократ намд ялагдаж төрийн эрхийг алдах хүртэл Меркель Байгаль орчны сайдын албыг хашсан юм. Сонгуульд ялагдмагц Гельмут Коль намын даргаас татгалзаж оронд нь сонгогдсон Вольфганг Шойбле Ангела Меркелийг намынхаа ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллахыг санал болгов.

Тэр үед Меркель хувийн амьдралдаа өөрчлөлт гаргалаа. Тэрээр квант химийн салбарт дэлхийд нэрээ түгээсэн Иохим Зауэртэй гэрлэж 1982 оноос хойш ганц бие явсаар ирсэн амьдралдаа цэг тавив.

Гэсэн ч Меркель хоёр гэрлэлтээсээ аль алинаас нь хүүхэдтэй болж чадаагүй юм. Харин улс төрийн амьдралдаа нэгэнт Меркель нэрээрээ танигдсан байсан тул анхны нөхрийнхөө овгоос татгалзаагүй юм.

Үүнээс хэдэн сарын дараа Христийн Ардчилсан Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга эмэгтэй гэрлэж байхад намтай нь холбоотой татварын томоохон дуулиан дэгдлээ.

Намын хуучин дарга Гельмут Колийн үеэс эхлэлтэй хууль бус санхүүжилтийн асуудал Христийн Ардчилсан Холбоог доргиов. 1999 онд Ангела Меркель санаанд багтамгүй шуугиантай мэдэгдэл хийлээ. Тэрээр намын даргадаа мэдэгдэлгүйгээр “Залуу хүн төрсөн гэрээ орхин, амьдралын замдаа гардаг шиг Хелмут Коль болон Вольфганг Шойбле нарын үеэ өнгөрөөсөн хуучин удирдагч нараас болж манай нам хохирч байна. Тэд намыг орхих хэрэгтэй” хэмээн хэвлэлүүдээр мэдэгдэл хийж улс төрийг шуугиулав.

Улс төрийн бүхий л карьер болон хувийн амьдралаараа дэнчин тавьж энэ мэдэгдлийг хийсэн хэмээн Меркель хожим дурссан байдаг. Харин энэ үеийг канцлер асан Гельмут Коль дурсахдаа “Би өөрийнхөө гар дээр өөрийгөө хөнөөх могойг тавьсан юм. Ер нь бол Меркель миний араас хутга дүрсэн” хэмээн ярьсан байдаг. Ингээд улс төрд хөл тавихад тусалсан удирдагчаасаа холбоо тасласан Меркель 2000 оны дөрөвдүгээр сард намын их хурлаар гишүүдийн 96 хувийн саналаар намаа толгойлох боллоо. Тэрээр таван жилийн турш сөрөг хүчний байр сууринд байхдаа ирээдүйн канцлер болох чадвартайгаа нотлон харуулж чадсан юм.

…2005 оны арван нэгдүгээр сарын 22-ны өдөр хоёр намын төлөөлөгчид Германы шинэ канцлер хатагтайг алга нижигнүүлэн, хүндэтгэлтэйгээр хүлээж авсан юм. Түүний тангараг өргөх ёслолд намын нөхөд хийгээд, эцэг эх нь оролцсон бол харин уг ёслолыг телевизээр үзэхийг илүүд үзсэн нөхөр нь тэнд байсангүй.

2005 оноос хойш өнөөдрийг хүртэл Европын хамгийн хүчирхэг эдийн засагтай улсыг 10 жил тэрээр удирджээ. Европын бусад орнуудад улс төр эдийн засгийн хямрал нүүрлэж байхад, итгэлтэй баталгаатай Меркелээр удирдуулсан германчууд тогтвортой идэвхтэй тоглогч болж чадлаа.

Ингээд Меркелийн тухай тэр бүр хүмүүс мэддэггүй сонирхолтой зүйлсийг өгүүлье.

Меркель өөрийгөө эрч хүч дүүрэн, өсөх ирээдүйтэй залуусаар хүрээлүүлэх дуртай. Өрсөлдөгч улс төрчид нь түүний багийг “Меркелийн хөвгүүд охидынх” гэж шоглох нь бий. Меркелийн ажлын өрөөний ширээн дээр герман гаралтай оросын хатан хаан II Екатеринагийн хөрөг бий. Тэрээр бөгж ээмэг зүүдэггүй, үнэртэн хэрэглэдэггүй. Вагнерын дуурь, Бах, Бетховены симфони зэрэг сонгодог хөгжим таашаадаг. Мөн хөлбөмбөгийн улаан фен. Меркель маш ховор тохиолдолд л даашинз, банзал өмсөж, ихэнхдээ өмдтэй хослол таашаадаг. Түүний хослолыг бүтээх хүндтэй үүргийг Гамбургийн загвар зохион бүтээгч Беттина Шенбах хүлээдэг.

Хувцасныхаа төлбөрийг хатагтай хувиасаа төлдөгөөр барахгүй гэрээс нь холгүй орших хүнсний дэлгүүрээс хүнсээ өөрөө цуглуулж, өөрийн гараар хоолоо хийж, цэцэрлэгээ тордож, бялуу хийх дуртай.

Төмсний зутан шөл, шницель, загасаар хийсэн хоол нь хамгийн амттай, зочид гийчдийнхээ хэнбугайг ч дайлж цайлж гаргадаг гэдэг.

