Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Зүүнгарын хаант улс ойрад буюу монгол угсааны улс бөгөөд түүхчид Зүүнгарын хаант улсыг талын монголчуудын сүүлчийн эзэнт гүрэн гэж түүхчид үзэх нь бий. Цагаан хэрмийн баруун үзүүрээс одоогийн Казахстаны зүүн хэсэг, Киргизстаны хойд хэсгээс өмнөд Сибирь хүртэлх газар нутагт оршиж байлаа.

Зүүнгарын хаант улсын сүүлчийн хааны цорын ганц хөрөгУншсан4,937

Манжийн Тэнгэр тэтгэсэн хаан дагаж ирсэн албат ардыг нь нутаг заан тарааж суулгаад Даваач, түүний гэр бүлд тусгай орд өргөө барьж өгөн, насан туршдаа Бээжингээс гарах эрхгүй болгож шийтгэн суулгасан гэдэг.

Монголын Зүүнгарын хаант улсын сүүлчийн хаан Даваачийн

цорын ганц хөрөг бидний үед үлдсэн нь энэ.

XYII зууны эхэн үеэс хүчирхэгжин Алтайн ар өвөр, одоогийн Шинжаан Уйгар, Төвд, Хөх нуурыг эзэрхэж, Дундад Азийн хэд хэдэн улсаас алба гувчуур авч, Манжтай уулгалцаж, Оростой эн тэнцүү харилцаж байсан энэ их улс Дөрвөн Ойрадын чуулган буюу одоогийн парламентын маягийн засаглалтай байгаад улмаар хаан эзэрхэх болсон түүхийг Галдан бошготоос (1644–1697) эхлэн тоолдог бөгөөд Цэвээнравдан, Галданцэрэн, Цэвээндоржнамжил, Ламдаржаа нар залгамжлаад хамгийн сүүлд энэхүү Даваач богино хугацаанд төр барьжээ.

 

Манжийн улс төрийн шургуу бодлого, дотоодын хямрал эвдрэлээс болж бууран доройтсон Зүүнгар улсын хаан ширээ эзэнгүйдэж ирсэн үймээнт үед Хотгойдын Амарсанаа хүчин тусалж түүнийг хаан сууринд суулгасан боловч мөн л эрх мэдэл булаалдсан хоорондын тэмцлийн дүнд мөнөөхөн Амарсанаагийнхаа гарт орж, Манжид хүргэгдсэн түүхтэй хүн юм. Манжийн Тэнгэр тэтгэсэн хаан дагаж ирсэн албат ардыг нь нутаг заан тарааж суулгаад Даваач, түүний гэр бүлд тусгай орд өргөө барьж өгөн, насан туршдаа Бээжингээс гарах эрхгүй болгож шийтгэн суулгасан гэдэг.

Сонирхуулахад, Зүүнгар хэмээх хүчирхэг улсын сүүлчийн хаан тэрбээр Бээжинд цөөрөм байгуулан насны эцэс болтол тэндээ нугас үржүүлж суусан гэх бөгөөд Манжийн ихэс дээдэс түүний тэжээсэн нугасны махыг амттай хэмээн тусгайлан зооглодог байсан түүхтэй юм.

Толилуулан буй зургийг Манжийн хааны тушаалаар 1758 онд бүтээсэн ба Бээжингийн хааны ордонд 1900 он болтол байжээ. 1899 онд дэгдсэн Ихэтуанийн бослогын их үймээнээр Бээжингээс дутаан гарсан германчууд тэдгээрийг нутагтаа аваачсан бөгөөд уг үнэт хөргүүд одоо угсаатны зүйн дэлхийн хамгийн том музейн нэг Берлин хотын Угсаатны зүйн музейд (Museum für Völkerkunde) хадгалагдаж буй.

Б.Бат-Амгалан

Сэтгэгдэл 13ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
1 сар 28. 3:22
Зочин

Biye biyesee mal amitnaar ni duudaad goyo yum oo. Tuuhiig shuudgui l gedeg yum ug ni. Ta nariin ene heruul, ter uyeiin Mongoliin ihes deedsuudiin dotood zorchil, heruul temtsliig yag haruulj baina. Iim bolchihson uchraas l Mongol ulsiin unalt doroitol ehlesen yum shuu dee.
Erh medel bulaatsaldaj, neg negneesee davah gesen ochuuhen bodol, ochuuhen horongo erh medel,mongonii toloo eh ornoo hudaldaj baisan, ta nar ch yas yuman deer dutaad baihaargui l sanagdaj baian shuu

