Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Их Монгол улсын бүрэлдэхүүн хэсэг, Чингис хааны хүү Зүчийн их улс. Бат хааны удирдлага дор Дунай мөрнөөс Балхаш нуур хүртэлхасар уудам нутагт оршин тогтносон монголчуудын төрт улс Европтой хаяа залган Оросыг дарангуйлж байлаа

Мушгиралдсаар МоскваУншсан1,256

Ингэж Москва руу Оросын өнцөг булан бүрээс асар их эд баялаг гол мөрөн цутгах мэт урсан орж эхэлсэн байна. Москва урьд хожид байгаагүйгээрээ баяжиж эхэлсэн бөгөөд модон хэрэм, модон хотоо чулуугаар шинэчилж эхэлсэн байна.

Дүү Түвшинцэнгэлдээ

Миний дүү Москва руу цэргийн сургуульд явлаа.

Дэлхийд зэвсэгт хүчний хөгжлөөрөө гайхагддаг Оросод сурна гэдэг сайхан шүү. Байлдагчийн хармаанд генералын мөрдөс байдаг гэж орос цэргийн ерөөлийг дэвшүүлж,

/Өнөөдрийн Оросын зүрх Москва хотын төв талбай/

-Москвад очоод Алтан Кремлийн хажууд заавал зургаа авахуулаарай. Үүнийг бариулсан Монгол өвөг дээдсийнхээ сүнс хийморийг хөгжөөж бодол бэлчээгээрэй гээд захитал,

- Хэхэхэ ах аа сүнс хөгжөөнө гээд юу яриад байна аа... гээд дүү маань цагаахан инээж байна.

-Москва гэдэг чинь мушгиа гэсэн монгол үг. Монголчууд анх эзэлж авчхаад Москваг тойрон мушгиралдан урсах голыг Мушгиа гол гээд, модон хэрэмтэй жижиг хотыг нь амарчлан Мушгиа хот гэж нэрлэсэн юм. Энэ нь орос дуудлагаар Москва гэсэн нэршилт үүссэн юм. Орос хэлэнд москва гэсэн үгийн утга байдаггүй нь ийм юм.

 Москва хотын хамгийн нэрд гарсан гудамж нь Арбат. Аравт гэсэн монгол үг. Монгол аравтын нэг дарга амьдарч байсан. Тэр маш их баян байсан бөгөөд тэр гудамжиндаа худалдаа арилжаа цэцэглүүлэн хөгжүүлснээс алдаршсан юм.

 Кремль гэдэг чинь хэрэм гэсэн монгол үг. Хана цайз гэсэн утга шүү дээ. Орос хэлэнд крем, кремль гэж буусан юм.

 Монгол байхгүй байсан бол Москва босохгүй байсан.

-Арай үгүй байлгүй дээ. Түүхийн хичээлд ингэж заадаггүй шүү дээ гээд дүү эргэлзэнгүй инээсээр...

-Дүү минь дээ, манай түүхийн хичээлүүд орос школыг хуулсан одоо ч хэвээрээ... Оросууд үүнийг сануулах юуны дуртай байх вэ. Иймдээ ч социализмын үед түүхээ мэддэг монгол сэхээтнүүдийг хоморголон устгах эсвэл амыг нь үддэг байсан юм.

 Өөрийн мэддэг нэгэн түүхийг хэлэхэд төрийн шагналт С.Дашдооров зохиолч маань залуудаа Москвагийн УтгаЗохиолын дээд сургуулиа төгсгөж чадалгүй хөөгдөж ирсэн юм. Түүнээс шалгалт авсан орос профессор багш нь түүний авъяас мэдлэгийг ихэд үнэлж, хаанаас ирснийг нь сонирхож л дээ. “Монголоос, говь нутгаас” гэхэд  ойлгохгүй байхаар нь газрын зураг дээр “Энд байна”гээд зааж дээ.

