Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Октябрийн хувьсгалыг ингэж хийжээУншсан11,831

“Үйлдлийг хойшлуулах нь үхэлтэй тэнцэнэ” гэж Ленин эргэлзэж, тээнэгэлзэж байсан нөхөддөө хэлүүлж байжээ.

VERITAS Түүхийг судлах хүрээлэнгийн шинжлэх ухааны туслах ажилтан Gali Mбtй-гийн нийтлэлийг судлаач, орчуулагч Урианхан овогт Лувсангийн Пүрэвхүү унгар хэлнээс орчуулжээ.

“Үйлдлийг хойшлуулах нь үхэлтэй тэнцэнэ” гэж Ленин эргэлзэж, тээнэгэлзэж байсан нөхөддөө хэлүүлж байжээ.

1914 оны зун Орос улс Дэлхийн I дайнд орсноор II Миклош хаан (II Николай хааныг хэлж  байна), эзэнт гүрэн болон 300 жил эрх барьж байсан Романовынхны ноёрхолд цэг тавих модонд сүхээ зоож, гацааж хаяна гэдгийг мэдсэнгүй. Туйлширсан, түрэмгий цөөнх энэ эзэнт гүрнийг бүхэлд нь эзэгнэх юм гэдгийг хэн ч санасангүй.

(Зургийн тайлбар: Оросын зураач Борис Кустодевийн 1920 онд зурсан “Большевик” гэдэг алдартай зураг. Эх сурвалж: Wikipedia) 

1904-1905 оны Японд ялагдсан мөргөлдөөнөөр асар том боловч дотооддоо суларсан хаант Орос улс гадаад руу чиглэсэн цэргийн ажиллагааны уналттай дахин нүүр тулвал тэсвэрлэж гарч чадахгүй юм байна гэдэг нь тодорхой болсон байв. Учир нь дайн байлдааны нөхцөл байдалд үүссэн нийгмийн бухимдал, төр улсыг түйвээх хэмжээнд ил гарсан юм.

 

Улмаар сунжирч, удтал үргэлжилсэн Дэлхийн дайны явцад байлдаан тулааны фронтод гарч ирсэн уналтууд болон ар тал, хангалтын асуудлууд Орос орныг туйлдуулж эхэллээ.

Цэргийн ялагдлууд болон хангалтын хүндхэн дарамтад туйлдсан Орос улсад 1917 оны хоёрдугаар сард ноцтой ажил хаялт, жагсаал цуглаанууд болж гуравдугаар сарын 2-нд (Гергей-гийн хуанлийн дагуу 3 дугаар сарын 15-нд) II Миклош хаан аргагүйн эрхэнд суудлаасаа огцорсон байна. Сул гартай Георги Львов хунтайжаар ахлуулсан Түр Засгийн газар байгуулагдав. Энэ Засгийн газарт Дэлхийн дайнд суларч доройтсон улс орныг явч явах тодорхой хөтөлбөр, өөртөө итгэх итгэлийн аль аль нь байсангүй.

“Адал явдал хайгсад” гарч ирсэн нь

Хувьсгалт үйл явдалуудын нөлөөгөөр нууц улс төрийн тоглогчид идэвхжив. Тэдний дотор 1900 оноос хойш баруунд цагаачлан амьдарч байсан большевик үзэл санааг эрхэмлэгч Владимар Ильич Ленин (1905 оны хувьсгалын үеэр богино хугацаагаар буцаж ирж байсан) байлаа. Ленин дөрөвдүгээр сарын 3-нд Германы засаг захиргааныхны идэвхтэй дэмжлэгтэйгээр Цюрихээс эх орондоо эргэж иржээ. Герман улс хоёр фронттой дайныг дуусгахын тулд ялагдсан талын хувьсгалчд туслах ашиг сонирхол өндөр байв.

Ленин Оросын газар нутагт хөл тавьсаныхаа дараахан “Дөрөвдүгээр сарын хураангуй онол” нэртэй тодорхой бөгөөд ирээдүйг дүрслэн харуулсан бүтээл-хөтөлбөрөө гаргаж тавив. Түүний энэ хөтөлбөрт тусгасан тодорхой шаардлагуудын дунд дайныг хурдан дуусгах, эзэмшил газрууд болон үйлдвэрүүдийг улсын мэдэлд оруулах, төрийн захиргааны байгууллагуудын ажлыг хясан боох зэрэг багтаж байлаа. Харин энэ хөтөлбөрийн ирээдүйг дүрслэн харуулсан хэсэгт цагдаа, цэрэг болон засаг захиргааныхныг тарааж оронд нь сонгож болдог, хэзээ ч хамаагүй халж болдог сайн ажилчны цалингаас өндөргүй хөлстэй жирийн ажилчдыг засгийн эрхэнд томилох санаа байв.

