Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Харьд үлдэж, харийнханд гадуурхагдсан Монголын мянгатУншсан19,043

13-р зуунд Монголчууд Дундад Азийг эрхшээлдээ оруулсны дараа тэндхийн Табриз нэртэй хотод Ил Хааны гэгдэх хаант улсыг байгуулав.

 

Гэвч Хүлэгү хаан болон Абу сайдын үхлийн дараа 1360 онд хаант улс хэдэн хэсэгт хуваагдаж бие даасан жижиг улсууд үүсчээ. Ираны сурвалж бичгүүдээс харахад эдгээр монгол угсааны улсууд хэдэн зуун жил оршин тогтносоор байжээ. 1380 онд Самаркандад Монгол угсааны түрэгжсэн алтан ургийн хүргэн Төмөр хүчирхэгжиж, 1400 он гэхэд тархай бутархай жижиг улсуудыг нэгтгэв. Төмөрийн эрхшээлд өнөөгийн Афганистан оршиж байв.

1405 онд Төмөр нас барснаар лалын ертөнц ахиад л хуваагдаж эхлэв. Гэвч Төмөрөөс 100 жилийн дараа түүний үр сад болох Бабур улсаа байгуулж Кабулд хүчээ төвлөрүүлэв. Тэрээр 1525 онд Энэтхэгийг эзэлснээр монголчууд Афганистан, Энэтхэг, Узбекстанд төвлөрсөн Их Могол улсыг үндэслэв. Бабураас хойш Могол 300 жил оршин тогтносоор англичуудын гарт оров. Түүхийн энэхүү их хувьслын дараа монгол-турк-перс холилдсон хэлээр ярьдаг Хазаарууд хэмээх нэгэн хэсэг хүмүүс өнөөгийн Афганистаны нутагт бий болжээ.

Саяхныг болтол тэдний тоо 6-7 сая хүрч байлаа. Монгол царайтай, мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг, маш хөдөлмөрч бөгөөд Чингисийн удам гэдгээрээ ихэд бахархдаг аж. “Хазара” гэдэг нь персээр “мянга” гэсэн утгатай. Тиймээс Чингис хааны нэгэн мянгат цэргийн үр сад болов уу гэсэн таамаг байдаг. Хазара монголчууд нь Афганистаны төв хэсгийн уулархаг бүсээр нүүдэллэн амьдардаг. Эдүгээ Афганистанд 1,7 сая, Иранд 220 мянган Хазаар байгаа гэж үздэг. Чинээлэг Хазаар гэр бүл монгол гэрт, ядуус нь сүрлэн дээвэр бүхий сууцанд аж төрдөг.

Цэвэр нүүдэлчин Хазаарууд эсгийгээр бүрсэн овоохойг голчлон хэрэглэнэ. Гадаад төрхийн хувьд яг л монголжуу царайтай, хонин бор нүдтэй, намхан нуруутай, навтгар хамартай. Газар тариалан, мал аж ахуйгаас гадна арьсан эдлэл, дархан, нэхмэл зэрэг гар урлал эрхэлнэ. Баярын үеэр морин уралдаан, тэмээн тулаан, бөхийн барилдаан болно. Хазаарууд байгалийн сүр хүчнээс эмээж, уул усны лус савдгуудыг аргадан шүтдэг. Монголчууд болон Хазааруудын хэлэнд ижил төстэй үгс их. Тухайлбал Монголоор бид сандал гэхийг тэд сандали, Цээж-Чээжи, Хайч-Хайчи гэх мэтээр хэлдэг. Хазаарууд буддизм болон лалын шашны шийт урсгалыг баримталдаг.

Хазаарууд ба Афганистан дахь үндэстнүүдийн мөргөлдөөн

 

Ойрхи Дорнодын зүрхэнд нь орших геополитикийн ашигтай байрлалаасаа болж Афганистан байнга л том гүрнүүдийн хоорондох тоглоом болж ирсэн. Хазаар нь Афганистандаа үндэстний цөөнх учир багагүй хавчин гадуурхагддаг. Бараг зуу гаран жилийн настай Афганистаны дотоод хямралд хамгийн ихээр нэрвэгдсэн нь Хазара нар бололтой. Анх Английн колончлолыг эсэргүүцсэн дайн тулаануудад 2-3 сая Хазаар амиа алдсан байна 1892 онд Афганистаны эмир Абдуррахан гэгч Хазааруудыг эзэлснээр Афганистан дахь тэдний байр суурь алдагдаж эхлэв. Англичуудын дараа Оросууд ирэв.

