Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

В.Путин эрх мэдэлд хэрхэн хүрсэн бэ?: Ажилгүй болсон тагнуулчаас хаан хүртэлУншсан7,253

Эдийн засгийн хөгжлийн удаашрал, Украйны асуудлаар хурцадмал байдалд орсон ОХУ. Дэлхий нийтийн анхаарал ОХУ-ын ерөнхийлөгч Владмир Путины зүг хандаж байна.

Эдийн засгийн хөгжлийн удаашрал, Украины асуудлаар хурцадмал байдалд орсон ОХУ. Дэлхий нийтийн анхаарал ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины зүг хандаж байна.

Путин хэрхэн өнөөдрийн эрх мэдэлдээ хүрсэн бэ? ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтэй холбоотой олон арван асуудлын тухай, түүний эрх мэдлийн нууцын тухай бид энэхүү цуврал нийтлэлдээ өгүүлнэ.

2012 оны хавар. Владимир Путин ОХУ-ын Ерөнхийлөгчөөр дөрвөн жилийн дараа дахин сонгогдон суудалдаа буцан ирэв. Тэрээр хорьхон жилийн дотор энгийн нэг ажилгүй болсон тагнуулчаас ОХУ-ын орчин үеийн хаан гэж нэрлэгдэх нэгэн болсон билээ. Энэ нь түүхэнд байгаагүй, хамгийн богино хугацаанд эрх мэдэлд хүрсэн тохиолдол юм.

Путины авлигын хэргийг шалгаж байсан, ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны (FSB) офицер асан Андрей Зюков түүний эрх мэдэлд хүрсэн үйл явдлын ард асар том хууль бус үйл ажиллагаа өрнөсөн гэж үздэг нэгэн.

Андрей Зюков: Орос улсад авлигын асуудал эртнээс байсан. Харин ийм ур чадварлаг, нууцлаг хийсэн хүн бол зөвхөн Путин. Одоо надад байгаа баримтуудаар Путины авилгын хэргийг баталж чадах уу гэж асуувал би "Ямар ч асуудалгүй баталж чадна" гэж хэлнэ.

2010 он. Зюков Путины Санктпетрбург хотод ажиллаж байсан үеийнх нь гэмт хэргийн баримтуудыг интернэтэд цацжээ. Гайхалтай нь нэн удалгүй тэрхүү бичлэгийг хэн нэг нь устгасан байна.

Харин Майямагийн Их Сургуулийн Орос судлаач Кален Даша бичлэгийг устгагдахаас нь өмнө татаж авч амжжээ.     

Кален Даша: Энэ бичлэгт Путин хамсаатан байсан гэж сэжиглэж болох гэмт хэргүүд, тэдгээр гэмт хэргүүдийн дэлгэрэнгүй агуулга байсан. Эрх мэдлээ урвуулан ашиглах, гэмт хэргийн бүлгүүдтэй гүнзгий холбоотой болох, мөн мөнгө угаах гэмт хэрэг. Нэг үгээр хэлбэл төрөл бүрийн эдийн засгийн гэмт хэргүүдийн тухай гэсэн үг.  

     Зюковийн илчилсэн баримтууд нь авлигын асуудал архагшсан өнөөгийн ОХУ-ыг илэрхийлж байна гэж Даша дүгнээд ОХУ-ыг "Хулгайчдын улс төр" буюу авилгад ялзарсан улс төртэй гэж үзжээ. Тэрээр Путин болон түүний ойр дотны хүмүүс нь Орос улсыг хэрхэн гажуудсан улс гүрэн болгосныг судалж буй аж. 

Кален Даша: Сүүлийн үед Орос улсын ардчилал сүйрч байгаа бус дарангуйлагчийн засаглал руу явж байна гэж хэлнэ. Тэд нар ардчилсан улс болгож чадахгүй байгаа бус ардчилсан улс болохыг хүсэхгүй байна. Хэрвээ энэ бодол маань зөв бол энэ байдал хэзээнээс эхэлсэн бэ?

