Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Александр: Гурван корпус цэргийг чинь энэ сэрээ шиг мушгинаУншсан4,311

Кастро лав Обамад мөрөө алгадуулдаггүй юм байна, харин...

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн долоо хоногт Куба улсад түүхэн айлчлал хийсэн. Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн хамтдаа камерын өмнө гарч ирэхэд өндөр Обама намхан Кастрогийн мөрөнд зүүн гараараа хүрч, нөхөрсгөөр алгадахыг оролдсон. Гэтэл Рауль Кастро Обамагийн гарыг тун сурамгай шүүрэн авсан нь гэрэл зураг, камерт тодхон буужээ.

Тэрээр баруун гараараа Обамагийн зүүн гарыг шүүрэн авч, дээш өргөж харуулсан нь нөхөрлөлийг илтгэж байсан билээ. Өөрөөр хэлбэл нөхөрлөл гэдэг нь нэг нь нөгөөгийнхөө мөрийг алгадах бус, харилцагч талууд эрх тэгш байхыг хэлдэг аж. Дипломат ёсонд энэ мэт биеэр хийсэн үйлдэлтэй олон тохиолдол байдаг.

Дипломат үйлдлийн дээд хязгаар болсон тохиолдол гэвэл Ромын хатан зоригтон Гай Муций Сцеволаг нэрлэж болно. Хэрвээ дэлхий ертөнц хэзээ нэгэн цагт дипломатч хүнд, өөрөөр хэлбэл улс орныхоо эрх ашгийг ганцаараа баталж, дайны аюулаас сэргийлж чадсан хүнд хөшөө босгоно гэвэл тэр нь Муцийгийнх байх нь гарцаагүй.

Домог ёсоор манай тооллын 509 онд болсон явдал. Муций тухайн үед элч биш, Ромыг бүслэн авсан Персийн хааныг хордуулж алах даалгавартай тагнуул, хорлон сүйтгэгч байв. Тэр Персийн хааныг хөнөөж чадалгүй баригдахдаа хотын 300 залуу өөрийн амийг золиослоод ч болтугай хааныг хөнөөх гэж байгаа, өөрөө тэдний нэг нь гэж хэлжээ. Энэ үед хаан төлөвлөгөөгөө хэлэхгүй бол тамлаж хөнөөнө гэж сүрдүүлсэн аж.

Муций баруун гараа тахилын ширээн дээр байсан гал дээр тавиад нүүрс болж түлэгдтэл нь суув. Персийн хаан ч ром эрийн хатан зоригийг үнэлж, түүнийг суллаж явуулжээ. Тэр ч бүү хэл Ромтой найрамдсан байна.

 

Орчин үеийн дипломат ёсонд аль нэг орны элч бие, эрхтнээрээ сайн дураараа хохирсон баримт бүртгэгдээгүй. Гэхдээ үг хэлний оронд биеийн үйлдэл хийх нь олонтоо. Жишээлбэл төлөөлөгч худалдааны гэрээний нөхцөл нь таалагдаагүй тохиолдолд онгоцны тийзээ захиалж, эд хогшлоо зэхэж эхэлбэл нөгөө тал нь цаашид түүнтэй худалдаа хийх боломжгүй болох нь гэдгээ ойлгодог.

Дипломат ёс, үг хэлнээс илүү пантомим театрын урлаг болтлоо хөгжсөн гэхэд болно. Ингэхийн тулд дипломатуудад протоколын бүхэл бүтэн алба хэрэг болох нь бий. Хэн аль хаалгаар орох, хэн гар барихаар түрүүлж сунгах вэ гэдгийг хүртэл урьдчилж шийддэг. Энэ бүхэнд туслахууд нь түрүүлж бэлтгэдэг байна. Дипломатчдын дунд биеэр хийдэг үйлдлүүд дотор Леонид Брежнев болон социалист орнуудын удирдагчдын гурвантаа хийдэг үнсэлт хамгийн бохир, заваанд тооцогдоно. Капиталистууд гар гараа атгаж, заримдаа тэврэлддэг байсан ч протоколд үнсэлдэх зэргийг тусгадаггүй байв.

Дипломат ёсны түүхэн дэх хамгийн алдартай тэврэлтэд Оросын хаан III Александр, Германы хаан II Вильгельм нарын уулзалт орно. Германчууд тухайн үед Оросын элч төлөөлөгчийг хэтэрхий харгис хатуу гээд дургүй байсан учраас Орос улсыг эргэж татуулах оролдлого хийж байв. Үүнийг мэдсэн Александр ёслолын үеэр эхлээд өөрийн элч төлөөлөгчөө тэврээд, дараа нь Германы “ах”-аа тэвэрчээ. Энэ бол өөр улсад өөрийн элч төлөөлөгчийн нэр хүндийг хэрхэн өргөх тухай төрийн тэргүүнүүдэд аятайхан сануулга болсон түүх юм.