Орос улсад энэ үед хоёрдмол засаг захиргааны тогтолцоо бий болсон байсан. Нэг талд  Түр Засгийн газар, нөгөө талд нь жилийн эхэнд байгуулагдсан нийслэл хотын ажилчны зөвлөл-Петроградын Зөвлөл зогсож байлаа. Түр Засгийн газрыг олон янзын үүрэг холбоосууд (засаг захиргааны байгууллагууд дутагдаж байв, итгэх итгэлгүй болсон, улс төрийн холбоотнууд бие биедээ үнэнч байх явдал үгүйлэгдэх г.м) шахаж байсан, харин хувьсгалчид ямар ч дарамтгүй байлаа. Нийгмийн нүсэр олонхид багтаж байсан ядуу, зүдүүчүүдийн давхарга тус улсыг нэлэнхүйд нь хамарсан улс төрийн эмх замбараагүй байдал, өлсгөлөн, дайны хор хөнөөлийн нөлөөн доорхи хувьсгалчдын дайны эсрэг, хөрөнгөтнүүдийн эсрэг уриа лоозонгуудыг хурдан хүлээн авч байлаа. 

Төвлөрсөн засаг захиргааны нөлөө өдрөөс өдөрт багасаж Лениний нөлөө үүнтэй зэрэгцээд өсөж байлаа. Капри арал дээр цагаачлан амьдарч байсан ба Ленинтэй төдий л санаа нийлдэггүй байсан алдарт зохиолч Максим Горький эдгээр үйл явдлуудыг ерөөс ойлгохгүй байсан гэдэг. Горький хамтран зүтгэгчдийнхээ нэр дээр доорхи санаануудыг өдрийн тэмдэглэлийн дэвтэртээ бичиж үлдээсэн байдаг.

“Бид уянгын дурлалт хосууд шиг Орос улсад хайртай байлаа. Гэвч нэг адал явдал хайгч этгээд гарч ирээд бидний дурлалыг галзууран хүчиндчихлээ” гэж бичжээ.

Цаг мөч тутамд улам суларч байсан Түр Засгийн газрын тушаалаар 1917 оны зун Оросын армийн командлагч Алексей Брусилов армиудаа томоохон давшилтад орууллаа. Энэ давшилт (үүнийг “Керенскийн давшилт” гэж нэрлэсэн. Тэр Батлан хамгаалахын сайд байхдаа энэ давшилтыг хийх тушаалыг өгсөн) эхлээд амжилттай өрнөж байсан боловч ердөө хоёр долоо хоногийн дотор сааталд орж, нуран унасан юм. Энэ ялагдал Оросын цэргийн хүчийг эцэслэн нуга даржээ. Фронтуудад дайтахаас татгалзах явдал өдөр тутмын үзэгдэл болов. Цэргээс оргосон эсвэл олзлогдсон цэргүүдийн тоо өссөөр байлаа.

Энэ нуралтаар улс төрийн хүчнүүдийн задрал ч хүчтэй үргэлжлэн явагдах учиртай байв. Долдугаар сарын эхний өдрүүдэд Петроградад большевикуудыг дэмждэг 1 дүгээр пулемётын мянгат Түр Засгийн газрын эсрэг бослого гаргав. Бослогыг Засгийн газрын зүгээс богино хугацааны дотор хүч хэрэглэн дарж, большевикуудын эсрэг мөрдөлт мөшгилт явууллаа.