Энэ үед Хазаарууд нийгмийг урагш хөтлөх олон сэхээтнүүдээ алдсан байна. Иран улс Ирактай дайтаж байх үедээ үндэс угсаа, шашны үзэл бодлын улмаас нэн хавчигдмал байдалд байсан Хазааруудыг гарцаагүй байдалд оруулан галын шугам руу олноор нь илгээн амийг нь золиосолж байсан гэдэг. 80-аад оны сүүлээр Оросууд явсны хойно Саудын Араб гаралтай Талибууд төрийн эрхэнд гарлаа.

Тэдний хувьд хамгийн хорсолтой нийгмийн бүлэг нь Хазарууд болов. Талибанууд нь Пүштүн гаралтай хүмүүсээс бүрдсэн бүлэглэл аж. Афганистанд Пүштүн, Тажик, Узбек, Түркмен, Энэтхэгийн Сийк, Паеган шашинтай Балучи гэх мэт олон үндэстэн ястнууд оршин суудаг. Тэд хоорондоо зөрчилтэй, байлдаж тулалддаг.

Гэхдээ тэдний хоорондын зөрчил хэзээ ч Хазара Пүштүн хоёр үндэстний хоорондын зөрчил шиг тийм хурц, зуун дамжсан хорсол занал байгаагүй аж. 1992-95 онуудад Хазаарууд Афганистаны бусад цөөн тоот үндэстнүүд болох Тажик, Узбекуудтэй хамтран Northern Alliance буюу Умардын Эвсэл байгуулж Пүштүн үндэстэн давамгайлсан засгийн газрыг түлхэн унагааж Кабул хотыг эзэлж авав.

Гэвч Тажикуудын удаа дараагийн урвалтаас болж хотыг Талибуудад алджээ. Хазааруудын удирдагч болох Баба Мазарийг хэлэлцээр хийнэ хэмээн хуурч мэхлээд нисдэг тэрэгнээс унаган амийг нь хөнөөв. Удирдагчаа алдсан хазаарууд доройтож, Талибууд тэдний дунд жинхэнэ яргалал явуулж эхлэв. Энэ мэтээр хазааруудыг олонтаа олноор нь хоморголон хөнөөж байв. 1998 оны 8 сард Хазарууд олноор оршин суух Мазари Шариф хотыг хамгаалан тулалдаж байсан Хазаарын зэвсэгт отрядыг ухран гарсаны дараа Талибууд хот руу дайрч энгийн оршин суугч Хазаар үндэстнийг онцгойлон, хоморголон алах үйлдлийг зохион байгуулалттай явуулсан бөгөөд 8 000 орчим Хазаарын аминд хүрчээ.

Хазааруудын нэг гачлан нь тэд хэний ч дэмжлэгийг авч чаддаггүй бөгөөд орчин үеийн зэр зэвсэгээр маш дутмаг. Афганистантай хил залгаа орших улсууд бүгд л өөр өөрсдийн үндэстнүүдээ шууд дэмжиж байв. Пүштүнүүдийн ар талыг Пакистан улс (Пакистаны хүм амын 20% ийг пүштүн гаралтай хүмүүс эзэлдэг) дааж, Узбекууд мэдээж Узбекстанаас, Туркменууд Туркменистанаас, Тажикууд Тажикстан, Иранаас тусламж авч байсан ба, ганцхан Хазааруудад туслах хэн ч байдаггүй байсан байна.

