Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хүний тархи өөрийнхөө тухай юу мэддэггүй вэ?Уншсан3,538

Хүний тархи бол боломж чадвараараа хамгийн орчин үеийн компьютерыг ч дагуулахааргүй гайхалтай эрхтэн. Гэсэн ч, тархи бас маш олон нууцыг хадгалж байгаа бөгөөд түүний боломж бүрэн судлагдаагүй юм, тиймээс эрдэмтдийн олж мэдсэн тархины үйл ажиллагааны тухай зарим баримт түүний тухай бидний төсөөллийг орвонгоор нь эргүүлж мэднэ.

Хүний тархи бол боломж чадвараараа хамгийн орчин үеийн компьютерыг ч дагуулахааргүй гайхалтай эрхтэн. Гэсэн ч, тархи бас маш олон нууцыг хадгалж байгаа бөгөөд түүний боломж бүрэн судлагдаагүй юм, тиймээс эрдэмтдийн олж мэдсэн тархины үйл ажиллагааны тухай зарим баримт түүний тухай бидний төсөөллийг орвонгоор нь эргүүлж мэднэ.

 

Тархины эсүүдийн 60 хувь нь өөхнөөс бүрдэг, тиймээс энэ нь хүний бусад эрхтнийг бодвол, өөхний бөөгнөрөл хавьгүй ихтэй хэсэг юм. Тархи нь өвдөлтийг мэдрэх мэдрэлгүй нь хачирхалтай.

Жишээ нь, мэдрэлийн мэс засалчид өвчин намдаах хэрэгсэл болон мэдээ алдуулалтгүйгээр тархинд мэс засал хийхэд хүн өвддөггүйг та мэдэх үү. Сэрүүн байхад тархи 25 ваттын эрчим хүч хэрэглэдэг. Энэ нь жижигхэн чийдэнг асаахад хүрэлцэнэ гэсэн үг юм. Тархи том байх тусам хүн ухаантай байдаг гэсэн бодол газар авсан хэдий ч, Эйнштейний тархи том байгаагүй. Дашрамд дурдахад, Эйнштейнд задлан шинжилгээ хийсэн анатомичид түүний тархийг хулгайлж, 20 жил хадгалж байжээ.

Тархины хөгжил бараг 50 нас хүртэл үргэлжилдэг. Тархины шинж байдал нь европ зөөлөн тофу бяслагийнхтай адилхан. Насанд хүрсэн хүний тархинд өдөр бүр барагцаалвал 70 мянган бодол санаа орж ирдэг. Бидний тархинд мэдээ дамжуулах хурд цагт 432 км-т хүртдэг байна. Унтаж байхад тархи сэрүүн байхаас илүү идэвхтэй ажилладаг ажээ. Тархины масс нь биеийн нийт жингийн 2 хувь байдаг. Гэвч тархи амьсгалахад орж ирж байгаа хүчилтөрөгч, энергийн дөрөвний нэгийг хэрэглэдэг байна. Хүн тархины нэг тал бөмбөлөгтэй амьдарч чадна.

Өмнөд Солонгосын Ким Ун Ёнг гэдэг залуу дэлхийд хамгийн өндөр IQ-тай (210) ажээ. Эрт дээр үед ч тархинд мэс засал хийж байсан байна. Тодруулвал, зарим оронд өвдөлтийг намдаах юмуу янз бүрийн өвчнийг эмчлэхийн тулд гавлын ясыг боож, өрөмддөг байжээ.

Уураг тархи бидний биеийн янз бүрийн булчин болон эрхтнийг хэрхэн төлөөлж байдгийг Канадын мэдрэлийн мэс засалч Уайлдер Пенфилд (1891-1976) тогтоожээ. “Гомункулус”-ын (хүний) хэлбэрээр биеийг схемчлэн дүрслэхэд, хүний биеийн хэсгүүд нь эдгээрийг төлөөлдөг тархины хэсгүүдтэй пропорционал байдаг байна. Тиймээс мэдрэлийн төгсгөл олонтой гарын хуруу, уруул, хэлийг их бие болон хөлнөөс том дүрсэлдэг байна.

Хүний уураг тархинд нэг секундэд 100 мянган химийн урвал явагддаг байна. Хоёр ойтой хүүхдийн тархины эсүүд нь өөр ямар ч насны хүнийхээс олон байдаг гэнэ. Жирэмсний хугацаанд эмэгтэй хүний тархи 4 хувиар агшдаг бөгөөд хуучин хэмжээндээ ороход нь зургаа хүртэл сар шаарддагддаг байна. Шинжээчдийн дүгнэснээр, 21 зууны хүний урт хугацааны ой санамж нь бүхий л амьдралын туршид мэдээллийн 1 квадриллион (сая тэрбум) тусдаа бит хадгалж чадна. Энэ нь 25 мянган DVD-тэй тэнцүү юм. Элдэв газар авсан санаа бодол байдаг ч, бид тархиныхаа ердөө 10 хувийг ч ашигладаггүй. Тархины бүх хэсэг дэс дараалалтай ажилладаг бөгөөд юу ч хийдэггүй тархины хэсэг гэж огт байдаггүй.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]