Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

30 жилийн өмнө Афганистанд сураггүй болсон зөвлөлтийн нисгэгч амьд байнаУншсан7,472

Харин ахмад дайчдын “Дайчин барилдлага” байгууллагын тэргүүний орлогч Вячеслав Калинин тус агентлагт нисгэгчийн тухай илүү дэлгэрэнгүй зүйл ярьж, түүний нисэх онгоцыг можахедууд Афганы дайны үеэр сөнөөснийг дурджээ.

Оросын десантчдын холбооны тэргүүн, ЗХУ-ын баатар, хурандаа генерал Валерий Востротин РИА Новости агентлагийн сурвалжлагчтай ярилцахдаа, Афганистаны дайны үед сураггүй болсон Зөвлөлтийн цэргийн нисэгч амьд сэрүүн байгаа гэж хэлжээ. Гэхдээ тэрээр нууц гэсэн шалтгаанаар нисгэгчийн нэрийг хэлэхээс татгалзсан байна.

Харин ахмад дайчдын “Дайчин барилдлага” байгууллагын тэргүүний орлогч Вячеслав Калинин тус агентлагт нисгэгчийн тухай илүү дэлгэрэнгүй зүйл ярьж, түүний нисэх онгоцыг можахедууд Афганы дайны үеэр сөнөөснийг дурджээ. “Түүнийг онгоцтой нь 1987 онд унагасан бөгөөд одоо нас сүүдэр 60 дөхөж байгаа. Тэр Пакистаны нутагт байж болох бөгөөд учир нь Зөвлөлтийн цэргийн олзлогдогсдын бүх хуаран Пакистанд байсан юм. Түүний нисэх онгоцыг Афганистаны агаарт сөнөөсөн бөгөөд Пакистанд аваачсан байх” гэж Калинин ярьсан байна.

1987 онд Афганистанд сураггүй болсон хүмүүсийн жагсаалтад агаарын цэргийн хүчний ганцхан албан хаагч байдгийг “Коммерсант” сонин дараа нь тодруулжээ. Энэ нь ахлах дэслэгч Сергей Пантелюк аж.

Түүний тухай юу мэдэгдэж байгаа вэ?

 

“Коммерсант” сонинд бичсэнээр, Сергей Иванович Пантелюк 1962 онд төржээ. Тэрээр Ростов мужийн Батайск хотод төрж өссөн бололтой. Афганистанд агаарын цэргийн хүчний нисэхийн тагнуулын тусгай 263 дугаар эскадрильд алба хааж байсан аж. 1987 оны аравдугаар сарын 27-нд Су-17 сөнөөгч нисэх онгоцоор Баграмын нисэх буудлаас хөөрч, улмаар ор сураггүй болжээ. Түүнийг Баграмаас зүүн хойш 180 километрийн зайд зенитийн пуужинт цогцолбороор сөнөөсөн бололтой. Нисэх онгоц болон нисгэгчийг эрж хайх ажил үр дүнгүй болжээ.

Ахмад дайчдын байгууллага Афган дахь дипломат төлөөлөгчийн газрынхантай хамтран нисэгчийг буцааж авах боломжтой эсэх асуудлыг судлаж байгаа гэж Вячеслав Калинин ярьсан байна. Тэрээр эх орондоо ирэхийг хүсч байгаа ажээ.

Харин Оросын Афганистаны ахмад дайчдын тэргүүн Александр Разумов “Известия” сонинд өгсөн ярилцлагадаа эсрэг санаа бодолтой байгаагаа илэрхийлсэн байна. “Энэ бол далд мэдээлэл, яагаад гэвэл ийм хүмүүс буцаж ирдэггүй. Учир нь тэд буцаж ирж чадахгүйдээ биш, харин буцаж ирэхийг хүсдэггүйд байгаа юм. Тэр хүн эх орондоо бараг 30 жил байгаагүй. Ийм хүмүүс нэлээд олон бий. Түүнийг 30 жил нүхэнд байлгасан гэж та бодож байна уу? Мэдээжээр, үгүй. Эхний хоёр жилд л тийм байдаг. Тэд нэгэнт өөр эх оронтой. Тэд олон хүний хувьд нэгэнт байхгүй болсон” гэж Разумов хэлжээ.

Афганы Засгийн газрын цэрэг болон можахедуудын цэргийн сөргөлдөөн 1973 онд эхэлсэн юм. 1979 оны 12 дугаар сард ЗСБНХУ-ын удирдлага тус орны нутагт цэрэг оруулахаар шийдвэрлэжээ. Арван жилийн дараа Зөвлөлтийн бүх цэрэг Афганистанаас гарсан юм. Тэнд Зөвлөлт Холбоот Улсын 14,5 мянга орчим албан хаагч амь үрэгдсэн байдаг.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]