 
Хазаруудын өнөөгийн байдал

 

Хамид Карзайн удирдсан Афганистаны өнөөгийн засгийн газарт Хазарууд өөрсдийн цөөн тооны төлөөлөлтэй байгаа ба энэ нь Хазара үндэстний бүрэн эрхийг сэргээх, ялгаварлан гадуурхалтыг зогсоох тэмцэлд томоохон дэвшил болж байна гэж үзэж байгаа аж. Гэлээ гэхдээ Афганистаны тодорхой мужуудад Хазара Пүштүн нарын зөрчил хурцадмал хэвээр. Саяхан парламентийн гишүүн, Хазаарын нэртэй улс төрч, командлагч Сад Мустафа Каземи талибуудын алан хядах ажиллагааны золиос болж амь үрэгдсэн билээ. Үргэлжийн дайн дажны уршгаар Хазааруудын амьдрал эдүгээ туйлдаа хүрчээ. Хазаарууд голчлон амьдардаг мужуудад гэрэл цахилгаан, зам харилцаа байхгүй, олон улсын тусламж хүрдэггүй нь жирийн асуудал.

2009 онд Монголоос тусгай судалгааны баг Афганистанд очиж Хазаруудын дунд хэсэг хугацаанд амьдран судалгаа явуулжээ. Чингисийн байлдан дагууллаас хойш 785 жилийн дараа монгол морьдын туурай тамгалсан газар шороон дээр гишгэж, монгол цэргүүдийн уухай хоногшсон хэрэм туурьд хөл тавьж, буурал түүхийн жимээр аялсан нь энэ юм. Мөргөлдөөн самууны дунд хазаар эмэгтэйчүүдийн ядарсан царай, гунигтай харц, дарамт шаналал нь өөр газрын монгол үндэстнүүдээс илүү зүрх шимшрэм байсныг судлаачид ярьж байна. Нэг бус удаа Хазааруудын тухай нэвтрүүлэг зурагтаар гарсан билээ. Үүний дараа Хазаар-Монголын харилцаа өргөжиж цөөн тооны Хазаар оюутнуудыг Монголд сургах шийдвэр гарсан байна.

Сэтгэгдэл 69ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2016, 12 сар 23. 20:42
Зочин

Бүгд 6-7 саяуулаа Монгол гаралтай биш байхаа миний сонссоноор бол 200-300 мянга нь л яалт ч гүй Монгол цус байгаа бусдын мэдэхгүй юм

2016, 12 сар 23. 19:45
Зочин

"Өр зөөлөн сэтгэлтэй" өнөө цагийн Монголчууд Хазаруудаа яагаад хөөгөөд явуулчихсан бэ. Нэг их сүлбэлдэх хэрэг байна уу, тэгээд?

2016, 9 сар 15. 0:04
Mongol

Chadah chineegeeree tuslamaar bna. Ovog deedes Hoh Nongolchuudiig delhiig zahirag gej taraasan. Mongolio demjihgui uym bol chi hen be.

2016, 9 сар 14. 1:52
Зочин

Афканистанд энхийг сахиулж явхад олон ч хазара хүнтэй таарлаа...хазара эр Монгол цэргийн хувцас өмсөх юм бол монгол цэргээс ямарч ялгаагүй маш адилхан...та нар монгол байна би хазарамонгол надтай хамт нэг зургаа авхуулчааж гээд л гүйгээд ирнэ...Та нар биднийг мэдэхүү гэж их асуудагдаа...бас нэг Афканаас дүрвэж Пакистанд очсон үеийнхээ нэг охинтой фэсээр танилцаж байв...тэр охин бол үнэндээ Монголын талаар аягүй сайн мэдээлэлтэй байдаг юм билээ...Манайхаас Монголруу цөөн тооны хүүхэд сурхаар явсан гэнлээ...Монголчууд биднийг мэдэж эхлэж байгаа гэсэн...бидний талаар анхаарч эхэлсэн гэсэн...гээд л ярьж байсан шүү...одоо харьцхаа больсон удахгүй Австрали улсруу явах гэж байгаа гэсэн бодвол тийшээгээ л явсан байх...тэмцээнд орж түрүүлээд австралиас сурах урилга ирсэн гэж байсан...