-Аан энэ нэг элс цөл болсон харанхуй бүдүүлэг газар уу гээд орос профессор тоомжиргүй хэлж дээ, тэгэхээр нь

- Модон муу Москвагаа Монгол морины төвөргөөнд шатаалгаж байснаа мартчих аа юу гээд шазруун хариулчихаж... Орос профессор минчийж улайгаад, харайгаад босоод ирэв.

Сургуулийн захиргаандаа ”Нэг бол намайг ажлаас чөлөөл нэг бол энэ монгол оюутанг явуул” гэсэн шаардлага тавьж хөөлгөсөн юм.

 Дүү маань “Монголчууд Москваг довтолсон нь үнэн. Оросыг эзэлсэн нь ч үнэн. Харамсалтай нь энэ нь асар их уй гашуу, харгислал авчирсан гэж түүхэнд тэмдэглэсэн” гэсэн харцаар намайг үдсэн юм.

 Би дүүгээ ойлгож байна. Би ч адилхан ийм түүх заалгасан. Бид түүхээ дутмаг судалсан, иймээс бүрхэг байдаг нь үнэн ч гэлээ өөрийн хэмжээнд нэмж судалснаа хуваалцахыг хүссэн юм.

 Өөрсдийн баялаг түүхээ мэдэж түүгээрээ бахархна гэдэг нь тусгаар тогтнолоо хайрлах эх оронч хүмүүжил олгох суурь болдог.Би өөрөө армийн бэлтгэл офицер. Цэрэг хунд биеийн бэлтгэлээс гадна сэтгэлзүйн бэлтгэл хамгийн чухал. Энэ нь эхорон ардтүмнийхээ ариун дагшин байдлын төлөө амь биеэ хайрлалгүй зориулахад бэлэн байна гэсэн үг.

 Миний армид байх үед  Монгол маань социалист системтэй байсан. Бид цэргүүддээ социалист системийг хамгаалах, дэлхийн энхтайвны төлөө тэмцэхэд зоригжуулсан улстөрийн суртал хийдэг байлаа.

Гэхдээ энэ нь үнэндээ ах дүүгийн найрамдалт ЗөвлөлтХолбоотУлсын (одоогийн Орос) төлөө байлаа. Армийн зохион байгуулалт, дүрэм журам бүхнийг ЗХУ-аас зааварлана бас зэвсэг техникээр хангана. Зөвлөлтийн армийн яруу алдар, нэртэй генерал жанжингуудын тухай заана, уншина, биширнэ. Оросхэл дэлхийн хэл болно гэж судалж, оросын дайны түүх үзэж, орос цэргийн байлдах урлагийг судалж байлаа. Манай шилдэг офицер генералууд бүгд Зөвлөлтөд сургууль төгссөн билээ.

 Гэтэл энэ нь дундад зууны үед эсрэгээрээ байсныг сануулах гэсэн юм.Бид өөрсдийн цэргийн гайхамшигт уламжлалыг үгүйсгэж мартсанаар ойд төрсөн сармагчин адил бусдыг дууриасан, өөртөө итгэлгүй, бусдын гар харсан, бэлэнчлэх сэтгэхүйтэй болсныг бүү дагаасай гэсэндээ...Монгол өвөг дээдсийн минь Оросод хийсэн өөрчлөлт шинэчлэлийг мэдэж өөрийн монгол цусаараа бахдаж, сурч мэдэх эрмэлзлэл нь улам дүрэлзээсэй гэсэндээ бичиглэв.

Москва хотын үүсэл

Москва нь анх тайж Кучкиний эдлэн газар байсан. 1147 онд Юрий Долгорукий, Святослав Ольгавич хоёр ван уулзсан үеэс энэ хотын түүх эхэлдэг.

1156 онд Юрий Долгорукий вангийн зарлигаар Негминка гол, Москва гол руу цутгадаг өндөр довон дээр  Ростов -Суздалийн вант улсын хамгаалалтын цайз болгон жижигхэн модон тосгон байгуулав. Аажмаар модон хэрмээр хүрээлэгдсэн хот болон өргөжив. Энэ нь Булгарын хаант улс болон Кипчакийн улстай хиллэсэн Оросын захын хот байв.