Түр Засгийн газрын Хууль зүйн сайд Павел Переверзевийн гаргаж тавьсан яллах дүгнэлтэд (үүний агуулгыг зөв байсан эсэх талаар өнөөдрийг хүртэл маргасаар байгаа юм) большевикууд Германы санхүүжилтээр энэ бослогыг зохион байгуулж төрийн эсрэг үйл ажиллагаа явуулж байна хэмээн дурджээ. Үнэндээ бол большевик удирдагчдын олонхи нь  энэ бослогыг олигтой дэмжээгүй гэдэг. Ленин өөрөө энэ бослогыг эсэргүүцээгүй ч Засгийн газрын цэргийн ангиуд нийслэл хотод орж ирэх үед бослогыг үргэлжлүүлэхэд санаа тавиагүй юм. Тэр долдугаар сарын энэ бослогыг туршилт, шалгалт гэж харж байсан гэдэг. Магадгүй үүгээр тэр Засгийн газрын хүчний эсрэг большевикууд  ямар хэмжээний эсэргүүцэл үзүүлж чадах вэ гэдгээ хэмжиж байсан биз.

Төрийн энэ эргэлтийг дарсны дараа Ленин Финляндад зугтаж гарав. Большевик удирдагчид болох Лев Троцкий, Анатолий Луначарский, Лев Каменев нарыг баривчлан шоронд хорилоо. Большевикуудын долдугаар сарын сүйрэл болон орон даяар цууриатаж байсан тагнуул туршуулуудыг яллах тухай төр засгийн уриалга Ленинд эрх мэдлийг гартаа оруулах замд нэг хэсэгтээ л саад тотгор болсон юм.

“Долдугаар сарын өдрүүд”-ийн дараа удалгүй наймдугаар сард Ерөнхий сайдаар томилогдсон Александар Керенскийд большевикуудын тусламж дэмжлэг хэрэгтэй боллоо. Учир нь наймдугаар сарын сүүлчээр армийн ерөнхий командлагч Лавр Корнилов генерал Засгийн газрыг огцрохыг шаардан генерал Александар Кримовыг Петроград руу дууджээ. Ленин цэргийн эргэлт хийх туршилтын тухай сонсож мэдээд өөрийн талынхандаа “Корниловыг дарах, гэхдээ Керенскийг дэмжихгүй байх” тушаал буулгасан юм. Үүгээр тэр энэ үүссэн нөхцөл байдалд Ерөнхий сайдаар аль болох олон буулт хийлгэх, тэгээд гол нь аль болох олон зэвсгийг ажилчдад олж өгөх оролдлогыг хийжээ. Нийслэл хотын зэвсэглэсэн ажилчин ангиуд, Керенскийн Засгийн газарт үнэнч цэргийн нэгтгэлүүд Корниловийн цэргийн эргэлтийг зогсоож чадсан юм.

Гэвч Керенскийн байр суурь, нэр хүнд эцэслэн суларч Ленин болон түүний нам, эрх мэдлийн төлөөх энэ өрсөлдөөнд шулуун зам дээр гарч ирсэн байдаг.

Большевикүүдийн бэлтгэл    

Дөрөвдүгээр сараас хойш большевик намын гишүүдийн тоо ойролцоогоор гурав дахин өслөө. Петроградад (нууцаар) зохион байгуулсан VIII сарын намын их хуралд орон нутаг хариуцсан ажилтнууд 240 мянган намын гишүүд байна гэсэн илтгэл тавьж байв. Энд шинээр хүлээн зөвшөөрсөн намын хөтөлбөрт “бүх эрх мэдлийг зөвлөлүүдэд” гэхийн оронд “хөрөнгөтний дарангуйлал”-ыг (өөрөөр хэлэх юм бол Түр Засгийн газрыг) татан буулгах зорилгыг тунхагласан аж. Фронтуудад ухуулга суртачилгааг нэмэгдүүлж бас Кронштадт хотын цэргийн боомтын усан цэргүүдтэй сайн хэлхээ холбоо тогтоож чадав.

1917 оны аравдугаар сарын эхээр Засгийн газраас Ерөнхий командлалд явуулсан элч төлөөлөгч Владимир Станкевич большевик нөлөөний тухай, армийн дотоод нөхцөл байдлын тухай доорхи зүйлийг бичсэн байжээ.