2016, 9 сар 14. 1:42
Зочин

дунд нь очиж үзсэн хүний хувьд хэлье...тэдний захын хүнээс та ямар хүн бэ гэвэл ьэр өөрийгөө ХазараМонгол гэж хариулна...харин манайхан үүнийг хэр барагтай мэдэхгүй...тэд Монгол биш болоод өөрсдийгөө Монгол гэж хэлхүү...Арабын ертөнцийн нэг гашуун түүхтэй болгосон хүмүүс Бидний өвөг дээдэс...Тэдний залгамж үр удам болохоор Хазарачуудад дургүй байдаг юм...тэр их занал хийлэл аллагын өөдөөс тэд эмээлгүй харин ч бахархууштай өөрсдийгөө Чингисийн угсаа гэж хэлдэг...харин манайхан эндээс хамгаалах байтугай зайнаас айж эмээж байна...бид юуны өмнө хөгжих хэрэгтэй хүчирхэг эдийн засагтай болох хэрэгтэй...

2016, 6 сар 5. 4:01
Зочин

Ene yag mongol tsusnii hvmvvs monvv bish vv

2016, 5 сар 23. 23:07
zzzz

Dongoj ochigdor germanii tv-eer barimtat kino yzsen 1986 ond amerik yaj iij zali zohioj baij orosiig afgan ruu oruul 10 garui jil dain hiisen, ergeed affganuudaar orosiig naydluulhaar omnod aravtai niilen alan hyadagch byleg baiguulaad ,,,syyliinh yr dyn oorsdoo amssan,, tegeed daraa ni irak,,,estoi aimaar tyyh baina lee, oorsdoo tegj hiisen umaaraa barimtat kinogoo gargaad baina lee,,, manaih bolgoomjtoi baihad ilyydehgui amerikuudaas.

2016, 5 сар 23. 22:56
zzzz

Yneheer Mongoliin tyyhiin neg emgeneltei huudas Delhiig barag ter chigeer ni noerhoj baisan bolovch zadarch unahad uiliin yreer end tend yldsen Mongol ovogiinhon heden zuun jiliin turshid baigaa gazartaa uusch ustaj baigaa yavdal, Soeliig tygeej baisan ni odoo ch yarigdaj baina, Ter siriin soeliin oviin tov gazar blson Palmirad konzert togloh yeer hyrtel, tyyhiig tailbarlaj baisan Mongolchuudiin bosgoson soeliin tov geed,,,,Gadna yldej busdad uussan hymyysiin buruu bish shyydee, Orovdoltei l um bilee, bid ch gesen end tend yldsen baih l baisan shyydee.

2016, 5 сар 20. 13:33
zochin

Iim niitlel yamar zorilgoitoi hen niitlej baina ve gedgiig sain shalgah heregtei. Mongol ulsiig hagalgan butargah zorilgotoi yavuulga yum bishuu ? Eleg negten geed Mongold avaad irehed shashin, hel uur heseg hugatsaanii daraa salan tusgaarlana geed boslogo gargaad ehlene, araas ni erhiig ni hamgaalj bna geed tsereg armi orood irvel yah ve ? Bid l hohirno shuudee.

2016, 5 сар 20. 11:27
zochin

hazarag pers heltei, pers garliin humuus gej medeh yum, yaj yavaad mongol bolchihov doo baiz. Dundad aziin buh stanuud iimerhuu mongoljuu tsaraitai sh dee. teglee geed bugdiig mongol gej havtgairuulah yosgui.

2016, 5 сар 19. 21:56
Зочин

Мах цусны тасархайгаа гээж ердөө болохгүй ээ. Юу шүтнэ тэдний эрх, өвөг дээдэс минь их Монгол улс шашнаар гадуурхаж байсангүй.

2016, 5 сар 19. 17:35
Зочин

Туркуудыг яаж зовоож бна байс хийгээд бөмбөг тавиад шит ,сунит шашин гэж хоорондоо алалцаад салан тусгаарлаж тусдаа улс болно гээд хэцүү шүү дээ наадуул чинь .