Жич, Булгарын хаант улс нь Ижил мөрний(Оросууд Волга гэж сүүлд нэрлэсэн) эргээр байсан муслим шашинтай турэг угсааны баян улс байсан. Одоогийн Болгар улс биш шүү. Кипчакийн улс нь Байгаль нуураас Хар далай хүртэл сунасан хүчирхэг улс байв. Мөн муслим шашин шүтдэг турэг угсааны нүүдэлчид байв. Хоёуланг нь түүхийн тавцнаас Монголын их гүрэн арчсан.

 Орос руу довтлох шалтгаан

13-14 зуунд (Kingdom of Rus) Оросын вант улс нь 12 ванлиг улсаас бүрдсэн байв. Улс төр, эдийнзасаг, шашны гол төв нийслэл нь баруун хязгаарын Киев (Украйн) хот байлаа.Орос нь Византын их гүрний нөлөөгөөр (Byzantine Empire) Ортодоксийн (Orthodox Christianity) шашинд орсон юм.

 Ортодоксийн шашны гол төв Византийн улс нь лалын ертөнцийн өмнө өвдөг чичрэн сөнөж байлаа. Оросыг урд болон зүүн талаас нь Булгарын хаант улс болон Кипчакууд сандаргаж байсан бол баруун бөөрнөөс нь католик шашинт европын орнууд довтолж байв.

Гэтэл Монголчуудын өш зангидсан Кипчакуудыг Оросууд нутагтаа оруулан, өмгөөлж хамгаалан байлдсан юм.

Оросын түүхчид ”Монголчуудын хүсэж гуйсан заналт дайсныг нь гаргаж өгөөгүйн төлөө Оросууд өөрсдөдөө гай дуудсан”гэдэг.

Гэвч энэ нь эсрэгээр Оросын их улс байгуулах үндэс  болсон гэж үзэж болно.

1237 онд Рязань болон Владимирын вангийн удирдсан цэргийг салам нүдэв. Ийнхүү Кипчактай хийх дайныг сунжруулалгүй үтэр тургэн дуусгахын тулд Оросыг цохихоор шийдсэн юм.

1238 оны эхээр модон Москваг шатаав. Тэгээд Владимир хотыг бүслэн хаачхаад Ростов, Ярослав, Тверь, Новгород гээд 14 хот өдий төдий төв сууринг ээлж дараалан идэж эхэлсэн.

Владимир хот нь Оросын хоёр дахь том хот бөгөөд дов газрын орой дээр байрлаж, 8 метр өндөр чулуун хэрмээр хүрээлэгдсэн, хотоо тойроод гол урссан эзлэхэд бэрх бат бэх цааз байлаа. Монголчууд бүслээд өвөл болгож, голыг нь мөстөж хатуурмагц нь дайрч, үнсэн нурамтай нь хутгав.

1240 онд Оросын нийслэл баян тансаг Киев хотыг дайлахаар хөдлөв. Сандарч тэвдсэн Киевийн хан Михиал хотоо хаян зугтаж, Унгарын хааны өвөрт гүйн шургаж, нуугдсан. Ийнхүү Оросын ванлигт улс Монголын тугийн дор сөгдөн бууж өгсөн юм. Киев хот дахин хэзээ ч Оросын нөлөөлөх хүч болоогүй юм.

Оросуудын цаашдын өрнөл

Оросын вангууд өөрсдийн эрхмэдлийг авч үлдэхийн тулд өөрсдийн шинэ эзэн Бат хаанд тал засан янз бүрээр дулдуйдаж эхлэв. Хамгийн найдвартай арга нь Чингис хааны удмынхантай гэрлэх эсвэл худ ураг бололцох байв. Үгүй ядахдаа итгэлт дотно нөхдийн гэрээ тангараг байгуулах байв.

