Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Ямар азаар “Монголын нууц товчоо”-г бичиж үлдээсэн юм бэУншсан4,829

Сэтгүүлч Ц.Баасансүрэнгийн сурвалжлагаас хэсэгчлэн сонирхуулж байна.

Өдрийн сонинд “Цэвдэг жаран”-ы нууцыг тайлсан зохиолчийнх гарчигтай Соёлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджавынд зочилсон сурвалжлага нийтлэгдэж байв. Сэтгүүлч Ц.Баасансүрэнгийн сурвалжлагаас хэсэгчлэн сонирхуулж байна.


...Гэрийн эзэн Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошууны түүхийг нутгийнхаа түүхч өвгөн Дондовтой хамтран бичиж эхэлсэнээ сонирхуулав. Тэрээр Америк яваад улам дурлах болсон араб кофегоо чанаж өгөх зуураа “Түүх багаддаггүй. Бага түүх, бага хүн гэж үгүй. Ямар ч хүн мөр гаргаж байгаа л бол өөрийн гэсэн түүхтэй. Бид тоомсоргүйгээр том том түүх ярих дуртай. Их Монгол энэ тэр гээд мэдэх мэдэхгүй юм хичнээн ихийг ярьдаг билээ. Эхлээд хошуудын түүхээ сайн мэдэх хэрэгтэй гэж боддог. Хаа очиж түүхийн эрдэмтдийн сайхан залгамж гарч ирсэнд олзуурхаж суудаг. Чулуун, Дэлгэржаргал, Содбилэг гээд мундаг залуус олон байна. Том түүхч бага орноо авардаг юм билээ. Хятад, Солонгос, Тайвань, Японы хооронд Сенкаку гээд нэг арлын маргаан болсон доо. Тэгэхэд түүхчид нь л хоорондоо маргаж байх жишээний. Манай түүхчид оюун санааны ийм байлдаанд бэлэн байх ёстой” гэж ярилаа.

Гэрийн эзэн чанасан кофегоо аягалах зуураа “Зарим солиотой нөхөд Чингис хаан гэж хэн юм, бэлтгэгдсэн арми гэж байгаагүй, яалаа гэж хэдэн мянганы түүхтэй Европын бэлтгэгдсэн армийг ялдаг юм гэдэг. Сүүлд Оросын нэг солиотой түүхч тэгж хэлсэн шүү” гэж байна. Тэгэхээр нь философич Молор-Эрдэнийн Чингисийн талаар хэлсэн үг дээр ямар байр суурьтай явааг нь сонирхмоор санагдаад тодруулж асуутал “Молор-Эрдэнийн хэлсэн үгний 30-40 хувийг нь үнэн гэж боддог байсан ч сүүлийн үед нэг л биш болсон. Бас юу гэчихэв ээ” гээд нүдээ томруулав. Молор-Эрдэнийн сүүлд хэлсэн байр суурийг нэг бүрчлэн тайлбарлатал дургүйцээд жигтэйхэн. “Нэг удаа архив үзээгүй, сэтгэлийн хөдөлгөөнтэй нөхөр Германы хоцрогдсон философийг уншиж ирээд галзуурч байгаа нь тэр л дээ. Шизофрений философи гэж хүртэл бий шүү дээ. Нэр хаягаа ч зөв хэлж чадахгүй яваад нь голох сэтгэл төрдөг. Ар Монголын түүх гэж яриад байдаг. Ар Монгол гэдэг чинь өнгөрсөн зууны арваад оны нэр томьёо. Тэрийгээ ч ялгахгүйгээр түүх ярина гэдэг эмгэнэл. Хамаг хүнийг доромжилж дууслаа. Ийм балай амьтдаар Монголын оюун санааг доромжлуулаад дуугүй сууж болохгүй. Ямар азаар “Монголын нууц товчоо” үлдэж, Карпини, Рубрук дэлхийд тэр цагийн түүхийг бичиж үлдээсэн юм бэ. Ийм мундаг хүмүүс Их Монгол Улсын түүхийг цагаан дээр хараар бичиж үлдээгээгүй бол Молор-Эрдэнэ мэтийн нөхөд алах нь л дээ. Дуугүй байна гэдэг зөвшөөрсний тэмдэг. Баабарыг муу хэлснийг нь лав тод санаж байна. Баабарын хувьд ийм амьтантай яриад яахав дээ л гэж бодож суугаа байх. Баабар шиг уншсан, тав зургаан хэлээр мэдэрдэг хүн ийм хүнтэй ярихгүй л дээ. Гэхдээ нэг том аюул бийг мартаж болохгүй. Юу ч мэдэхгүй залууст Молор-Эрдэнэ мэтийн үг хөөргөн сайхан санагдаж байгаа” гэж ярилаа.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]