Харин Обамагийн хувьд Рауль Кастрогийн мөрөнд санаатайгаар хүрэхийг оролдсон уу, эсвэл санамсаргүй үйлдэл байв уу. Ер нь Обама дэлхийн бусад орны төрийн тэргүүнүүдийн мөрөнд хүрэх дуртай. Түүний Ангела Меркелийн мөрийг тэвэрч буй, харин Меркель бултаж буй бичлэг ч байдаг.

Меркель, Обама нарын аль аль нь тэврэх, эсвэл тэврэлтээс бултахаар төлөвлөгөөгүй байж болох талтай. Бас 2015 оны зургадугаар сард болсон их долоогийн уулзалтын үеэр Обама модон сандал дээр гараа алдлан сууж, өмнө нь Меркель хоёр гараа дэлгэсэн зураг ч ямар үр дүн авчрахыг хэн ч төсөөлөөгүй.

Гэхдээ “Меркелийн бүжиг” барууны орнуудын хоорондын харилцааны хүчирхэг бэлгэдэл болсон. Харин биеэрээ үйлдэл хийхгүй бол яах вэ. Дипломатчууд шаардлагатай биеийн үйлдэл хийхгүй бол хэвлэл мэдээллийнхэн өөр өөрсдийн ойлгосноор нөхцөл байдлыг дүрсэлнэ.

ОХУ-ын болон АНУ-ын Ерөнхийлөгчид буйдан дээр суугаад, огт инээмсэглэхгүй, бие бие рүүгээ хараагүй алдарт гэрэл зураг байдаг. Эндээс Путин, Обама нар хэлэлцээ хийж чадсангүй гэх дүгнэлт гарна.

Харин өнгөрсөн долоо хоногт Гаванад болсон үйл явдал бол түр зуур нүд бүлтийлгэм гэрэл зураг, бичлэг гэхээс илүү чухал зүйл юм. Энэ бол тун ховор, үнэтэй агшин. Үүнийг түүхэнд болсон нэгэн алдарт үйл явдалтай харьцуулж болно.

Александр хааны хажууд Австрийн элч үдийн зоог барихдаа Оросын бодлогыг шүүмжилж, Австри улс 2-3 корпусаа дайны байдалд оруулсан гэжээ. Энэ үеэр Александр хаан мөнгөн сэрээ шүүрэн авч, түүнийгээ мушгиад элчийн тавган дээр тавьж, “Би тэгвэл бэлэн байдалд оруулсан гурван корпусыг чинь ийм болгоно” гэж хэлээд гараад явжээ.

Александр хаан тухайн үед ийм үйлдэл хийхэд огт бэлэн байгаагүй ч хэлэхийг хүссэнээ үр дүнтэйгээр илэрхийлж чаджээ. Яг л үүн шиг үйлдлийг бид Рауль Кастрогоос харлаа.

Рауль ах Фиделийнхээ далбаан дор бүхий л амьдралаа өнгөрөөж буй болохоор үг хэл, үйлдлийн урлагийг дээд зэргээр эзэмшсэн, төрөлхийн чадварлаг хүн байж таарна. Тиймээс Обама, Раулийн энэ бичлэг нь агшин зуур, ямар ч бэлтгэлгүй байсан ч “АНУ-тай бид нөхөрлөхөд бэлэн. Гэхдээ мөр рүүгээ алгадуулах хүсэлгүй байна” гэдгийг үг хэлгүйгээр шууд илэрхийлж чадсан гэдгээрээ түүхэнд үлдэж байгаа юм.

Сэтгэгдэл 5ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2016, 11 сар 20. 5:21
Зочин

Ккк толгой дээр нь гараа тавих биз

2016, 5 сар 6. 11:39
зочин

хөөрхий муу эболадорж байсан бол ч мөрөн дээрээ даруулчихсан, дарсан гарыг нь даахгүй ярзайчихсан байж байх байсан даа.

2016, 5 сар 6. 9:54
Зочин

Лавровын жинсний талаар бичээч...

1 сар 14. 3:47
Зочин

Saihan jins bna lee kk

2016, 5 сар 6. 9:49
ЯЛГАА

ХАРИН МОНГОЛ УЛС НҮҮРЭЭ ТАГЛУУЛСАН Ч ҮГНЭЭС ЧИНЬ ГАРДАГГҮЙ БООЛ ЧИНЬ ХЭВЭЭРЭЭ ШҮҮ Л ГЭДЭГ ДЭЭ. ХААДУУД, ЕРӨНХИЙЛӨГЧДИЙН ЯЛГАА ГЭЖ ЭНЭ ДЭЭ

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Унших СЭДЭВ-ээ өөрөө сонгодог боллоо

12 сард сонгогдсон сэдэв
Дундад зууны Европ
2018 оны 1 сарын онцлох сэдвийн санал хураалт явагдаж байнаЭнд дарж саналаа өгнө үү