Хариулт нь: 1990-ээд оноос. Тэр үеэс л эхлэн Оросын улс төрчид хулгайчийн замаар орсон.    

1980-аад оны сүүл 1990-ээд оны эхэн. ЗХУ задран унаж байлаа. Гэвч ямар нийгмээр солигдох вэ гэдэг нь тодорхой бус тул ард түмэн айдас түгшүүрээр дүүрэн байв. КГБ-ийн ажилтан Путин ч тэдний нэг байлаа. Тэрээр КГБ-ийн ажлаасаа халагдан, ажиллаж байсан Зүүн Германы Дрездэнээс өөрийн төрсөн хот Ленинградад буцан иржээ.

Путин түүний оюутан байх үеийн багш, Санктпетрбург хотын дарга болоод удаагүй байсан Анатолий Собчакийн дор хотын захиргаанд ажиллах боллоо. Тун удалгүй хотын дэд дарга болж гадаад эдийн засгийн харилцааг хариуцав.

Кален Даша: Путин тухайн үед Санктпетрбург хотод гадаадын компаниуд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл өгөх ажил хариуцаж байсан. Тухайн үе нь ЗХУ задран унахаас өмнөх үе байсан тул бүх үл хөдлөх хөрөнгө улсын өмч байлаа. Санктпетрбург хотод гадаадын компани салбараа байгуулахын тулд үл хөдлөх хөрөнгө ашиглах зөвшөөрөл авах шаардлагатай тул Путинд авлига өгөхгүй бол болохгүй байжээ.

Тухайн үеийн Путины хүсэл шуналыг илэрхийлсэн бичлэг үлдсэн нь өөрийнх нь тухай өгүүлэх "Эрх мэдэл" баримтат кино.

Баримтат киног найруулсан Игорь Шятохан: Гадаадад тагнуулын үйл ажиллагаанд оролцож байсан туршлага нь түүнийг эрх мэдэл рүү дэвшихэд хэрэг болно гэж Путин тооцоолж байжээ.

Муу муухайгаар л хэлэгддэг КГБ-ийн ажилтан байсан гэдгээ нийтэд дэлгэсэн нь асар их эерэг нөлөөтэй байв. Хотын дарга Собчак түүний өмнө нь хийж байсан ажлын туршлагыг ашиглав.  

Санктпетрбург хот нь эртнээс гэмт хэргээр алдартай хот байлаа.

Улс төр судлаач Станислав Берковский: Санктпетрбург хотыг дээрэмчид, гэмт хэргийн бүлэглэлийн нийслэл гэдэг. Хотын захиргаа гэмт хэргийн ертөнцтэй ямар нэгэн хэлбэрээр холбоотой байх шаардлагатай байлаа. Гэхдээ хотын дарга Собчак нь энэ хамааралд ил гарах ёсгүй тул тэр ажлаа хариуцуулсан хүн нь Путин байв.

Игорь Шятохан: Зураг авалтаар хотын захиргаанд очиход Путиний ажлын өрөөний хаалганы өмнө Финланд, Герман зэрэг олон орны хүмүүс байлаа. Тэдгээр хүмүүсийн ихэнх нь Санктпетрбург хотод хоол хүнсний тусламж үзүүлдэг хүмүүс байсан.

ЗХУ задран унаснаар Санктпетрбург хотод хоол хүнсний асуудал бий болгов. ХАА-н бүтээгдэхүүний хомсдол бий болж гадаад улсуудаас худалдан авах валютийн нөөц байхгүй болсон байв. Хотын захиргаа гадаад руу экспортлох нефть, төмрийг гадаадын компанид борлуулан түүнээс олсон валютийн эх үүсвэрийг хүнсний бүтээгдэхүүн худалдан авахад зориулж байлаа.