2016, 5 сар 19. 17:27
Зочин

Хар тамхичид донтсон ядуурал ихтэй дээрэм тонуул хийсэн улсууд лалынхан шашин үндэстэн хоорондын дайн устгал наашаа дуудаж яахнавдээ өөрсдийнхөө хэдийг аяатайхан амьдруулж ажил амьдралтай байлгаж чадахгүй байж юун хахь шашины лалууд өмөөрч авчирах гээд ухуулаг хийгээд байга а Монгол ч мэдэхгүй

2016, 5 сар 19. 17:19
зочин

Үйлийн үртэй улсыг цаашааа цаашаа

2016, 5 сар 19. 17:18
зочин

Бүдүүлэг аймаар хүмүүс дээрээс нь лалын шашинтай өсөж үржээд тэд нар Монголчуудыг хядаад өөрсдөө зугтах вий дээ хэрэггүй юмаар оролдррд юу хийнэ ийм Монгол царайтай улс байхгүй битгий тэнэгтээд тэнэг юм бичээд бай

2016, 5 сар 19. 17:16
зочин

Лалын шашинтай хүмүүс ихсэх тусам аллага хядлага ихэснэ энд авчираад юу хиых юм аяанүй дээрэм тонуул хийж хойлой хирчэнэ

2016, 5 сар 19. 17:14
зочин

Хол байгаа галыг дуудаад хэрэггүй шүүү

2016, 5 сар 19. 17:13
зочин

Наашаа зүглүүлж болохгүй шүү бөөн ислам дагаж ирээд тусдаа гарна гээд бөмбөг тавина наад чинь Монгол биш шүү дээ сайн батлагдаагүй

1 сар 14. 2:39
Иргээн гэж

Одоо манайд байгаа новшийн цаашаа казакстан луу санаатай лалрын хасагуудыг бодвол харин ч монголын тасархай шуу. Энд байгаад шаардлага гарвал чам мэтийн нетийн шааруудыг дагуулахгуй монголын телее босох байх шуу. Ер нь ирлээ гэхэд 2 уе буюу 24 жилийн дараа жинхэнэ Монгол болсон бна. Утр хуухэд нь сургуульд сураад монголжоод явна. Гэтэл яав новшнууд байсан хэдэн оюутнуудыг хееж гаргаад. Гэтэл 13 мянга гаруй хужаануудад болохоор оршин суух эрх егчих жишээтэй. Хятад хасаг 2-с л дээр байсан юм даа

3 сар 11. 7:08
Зочин

zuv mash xurdan mongoljdog yum bn lee manai naiz kazak 3-p angid bxad mongoloor yarij chaddagui xuuxed irsen odoo xench xarsan mongol zaluu bolson.yu shuugui irex ni xaashain yadaj mongoldoo olnoor ni oyutnuud oruulj irex xeregtei

2016, 12 сар 19. 18:58
Зочинхэрээдэй

унага хаяуулахнуу гэж эхнэрээ зоддог үлгэртэй адил зүйлийг зарим хүн өөрсөдийгээ их ухаантай гэж бодож бичсэн бололтой.жинхэн монгол хүний хамгийн тэнэг зан даа энэ чинь

2 сар 14. 9:27
gabi

Mongo bongo

2016, 5 сар 18. 23:10
Зочин

Монголын түүхийг Бусад оронд байгаа угсаатан Монгол хүмүүний өвгө дээдсүүд байгуулсан гэдэг харин одоогийн Монгол улсын төрийн хүмүүн Монголын Түүх Соёлоор идээшдэг гэхүүдаа

2016, 5 сар 18. 22:12
Зочин

Хазарыг дэмжиж Монгол улс байгааг Исламын ертөнцөд дахин сануулвал ямар вэ?

2016, 5 сар 18. 17:26
Зочин

Хазара ч Казах ч бүгд бидний ахан дүүс, нүүдэлчин дээдсийн үр хойчис.

2016, 5 сар 18. 22:13
Анхаа

Үнэн шүү

2016, 5 сар 24. 14:47
Зочин

chi ochiod naaduulaa ah dvv geed hel. chamaig dor chin alah bailgui dee. hen kabar hvntei ah dvv boloh be dee. kazakuud bol shuud chamaig doromjilonoo malaa

2016, 5 сар 18. 14:00
Зочин

Эргэн тойронд байгаа тайван аядуу улсын монгол үндэстнүүдтэйгээ учраа ололцохгүй байж хаа хол дайн байлдаантай лалын хэрцгий сургаалтай улсаас юу нь мэдэгдэхгүй хүмүүс авчирвал яваандаа тэднийхээ эрхэнд орж байдал хэцүүдэж болно.

