Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Дэлхийн II дайнд оролцсон Монголчуудын гавьяаг онцловУншсан4,876

ОХУ-ын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Владимир Путин Өвөр байгалийн Цугол сургалтын төвийн ажиглалтын цамхагаас "Восток-2018" сургуулилтын гол үйл ажиллагааг ажиглажээ.

ОХУ-ын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Владимир Путин Өвөр байгалийн Цугол сургалтын төвийн ажиглалтын цамхгаас "Восток-2018" сургуулилтын гол үйл ажиллагааг ажиглажээ.

Оросын төрийн тэргүүнтэй хамт ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд Валерий Герасимов, БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Вэй Фэн, БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн албан хаагчдын орлогч дарга Шоа Юаньмин, Монгол Улсын Зэвсэгт хүчний бригадын генерал Лхагвасүрэнгийн Гансэлэм нар байлцсан талаар Кремлийн цахим хуудаст мэдээлсэн байна.

Энэхүү сургуулилтын дараа ОХУ-ын төрийн тэргүүн ОХУ, БНХАУ, Монгол Улсын нийт арван цэргийн албан хаагчид шагнал гардуулжээ. Тодруулбал, ОХУ-ын Зэвсэгт хүчний дөрөв, БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн дөрөв, Монгол Улсын Зэвсэгт хүчний хоёр цэргийн албан хаагч тус тус Путины гараас медаль гардаж авсан байна.

Оросын түүхэнд хамгийн өргөн цар хүрээг хамарсан сургуулилтад тооцогдож буй "Восток-2018" цэргийн сургуулилтад Хятадын Ардын чөлөөлөх армийн анги нэгтгэлүүд, Монгол Улсын Зэвсэгт хүчний нэгжүүд оролцож буй юм. Сургуулилт есдүгээр сарын 11-нээс 15-ны өдрүүдэд Оросын Алс Дорнод болон Номхон далай орчмын нутаг дэвсгэрт үргэлжилж байна. Түүнд ойролцоогоор 300 мянга гаруй цэргийн албан хаагч, 1000 гаруй нисэх онгоц, нисдэг тэрэг, нисгэгчгүй агаарын тээврийн хэрэгсэл, 36 мянга орчим танк, хуягт тээвэрлэгч болон бусад машин техник, 80 орчим хөлөг онгоц оролцож байгаа ажээ.

Энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Монгол Улсын Зэвсэгт хүчний албан хаагчдад талархаж буйгаа илэрхийлье. Орос улс Халхын голын баатруудын эр зоригийг үргэлж дээдлэж явах болно. Дэлхийн хоёрдугаар дайны үед манай хоёр улс /Монгол улс, ОХУ/ хамтдаа түрэмгийлэгчдийн эсрэг босож, өнөөдөр Евразийн бүс нутагт тогтвортой, аюулгүй байдлыг хангаж байна” хэмээн хэлжээ.

Мөн тэрээр “Хамтарсан цэргийн сургуулилт цэргийн эр зориг, хатуужлыг улам хурцалдаг. Эрхэм нөхдөд баяр хүргэе ОХУ 1981 оноос хойш анх удаагаа ийм том хэмжээний цэргийн сургуулилт зохион байгуулж байна. Бид ОХУ-ын Батлан хамгаалахын сүр хүчийг сүүлийн үеийн дэвшилтэд технологиор хангаж, олон улсад цэргийн хамтарсан холбоо байгуулахаар хамтарсан сургуулилт зохион байгууллаа.

ОХУ олон улсад энхтайван тогтоохын тулд ямар ч улстай нөхөрлөж чадна. Харин ашгийн төлөө олон улсад зөрчилдөөн үүсгэхийг ямар ч улсад хүлээн зөвшөөрөхгүй. Бид энэ бүхнийг хараад суухгүй, тэвчихгүй” хэмээн хэлжээ.

Хуучнаар ЗХУ хамгийн сүүлд хүйтэн дайны үе буюу 1981 онд томоохон хэмжээний цэргийн сургуулилт зохион байгуулсан түүхтэй аж. Энэхүү сургуулилтын гол зорилго ОХУ-ын Батлан хамгаалах салбар “ган мэт бат бөх” гэдгийг харуулах явдал аж.

Д.Туяа

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]