Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Оросын түүхэн дэх хамгийн хар өдрүүдУншсан12,372

Дэлхийн II дайны хамгийн том тулаан Сталинградад өрнөсөн ба тус хот 125 хоног бүслэлтэд байсан билээ. Доныг ардаа хийж, өмнө нь Ижил мөрөн үлдээд байсан Германы арми 1942 онд дийлэнх хүчээ Сталинград руу татаж, Ижил мөрний эрэг дагуух хотыг эзлэн Москва руу дайрах төлөвлөгөөтэй байжээ.

Мод, чулуу нефтьтэй холилдсон Ижил мөрний ус шатаж байв

Дэлхийн II дайны хамгийн том тулаан Сталинградад өрнөсөн ба тус хот 125 хоног бүслэлтэд байсан билээ. Доныг ардаа хийж, өмнө нь Ижил мөрөн үлдээд байсан Германы арми 1942 онд дийлэнх хүчээ Сталинград руу татаж, Ижил мөрний эрэг дагуух хотыг эзлэн Москва руу дайрах төлөвлөгөөтэй байжээ. 1942 оны долдугаар сарын 17-нд Чир гол дээр алдарт жанжин Г.К.Жуковын удирдсан Зөвлөлтийн 62, 64 армийн түрүүч фашистуудтай тулалджээ. Германы арми Сталинград руу сар бүр 200 мянган цэрэг, офицероо татаж байсан бол тулаан тун бага газар нутагт өрнөж байв. Хотыг фашистуудад алдахгүйн тулд хориглон хамгаалах, давших нарийн төвөгтэй тулалдаан эхэлж, фашистын армийн дэргэд хүн хүчээр цөөн, Зөвлөлтийн арми галын хүчний дэмжлэгтэйгээр жижиг бүлгээр сөрөг дайралт хийж эхлэв. Хотод хороолол, байшин, давхар бүхний төлөө тулалдаан болж байлаа. Байшин барилгын нурж, эвдэрч шатсан мод, чулуу нефтьтэй холилдсон Ижил мөрний ус шатаж байв.

Сталинградын дайрагч бүлгүүд ингэж үүссэн бол Улаан арми 1943 оны арваннэгдүгээр сарын 19-30-нд “Уран”, арванхоёрдугаар сарын 16-31-нд “Санчир”, 1943 оны нэгдүгээр сарын 10-наас хоёрдугаар сарын 2-ныг хүртэл “Цагираг” нэртэй сөрөг дайралт, тусгай ажиллагаа явуулж 125 хоног бүслэлтэд байсан хотыг чөлөөлжээ. Улаан арми Сталинградын дэргэд Германы 22 дивизийг бүслэн авсан бол тулаанд фашистууд олон зуун мянган цэрэг, офицер, 3500 орчим танк, 2000 гаруй их буу, миномёт, 1400 орчим нисэх онгоцоо алдаж, мөн тооны цэрэг, офицероо олзлуулсан байна.

Энэ их хүч Ижил мөрний эрэг дээрх аварга том галтай тогоонд орсон мэт шатаж, Фашистын арми энэ хотод фронтод дайтсан нийт хүчнийхээ 1/4 орчим хувийг алджээ. Энэ тулаанд оролцсон олон мянган цэрэг, түрүүч, дарга офицерыг “Сталинградыг хамгаалсны төлөө” медалиар шагнасан байна. Энэ медалийг 1942 оны арванхоёрдугаар сарын 22-нд бий болгосон аж. Сталинградын дэргэдэх ялалт эвслийг сулруулж, төвийг сахисан орнуудын байр суурь бэхэжсэн юм. Турк, Япон хоёр ЗХУ-ын эсрэг дайнд орохоос татгалзахад хүрсэн бол Европын орнуудад үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөхөд түлхэц болсон байна. Дайнаас хожуу Эх орны дайны ахмад дайчин “Хүний тэнэглэл ёроолгүй шүү” гэж хойч үедээ сануулан захиж байжээ.