2016, 5 сар 18. 16:09
Зочин

Зөв

2016, 5 сар 18. 13:32
Зочин

Minii bodohod aguu chingis haanii mongolchuud uhamsartai ,zohion baiguulalt ondortei bas carai zuseer deeguurt oroh ard tumen baisan baij taaraa.lav l odoonii mongolchuud shig bish.ene n hudalch,hulgaich ,ichguur sonjuurgui ,buduuleg ,carai muutai basaa aan

2016, 5 сар 18. 13:12
Зочин

Mongolin hun am olshirohin hireer huchirhegjine shuu dee.

2016, 5 сар 18. 12:54
зочин

Туслах нь зөв. Царай Зүс нь монгол төрхтэй хүмүүс юм.Ялангуяа тэр охидууд нь нэг их горьдонгуй харцтай юм. Эхний ээлжинд дипломат аргаар туслах нь зөв байх. You tu be -гээр харахад өрөвдмөөр ярилцлага өгцгөөсөн байна лээ. Оюутан солилцооноос гадна Хэсэг айлуудаар нь авчирч Баян -өлгийн хязгаараар суулгавал яасан юм.

2016, 5 сар 18. 12:26
монгол

Буруу сэтгэлтэй казакуудыг казакстан руу нь хөөж гаргаад оронд нь эд нарийгаа авчирвал таарна. Эд нар чинь дэлхий дээрх монголочуудаас хамгийн монголжуу бөгөөд монгол элэгтэй нь шүү.

2016, 5 сар 18. 14:24
Зочин

bitgii tenegt delhii niit ene afganuudaas bolgoomjil baihad tedeniig abchiranaa geed ergvvteh yumaa.. laliin shashiniig ta nar medeh uu.. iim muuhai hari shashintai hari heltei hvmvvs irbel eh oron svirenee....

2016, 6 сар 24. 14:40
Зочин

Тэд ирвэл хасагуудаас хамаагүй дээр, ядаж элэгнэгтэй шүүдээ

2016, 5 сар 18. 11:55
Зочин

Ene esreg, uruu doroi bodoltoi humuus Hazarchuudiin orond oorsdiigoo neg taviad uz de! Tom gurnuuded deerelhuulsen tarhai butarhai tcoon Mongolchuud yagaad oluulaa bolj bolohgui gej! Medeej sainii hajuugaar saar ym garch l taaraa shu de! Ugaasaa ene delhiin amidral togs biluu!

2016, 5 сар 18. 11:41
мухамед

хазаруудыг эх нутаг монголдоо авч ирэх нь зөв болов уу
Тэгэхгүй бол оронд нь Баярцогтын ах дүү болох ***** нар орж ирэх бий дээ

2016, 12 сар 16. 10:47
Зочин

Тийм шд. Баярцогтын ах дүү нараас л дээр

2016, 5 сар 18. 11:21
Монгол хүн

Тэдэнтэй харилцаа холбоогоо сайжруулж янз бүрийн дэмжлэг үзүүлэх нь зүйтэй. Монголд нутагшуулах нь зөв, учир нь тэднийг ирэхгүй юм аа гэхэд энэ цөөхөн хүн амтай улсад хятадууд янз бүрийн аргаар дүүрэх л болно. Харин тэдэнд ямар нэг шалгууртай байх нь зөв. Хэт шашны үзэлтэй нэгэнд нь зөвшөөрөхгүй байх зэрэг олон арга байгаа.Монгол улс хүн амаа өргөтгөхгүй бол аливаа асуудалд хүн ам цөөний горыг амсах нь тодорхой! Урд хөршөөс ч олон тооны газаргүй,орон зайгүй хятад иргэд аажимаар урсан орж ирэх нь бодит ,харин бид хүн ам олонтой болчихвол хариу эсэргүүцүүлэн бодлого явуулахад хтүшигтэй !