“Ялангуяа би Таллинд (Эстоны нийслэл) очсоноо сайн санаж байна. Би энд анх удаа большевик олон түмэнтэй нүүр тулсан. Энэ усан цэргийн хурал цуглааны аравны есөн хувийг большевикууд эзэлж байна. Энэ хүмүүсийн өмнө би Түр Засгийн газрыг хамгаалах хэрэгтэй болсон. Би маш  болгоомжтой ярилаа. Гэвч миний хүчин чармайлт мухардалд орлоо гэдгийг би мэдэрсэн. Ердөө л “Засгийн газар” гэсэн үг энэ хурал цуглаанд оролцож байсан хүмүүсийн сэтгэл санааг үймүүлж байсан. Үймээн, сэжиг, үзэн ядалтын сэтгэл хөдлөл  энэ олон түмнийг нөмрөн авч байна гэдэг нь надад мэдрэгдэж, харагдаж байсан” гэжээ.

Большевик намын төв хороо аравдугаар сарын 10-нд Түр Засгийн газрыг зэвсэгт бослогоор түлхэн унагах шийдвэр гаргалаа. Намын гишүүдийн олонхи нь задран бутарч байгаа Засгийн газрын гараас эрх мэдэл тэдний гарт өөрөө орж ирэхийг хүлээж байлаа.  Гэвч энэ үед нууцаар гадна төрхөө өөрчлөн Финлянд улсаас нийслэл хотод буцаж ирсэн байсан Ленин аль болох хурдан өөрсдөө эрх мэдлийг гартаа оруулах хүчин чармайлтыг тавьж эхэлсэн гэдэг. Аравдугаар сарын 25-ны өдрийн үүрээр (Гергей-гийн хуанлийн дагуу 11 дүгээр сарын 6-7-ны шөнө) Төв хороонд Ленин дараах зүйлийг мэдэгдлээ.

“Нөхцөл байдал эцэслэн эгзэгтэй цаг мөчүүд тулж иржээ […] одоо бүх зүйл нэг л дэнжигнээд байна […] Эрх мэдлийг яагаад ч Керенскийн болон түүний хамтран зүтгэгчдийн гарт үлдээж болохгүй […] Яагаад ч болохгүй! Өнөөдөр орой эсвэл шөнө үүнийг заавал хийх хэрэгтэй.  Үйлдлийг хойшлуулах нь үхэлтэй тэнцэнэ” гэжээ.

Ерөнхий сайдаас тэднийг устгахаар бэлтгэж байна гэдгийг намын толгойлогч мэдэж байлаа. Ерөнхий сайд анги нэгтгэлүүдийг нэгтгэхээр хүчин чармайлт гаргаж, большевик намын хэвлэлийг хориглохыг хүсэж байсан. 

Өөр олон большевик удирдагчийн нэгэн адил Корниловын эргэлтийн үеэр шоронгоос суллагдсан байсан Троцкий зэвсэгт төрийн эргэлт зайлшгүй гэдэгт Петрградын Зөвлөлийг итгүүлж байв. Нийслэл хотын олон тооны хамгаалалтын анги нэгтгэлүүд төвийг сахина, энэ мөргөлдөөнд оролцохгүй гэдгээ зарласан нь большевикуудад найдвар төрүүлэв.

Ингээд эхлэв. Аравдугаар сарын 25-нд (11 дүгээр сарын 7-нд) большевик босогчид нийслэл хотыг аажмаар гартаа орууллаа. Үдээс өмнө Түр Засгийн газрын хуралдаж байсан Өвлийн Ордныг гадаад ертөнцөөс таслав. Нева гол дээр зогссон Аврора хөлөг онгоцноос Петер-Палын цэргийн хамгаалалтын байр руу буудсан нэг цэнэггүй хоосон сумаар большевикуудын дайралтын эхлэл болон Өвлийн Ордон руу гал нээж болно гэсэн дохио өгсөн юм.

Буучид галлаж эхэлсэн ба ердөө хоёр гурван сум л байндаа туссан. Барилгыг хамгаалж байсан бага дарга нар бага зэрэг эсэргүүцэл үзүүлсний дараа тэнд байсан Засгийн газрын гишүүдийн хамт (Ерөнхий сайд Керенский үүнээс өмнө үймж байсан хотоос гарч явсан байлаа) бууж өгсөн. Хувьсгалт үйл явдлуудаас болж энэ ордныг довтлох үеэр 6 хүн, бүхэл бүтэн нийслэл хотод нийтдээ 64 хүн л амиа алджээ. Өвлийн Ордныг эзэлж авснаар аравдугаар сарын эргэлт дуусгавар болсон юм.