Вермахтын ах дүүгийн булш

Германы иргэн Г.Шретерийн 1958 онд хэвлүүлсэн “Сталинград” номд багтсан герман цэргүүдийн тэмдэглэлээс…

Герман офицерийн тэмдэглэл:

-Бид Ижил мөрөн хүртэл дахин нэг км ахих хэрэгтэй байдаг. Гэтэл яагаад ч гэтэлж чаддаггүй. Энэ нэг км газрыг эзлэхийн төлөө тулалдааныг бүх Францыг эзэлсэн дайнаас ч удаан хугацаанд хийж байв. Оросууд өмнө хадан хясаа шиг бат зогсож байна.

Герман цэргийн тэмдэглэл:

-1942 оны аравдугаар сарын 22. Бид олон хүнээ алдаж алхам бүрт хүүрэн дээгүүр гарахаар болж байв. Хүүр цэвэрлэх завтай хүн байхгүй тул ялзран өмхийрнө. Цэргүүд Сталинградыг “Вермахтын ах дүүгийн булш” гэдэг болсон байв”.

Герман цэргийн тэмдэглэл:

-Германы арми Сталинград болон Кавказын чиглэлээр цэрэг, армийнхаа гол хүчийг дайчилж, Зөвлөлтийн өмнөд нутгийг төвөөс салгахыг зорьж байсан”