2016, 5 сар 18. 10:43
Зочин

Avaad l irii l daa ymar bagtajgui gehiin bish manai l ugsaanii humuus bizdee

2016, 5 сар 18. 10:07
dk;kl

Хэрэв Монгол удамтай гэдгийг нь харгалзвал энэ дэлхийд хэдэн саяараа тоологдох Монгол удамтай хүмүүс байна. Харин туслах уу үгүй юу гэдэг дээ эдгээр Хазар Монголчууд гээд байгаа хүмүүс одоогийн Монголын талаар юу мэддэг болон юу хүсдэг гэдгээс нь л хамаарсан нь дээр байх. Баянөлгий дэх лалын шашинтай Монголчуудаа зохицуулж чадахгүй байж дахиэ эн хэсэг хүмүүст туслана гэдэг юу л бол. Лалын хэт даврагсадын үзэл бол маш аюултай гэдгийг дэлхий нийтээрээ мэдэж байгаа болохоор эдгээр хүмүүст бас тийм үзэл газар авахыг үгүйсгэх аргагүй. Болгоомжилбол их асуудал байгаа ч гэсэн туслаж чадах бол туслахад асуудал байхгүй.

2016, 5 сар 18. 8:24
Зочин

Ямарч л байсан туслах ёстой шүү бид...

2016, 5 сар 18. 8:05
zochin

Mongolchuud OY-n baiguullaga bolon NUP gm-d sanal tavij hazaruudad tuslah hodolgoon ornuulj boloh

2016, 5 сар 18. 5:36
Зочин

baynolgiid avaachaad suulgaj bolno sh dee,

2016, 5 сар 18. 1:31
ааа

Монгол биш ээ. ЙАфганчууд.

2016, 5 сар 18. 1:14
Z

Muusain laluud hezee ch mongoljihgui

2016, 5 сар 18. 1:13
Z

Yu soliorood baigaan be Ed nar mongolchuud bishshuudee Ed nar chin laluud Mongold avchirj gai bolov

2016, 5 сар 17. 23:57
Мгл

Бид тэдниигээ орхиж явсан, буцааж аваагуй, одоо мохолруугээ явж байгаад унэхээр харамсаж, оровдож байна. Тусламж олон улсын сувгаар илгээх боломж байгаадаа.тиим их исламжсан газарт буддын шашинтан байхгуй байлгуйдээ.

2016, 5 сар 17. 23:04
Зочин

сийрийн дүрвэгчид шиг л монголдоо хүрээд л ирэлдээ эзгүйрч байгаа нутагтаа л бөөнд нь суулгачихя яваандаа монголжино биз

2016, 5 сар 17. 22:43
Зочин

Xoluur yavaa gaig buu uugeer duud gedeg ug bii shuu.

2016, 5 сар 17. 22:18
Зочин

туслах нь зөв гэхдээ, оюутнуудыг түлхүү сургах хэрэгтэй

2016, 5 сар 17. 21:12
Зочин

Өвөрмонголчууд гэж байсанаас хазаруудаа эх орондоо авчирвал яасан юм бэ. Бас лалынхны муу муухайг дуурайчихсан байдаг юм болов уу

2016, 5 сар 18. 9:20
Зочин

uheree chi uuriigee dajgui uneldeg bn. chi uher sh dee

2016, 5 сар 17. 20:56
Зочин

ene uxer mongoluud ih olon yum yriad baival tuslamj tuslah xamgaalax nereer urd xoid naizuud orood garaxgui xevteed ugnu tegeed yahav hench tusalaxgui yun NUB TER bol xudlaa

2016, 5 сар 17. 20:23
Зочин

Афганистанд энхийг сахиулж байсан Монгол цэргүүдээр зэвсэг нийлүүлэх байж дээ

2016, 5 сар 17. 21:35
xaxa

***** uher mini mongolchuud zevseg ugch tusalj chadahaar byartai humuus mun uu xaxa. uursduu gadnaas guilga tuulge hulgai hiin barin baij myangan hun dundaa neg buu neg sumtai uls oron gedgee mederch chichirch amidar l daa.hudlaa bult mult shaatsgaad baih yum

