Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Гудамжны зодоонд хөнөөгдсөн Оросын алдартай тамирчдын сүүлчийн бичлэгүүдУншсан33,632

2017 онд ОХУ-ын хоёр ч ирээдүйтэй залуу тамирчин гудамжны зодоонд эндсэн юм. Нэг нь хүндийг өргөлтийн дэлхийн аварга Андрей Драчев, нөгөөх нь чөлөөт бөхийн ирээдүйтэй залуу тамирчин Юрий Власко.

 

Гудамжны зодоон, залуусын нударга зөрүүлэх явдал аль ч нийгэмд, ямар ч цаг үед байсан л зүйл. Гэхдээ богинохон хугацааны үл ойлголцол, уурын мунхаг, ааг омгоо барьж чадалгүй амь насаараа хохирох нь энүүхэнд гэдгийг хүмүүс мэддэг хэрнээ мэдэхгүй юм шиг л авирладаг нь харамсалтай. Доорхи мэдээлэл, дүрс бичлэгийг хаа ч явсан маргаан, үйл ойлголцлоо эв зүйгээр шийдэж байхыг сануулга болгон орууллаа.

2017 онд ОХУ-ын хоёр ч ирээдүйтэй залуу тамирчин гудамжны зодоонд эндсэн юм. Нэг нь хүндийг өргөлтийн дэлхийн аварга Андрей Драчев, нөгөөх нь чөлөөт бөхийн ирээдүйтэй залуу тамирчин Юрий Власко.

Тэд 2017 оны долоо, наймдугаар сард гудамжны зодоонд зуурдаар амиа алдацгаасан юм.

 
Юрий Власко

 

2017 оны долдугаар сарын 29-нд Байгал нуурын эрэг дээр болсон залуусын зодооны үр дагавар нь бүх Оросыг доргиосон юм. Байгаль далайн эрэг дэх Горячинск суурингийн ойролцоо гадаадын жуулчид болон олон нийтийн нүдэн дээр болсон зодооноор ОХУ-ын Буриадын Бүгд найрамдах улсын хамгийн ирээдүйтэй тамирчин гэгддэг алдарт бөх, Чөлөөт бөхийн Олон улсын хэмжээний мастер Юрий Власко амиа алдсан.

Юрий Власко Улаан-Үд хотноо долдугаар сарын 27-ноос зохион байгуулагдсан Борис Будаевын нэрэмжит олон улсын залуучуудын чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Кавказын тамирчин найз нөхөддөө нутгийн байгалийг үзүүлэхээр Байгалийн эрэгт очоод байх үед нь хэсэг этгээдүүд маргаан өдөж, зодоон үүсгэсэн байна. Тэр этгээдүүд нь нео нацистууд болох нутгийн уугуул эх орончдын бүлэглэлд багтдаг балмад залуус байсан бөгөөд хуулийнхан Юрийгийн амийг хэрхэн бүрэлгэж байгаа бичлэгийг нийтэд үзүүллээ.

Уг бичлэгийг үзүүлэхдээ Юрий Власкогийн ар гэрээс зөвшөөрөл авсан байна. Бичлэгт ОХУ-ын чөлөөт бөхийн шигшээ багийн бэлтгэлийн хувцастай Юрий болон түүний шигшээ багийн хоёр найз зодуулж байгаа нь тодорхой харагдана. Гэмт хэрэгтнүүд Юрийгийн толгой руу хүнд төмрөөр хэд хэдэн удаа цохисноос гадна хутгалж, газар унасных нь дараа нүүр рүү нь өшиглөж байжээ. Мөн түүний найзыг ч хутгалж, маш хүнд гэмтээсэн байна.

Хүзүүндээ хутгалуулсан Юрий Власкод найзууд нь туслахыг оролдсон ч харамсалтай нь амийг нь аварч чадсангүй. Учир нь цагдаа нар хэргийн газар ирсэн ч түргэн тусламж ирэхийг хүлээсээр цаг алджээ. Эмнэлэг зодоон болсон газраас холгүй оршдог ч 20 минут хүлээгээд ирсэнгүйд найзууд нь өөрсдийн машинаар эмнэлэгт хүргэжээ. Гэсэн ч тэрээр нэгэнт амь гарах боломжгүй болсон байжээ.