Монголчуудад ч гэсэн энэ нь өөрийн эзэнт гүрнийг бэхжүүлэх найдвартай арга тул хөхүүлэн дэмжиж байв бас тулгаж ч байв. Тухайлбал, Новгородын 22настай залуу ван Александр нь Бат хааны хүү Сартагтай ах дүүгийн цусан тангараг өргөсөн төдийгүй өөрөө Бат хааны өргөмөл хүү нь болсон байна. Ингэж өөрийн газар нутгаа үе улиран захирах эрх олж авсан.

Мөн Бат хаанаас цэргийн тусламж аван нутаг руу нь довтолсон Герман,Естони,Данийн хамтарсан цэргийг бут цохиж, Псков хотоо чөлөөлсөн нь түүний нэрийг Оросын түүхэнд зуун зууныг дамжуулан шагшин дуулахад хүргэжээ. 1242 оны 4-р сарын 5 ны Мөсөн дээрх тулалдаан гэж түүхэнд алдаршсан энэ ялалтыг Орос цэргийн яруу алдарт өдөр болгон жил бүр тэмдэглэх болсон. Александрыг Нева мөрнийх нь тодотголоор Александр Невский хэмээн өргөмжлөн цоллож,Оросын үндэстний баатар болгож мандуулсан юм.  

 Түүнчлэн Оросын Үнэн Алдарт шашныхан Монголчуудыг дэмжиж, түүний үнэнч холбоотон туслах нь болов.

Ортодоксын шашны сүүлийн амьсгал нь Оросод тогтож байв. Европын католик ч тэр Лалын ертөнцийн муслим  ч тэр Оросын шашныг хүлээн зөвшөөрөхгүй газарт булахыг хүсэж байв. Монголчууд үүнийг сэхээн амьдруулж, хөл дээр нь босгосон юм. Оросуудыг Үнэн Алдартны шашнаа шүтэх ёсыг хэвээр үлдээж, татвараас чөлөөлж, татвар хураах эрх өгсөн төдийгүй бусад шашны түрэмгийллээс цээжээрээ хамгаалан хөгжүүлсэн юм.

Монголчуудаас энэ шашинд орсон нь бүр түлхэц болсон. Монголчуудыг ирэхэд 100 хүрэхгүй байсан Үнэн Алдартны сүм дуган богино хугацаанд 270 болтлоо олширсон байна. Жишээ нь, Бат хааны ач нь Үнэн Алдартны шашинд орж улмаар Гэгээнтэн нь болсон.

 Монголчууд бас муслим шашинд ч мөн адил орж, хөгжүүлж байсныг дурдалтай. Жишээ нь, Узбек хаан (1313-1341) Алтан Ордныхоо албан ёсны шашинг Муслим гэж зарласан. Гэлээ гээд Оросын шашинг гадуурхаагүй юм. Түүхэнд Султан Мухаммед Узбек гэж алдаршсан энэ хааны нэрийг авч үлдсэн улс нь Узбекстан юм. Стан-гэдэг нь арабаар хааны улс гэсэн утгатай. Энэ нь Узбек хааны улс гэсэн үг юм. Узбекчүүд одоо ч гэсэн муслим шашнаа шүтэж байна.

Москвагийн сэргэлт

Москва аажмаар бүх Оросыг жолоодох эрхийг авч эхлэв. Энэ нь Бат хааны нийслэл Сарай хоттой ойр оршиж байсан газарзүйн байрлал болон Москвагийн монгол ноёд болон монгол ястай орос язгууртнуудын нөлөө байлаа. Үүнд бас хүчтэй нөлөөлсөн нэгэн үйл явдал нь Москвагийн ван Доны Дмитрийгийн 1380 оны      9-р сарын 9-ний Куликовын ялалт байлаа. Оросын түүхэнд “Оросын эрхчөлөөний бэлгэ тэмдэг, Оросын вангуудын нэгдэл татаар Монголыг бутцохисон анхны ялалт” гэж хөл хөөрцөг болцгоон сүртэй өгүүлдэг.

Гэтэл  үнэндээ энэ нь Алтан Ордны хаан ширээний төлөө тэмцэлдсэн Чингисийн удмын хоёр язгууртны эрх ашгаа хамгаалсан байлдаан байсан юм.