Таван настай охин чихмэл бамбаруушийнхаа ачаар амьд гарчээ

1941 оны есдүгээр сарын 8-нд Германы арми Ленинград хот руу цөмрөн орж, хотыг бүхэлд нь бүсэлсэн цаг хугацаа Оросын түүхэн дэх хамгийн хар өдрүүдийн тоонд зүй ёсоор ордог. Нацистууд Ленинградыг 872 хоног буюу 1944 оны нэгдүгээр сарын 27-ныг хүртэл бүслэлтдээ байлгасан юм. Бүслэлтийн гурван жилийн хугацаанд 1.5 сая хүн амь насаа алдсаны ихэнх нь өлсгөлөн, өвчнөөр өөд болжээ. Энэхүү бүслэлт орчин үеийн түүхэн дэх хамгийн урт хугацаанд үргэлжилсэн, хамгийн их эвдрэл сүйрэл авчирсан, харгис бүслэлтийн тоонд ордог. Энэ бүслэлттэй холбогдуулан Ленинградын бүслэлтэд байсан таван настай охины дурсамжийг хүргэж байна. Хажуу тал нь элэгдсэн, өрөөсөн шүрэн нүд нь унасан энэ бамбарууш Алла Александровнаг бүслэлтээс амьд гарахад тусалжээ. Өдгөө тэтгэвэртээ гарсан энэ эмээ ээжийгээ өнгөрсний дараа Санкт-Петербург дэх хуучин байрныхаа шүүгээг цэвэрлэж цэгцэлж байгаад үүнийгээ олсон юм. “Дайн эхлэхэд би дөнгөж таван настай байлаа. Харин энэ бамбаруушийг олж авмагцаа тэрхүү аймшигт мөчүүдийг эргэн санаж байна” хэмээн Алла Юрковская ярьсан юм. Юрковскийн гэр бүлийнхэн Ленинградын бүслэлтээс гарч чадсангүй. Вокзал дээр аймшигт үйл явдал тохиолдож, вагонуудыг булаан эзэлжээ. Яг энэ үеэр дайн эхлэхээс аравхан хоногийн өмнө бага охиноо төрүүлсэн, хоёр хүүхэдтэй эмэгтэй Ленинградаас гарах гээд чадсангүй. Ингээд гэртээ үлдэж, өвөлжихөөр шийдэв. Хөөрхий эмэгтэй өөрийг нь болон гэр бүлийг нь цаашид ямар хувь заяа хүлээж байгааг гадарласангүй. Хасах 40 хэмийн хүйтэнд усгүй, гэрэл цахилгаангүй амьдарна гэдэг үнэхээр харгислал. Маш ихээр өлсөж, ханын цаасны цавуу, шороо гээд тааралдсанаа идэж байв. Алла Александровна “Дайн эхлэх үед эмээ минь (30-аад оны өлсгөлөнг үзсэн хүн) манайд багц багцаар нь өвс авчирч тавьж байлаа. Ээж “Яах гэж байгаа юм бэ” гэж гайхахад эмээ бидэнтэй цуг амьдардаггүй мөртлөө юу ч хэлэлгүй өвсөө хэдэн хэсэгт хуваан, хатааж байв. Бас эмээ дайнаас өмнө амуу будааны асар их нөөцтэй байсан юм. Ээж аав түүнийг шоолон “Хаашаа явах гээд бэлтгээд байгаа юм бэ” гэхэд тэр “Хэрэг болно оо” л гэдэг байсан. Үнэхээр ч хэрэг болсон. Бүслэлтийн үеэр ээж маань өдөрт хагас аяга будааг өвстэй холин чанаж бүгдэд нь хувааж өгдөг байлаа. Энэ л бидний амийг аварсан юм даа” хэмээн ярьжээ. Аллагийн ээж Евдокия Ивановна асрагчаар ажилладаг байсан бөгөөд хоногт 250 грамм талхны төлөө ажилладаг байв. Эмнэлэг рүү байн байн алга болж, бяцхан Танечка охиныг хооллох хүнгүй болдог байжээ. “Одоо ч гэсэн санаж байна. Дүү маань орон дээрээ уйлаад л байдаг, би дөхөж очихоос ч айдаг байлаа. Гэр хүйтэн, өдөр ч харанхуй. Дулаанаа алдахгүйн тулд хаалга, цонхныхоо хүрээгээр хуучин пальто, хөнжлөө чихээд, зөвхөн дээгүүр нь нарийхан зурвас л үлдээж байсан” гэжээ. Цагаас цагт, хоногоос хоногт нэг л гэртээ байна гэдэг үгээр хэлэхийн аргагүй хүнд. Яг энэ үеэр бамбарууш түүнд тусламж болон иржээ. Энэ тоглоомыг Аллочкад аав нь фронтод явахдаа бэлэглэжээ. Чихмэл тоглоом түүний цорын ганц найз болов. “Тухайн үед ээж минь гэнэт эргэж ирэхгүй бол яана” гэсэн бодол айлгаж зовоодог байсан. Айсандаа болоод хоолой зангирчихна. Нэгэн удаа баавгай аавын хоолойгоор “Миний том охин шүү дээ, тийм болохоор толгойгоо дээш өргө” гэж хэлэхийг сонссон. Хий юм сонссон уу, айснаасаа болоод тархи толгой эргээд тэгж сонсогдсон уу, мэдэхгүй. Гэхдээ л айдас үргэж, өөрийгөө ганцаараа биш гэдгээ мэдэрч эхэлсэн” хэмээн дурсчээ. 1942 онд Юрковскийн гэр бүлийг Сибирьт, Красноярскийн хязгаарын нэгэн тосгонд нүүлгэн шилжүүлжээ. Харин Алла төрөлх хот Ленинграддаа буцаж ирснийхээ дараа дунд сургуульд орсон юм. Түүнийг чихмэл бамбарууш бүслэлтийг даван туулж чаджээ. Даарсан хүмүүс тавилга, ном гээд шатаж болох бүхнийг шатаахад түүний тоглоом яагаад ч юм бэ, бүтнээрээ үлдсэн байна. Гэвч бамбаруушаа олж авсан эзэн баярлаж хөөрсөнгүй. “Тоглоомоо хараад дахиад л айдаст автсан. Миний дүү Таня хоёр гараараа энэ тоглоомтой зууралдаж байсан. Өөр зүйл түүнд байсангүй” гэжээ. Охидын аав дайнаас амьд иржээ. Дайнд олзлогдож, фашистуудын лагерьт байсан тэрбээр хоёр удаа оргосон байна. 1946 онд тэд гэр бүлээрээ цугласан аж. Он жилүүд өнгөрсөөр Алла Сибирьт буцаад иржээ. Москва дахь агаарын цэргийн институт төгсмөгцөө Красноярскт инженер зохион бүтэээгчээр 35 жил ажиллажээ. Алла Юрковская “Би Ленинградад ээжтэйгээ салах ёс гүйцэтгэхээр ирээд 50 жилийн дараа бамбаруушаа оллоо. Би Железногорскийн 95 дугаар дунд сургуулийн дайны алдрын музейд тоглоомоо өгнө. Миний охин Вика үүнийг гэр бүлийн сахиус гээд өгөхийг зөвшөөрөхгүй байгаа. Энэ тоглоом хүүхдүүдэд маань илүү чухал юм байна гэж бодоод больсон” хэмээжээ.