Ер нь Меркель тосгоны оршин суугчдын элдэв уран сэтгэмжид автаагүй хоолонд дуртай. Тогооч нь нутгийн хоолны жор цуглуулж, өсөж торнисон газраас нь хүнс ногоог нь цуглуулдаг. Харин загасны тухайд ганцхан Балтийн тэнгисийн загасыг таашаадаг. Нөхрийн зардлын тухайд улсаас гаргадаггүй. Тиймээс эхнэртэйгээ явж илүү мөнгө зарцуулахын оронд арай бага зардлаар энгийн онгоцонд тасалбараа захиалан, очих газрынхаа зочид буудалд уулзалддаг. Меркельд дарвуулт завь, орд харш зэрэг баян тансаг амьдралын эгэл хэсгүүд ч байхгүй, ийм албан тушаал эрхэлж байгаа хүнд зохисгүйн дээр өөрт хэрэгцээгүй гэж үздэг аж.

Айлчлалын хүрээнд авсан 150 еврогоос дээш үнэтэй аливаа бэлгээ тэрээр парламентад тушаадаг. Төмөр хатагтай тэнгэрийн дуу болон нохойноос айдаг. Түүний айдастай холбоотой сонирхолтой түүх Владимир Путинтэй холбогддог. Хөршийнхөө нохойд хазуулснаас хойш ийм айдас хургах болсныг нь Путин сайн мэддэг байжээ. Олон жилийн өмнө канцлерын хувиар Москвад айлчлахад нь Путин хэргээр өөрийн сүрдэм том нохдоо уулзалт болж байсан өрөөнд оруулсан гэдэг.

Тэр үед Меркель сэтгүүлчдийн дэргэд гайхмаар тайван байдал гаргаж тэвчээр үзүүлсэн ч Путинтэй хоёулхнаа үлдэхдээ уурсан бараг цохиод авсан, ОХУ-ын тэргүүн ч байдлыг нөхөрсгөөр зохицуулж зочин хатагтайгаа тайвшруулж чадсан байна. Меркель Ардчилсан Германд өссөн тул орос хэлээр саадгүй ярьдаг нь Путин түүнтэй дотны яриа өрнүүлж чаддаг аж.

 

 

Сэтгэгдэл 16ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
1 сар 30. 19:19
ЗочинUnshigch

Germanchuud mundag undesten, gehdee Mongolchuudiig guitsehgui

2016, 4 сар 22. 15:09
дйлыбөро

Путин жоохон даапаалсан байнашдээ ккк. Нөгөө эмгэн нь 18 т шиг л алцаганаж

2016, 4 сар 21. 12:16
зочин

Энэ чавганц манжийн Да Чин гүрний газрын зургийг хятадад бэлэглэж танайх монголыг нэгтгэж аваарай гэж ерөөсөн хүн.Юмны учир утга ойлгодоггүй,дебиль хүмүүс саймшраад байх шиг байна.Жаахан нүдээ нээж юм уншиж бай даа. АН-н гишүүн дэмжигч гамингуудад бол ч меркелийн зураг ёстой загатнасан газар мааажив гэдэг шиг сайхан санагдаж байгаа.Гэвч танай гамингуудын тарыг таньсан монголчууд одоо та нарт дахин санал өгөхгүй л болов уу даа.

2 сар 16. 9:35
Зочин

cham shig urvagchdaar mongol duuren bn daa

2016, 4 сар 23. 19:50
Зочин

In 1726, the Kang Hsi Imperial Encyclopedia was completed, consisting of 216 administrative area maps, without Mongolia and Tibetan.

2016, 4 сар 21. 11:33
Зочин

mongoliin buzar hulaich uls turchid uheesei

2016, 4 сар 21. 10:06
Зочин

Элбэгдоржийг айлчлахад Монголыг асуудлыг Орос, хятадтай л ярьж байж шийднэ гэсэн шүү дээ.

2016, 4 сар 20. 13:28
МЕРКЕЛЬ

ИЙМ Л ХҮНЭЭР УДИРДУУЛБАЛ МОНГОЛ УЛС ХӨГЖИНА

2016, 4 сар 21. 10:15
Зочин

Одоо энэ хүзүүгүй хөгшин чавкагааруу.? Больдоо чи Зориулалт нь бол Путин Меркелийг уохих ёстой биз дээ. Гэхдээ цохих дөхсөн л болохоо цохиогүй л юм байна. Тиймдээ хорвоогийн хамгийн хүчирхэг ханхүү Путин өөдөөс нь ахраад ярьж байгаа нь их юм даа .Очиж ОЧИЖ МЕРКЕЛЬ ЧАВГАНЦААР МОНГОЛЫГ УДИРДУУЛМААР БАЙНУУ ХЭЦС ТЭНЭГ

2016, 4 сар 21. 10:03
Зочин

Меркель Монголыг хятадад өгөх сонирхолтой. Ши Жин Пинд бэлэглэсэн хуучин газрын зурагт нь манайх хятадын бүрэлдхүүнд байсан даа.

2016, 4 сар 18. 18:09
Зочин

iim l huneer uls ornoo udirduuldag bol saihan aa

2016, 4 сар 18. 14:18
Зочин

mana gishvvd deer n avga xvvxed n yaj tansagladag bilee garaad l xog novshtoi gazraa stresstei ard tvmenteigee uulzana shvv dee er n ene tansaglalaasaa ichmeer bolson

2016, 4 сар 18. 12:36
Зочин

Меркель оросоор биш Путин нь германаар сайн яридаг гэвэл арай үнэнд ойрхон байхаа

2016, 4 сар 19. 10:59
dino

yag tiim. Ardchilsan Germand ussun hun yaahaaraa Orosoor sain yarydag boloh v dee

2016, 4 сар 17. 21:53
Эрдэнэ

Манай ерөнхий сайдын тусгай хангамж хавьгүй илүү бх аа?

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]