Алтан Ордны хаан Тохтамыш нь Москвагийн Дмитрий ванд Оросын бусад вангууд болон мөн өөрийн зарим цэргийг илгээн, нэгдсэн хүчийг удирдах эрх өгч, өөрийнх нь хаан ширээнд санаархсан Мамайг бут цохь, ялбал чамайг Оросын их ван болгоно гэсэн болзолтой тулалдааныг зохион байгуулсан юм.

Тэр үед Орос вангууд өөрийн албатын хамт Алтан Ордны хаанд цэргийн алба гүйцэтгэдэг үүрэгтэй байлаа.

Тулалдаан нь маш их цус асгаруулсан хүчтэй мөргөлдөөн болсон. Туйлдаж ядарсан хоёр тал дахин давших ч нөөцгүй болсон бөгөөд тулалдааны талбайг Мамай орхиж, өөрийн цэргийг дагуулан нутгийн зүг явснаар ялалтын эзнээр Дмитрий ван тодорсон байна.  Донын  Дмитрий ван Оросын вангууд болон Монгол цэргийн хучээр Куликовын талбарт ялалт авчирсан бөгөөд Оросод анх удаа Их Ван гэж хэргэм, тусгай эрх ямбаар шагнуулав.

Их ван цол хэргэм дэвийн хувьд  оросын бусад вангуудаас толгой өндөр бөгөөд бусад вангуудаасаа илүү эрх мэдэлтэй болно. Дараагийн Москвагийн их ван Иван I нь Монголчуудад алт мөнгө баялгийг их хэмжээгээр бэлэг барин өргөж, өөрийгөө батжуулсан төдийгүй Оросын бүх нутгаас татвар цуглуулах онцгой эрх олж авав.

 Ингэж Москва руу Оросын өнцөг булан бүрээс асар их эд баялаг гол мөрөн цутгах мэт урсан орж эхэлсэн байна. Москва урьд хожид байгаагүйгээрээ баяжиж эхэлсэн бөгөөд модон хэрэм, модон хотоо чулуугаар шинэчилж эхэлсэн байна.

 Энэ үеэс Алтан Ордны улс Орос орныг Москва болон Үнэн Алдартны шашнаар дамжуулан хянаж эхлэв

Ийнхүү Москва Оросын Вант улсын нийслэл болсон бол дараа нь Хаант Оросын, Зөвлөлт Засгийн, одоо Оросын зүрх нь болжээ. Москвад 13сая хүн амьдардаг. Дэлхийн 10 том хотын нэг нэг нь юм.  

                     (үргэлжлэл бий)

Бичиглэгч, Монголын армийн бэлтгэл офицер З.Ганболд

Сэтгэгдэл 4ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
11 сар 9. 8:28
Уншигч

Сайхан нийтлэл уншлаа. Үргэлжлэлийг нь түргэн гаргаж өгнө үү.

11 сар 9. 23:18
Зочин

Зарим нэг юм нь ор худал зүйлс байх юм, бас хольж хутгасан, шинжлэх ухааны үндэслэлгүй зүйлийг баримт болгосон гээд хэрэггүй юм их байна. Ер нь дэлхийн түүхийн тухай шоронгоос бичсэн энэтхэг өвгөний тэмдэглэлийн муухан дууриамал болж. Ичиг ичиг

11 сар 10. 6:47
ХариуЗочин

Харин ч үнэн юм бичсэн байна. Оросууд Монголчуудад дарлагдаж байсан, орос хаад нь монгол цустай байснаа нуудаг .Крым ийг Орос украйн 2 булаалдаад энэ бол Монголын газар нутаг байсан. Одоо орос залгамжилж байгаа гээд Путин хүчээр булаан авсан.
Дээрх нөхөр орос түүхээр тархиа угаалгасан тархины тураалтай хүн байна .

11 сар 10. 6:50
Хариу

Юу нь ор худал болсныг ялгаад баталж бич дээ. Арай социализмийн үеийн оросын түүхчдийн түүх гуйвуулсан сурах бичгээр гул барьж тэнэгтэв.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]