Маргааш нь аравдугаар сарын 26-нд болсон Зөвлөлүүдийн Нийт Орос улсын II Их хурлаар Лениний санал болгосон хоёр шийдвэр-тунхаглалыг баталлаа. Нэг нь булаан эзлэлт үгүй, цэргийн торгуульгүй, ардчилсан энх тайвны гэрээ байгуулах тухай нөгөө нь газрыг  ямар ч (ил, далд) төлбөргүйгээр ажилчин ард түмний өмч болгох тухай байлаа.

Иргэний дайны эхлэл

Хүлээж байсанаас бага хэмжээний газар л газрын эздийн өмчлөлд байсан, мөн газарт тарьсан бүхнийг улсад хураах байдалтай болсон тул газар хуваарилах явдал ердөө л нэг гэнэн итгэл байлаа. Тэгээд ч энх тайван тогтохын оронд харин шинэ дайн гарч ирэв. Энэ нь 1922 он хүртэл үргэлжилж, урьд өмнөхөөс ч илүү  харгис хэрцгий иргэний дайн байлаа.

Унгар хэлнээс орчуулсан Урианхан овогт Лувсангийн Пүрэвхүү

Сэтгэгдэл 21ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2 сар 26. 21:34
Иргэн

Баян, хоосны ялгаа ихэссэн, баялгийн ихэнх цөөн хэдхэн гэр бүлд хувиарлагдах болсон, улс төрийн харилцаанд ард иргэд зөвхөн аль нэг улстөр-бизнезийн бүлэглэлийн сонгох хэмжээнд оролцох болсон зэрэг нь социалист, фашист үзэл суртал дэлгэрэх маш таатай орчин нь. Хувьсгал гарах маш тохирсон нөхцөл. Энэ чигээрээ удвал ямар нэг хувьсгал гарах нь тодорхой. Тэгээд их хүчирхийлэл, аллага хядлага гарахад хүргэнэ. Ийм нөхцөл бүрдэж байгааг манай энэ томчууд ойлгодоггүй л юм байх даа

8 сар 26. 8:46
Зочин

yag unen bichver bna

1 сар 10. 9:40
Зочин

Социализм тэртэй тэргүй яална. өөр зам байхгүй.

1 сар 10. 0:04
ЯДУУ ХҮН

пролетари , үгүй ядуучууд монголд их болж байгаа шүү БАЯЧУУДАД БАС ДИКТАТУР ХЭРЭГТЭЙ БАЙГУУ

1 сар 10. 9:13
Зочин

Үйл явдлыг зөвхөн нэг талаас нь харсан төдий л бичвэр байна,

1 сар 10. 9:10
Зочин

Хальт сонсоод бүлт шаадаг юуч уншаагүй ойлгоогүй тархи сэтгэлгээний тураалд орсон нөхдүүд л аливаа юмсыг бодит байдлаар үнэн зөв ойлгохгүйгээр ингэж ярьдаг юм, Түүхийг түүхэн тэр цаг үед нь тавьж үзэж ойлгдог юм,өчигдөрийн үйл явдыг өнөөдрөөр харж болдоггүйг ойлго

1 сар 8. 13:57
Зочин

коммунизм бол хүн төрлөхтөний өмнө үйлдсэн аймаар цуст яргалал геноцит байсан. Юугаар ч зөвтгөх аргагүй. Өнөөгийн авилга хээл хахуул бусармаг бүхэн коммунизмаас эхтэй. түүх өв соёл шашин шүтлэг зэрэг хүнийг хүн болгодог үнэт зүйлийг байхгүй болгосон болохоор яахаас ч буцахгүй нөхдүүд буй болоод халтар хултар барууны боловсрол нь идэж уух дэв бузарыг нь сэргээж овжин нарийн арга сургаад бна.

1 сар 5. 23:36
20 р зуун

Хувьсгалын тохироо яг бүрдсэн байжээ манайд гэсэн 1911 1921 оны хувьсгалууд бас л тохироо нь бүрдсэн байсан юм харин 1990 оных бол Барууны оролцоотой Хөрөнгөтний Замд орох эргэлт байсан юм Одоо БИД жинхэнэ утгаараа ангит хөрөнгөт Баян ядуус Мөнгө хүүлэгчдийн ЁС суртахуун гэж байхгүй нийгэмд арай ядан өл залгуулан амьдарч байна Гадны нөлөөллөөсөө үеийн үед салахгүй тэгээд газар нутгаа өрөндөө өгч байж л дуусах нь

