Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

“Адидастай мумми"-г удахгүй олон нийтэд үзүүлнэУншсан3,752

Олдвороос гарч ирсэн гутал нь спортын “Адидас” брэндийн гурван зураастай төстэй байснаас энэ олдвор “Адидастай мумми” хэмээн алдаршсан билээ.

 

1500 жилийн өмнө амьдарч байсан эмэгтэйн иж бүрэн олдвор Ховд аймгаас олдсон. Олдвороос гарч ирсэн гутал нь спортын “Адидас” брэндийн гурван зураастай төстэй байснаас энэ олдвор “Адидастай мумми” хэмээн алдаршсан билээ. Олдворыг сэргээн засварлах ажлыг Соёлын өвийн төвд 2016 оны дөрөвдүгээр сараас эхлэн хийж байгаа юм.

Сэргээн засварлалтад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас найман сая төгрөгийг зарцуулсан байна. Одоогоор сэргээн засварлах ажил 80 хувьтай байгаа гэлээ. Ирэх гуравдугаар сард сэргээн засварласан олдворыг Үндэсний  музейд дэлгэн олон нийтийн хүртээл болгох юм.

Энэ талаар Соёлын өвийн төвийн захирал Г.Энхбат “Урьдчилсан байдлаар Түргийн үеийн залуу эмэгтэйн шарил гэж таамаглаж байгаа. Гол нь хадгалалт маш сайтай, эвдэгдэж сүйдэгдээгүй, иж бүрэн гэдгээрээ өмнөх олдворуудаас онцлог юм. Сэргээн засварлалтыг дуусаад үзэсгэлэн гаргах ажлыг Үндэсний музейтэй хамтран зохион байгуулахаар төлөвлөсөн” гэжээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Унших СЭДЭВ-ээ өөрөө сонгодог боллоо

12 сард сонгогдсон сэдэв
Дундад зууны Европ
2018 оны 1 сарын онцлох сэдвийн санал хураалт явагдаж байнаЭнд дарж саналаа өгнө үү