Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чингис, Өгөдэй, Гүюг, Мөнх, Хубилай энэ тав болваас Их Монгол Улсын агуу их хаад билээ.

Монголын байлдан дагуулагчдын Европоос буцсан шалтгааныг эрдэмтэд шинээр таамаглажээУншсан6,634

Өөр нэг хувилбар нь Монголчууд баруун зүгийг дайлахдаа зөвхөн өөрсдийн дайсан нүүдэлчин Кумануудаас өшөө авах зорилготой байсан бөгөөд хэргээ гүйцээсний дараа буцацгаасан гэдэг.

Бараг 800 жилийн өмнө Монголын арми Унгараас гэнэт буцсан шалтгаан нь муу цаг агаар байсан гэж эрдэмтэд дүгнэжээ. Учир нь тэр үед Унгарт маш хүйтэн, чийглэг өвөл болсноос нүүдэлчид бэлчээргүй болж, цэрэг дайны хурд, хүч нь суларсан тул буцахаас өөр аргагүй болсон гэнэ.

 

13-14 дүгээр зуунд хүчирхэгжсэн Монголчууд өрнө, дорныг байлдан дагуулахдаа өрнө зүгт Унгарын тал нутагт хүрч байсан юм. Уг аян дайныг Чингис хааны ач хүү Бат хаан хэрэгжүүлж байсан ба 1242 онд тэд Дунай мөрнийг гаталж Унгарын баруун хэсэгт хүрсэн гэдэг. Гэвч тэд ердөө хоёр сарын дараа чигээ өөрчлөн өмнө зүгт эргэж Серби, Болгараар дамжин Орос руу буцацгаажээ. Ингэх болсон шалтгааныг хэд хэдэн янзаар тайлбарладаг. Чингис хааны хүү Өгөөдэй хаан бие барж Бат шинэ хааныг сонгох хуралдайд буцах болсон гэсэн нэг хувилбар бий. Гэвч түүхээс харвал Бат хаан хэзээ ч Монгол руу буцаагүй нь дээрх хувилбарыг үгүйсгэж байна.

 Өөр нэг хувилбар нь Монголчууд баруун зүгийг дайлахдаа зөвхөн өөрсдийн дайсан нүүдэлчин Кумануудаас өшөө авах зорилготой байсан бөгөөд хэргээ гүйцээсний дараа буцацгаасан гэдэг. Бас нэг хувилбар нь Унгарын газар нутаг, бэлчээр нь тэдний адуу малд тохирохгүй байсан гэдэг энгийн тайлбар. Гэвч дээрх хувилбаруудын аль нь ч хангалттай нотолгоогүй юм. Тэгвэл Швейцарь болон АНУ-ын хэсэг эрдэмтэд 1230-1250 оны хоорондох тухайн бүс нутгийн модны цагирагийг судлаад өөр дүгнэлтэд хүрсэн байна.

 Тэдний дүгнэлтээр 1238-1241онуудад хуурай, дулаан зун болж байсан нь нүүдэлчдийн довтолгоонд тохиромжтой нөхцөл болж байжээ. Гэвч 1242 оноос эхлэн маш хүйтэн, чийглэг цаг уураар солигдсон шинж мэдэгдсэн байна. Энэ нөхцөл байдал нь нүүдэлчдийн адуу малд тохиромжгүй орчныг бий болгосон гэнэ. Тийм ч учраас 1242 оны хавар Монголчууд Унгараас буцахаас өөр аргагүйд хүрсэн гэж дүгнэжээ. Батын цэргүүд дахин баруун зүгт дайн хийгээгүй нь 1242 оны энэхүү ухралтаас сургамж авсанд оршиж байна хэмээн мөн бичсэн байна.

Scientific Reports

Жич: Нийтлэлийн дэлгэрэнгүйг удахгүй хүргэх болно.

Сэтгэгдэл 3ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 12 сар 11. 16:57
Зочин

Европын чулуун цайзнуудаас ухаад ухаад юу ч гарч ирээгүй тийм л ядуу байсан учираас буцсан байхаа

2018, 12 сар 8. 22:21
Сүбэдэй

Эргүү дагзнууд одоо юу гэж түүхийг гуйвуулах гэж оролдоод бна Тэр үеийн Монгол цэрэгт ямар ч байгалийн саад бэрхшээл саад болж чадаагүй гэдгийг олон дайн байлдаанаар нотлогдоно Монгол цэрэг Шар мөрнийг гатлаад нийслэлийг нь эзэлж блаа Памерийн 7000м өндөр уулыг 50градусын хүйтнийг даваад хорезм руу довтолж блаа Оросуудыг цасандаа найдаад хэвтэж бхад нь 40 градусын хүйтнээр Москва голыг дагаад довтолж блаа Кизилкүмын 700 км урт элсэн цөлийг Зүчийн цэрэг зуны халуунаар даваад хорезм руу довтолж блаа Ийм бхад бэлчээр усны асуудал монгол цэрэгт асуудал биш гэдэг нь ойлгомжтой бөлгөө

2018, 12 сар 10. 19:53
Чингис Хаан

Яааран бүү дүгнэ. Магад аминд хүрч мэднэ. Миний цэргийн хүч дийлдэшгүй гэдгийг дэлхий дахинаа мэдэрсэн ажгуу.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]