Хотын дэд дарга Путин хүнсний бүтээгдэхүүн удахгүй ирнэ гэж хотын иргэдийг тайвшруулж, бяслаг 2000 тн, хуурай сүү 2000 тонноор иргэдийн шаардлагатай хэрэгцээ хангагдана гэж амлаж байжээ.  Гэвч амлаж байсан хүнсний бүтээгдэхүүнүүдийн ихэнх нь ард иргэдийн гар дээр очсонгүй. Ард иргэдийн урам хугарч эсэргүүцлийн жагсаал цуглаан хийж эхлэв.

Санктпетрбург хотын Иргэдийн Төлөөлөлгчдийн хурлын гишүүн байсан Марина Сариэ нь иргэдийн гарт ирээгүй хүнсний бүтээгдэхүүний асуудлыг шалгах үүрэг хүлээв. Гэвч түүний шалгалтын үр дүн нийтэд дэлгэгдэлгүй, Марина Сариэ гишүүний ажлаа өгчээ. Харин түүний хадгалж буй бичиг баримтаас 1990-ээд онд Санктпетрбург хотод юу болж байсныг мэдэж болно.

Марина Сариэ: Путины гарын үсэгтэй баримт дээрх 14 сая ам.доллар ор сураггүй алга болсон. Миний шалгасан хүнсний бүтээгдэхүүний жагсаалт болон иргэдийн гар дээр очих ёстой хүнсний бүтээгдэхүүнээс 1 грамм ч орж ирээгүй. 

 

Карен Даша: Харин юу болсон бэ гэвэл асуудал бүхий хэд хэдэн компани байгуулагдсан. Эдгээр компаниудын ар талд одоо ч Путинтэй дотны харьцаатай байдаг найз нөхдийнх нь нэр байдаг. Нефть, төмөр гадаад руу экспортлогдсон боловч хүнсний бүтээгдэхүүний ихэнх нь ард иргэдийн гарт очоогүй байлаа. Зөвхөн энэ үйл явдлаас л гэхэд их хэмжээний мөнгө олсон нь мадаггүй.

Тухайн үеийн Санктпетрбург хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал Сариэгийн тайланг хэлэлцэн прокурорт шалгуулах болов.

Марина Сариэ: Гишүүд бид нар Путин болон түүний дарга нар хариуцлага хүлээн ажлаа хүлээлгэн өгөх ёстой гэж үзэв. Гэвч хотын захирагч Собчак нь Путинийг хамгаалан хүнсний бүтээгдэхүүн ор сураггүй алга болсон асуудал дахин сөхөгдөхгүй болжээ. Путин хэргийг үл зөвшөөрөн компаниуд болон хотын захиргааны ажилтнуудыг буруутгажээ.

Тэр үед Санктпетрбург хотын Холбооны Аюулгүй Байдлын Албаны ажилтан байсан Андрей Зюков гадаад эдийн засгийн харилцааны товчоонд бүртгэгдсэн "Twenty Strass" гэдэг барилгын компанийг шалгаж эхэлжээ. Гадаад эдийн засгийн харилцааны хэлтсийн дарга нь Путин байсан бөгөөд тэнд гэмт хэрэг үйлдэгдсэн гэж Зюков итгэж байлаа.  

Андрей Зюков: "Twenty Strass" компанийн дансанд 2,500,000,000 рубль шилжиж орсон нь барилгын нэгэн төслийг санхүүжүүлэх мөнгө байв. Гэвч тэрхүү мөнгө нь тухайн компаниар дамжигдан тэс өөр зорилгоор ашиглагдсан байлаа.

Хотын захиргаа яагаад "Twenty Strass" компанид мөнгө төлөх болсон, төлсөн мөнгөний хэд нь ор сураггүй алга болсон бэ гэдгийг шалгасан Зюков. Тэрээр ор сураггүй алга болсон мөнгөний нэг хэсэг нь Путин болон түүний найз нөхдийн Испани дахь хувийн эдлэн барихад зориулагдсаныг олж тогтоожээ.

