Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Буриадуудаас төрсөн исламын Че ГевараУншсан8,873

Саид Бурятский (буюу Саид Буриад) гэгч залуу 2010 оны гуравдугаар сарын 5-нд Оросын тусгай хүчнийхний гарт алагдсан билээ. Түүнийг Чечений салан тусгаарлагч, лалын хэт даврагчдын томоохон удирдагч, маш аюултай этгээд хэмээн үздэг байсан юм.

Саид Бурятский (буюу Саид Буриад) гэгч залуу 2010 оны гуравдугаар сарын 5-нд Оросын тусгай хүчнийхний гарт алагдсан билээ. Түүнийг Чечений салан тусгаарлагч, лалын хэт даврагчдын томоохон удирдагч, маш аюултай этгээд хэмээн үздэг байсан юм. Оросууд энэ аюултай эрийг орос нэрээр нь Александр Тихомиров хэмээн нэрлэнэ.

Чимээгүй дайн өрнөж буй Кавказад хэн нэгэн амиа алдах жирийн үзэгдэл боловч, энэ удаа Оросын бүх хэвлэл мэдээлэлийн хэрэгслүүд дээрх мэдээг цацаж, долоо хоногийн турш хамгийн их анхаарал татсан юм. Харин энэ мэдээнд хамгийн их баярлан хөөрч харагдсан хүн нь Чечений БНУ-ын тэргүүн Рамзан Кадыров байв. Оросын лал шашинтнуудын дунд Саид Буриад (буюу Абу Саад Саид аль-Буриад) нэрээр алдаршсан энэ хүн 1982 онд Буриадын Улаан-Үд хотноо төржээ.

Түүний эх буриад, эцэг орос хүн байв. Саид Буриадын аав түүнийг дөнгөж нэг настай байхад өөд болсон ба тэрээр өвөө, эмээгийнхээ гар дээр 13 нас хүртэл өсч бойжоод, тэднийгээ нас барсны дараа ээж дээрээ ирсэн байна.

Түүний нэрийг хүүхэд ахуйд нь Саша хэмээн дууддаг байв. Үеийнхнээсээ нэг л өөр орчинд өссөн хүү дунд сургуульд тааруухан сурдаг байсан гэнэ. Дуу шуу муутай Саша дунд сургуулийн ахлах ангиас эрс өөр болон хүмүүжиж эхэлсэн гэх бөгөөд бусад хүүхдүүд ч тvvнтэй зодолдохоос айдаг болсон гэнэ. Учир нь, тэд Сашагийн ээжийн найз залуу гэх чечень эрээс эмээдэг байсан аж. Тэр чечень эр Сашад "Чамайг гомдоосон хүнийг зvгээр орхиж огт болохгvй, оросуудыг ч буриадуудыг ч зод! Жинхэнэ эрчүүд Кавказад байдаг юм" хэмээн сургадаг байсан гэнэ.

Саша улмаар лалын шашныг ихэд сонирхон 15 наснаасаа энэ шашны сургуульд идэвхийлэн суралцах болсон аж. Тэрээр 15 нас хүртлээ Буддын дацанд ном үзэж байснаа сахиусаа өөрчлөн лал шашинд оржээ.

Удалгүй тэр Москвад шилжин ирж «Расуль Акрам» хэмээх лал шашны сүмд ном үзэж, улмаар 2002 онд Египетэд «Аль-Азхар» хэмээх лалын шашны дээд сургуульд суралцжээ. Энэ хугацаанд тэр лалын шашны томоохон сургаал номыг араб хэлээр уншин судалж, ихэнх номоо цээжээр унших хэмжээнд хүрчээ. Улмаар, түүний шударга, номч байдал олонд үнэлэгдэх хэмжээнд хүрч эхлэв. 2005 онд тэрээр Кувейт, Саудын Араб руу аялж, ном хаялцжээ. Тэр удалгүй Москва хотын лалын төв сүмд суух болж, шашны чиглэлээр томоохон лекцүүд бичиж түгээсэн ба Оросын лал шашинт залуусын дунд шашны зүтгэлтэн болон хувирчээ.

Ялангуяа, «Праведные предшественники», «Путешествие в вечную жизнь», «Талбис», «100 историй гибели несправедливых» зэрэг түүний лекцүүд алдаршжээ. 2007 онд Саид Буриад ислам шашны өлгий Саудын Арабын Мекка хотод шашны зэрэг хамгаалахаар очиж, «Священная Мекка» хэмээх лекц бичив.