“Катюша”-гийн талаар хэдэн мөр

М.Блантер, М.Исаковский нарын хамтран бүтээсэн “Катюша” дуу анх 1938 онд гарсан ч дайны жилүүдэд алдаршсан юм. ЗХУ дэлхийн II дайныг даван туулахад энэ дууны нэртэй адилхан нэртэй зэвсэг өөрийн гэсэн үнэ цэнэтэй хувь нэмэр оруулсан байдаг. Харин энэ дууны талаар Исаковскийн зээ хүү ийнхүү дурсаж байна. “Манай өвөө Михаил Фёдорович Исаев дайнаас өмнө Өмнөд Уралын хөдөө амьдарч байлаа. Мужаан, мундаг гармони хөгжимчин байлаа. Тэр гармони хөгжим дээрээ өөрийн гэргийдээ зориулж “Катюша” дуугаа зохиосон. 1941 онд дайнд яваад, гармони хөгжимтэйгөө хамт Австри хүрсэн. 1943 онд Курскт түр үдлэх үеэрээ “Землянка” дуугаа зохиосон. Энэ үеэр миномётын дэлбэрэлт болж, минаны хэлтэрхий шууд гармони хөгжмийг нь нэвтрээд өвөөгийн гарыг оносон гэдэг. Сарын дараа тагнуулынхан түүнд шинэ гармони хөгжим авчирч өгсөн. Энэ хөгжим дээрээ өвөө хайртай хань Катюшагийнхаа нэрийг бичиж, хөгжимтэйгөө Европыг бүтэн туулсан юм. Түүний хөгжмийн зэмсэг дээрх бичсэн үгийг хармагцаа дайчид шууд л “Катюша”-г тоглоод өгөөч гэж гуйдаг байсан гэдэг. Харин дараа нь ялалтын өдөр ирсэн ч гармонийн дуу тасарсангүй. 1945 оны есдүгээр сард л өвөө гэртээ харьсан гэдэг.

 

