Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

2 кг алт хоолойдоо цутгуулсан түүх буюу Монгол цэргийн харвааУншсан24,313

Бидний өвөг дээдсийн морин дээрээс эргэж харавдаг байлдааны аргыг барууны түүхэнд Партианы харвалт /Partian shot/ гэж нэрлэдэг. Яагаад ингэж нэрлэх болсон шалтгааныг та бүхэнд товч хэлсү

Бидний өвөг дээдсийн морин дээрээс эргэж харавдаг байлдааны аргыг барууны түүхэнд Партианы харвалт /Partian shot/ гэж нэрлэдэг. Яагаад ингэж нэрлэх болсон шалтгааныг та бүхэнд товч хэлсү. Бүгд найрамдах засаглалтай Ром гүрнийг Помпэй, Юлий Цезарь, Маркус Красус гурван жанжин хуваан захирч байхдаа газар нутгаа гурван тийш тэлэх аян дайн хийжээ. Помпэй баруун зүгт довтолж Испани зэрэг орныг эрхэндээ оруулжээ. Юлий Цезарь хойшоо довтолж германчууд зэрэг умардын бүдүүлгүүдийг эрхшээлдээ оруулжээ. Маркус Красус дорно зүгт нутгаа тэлэх аян дайнд морджээ. Хуучин Персийн хаант улсын хэсэг, одоогийн Туркменстан, Туркийн умарт нутагт Партиа хэмээх төв Азиас нүүдэллэж ирсэн улс аймаг оршин тогтнож байжээ. Маркус Красус ба түүний хүү Пупилиус Красусын удирдсан Ромын 8 легион цэрэг Партиа руу давшаад орж иржээ. Явган цэргийн их хүчээр түрж ойрын тулалдаанд олон арга хэрэглэн байлддаг Ромын цэргүүд ялна гэдэгтээ итгэл төгөлдөр байжээ.

Партиа улсын цэргийг Сурена гэдэг жанжин удирджээ. Партианы морин цэрэг бүр 2 тэмээн ачаа сум бэлтгэж уулын ард тэмээгээ уяж бэхлэлт хийгээд Сурена жанжин морин цэргээ хэдэн хэсэг хувааж эхний хэсэг Ромын легионуудад тулж саран хүрээгээр хүрээлж, хүрээгээ хумин хумьсаар бүслэлтийн цагираг үүсгээд, тойрч давхихдаа гэдрэг харваж эхэлсэн байна.

Ромын легионууд Партианы цэргийн харвах сум дуусахыг хүлээж бамбайгаараа халхавчлан яст мэлхий хамгаалалт хийжээ.

Эхний ээлжийн морин цэрэг сумаа дуустал харваад буцахад дараагийн ээлжийн цэрэг ирэн харваж, завсар чөлөө өгөхгүй ээлжлэн суман мөндөр өдөржингөө буулгажээ. Үүнийг Грекийн түүхчид бичихдээ “Партианы харваачид морин дээрээс зогсоо зайгүй гэдрэг харваж Ромын цэргийн гавлыг нь дуулгатай, гарыг нь бамбайтай, газартай хөлийг нь нэвт хадаж байлаа” гэжээ. Маш эрчтэй төмөр зэвээр харваж байж ийм юм болно доо. Эндээс Партианы харваа гэдэг үг үүсчээ.

 

Арга ядсан Маркус Красус өөрийн хүү Пуплус Красусаар Дани гаралтай 1300 хүнд морин цэргийг удирдуулж бүслэлтийг сэтлэхийг оролджээ. Гэнэн залуу жанжин Пуллус Красус хүнд морин цэргээр давшиxад Суренагийн морин цэргүүд ухарч зугтах маягаар хоёр жигүүрээ алгуур хаяж нуман хэлбэрт оруулж байгаад гэнэт араас нь дайраад бүсэлж аваад бут ниргэжээ. Пупилиус Красусын толгойг тасдаж аваад жадны үзүүрт өлгөн өргөж Маркус Красусын бүслэгдсэн легионы өмнүүр парад хийж сүрийг үзүүлжээ.

Бууж өгөх эсвэл хэлэлцэж тохирохоос өөр замгүй болж уй гашууд автсан Маркус Красус жанжин хэлэлцээр хийхийг хүсчээ. Хэлэлцээр хийх явцад Маркус Красусын нэг хамгаалагч цэрэг зэвсгэндээ хүрсэн шалтгaанаар алагдаж, Маркус Красус баригдсан байна. Ромын 8 легионоос 2 нь үлдэж бууж өгсөн ажээ. Сурена жанжин Маркус Красусыг яах талаар Партианы хаанаас асуухад “-Наaдах чинь манай газар нутагт шунаж ирсэн шуналтай амьтан, ам нь их цангаж байгаа 2 кг (одооны хэмжээгээр) алт хайлуулж хоолой руу нь цутга" гэж тушааж, хааны зарлигийг ёсчлон гүйцэтгэсэн байна.