1 сар 5. 12:47
Зочин

соц зм-аас хамгийн их хожсон нь монгол гэдэг нь туйлын үнэн гэж байдаг бол тэр. ко-зм бол хүний л бүтээл учир жам ёсны амьдралын үнэнээс гажсан байж магадгүй. соц-зм монголчууд хамуугаа ялгадсаараа, тэмбүүгээ зэрлэг цахилдгаар хагас дутуу эмнэдэг байсныг шинжлэх ухаанчаар эмнэдэг болгож үржлийг нь хангасан тулдаа л чи бид байгаа юм шүү. Сталиныг их мууцгааж байгаа ч тэр хүний хүчинд улс нэртэй яваа биздээ. монголчууд бид л лам нарынхаа талаар буруу мэдээлэл сахалтад өгч байж хядуулснаа ч бодолцох хэрэгтэй байх

2017, 12 сар 27. 14:36
Зочин

Даян дэлхийд хамгийн их гай тарьсан мөн тэр гай нь одоо болтол дуусаагүй, хязгааргүй тэнэглэл бол энэ коммунизм юм шүү дээ.

1 сар 8. 21:02
Зочин

teneg mn huvisgaliin tohiroo n bureldsen tengeriin B OSHGO delhiin tuuhiin hurd ergessn n shuudee cham shig boos end gonshgonoh n yuch bish

2017, 12 сар 27. 20:27
үгээ бодож бич.

чамайг чөлөөтэй шүүмжлэх бас дулаан байшинд даарахгүй байх нөхцөлийг хараагаад байгаа тэр коммунизм чинь бүрдүүлэ өгсөн. Буддын шашны мухар сүсэгт төөрөлдсөн яр тэмбүүтэй Монголыг Октябрийн хувьсгал л аварсан.

1 сар 6. 1:01
Зочин

unen

1 сар 5. 12:14
Зочин

dutuu uhaaraad bnaa nuhruu.

2017, 12 сар 28. 4:16
Зочин

үгээ бодож бич гэх зочин гуай чи коммунизмд чөлөөтэй үгээ хэлсэн бол Лениний нам пан гэх байлаа

1 сар 5. 11:56
Зочин

ККОМНИЗМИЙГ ӨМӨӨӨРСӨН ГЭЭЭД МАГТУУУЛДЫМ БАЙГАА БИЗ ДЭЭЭ МАЛААА

2017, 12 сар 28. 18:15
Монгол хожсон

Залуусаа Социализм буруу л даа. Гэхдээ дэлхий дээр социализм-с хожсон ганц улс Монгол юм шүү!!!

1 сар 4. 21:50
Зочин

33000 hunee hyduulj baij togtoj awsan

1 сар 5. 11:28
Эргэж хар

Усан тэнэгүүд түүхээ эргэн харах дүгнэх чадваргүй байдаг юмв Чи хэний бүтээл бэ? Эх орноо бүрэн бүтэн авч үлдсэн чиний харааж зүхэж байгаа тэдний гавьяа юм шүү гэдгийг насан туршдаа бодож залбирч яв.

1 сар 9. 18:47
Зочин

чамтай санал нэг байна

1 сар 9. 18:46
Зочин

Сталин намайг хог новш аль болох бүхий л муухайгаар дарах авч тэрнийг түүхийн салхи хийсгэн одох тухай бичсэн байдаг.Хичнээн муу хэлэгдсэн хүн төдийчинээ юм хийсэн байдаг Харин хийсэн үйл нь хэний төлөө байсан бэ гэдгээс л сайн муу гэж хэлэгдэнэ.Харин бид хэн хэн бэ аль нь нийтийн тусын тулд ямар үйл хэрэг хийсэн бэ гэдгийг өөр өөрийнхөөрөө дүгнэдэг тул муу сайн нь ялгарч харагддаггүй.Социализмд амьдарч үзээгүй байж хамгийн муу нийгэм гэж юу үндэслэж хэлнэ вэ.Хүн төрөлхтөн одоо болтол өөртөө ээлтэй хүний төлөө нийгмийн эрэлд явж л байгаа.Тэр нийгмийн нэр томьёог хүн төрөлхтний суут сэтгэгчид өгсөн болохоос мань мэт нь өгөөгүй юм шүү

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]