2008 оны эхээр тэр гэнэтийн шийдвэр гаргаж, Умард Кавказад очсон юм. Саид Буриад лал шашинтнуудыг аврах Пан-Кавказын төлөөх «Ариун дайн»-д нэгдэхээр эргэлт буцалтгүй шийдэв. «Эхо Москва» радиогийн сэтгүүлч Юлия Латынина түүний энэ үйлдлийг буриадууд дундаас «Исламын Че Гевара» төрөн гарлаа хэмээн хэлжээ. Тун удалгүй Кавказын ууланд хээрийн цэргийн хувцас өмсөж, үс сахлаа ургуулсан түүний видео лекцүүд Оросын лал шашинтнуудын вэбсайтуудад алдаршсан байна. Намуун зөөлөн дуугаар, араб эх сурвалжуудаас иш татсан, зөв цэгцтэй, уялдаа холбоо сайтай түүний лекцүүд хүмүүсийн сэтгэлд үнэхээр их хүрч байлаа.

Чечений тэргүүн Кадыров түүнийг Кавказын тэрслүү үзэлтнүүдийн оюун санааны удирдагч хэмээн буруушааж, Путин түүний толгойг хүргэж ирсэн хүнд хэдэн арван сая ам.доллар амлаж эхлэв. Арга ч үгүй биз, түүнийг ирснээс хойш Кавказын дайн өөр өнгө аястай өрнөж, улам олон залуус нэгдэх болжээ. Өмнө нь, Кавказын салан тусгаарлагчдын удирдагчид үргэлж Чечений зартай террористууд байсан бол энэ удаа уран илтгэгч, шашны номд нэвтэрхий, кавказ бус буриад гаралтай нэгэн гарч ирэв.

2009 онд Путин байдал тогтворгүй улс гэх Ингушийн ерөнхийлөгчийг огцруулж, энэ албан тушаалд Юнус Бек гэгчийг томилжээ. Гэвч Юнус Бек шинэ албан тушаалаа хүлээж аваад долоо хоноогүй байхад өргөөнийх нь гадна дэлбэрэлт болов. Энэ халдлагыг хэвлэлүүдээр Саид Буриад зохион байгуулсан гэж зарласан юм. Ингээд Саид Буриад аюултай террорист хэмээгдэх болов. Хожим, зарим нь түүнийг “Оросын Бин Ладен” хэмээн нэрлэжээ.

 

Дээрх халдлагаас хойш удалгүй, 2009 оны 12 дугаар сард Невский экспресс хэмээх галт тэрэг дэлбэрч, олон хүн үрэгдэв. Энэ халдлагаар Санкт Петербургийн томоохон албан тушаалтнууд алагджээ. Энэ аймшигт хэрэгт Саид Буриадыг оролцсон хэмээн буруутгаж байв. Гэхдээ энэ халдлагыг зохион байгуулагч гол хүн нь Кавказын салан тусгаарлагчдын удирдагч агсан Доку Умаров хэмээн үздэг юм. Дээрх халдлагуудаас хойш Саид Буриад олж, устгах ёстой хамгийн аюултай террористуудын нэрсийн жагсаалтад орсон юм. Түүнийг устгах оролдлого олон ч удаа гарав.

2010 оны 3 сарын 5-нд Ингушийн Экажева хэмээх тосгоны ойролцоо түүнийг олжээ. Салан тусгаарлагчдын дотроос урвагч гарч, түүний байгаа газрыг мэдээлсэн байна. Тэр өдөр хэдэн арван танк, хэдэн зуун тусгай хүчний цэргүүд түүний бүгэж байсан байшинг бүсэлж, гал нээв. Саид Буриад хүч тэнцвэргүй тулаанд нөхдийн хамт орж эцсийн мөчид гар утсан дээрээ бичлэг хийж, үхлээс айхгүй байгаа болон өөрийн хийж байсан бүх үйлдэл зөв байсан гэдэгт итгэж байгаагаа хэлж үлдээжээ.

Умард Кавказын салан тусгаарлагчдын гол үзэл сурталч Саид Буриад хэмээх буриад залуу 28 насандаа ийнхүү Ингушийн Экажева тосгонд амьсгал хураажээ. Тэрээр өөрийн амьдралд ямар нэг зүйл олж, түүндээ итгэж үнэмшиж, түүнийхээ төлөө эцсээ хүртэл явсан. Гэхдээ түүний итгэл үнэмшил нь Пан-Кавказын лалын улс байгуулах жихадын үзэл суртал байсан юм. Буриад гаралтай ийм нэг залуугийн амьдралын талаар эрхэм уншигчид өөрийнхөөрөө шүүн тунгаана биз ээ.

