Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хайртай гэргийгээ нас барсны дараа 6000 царс суулгасны учирУншсан9,280

Харин тэрээр их холын зорилго тавьсан бөгөөд энэ жижигхэн хотын оршин суугчид үүний учрыг 20 жилийн дараа л мэджээ.

Хүн жинхэнэ хайртайгаа учирна аа гэж. Долоон тэрбум хүний дундаас амьдралынхаа эцсийн өдрийг хүртэл хамт амьдрах хүнээ олох нь хялбархан мэт санагдаж болох юм.

Гэхдээ бидний өгүүлэх үйл явдлын баатар залууд бусдаас илүү их аз тохиосон бөгөөд тэрээр өөрийн цорын ганц насны ханиа олжээ.

Уинстон Хоус, Жанет нар 1962 онд гэрлэлтээ батлуулж, Английн хөдөө нутаг болох Өмнөд Глосестерширийн Викварын ойролцоо 112 акр газар бүхий хувийн эзэмшил газар худалдан авч аз жаргалтай хосын амьдралаар амьдрах болжээ.

Уинстон Хоус болон түүний хайртай бүсгүй Жанет нарын хайр сэтгэл, эв найрт умбасан амьдрал 33 жил үргэлжилжээ. Хөршүүд нь хосын амар жимэр амьдрал, аз жаргал гэрэлтэн гийсэн харцыг нь хараад гайхдаг байсан бөгөөд тэд жилээс жилд бие биедээ улам бүр ээнэгшин дасч, хэзээ ч ам мурийж байгаагүй аж.

Жинхэнэ хайртай хос гэж тэднийг л хэлэх байх гэж бүгд ярьдаг байжээ.

 

Хувь тавилан тэдэнд ердөө 33 жил өгсөн нь харамсмаар. 1995 онд Жанет 50 насандаа зүрхний өвчнөөр хорвоог орхиж, Уинстон биеийнхээ талыг алдчихсан юм шиг л болжээ. Ийнхүү тэрээр хайртай эхнэрийнхээ дурсгалд зориулан ямар нэг ер бусын зүйл хийхээр шийдсэн байна. Тэрээр Жанеттай хамт суух дуртай байсан гэрийнхээ ойролцоох өвгөн царс модны дор уйтгарлан суухдаа тэнгэр рүү хараад өөртөө нэг асуулт тавьжээ. Хайрт хань нь тэнгэрээс түүнийг харж байгаа бол яах вэ?

Ингэмэгц түүний толгойд нэгэн санаа цахилгаан мэт орж ирсэн байна. Улмаар Уинстон өвгөн царс модтойгоо зэрэгцүүлэн царс модод суулгаж эхэлжээ. Уй гашуугаа тайлдаг энэ арга ямар учиртай юм бол хэмээн хөршүүд нь гайхаж байсан гэдэг. Гэвч Уинстон цэцэрлэгтээ ингэж ажиллаж байхдаа өөрийгөө сатааруулж, элдэв таагүй бодлоо мартдаг байжээ. Харин тэрээр их холын зорилго тавьсан бөгөөд энэ жижигхэн хотын оршин суугчид үүний учрыг 20 жилийн дараа л мэджээ.

Тэрээр маш олон буюу 6000 орчим царс модыг 20 жилийн турш уйгагүй тарьж суулгаж, арчилж ургуулжээ. Уинстон энэ моддыг өдөр бүр арчилж, өчүүхэн жижиг суулгацнаас хайртай гэргийнхээ дурсгалд зориулан аварга том царс мод ургуулахаар тооцоолсон нь тэр байжээ. 20 жилийн дараа хөршүүдийнх нь нэг болох бизнес эрхлэгч агаарын бөмбөлгөөр дэргэдүүр нь нисч өнгөрөхдөө, нөгөө эрийн хийсэн ажлын гайхалтай үр дүнг олж харжээ. Царсан ойн дунд том гэгчийн зүрхний дүрс гаргасан байжээ.

Энэ том зүрхийг хайртай гэргий нь тэнгэрээс заавал харна хэмээн Уинстон бодсон аж. Ийнхүү моддын навч хагдран унасан үед ч тэр тэнгэрт байгаа эхнэртээ хайр сэтгэлээ илчилсээр л байх болно гэж тооцжээ... Ер бусын гэмээр гайхалтай энэхүү явдал хайр дурлалд итгэдэггүй хүмүүсийн зүрх сэтгэлийг ч уярааж. Энэ явдлаас санаа авсан англичууд тэнгэрт байгаа хэн нэгэндээ хайртайгаа баталж гэрийнхээ хашаанд цэцэг, бут, модод тарьж эхэлжээ. Тийм ээ, ийм их хайр хаа сайгүй яалт ч үгүй бий..

Уинстон Хоусын зүрхэн хэлбэртэй царс модон ойг та доорхи линкээр орж Google Map-аар харах боломжтой.

https://www.google.com/maps/@51.6067038,-2.3832974,1397m/data=!3m1!1e3

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]