2016, 6 сар 23. 14:29
Зочин

busdiig uher gj duudaad l chi harin tseeer hujaa yu da

2016, 5 сар 17. 22:32
odko

xaxa gej xujaagiin shees mini chamaig ip xyagaar chin olj baigaad xeer avaachaad nyzgeleed xayachixna shy

2016, 5 сар 17. 20:13
mongolhvv

ingej bitgii hudalaa medeelel tarhaaj bolohgui ee.. afganstand 6 say hazaruud, irand 1 say hazaruud, pakistand 0.5 say hazaruud bii. bas baruund ,amerikd 0.5 say hazaruud amidardagaa. deer hazaruudaas salsan chor aimak bui 4 amiak geh vndseten afganstand 1.3 say bii. ted nar sunnit musilmanuud bolj shiit hazaruudaas salsan daa..

2016, 5 сар 17. 19:58
Зочин

Tegj ih uzen yadaad baiwal bugdii n mongol ryy n huuchuuch haraal idsen laliin haltaruud hujaa nart nutgaa tureesluulj amidruulj bhaar mongol ugsaatnuudda tegeese

2016, 5 сар 17. 19:55
harhun

hedhen honogiin omno Tajikstanii gazar nutagt Hytadiin tserguud orj gazar nutag ezelj avsan..ene tuhai delhii niiteeree shuugij bna..harin bidend dotroo ev nevgdeltei bh shaardlaga tulgarch bna.2-t bidend hun huchnii noots hereg bolno ireeduid..hazara nartai holbootoi bh heregtei bolov uu ?

2016, 5 сар 17. 19:53
mongolhvv

hazaruud bol mongol garaltai bishee, ene bol ard tvmenii tvvh zohiogchidiin zohioj bui domogoo.. zvgeer l folk istori sh dee.. hazaruud bol oni ertenii tvvhtei afganstanii uguuli ard tvmen dee. busad bvgd gadanaas irsen baidag. pakistanaas pushtunuud, pamiraas tajikuud, uzbekstanaas uzbekuud, turkmenees turkmenuud l geed l. ta nar ingej ard tvmenii tolgoig ergvvlj tarhi ugaagahaa boliy..

2016, 5 сар 29. 2:42
лол

Тэр Монголын байлдан дагуулалаас өмнө нь бас хазар гэж улс байсан тэрийг хэлээд байгаа юм уу.Үнэхээр л хамаагүй юм бол яагаад монгол төрхтэй байгаа юм ?

2016, 5 сар 17. 19:10
Зочин

1. hazar-uud mongolchuudtai holbootoi esehiig erdemted hurdan batlah heregtei. 2. herev hazaruud mongolchuudtai ugsaa neg bol bid diplomat arga zamaar tuslah heregtei. 3. zuvhun oros hyatadiin dund land locked uls turiin bodlogoosoo halij hazaruudad tuslah halhavchiin dor tiv damnasan gadaad bodlogo erchimjuulbel niit mongolchuudad hojootoi.

2016, 5 сар 17. 20:00
Зочин

yamar ch hamaagui ard tvmen sh dee, zvgeer l ene ard tvmenii tvvh zohiogchidiin domog doo. delhiin tom erdemted mongol garaltai gej vzdegui dee..

2016, 5 сар 17. 19:08
Зочин

хазарчуудаасаа уучлал гуйя. бид угсаа нэгтнээ дэмжих ямар мэргэн арга байна вэ

2016, 5 сар 17. 19:55
Зочин

hazaruud mongol garaltai bishee, yu gej uchililt guih be dee.. afganuudaas delhii niit zalhaj baihad manaid l haltar afganuudtai ah dvv boloh geed soliorood baih yumaa..

2016, 5 сар 17. 18:33
Зочин

англичууд 19 зуун 20 зууны эхэн үед тархийг нь угаагаад хүний гараар могой барьсан даа зэвүүн хүүрнүүд одоо хүртэл хоорондоо алалцаж байгаа

2016, 5 сар 17. 18:18
unshigch

hohi chini. oodoo haiasan chuluu ooriin tolgoi deer. hunii gazar deer baigaa ni baitugai ooriinhoo gazar deer baigaa ni hunii bool bolood guilgachilj baina

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]