Ингээд хайрт Катюшатайгаа амьдарч, долоон хүүхэдтэй болсон. Эмээтэй 65 жил хамт амьдарч, нэг жил өөд болсон доо” хэмээн зээ хүү нь дурсчээ. Харин дайны жилүүдэд тийрэлтэт артилерийн буунд яагаад “Катюша” гэдэг нэр өгсөн юм бол. “К” индекстэй байсан, тухайн үед Блантер, Исаковскийн “Катюша” дуу хит болсон байсан учраас “БМ-13” төхөөрөмжид ийм нэр өгсөн биз ээ. Сонирхуулахад 1941 оны долдугаар сарын 14-нд 15:15 цагт Зөвлөлтийн арми дайны түүхэнд анх удаа тийрэлтэт артилерийн галаар дайсанд цохилт өгчээ. Энэ үед фашистын арми Днепр мөрөн рүү цөмөрч, Орша хот болон Смоленскийн урд хэсгийг эзлэн аваад байжээ. Цахилгаан шиг хурдтай энэ зэвсгийг оросууд 1941 онд Зис машинд суурилуулан үйлдвэрлэжээ. 16 тийрэлтэт сум бүхий бүхий машиныг “Бм-13” гэж нэрлэж, кабин дээр нь томоор “К” үсэг бичсэн тул “Катюша” гэж нэрлэх болсон аж. Зөвлөлтийн арми 1943 оны долдугаар сарын 12-ны өглөө Ока голын хөвөөнд орших Толкачевын эсэргүүцлийн зангилаанд их буу, нисэх онгоцтой хүч хавсран “Катюша”-аар ээлжит цохилтоо өгчээ. Болхов руу нэвтрэх замыг хаах зорилгоор Орёлын түшиц газрыг хориглон хамгаалж байсан энэ зангилаанд фашистууд чухал ач холбогдол өгч, Толкачева тосгоны эргэн тойронд төмөр утсаар тор татан зайгүй мини булсан байжээ. Өглөөний 05:05 цагт “Катюша”-гийн хоёрдугаар бригад бэхэлсэн район руу гал нээсэн байна. 300 мм-ийн их бууны 2304 сумтай тэнцүү Катюшагийн сум тус бүр тэсрэхдээ 1.5 метр гүн, 5-8 метр урт нүх үүсгэсэн. Эсэргүүцлийн зангилааг ердөө наймхан минутад бут цохисон бол 400-500 хүнтэй фашистын гарнизоноос 28 хүн амьд үлдэн буудлага дуусахад бууж өгсөн” хэмээн бэлтгэл генерал А.Нестеренко дурссан талаар “Улаан-Од” сонин 1970 оны дөрөвдүгээр сарын 04-ний дугаартаа мэдээлжээ. 1941 оны наймдугаар сарын 8-нд ерөнхий командлагч Сталины тушаалаар тийрэлтэт артиллерийн анхны найман хороог бий болгосон бөгөөд есдүгээр сарын 12-нд ес дэх хороог байгуулж байжээ. Тухайн үед тийрэлтэт артиллерийн нэг хороо нь 5-10 секундын хугацаанд 576 ширхэг пуужин харвах чадалтай байсан бөгөөд эдгээр пуужин нь 100 га талбайд байрлаж буй дайсныг устгах боломжтой байлаа. Пуужингийн толгой нь газарт унаж задраад, задарсан хэлтэрхий нь 800 хэмийн халуун үүсгэж, эргэн тойрныхоо бүх зүйлсийг шатаадаг байсан учраас дайснууд зэвсгийг аюултайд тооцож байсан юм.

Сэтгэгдэл 7ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
8 сар 22. 0:07
Tulga KharchinFacebook-р нэвтэрсэн

"КАТЮША"-г практикт хэрэглэсэн нь ЯМАР учираас ОРОСЫН ТҮҮХИЙН ХАР ӨДӨРТ тооцогдох болсон юм бэ?

2016, 11 сар 11. 19:16
Зочин

яаааая тэр бамбарууш чинь сүнс вм бишүү?

2016, 9 сар 7. 5:00
Зочин

oros uba haytad uba so uba yalgaa bna uu

2016, 9 сар 7. 4:59
Зочин

haha ongorsnoor amidrahgui gej bdag bhaa

2016, 9 сар 7. 2:50
Зочин

Ямар аймаар модон орчуулга вэ

2016, 9 сар 6. 16:37
alimaa

aguu Oros guren mandtugai

2016, 9 сар 1. 18:39
Зочин

расцветали яблони груши гэдэгсэн

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Унших СЭДЭВ-ээ өөрөө сонгодог боллоо

12 сард сонгогдсон сэдэв
Дундад зууны Европ
13 сарын онцлох сэдвийн санал хураалт явагдаж байнаЭнд дарж саналаа өгнө үү