Сэтгэгдэл 28ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
12 сар 15. 23:17
Зочин

Bidnii uvug deedes yamarch shashing doromjilj gutaaj sn muu gej bgaaguig sanaj ueiin ued sanaj yvbal zuitei bh gej bodloo

12 сар 14. 11:12
Зочин

laluudiin hamgiin durgui undesten bol mongol yum. ongolchuudiig gazriin hursnuus archina gej yaridag. tuuhees ulbaatai us honzon. laluudaas hol baih heregtei

2016, 11 сар 16. 21:17
Зочин

хөөрхий лалын шашны хор идчихсэн хөвүүн юм. хаа холдоо аж.

2016, 10 сар 14. 16:24
Зочин

hun ooriinhoo songoltiig yaj ch hiij bolno za da tegeed orosiin ezlen turemgiilegchidiin esreg temtsej yavsan n neg talaaraa sain l baina

12 сар 14. 9:42
Зочин

Жаахан залруулга: тихомировын эх нь орос, эцэг нь буриад байв.

2016, 10 сар 1. 11:20
Зочин

Ooriinhon itgel unemchileer amidarsan zorigtoihovuun bna ta bidend iim unemchil zorig tevcheer bii yu bodooroi humuus minee

2016, 5 сар 12. 22:49
Neg muu durakiig bitgii aldarshuulaad bai. uhee l

Neg muu durakiig bitgii aldarshuulaad bai. uhee l biiz. Fuck

2016, 5 сар 10. 15:33
Зочин

Лалын тэнэгуудийн нэг.

2016, 5 сар 10. 12:26
Зочин

Nara

2016, 5 сар 10. 8:50
аав нь

согтуу оросын хүүхэд

2016, 5 сар 9. 15:09
haha

erguu maluudaa laluud bol mglchuudin daisan bish, ene heden luivarchin hulgaich uls torchid chin shuudee nudee neeged harldaa

12 сар 14. 4:22
Laluud harin chi zov

Yag tiim. harin ene Laluud chin iimerhuu ih hurliin gishuud metiin esreg zorigtoi temtsene shuu dee.

2016, 5 сар 9. 12:47
Halh Mongol

muu erliiz shees

2016, 5 сар 9. 9:31
Зочин

өчнөөн гэм зэмгүй хүмүүсийг алсан алан хядагчийг өмөөрөөд байгаа юмуу хаашаа юм, ойрд уншаагүй тэнэг нийтлэл байна, ямар амьтан бичсэн юм бол доо

2016, 5 сар 9. 12:19
зочин

тэнэг минь энэ хүн алаагүй. Аугаа онолч , ухаантай хүн байжээ гэж ойлгогдохоор байгаа биз. Энэ хүн дарлагдсан ард түмний эрх чөлөөний төлөө тэмцсэн юм.

12 сар 14. 4:22
Laluud harin chi zov

Unen shuu.

2016, 5 сар 6. 18:26
зочин

шашин,нам хоёр чинь хүний тархийг угаах донтуулах талаараа адил бөгөөд ямартаа л хар тамхитай зүйрлэхэвдээ.Ямар хар тамхийг мэдэхч биш.Хайран залуу нас дайчин чанар зөв зүйлд зарсан бол...

2016, 5 сар 5. 22:16
Зочин

Сайхан залуу байж,харамсалтай нь буруу явчихаж.

2016, 5 сар 5. 11:40
Зочин

Muug dagaval mogoin horlol gj.., shuun tungaaj uuniig l oilgololoo ghdee surtei ch tungaahaar zuil alga do chaavaas

2016, 5 сар 5. 8:18
Зочин

alan xyadagchiig demjeed bgaa yumuu tanai site

2016, 5 сар 4. 21:01
LALUUD

LALUUD BOL MONGOLCHUUDIIN DAISNUUD SHUUDEE

2016, 5 сар 4. 20:06
Зочин

erguu mal

2016, 5 сар 4. 15:41
ӨАХӨХӨХ

МОНГОЛЫН ТӨЛӨӨ БИШ, ЛАЛЫН ТӨЛӨӨ ҮХЖЭЭ.

2016, 5 сар 4. 14:58
zochin

***** novshiin laliin toloo uhej bdg. hohi ni

2016, 5 сар 4. 14:53
durlachixlaa.yamar tsarailag jinhene er hun

zochin

2016, 5 сар 4. 14:53
durlachixlaa.yamar tsarailag jinhene er hun

zochin

2016, 5 сар 4. 13:16
Зочин

БУРИАД-МОНГОЛ ЗАЛУУГААРАА БАХАРХАЖ БАЙНА

2016, 5 сар 4. 12:22
Зочин

Буруу номд орсон азгүй залуу бна

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Унших СЭДЭВ-ээ өөрөө сонгодог боллоо

12 сард сонгогдсон сэдэв
Дундад зууны Европ
2018 оны 1 сарын онцлох сэдвийн санал хураалт явагдаж байнаЭнд дарж саналаа өгнө үү