Хүний аминд хүрсэн уг зодооны мөрөөр хууль сахиулах байгууллага даруй мөрдлөг шалгалт явуулж, гэмт этгээдүүдийг илрүүлж Улаан-Үдийн оршин суугчид Раднаажав.Ч, Евгений.Б, Ватилий.Т нар байжээ. Хулгай дээрмийн хэргээр ял шийтгүүлж байсан уг этгээдүүд хэргийн газраас зугтаасан ч баривчлагдаж зохих ялаа авсан байдаг. Дөнгөж 20 настай байсан Юрий Власко Буриадын төдийгүй бүх Оросын хамгийн ирээдүйтэй тамирчинд тооцогдож байсан бөгөөд Дэлхийн залуучуудын 2015, 2016 оны аварга, Тивийн цомын аварга, Оросын цомын аварга, Иран, Турк болон олон улсад болсон тэмцээнүүдийн аварга, 96 кг-ын жинд өрсөлддөг тамирчин байв.

Андрей Драчёв

 

Оросын хүндийн өргөлтийн дэлхийн аварга Андрей Драчёв Хабаровск мужид амиа алдсан. Энэ явдал Юрий Власког амиа алдсанаас хойш ердөө нэг сарын дараа болж олныг хамарсан шуугиан дэгдээв. Түүнийг хэсэг залуу зодож амийг нь хөнөөсөн гэсэн мэдээлэл хойд хөршийн хэвлэлүүдэд гарсан билээ. Тэгвэл зодооны болон дэлхийн аваргын үхлийн шалтгаан тодорхой болжээ. Андрей Драчёв нэгэн найзтайгаа Хабаровскийн уушийн газарт сууж байсан аж. Хажуугийн ширээнд нь ууж суусан хэсэг залуус хоорондоо маргалдахад Андрей Драчёв зохицуулахыг оролдож. Харамсалтай нь залуусын нэг эв зүйгээр асуудлыг шийдэхийг хүссэнгүй Драчёв руу дайрчээ. Удалгүй залуус гадагш гарч гудамжинд нэгэн залуутай халз зодолдсон нь дүрс бичлэгт тодорхой үлдсэн аж.

Мэдээж хэрэг хүндийн өргөлтийн дэлхийн аваргад ямар ч залуу "жижигхэн" харагдах нь тодорхой. Гэвч нөгөөх залуу нь тусгай бэлтгэлтэй, бие хамгаалах урлагаар хичээллэдэг нэгэн байсан бөгөөд дүрс бичлэгийн төгсгөлд маш хүчтэй хоёр ч цохилт хийж Драчёвыг унагасан байдаг. Улмаар биеэ хамгаалах чадваргүй болсон Драчёвын дээрээс цохисоор байхад ойр тойронд нь зодооныг ажиглдаж байсан залуус салгахыг оролдсонгүй. Нэлээн хэдэн цохилтын дараа л залуус Драчёвын дэргэдээс мөнөөх "зодоонч"-ийг холдуулжээ.

Цагдаа, түргэн тусламжийнхан ирцгээсэн боловч хэн нь ч Драчёвын амийг аварч чадсангүй, тэрээр тархи нугасны хүнд гэмтэл авч газар дээрээ нас барсан байжээ.

2011 оны хүндийн өргөлтийн дэлхийн аварга Андрей Драчёв нь уг их тайван, хэр баргийн зүйлд түрүүлж хөдөлдөггүй хүн байсныг найз нөхөд, нутаг нэгт тамирчид нь хэлж байгаа аж.

Андрей Драчёвыг хөнөөсөн этгээд нь тулааны урлагаар хичээллэдэг, Кавказ гаралтай Анара Алияр Аллахверанов гэгч байсан бөгөөд хэрэг явдлын дараа сураггүй алга болсон аж. Цагдаа нар багагүй эрэл хайгуул хийж байж хотын захын хогийн цэгийн ойролцоох нэгэн байшингаас олж баривчилсан байна.

Анара Алияр Аллахверановыг баривчилж буй бичлэг

Сэтгэгдэл 3ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
4 сар 14. 17:31
Зочин

власко чинь буриад эхнэртэй буриад хүн байсан юм алдаг нь раднаажав байхдаа яахавдээ

4 сар 13. 20:21
ЗочинN

CHECHEENUUD L HOORONDOO ZODOLDOO BIZ

4 сар 13. 18:16
ПАН МОНГОЛЗочин

БУРИАДУУД БАЙНА.АРЬСНЫ ҮЗЭЛТНҮҮДЭЭС ӨШӨӨГӨӨ АВЧЭЭ.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]