Ромын 2 легион цэргийг Ази руу боол болгон заржээ. Энэ бол сонгодог түүхэнд үлдсэн яриа. Энэ алдарт тулалдаан МЭӨ 53 онд Карраэ (одоо Туркт буй) хэмээх газар болжээ. Үүнээс хойш ромчууд дахиж дорно зүгт дайн хийгээгүй гэдэг. Гэтэл дорнын түүхэнд болохоор Баруун хан улсын цэрэг Хүннүгийн Хуханэ шаньюйг Талас голын хөвөөнд бэхлэлт хийж сууж байхад эзлэн авчээ. Тэр үед Хуханэ шаньюйн цэрэг Ромын цэргийн аргаар тулалдаж байсан хэмээн тэмдэглэн үлдээжээ.

Мөн Гансу мужид Лэжи хэмээх хот байдаг ба тэр хавийн хумуус өндөр биетэй, өнгөт нүдтэй гэнэ. Лэжи нь “легион” гэсэн үгний хятадчлагдсан дуудлага гэнэ. Гэтэл 90-ээд онд энэ хотын хавийн булшнаас Ромын цэргийн дуулга олсон ба өрөөсөн шанаан дээрээ ханзаар боол гэж бичсэн байсан гэнэ. Гэхдээ хятадуудад итгэхэд бэрх л дээ. Ямар ч байсан партианчууд нь хүннүтэй нэг угсааны хүмүүс байсан, Хүннүд легион цэргүүдийг боол болгон зарсан нь тодорхой байна. Эндээс харахад түүх гэдэг бол агуу юм шүү.

Ширчин Баатар

Сэтгэгдэл 11ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2017, 12 сар 20. 16:42
Зочин

Түүхийн маш сайхан, судалгаанд түшиж бичсэн мэдээлэл байна. Улам олон мэдээллийг хүлээж байя. амжилт хүсье

2017, 2 сар 15. 14:06
Зочин

iim goe tuuh yaj olj bichdeg bina unshij bihad l tseej hovsolzood bihiin eme heden myngan jild olon uls ustah nustaj alga bolohn bolj shineer garha n garch bihad MONGOL bisan bijil bidag baih ch boloh yum bina sonon undesten yumaa

2016, 9 сар 13. 15:52
Зочин

Parthia буюу Иран гаралтай (Персийн үндэс) улс. Монголтой холбоотой баймгүй л юм.

11 сар 13. 19:56
Зочин

yg tiim,Mongolism yuvad bn uu gu yu hhah

2016, 4 сар 20. 23:02
Зочин

Парфянчуудыг ярьж бга бол Перс угсааны хүмүүс штээ.

2017, 6 сар 16. 22:39
Зочин

ПАРТИАНЧУУД ХҮННҮГЭЭС ДҮРВЭЖ ЗУГТАЖ НУТАГЛАЖ БАЙСАН МОНГОЛ УГСААНЫ ХҮМҮҮС

2 сар 5. 21:19
Зочин

Ertnii pers chin yrnu naashlaad ter mamlyuk ntr bol minii bodloor tvreg garaltai nuhduud ym shig sanagdaad bdiin Hunnu Syanbi Nirun Hamag Mongoliin uyd ch tvreg aimguud bsan shdee suuld Chinges haanii uyd 8n aimag Hereid aimag ntr ni tvreg garaltai aimguud bsan Harin Tvrgiin haant ulsiin uyd 30 bilvv 33 bilvv Tataar gej 1 tom Mongol Garaltai aimag bdag bsan gesen tegeed Tatar ni dotroo zadraad shivee mongol Shivee mongol ni dotroo Hamag mongol 3 merged gej zadarsan Chinges haanii uyd 9 tatar gej bsan ter ni umnuh ertnii Nirunaas hoishih YRunhiiduu Mongol haadiin ugsaaniihanii zadralgui ulsen heseg ym shig bnalee

2017, 12 сар 2. 14:45
Зочин

Mongol ugsaanii xvmvvs bish. Pers garaltai. Mun tuxain veiin Persiin morin tsereg vnexeer xvchirxeg bsan.

2016, 4 сар 20. 16:06
Хонгор

Хууль нь байдаг бол ч нүүрс байтугай л юм идүүлмээр л байна шүү

2017, 6 сар 16. 18:20
Зочин

Хаха

2016, 4 сар 20. 15:27
Зочин

Саран хэлбэрийн бүслэлт, зугтааж хөөлгөж байгаад таслан цохих, ам руу нь алт цутгадаг ч танил үйлдэл байна. Газар, шороогоо зарагч нам дамжсан бүлгэлийнхэнд нүүрсийг нь идүүлэх юмсан

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]