3 сар 20. 15:20
Зочин

Үнэндээ ийм түүхийг Наганбуу агсан биш аль 80 жилйин өмнө оросууд зохиож Цэдэнбалд итгүүлж тэр нь дүрдээ итгээд урвагчийг шийтгэх үзлээр өвчилсөн байсан юм. Ж. Мөнхбат аваргыг түрүүлэхэд үнсдэггүй, халх хүнийг сайн явахад ямар нэг аргаар буруутгаж цөлдөг, монгол хэл соёлыг үзэн ядаж монгол хүнтэй гар барихаас ч цэрвэж ойр орчиныхноо монголоор ярихыг хориглодог байсан юм. Тийм түүхэнд итгэсэн энэ мэт хоцрогдсон улс монгол түмнийг хагаралдуулж амь зуух аргаа болгосон юм. Ж: Түүхч Далай мэт нь ойрдын түүхийг худлаа бичиж халхууд лу урваж байсан мэт домог зохиож шан харамж авч амьдарч ирсэн юм. Ингэж манай улсын цул нэгдмэл байдлыг хагалан бутаргах үзлийг харь гүрний хатгаасаар хийдэг юм. Зүүн гарын их нутгаа харьд алдсан улс Байгал нуур, Увсын Давст уул зэргээ орост өгснөө харамсахгүй байх нь аргагүй юм даа. Урваж ирсэн өөрийн нутаггүй улсын зан юм. Цэдэнбалаа өмөөрөөд эх орончдын амь насыг ч тоохгүй байх юм.

1 сар 26. 20:43
Зочин

Зүүнгарын сүүлчийн хан Даваачийг дарж, ард түмнийг нь хядахаар хөдөлсөн Манжийн хааны жанжид

Зүүн фронтоор(цэргийн тоо 20 мян):
Ерөнхий захирагч Банди жанжин (Хорчны)
Цэнгүнжав жанжин (Халхын)
Дэд жанжин Амарсанаа(хойдийн)
Эфү Цэвдэнбалжир(Өөлдийн)
Жүн ван Нэмэх(Дөрвөдийн)
Жүн ван Банзор(Хошуудийн)
Зөвлөлийн сайд Арантай жанжин(Манжийн)

Баруун фронтоор(цэргийн тоо 16 мян):
Ерөнхий захирагч Юн-Чин жанжин(Манжийн)
Дэд жанжин Саарал(Дөрвөдийн)
Чин ван Цэрэн(Дөрвөдийн)
Жүн ван Цэрэн уваш(Дөрвөдийн)
Бэйл Цэрэнмөнх(Дөрвөдийн)
Эрхэм сайд Яльфунга(Манжийн)
Зөвлөлийн сайд Уяхан(Манжийн)

3 сар 21. 13:21
Зочин

Халхаас олон дөрвөд жанжин байна даа. Увсынхан дүгнэлт хийгээрэй

3 сар 24. 14:09
Зочин

хаха Ойрдууд Ойрдуудыгаа хядаад шаассс

1 сар 26. 17:44
Зочин

Манж ноёны ёслолын хувцас өмссөн байна.

1 сар 26. 18:49
Buraat

OROS MANJIIN BUUNII NOHOI OIRDUUD HALH HASAG BURIATUUTAIGAA BAILDSAAR OROS HUJAAD DAVSHIN EJLEH ZAMIIG N ZASAJ OGOOD OORSDOO UMAA HUM GOHINOO,,,ALTAN URGIINHANIIG TOLGOI DARAALAN HONOOSON NUGELTNUUD

3 сар 21. 11:24
Зочин

Монголчуудын дунд яс хаясан муу үхдэл вэ

1 сар 31. 12:41
tvvhiig stressgui unshij sur.

heniig hohiroogood bgan.- odoo bi oirad hvn tanai halh gej bga hvn bna u. -oorteigeel hereldeed bhimdaa.orchin ueteigee hol niiluul tvvx unshval bitgii uurlaj bai.-harin surgamj av hoorondoo yaj hereldej zodoldoj bsan be geed. ah dvvs hoorondoo yagaad alaltsav.gedeg ch yum u.tegeed oor deeree jishee avch bod.

1 сар 26. 15:12
Зочин

зүүн гарын сүүлийн хаан манжийн хааны малчин байсан байна харахад яг хужаа төрхтэй юм. Алтан ургийнхныг устгах гэж яваад доорд заяат

1 сар 26. 17:11
Зочин

Эргүү дагзаа, танай халхын Занабазар бас үхтлээ манжийн хааны дархан байсан юм. Амарсанаа хотгойдынх биш хойдынх, хотгодын тэмцэгч бол Чингүүнжав.

1 сар 26. 21:13
Зочин

МАЛ МИНЬ ЧАМ ШИГ ЗҮҮН ГАРЫГ ХЯДСАН УРВАГЧИЙН УРВАГЧ БООЛЫН НОХОЙН АМИЙГ ЗАНАБАЗАР АВЧ ҮЛДСЭН ЮМ.ЯАДАЖ ЯАЖ ХАЛХАД ОРЖ ИРСЭН ТҮҮХЭЭ УНШААЧ

1 сар 28. 17:27
Зочинх

хойд хотгойд 2 чинь бараг нэг ястан шүү дээ түүх мэдэхгүй байж хэрүүл хийхээ больцгоо дураараа хуцах юм угаасаа халхийн урваач зангаас их болсон

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]