ндрей Зюков: Тэр үйл явдал бол хулгайн гэмт хэрэг. Собчак болон Путин нар энгийн иргэн байсан бол баривчлагдах гэмт хэрэг үйлдсэн. Хамгийн түрүүнд шорон явах хүн бол асар олон бичиг баримт, захиалгын хуудсан дээр гарын үсэг зурсан Путин.

Гэвч Путины явсан газар бол шорон бус Москва Кремль.

1996 он. ОХУ-ын улс төрийн тавцанд гарч ирсэн Путин тусалж байсан хүнийхээ ачийг хариулах үйл явдал болов. Санктпетрбург хотын захирагч Собчак 1996 оны сонгуульд ялагдсаны дараа өөр нэгэн авилгын хэрэгт татагджээ. Прокурорын байцаалтын явцад түүний зүрх гэнэт муудаж эмнэлэгт хүргэгдэв. Собчак нь нарийн зохион байгуулалттайгаар хийсэн үйл ажиллагаагаар Путины бэлдсэн гэж хэлэгддэг онгоцоор гадаад руу зугтан гарчээ. Хэдэн 7 хоногийн дараа гайхалтай нь аргагүй эрүүл болсон Собчак нь Парист харагдах болов.

 Путины Собчакт гаргасан үнэнч үйлдэл Кремльд ч яригджээ. 1999 онд эрүүл мэндийн асуудлаар ерөнхийлөгчийн суудлаасаа буухыг бодож байсан ерөнхийлөгч Борис Ельцин өөрт нь үнэнч залгамжлагчаа хайж байв. Энэ нь өргөн хүрээний авлигын хэргийг шалгаж эхэлсэнтэй холбоотой байлаа. ОХУ-ын баялгийн ихэнхийг шинэ олигархуудад хуваан өгч өөрийн найз нөхөд, хамаатан садныхаа халаасыг зузаатгасан Ельцин түүний үгийг үл тоох дараагийн ерөнхийлөгч сонгодохоос айж байв. Тэрээр Путинд анхаарлаа хандуулахаас өмнө дөрвөн ч ерөнхий сайдыг томилж мөн суудлаас нь огцруулжээ.

Карен Даша: Ельциний гэр бүлийнхэн Собчакт тусалсан Путинг "Биднийг ч бас хаяхгүй" гэж итгэн анхаарлаа хандуулсан. Гэвч нэгэн асуудал тулгарч ирсэн нь Путин Ельцинг хамгаалахын тулд ерөнхийлөгчийн сонгуульд ялах шаардлагатай байлаа. Гэвч Оросын ард түмэн Путинг мэддэггүй байсан тул маш хурдан хугацаанд түүний намтар номыг зохиох шаардлагатай болжээ. Зохиолчдын нэг нь болох Наталья Геборкян нь одоо Парист амьдарч байна.

Наталья Геворкян: Путины тухай бүхий л зүйлийг бичихийг даалгав. Тэрээр хаана төрсөн? Ямар хүн бэ? Яагаад КГБ-д ажиллаж байсан бэ? Түүний хамгийн онцлох зүйл болох КГБ-ийн ажилтан байсан гэдэгт хүмүүсийн анхаарал төвлөрөх боловч Путин бол бусдаас ялгарах онцгой хүн бус, эцэг эхтэй энгийн нэгэн хүн гэдгийг харуулахыг зорьсон.

 Түүний намтраас харахад Путин нь Санктпетрбург хотын ядуусын хороололд төрж өссөн ажээ.

Наталья Геворкян: КГБ нь хүний нүдэнд ил харагдахгүй газар үйл ажиллагаа явуулдаг. Тэдний хувьд төр засгаа хамгийн түрүүнд 1-рт тавьж, 2-рт ард түмнээ тавьдаг хүмүүс. Энэ үзэл нь Путинд гүнзгий шингэсэн тул үзэл бодлыг нь өөрчилж чадахгүй.16 настайдаа орон нутгийн КГБ-д өөрийн хүслээр очин ажилтан болохыг гуйж байсан хүүхэд байв. Том болохоороо буцаж ирээрэй гэж хэлүүлэн 7 жилийн дараа хуулийн мэргэжлээр их сургууль төгсөн КГБ-д ажилд оржээ. КГБ-д бэлтгэл сургууль хийсний дараа Зүүн Герман улс руу илгээгдэв.      

Путин Ерөнхий сайдаар сонгогдохоос нэг жилийн өмнө КГБ-ийн дараагийн байгууллага болох FSB буюу ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны даргаар ажиллаж байв. Путин ерөнхий сайд болсноос нэг сарын дараах 1999 оны намар. Москва зэрэг хотуудад орон сууцны барилгын дэлбэрэлт дөрвөн удаа гарлаа. Бүх дэлбэрэлтүүд оршин суугчид унтаж байсан шөнө дөлөөр гарч амь насаа алдсан энгийн иргэдийн тоо хэдэн зууд хүрсэн.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

Ч.ДӨЛГӨӨН

Сэтгэгдэл 12ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
3 сар 10. 11:16
Зочин

Tegeed yu gej. Stalin hurtel deeremchin bank uhagch b.san yum shuu. Hamgiin gol ni daraa ni uls ornoo yaj abch yavah ni chuhal yumaa.

2 сар 3. 21:29
Зочин

Oros hvchirhegjih tusmaa hurshduu ayultag mongolchuud l meddeggvi.

1 сар 31. 23:52
Зочин

Дор Путинээ өмөөрсөн зарим хүмүүс жаахан гэнэн юмаа Ерөнхийлөгчийн эрх мэдэлд шулуун замаар ариун хөдөлмөрөөр залардаг гэж хэлсэн бээ

1 сар 31. 14:12
Зочин

Путин бол энэ цаг үеийн хамгийн мундаг улс төрч, ийм хөгийн барууны захиалгын хэрэггүй тархи угаалт чин ер нь хэнд хэрэгтэй юм, монголчууд бид зүгээр улс орноо нураачихгүйхэн шиг тэсч үлдэх талаар л толгойгоо гашилгах хэрэгтэй. Чиний наад орчуулага гэж цагаа үрж байгаа зүйл чин барууныхны новшийн хоосон мөрөөдөл, орсыг яаж нураах уу гэсэн

2 сар 1. 9:21
Зочин

putinii tuhai yu bichih ni chamd yamarch padliigui chi uuriiguu l hichee yadaj transheind amidarchihguig bod

2 сар 2. 12:41
Зочин

muu amisgaa min chi dut za

1 сар 30. 19:56
хүн

Хаа газар бөөс хуурснууд байж л байдаг. Путиныг оролдсон барууныхны гар хөл бас хаа сайгүй байж янз янзын юм зохиож л байдаг юм . Одоо ч тэгээд тоохоо ч байж дээ тэднийг чааваас

1 сар 30. 19:27
Зочин

Путин ямар ч аргаар засшийн эрхэнд гарсан бай хамаагүй, тухайн үед бүгд л луйварчид байсан, яг манайхтай ижил, гэхдээ нэг зүйлийн ялгаа бий Путин идсэн ч бай идээгүй ч бай Орос орныг агуу болгох эхлэлийг эргүүлж тавьж чадсан, ялагчийг шүүдэггүй юм.

1 сар 31. 13:06
xx

zuv hellee gulgiin setguulch hudlaa yum orchuulsan bna

1 сар 31. 14:59
Зочин

цаг хугацаа худал үнэнийг нь харуулах байх. хүлээж л байя

2 сар 3. 14:18
Зочин

ТЭР ЧИ БИДЭН ХОЁР ШОРООН ДОР ОРСОН БАЙНА

1 сар 30. 21:57
Зочин

Goe helsen shuu yalgchiig hench shuuhguu gej

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]