Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Зүүнгарын хаант улс ойрад буюу монгол угсааны улс бөгөөд түүхчид Зүүнгарын хаант улсыг талын монголчуудын сүүлчийн эзэнт гүрэн гэж түүхчид үзэх нь бий. Цагаан хэрмийн баруун үзүүрээс одоогийн Казахстаны зүүн хэсэг, Киргизстаны хойд хэсгээс өмнөд Сибирь хүртэлх газар нутагт оршиж байлаа.

Галдан Бошигт Манжийн Энх-Амгалан хаанд дагаар орж бодрол бичиг өргөсөн үү?Уншсан3,721

Галдан манжийн элчийг буцсан шөнө нь зай сүвийг нь олж, бүслэлтээс гарсан” тухай өгүүлдэг нь "Энх-Амгалан хааны бодлогын бичиг” гэх Манжийн төрийн албан ёсны байр суурийг шууд тусгасан зохиолоос илрэлтэй дүгнэлт болно.

1690 оны зун одоогийн өвөр Монголын нутагт байх Улаан Бодонд (Будан биш) Зүүнгарын хаан Галдан Бошигт Манжийн цэргийн бүслэлтэд орж ялагдан улмаар Манжийн Энх-Амгалан хаанд дагаар орох тухай бодрол бичиг үйлдэн бурхнаа толгой дээрээ авч (хуурмагаар) тангараг өргөсөн тухай манай түүх бичлэгт уламжлагджээ.

Тухайлбал "БНМАУ-ын ТҮҮХ” 3 боть (1966 он ) болон "Монгол улсын түүх” (2003 он )5 ботьд дээрх байдлаар бичиж иржээ.

"Монгол улсын түүх”-ийн (2003 он ) 4-р ботид "Галдан цагийн байдлыг тооцоолоод, хүчтэй цэрэгтэй тулгарснаа мэдэж, энэ тулалдаан Ойрадын талд ашиггүй гэж үзэн, бүслэлтээс мултран гарах зорилгоор төр, шашны тулд хэлэлцээр хийе хэмээн, эхлээд Ялгуусан хутагт, дараа нь Жирүн хутагтаар толгойлуулсан 70 илүү хүнтэй элчийг манжийн цэргийн хүрээнд тус тус илгээж, найрамдахыг хүсчээ. Манжийн тал ч нэгдүгээрт, тулалдаанд хүч нь сарнисан, хоёрт Мүгдэн, Хар мөрөн, Хорчины туслах цэрэг хүрэлцэн ирээгүй тул байлдааны ажиллагааг зогсоож, цаг хожих зорилгоор Галданы элчийг тусгай цацар барьж, хүндэтгэн хүлээн авчээ" хэмээсэн байдаг.

Мөн "Манжийн цэргийн удирдлага нь Галданг өөрийн элчийн нүүрэн дээр бүх гэм буруугаа хүлээгээд, түүнийхээ баталгаа болгож, бодрол бичиг гаргаж өгөх, Манжийн харъяанд орж дагахаа тангараглах, уг байгаа газраасаа хөдлөхгүй хариу зарлиг хүлээх гэсэн гурван зүйлийн шаардлагыг хүлээн авч бурхнаа барин тангараглаваас байлдааны ажиллагааг түр зогсоохыг зөвшөөрнө гэжээ.  Галдан шадар жанжнуудтайгаа зөвлөлдөөд, олон хүний амийг аврахын тулд хуурамч тангараг өргөхөөс үл эмээнэ хэмээн шийдээд, манжийн талын шаардлагыг хүлээн авснаа мэдэгджээ. Галдан өөрийн цэргийн хүрээнд манжийн элч Арнай нарыг угтан авч, бурхнаа тэргүүн дээрээ тавиад, тэрхүү элчийн өмнө манжийн талын тавьсан шаардлагыг хүлээж авснаа мэдэгджээ. Манжийн элчийг буцахад, Галдан "Та бүгдийн шаардлагыг бид ёсоор гүйцэтгэсэн ба харин одоогийн буй газар нь хүн мал оршиход нэн тохиромжгүй тул хаалганы гадна өвс устай бэлчээрт хүрэлцэн одож, зарлиг хүлээхийг хүсэж буй”-гаа хаанд дамжуулахыг хүссэн тухай өгүүлдэг.

Дайсны цэрэг байлдаанд бэлэн бус байгааг далимдуулан Галдан манжийн элчийг буцсан шөнө нь зай сүвийг нь олж, бүслэлтээс гарсан” тухай өгүүлдэг нь "Энх-Амгалан хааны бодлогын бичиг” гэх Манжийн төрийн албан ёсны байр суурийг шууд тусгасан зохиолоос илрэлтэй дүгнэлт болно.

Улаан Бодонд Манжийн цэрэг ...” 40 хүрээ болж уртаараа 100, өргөнөөрөө 40 шахам газар эзлэн хороолон буусан хэмээн Вэй Юан бичжээ”...[Ч.Далай .Ойрад Монголын түүх.2006.] Энэ баримтыг Perdue, Peter C. ------------ "China marches west" номондоо ч бичсэн байдаг.

Иймд Галдан Бошигт хааны 3 түмэн цэрэг түүний ачаа хөсөг гээд бараг нэг өдөржингөө үргэлжлэх урт цуваа нь ”Манжийн элчийг буцсан шөнө нь зай сүвийг нь олж, бүслэлтээс гарсан”, ”Үүнийг нь Манжийн цэрэг 3 өдрийн дараа мэдсэн”...гэх зэрэг нь эрүүл хүнд үнэмшил төрүүлэхгүй юм.

Үйл явдал өрнөсөн дараалал, Манжийн албан ёсны түүхэнд бичиж үлдээсэн сэжиглүүштэй тайлбарууд болон зарим түүхэн ач холбогдолтой баримтуудыг үндэслэвэл Улаан Бодонд Галдан Бошигт хаан Манжийн цэрэгт ялагдсан гэх асуудлыг нягтлан дахин авч үзвээс зохилтой байна. Энэ талаар уг байлдааны ажиллагааг өөрийн биеэр үзэж тэмдэглэл хөтлөж үлдээсэн гуравдагч этгээдийн төлөөлөл болох Галдан Бошигт хааны цэргийн хүрээнд Оросын элчийн хувиар явсан Кибиров болон Манжийн цэрэгт зөвлөхөөр явсан Францын Jean- Franзois Gerbillon нарын тэмдэглэл онцгой ач холбогдолтой юм.

Jean- Franзois Gerbillon нь 1689 оны Нерчинскийн гэрээнд Thomas Pereira-гийн хамт Чин улсыг төлөөлөн оролцсон байна. Энэ гэрээний үеэр Оросууд дээрх хоёрыг хахуульдах гэж оролдсон байдаг ч тэд Манж эзэндээ үнэнчээ харуулж, Халхыг Байгаль нуураар арилжих гэрээнд оролцоод зогсохгүй хожим сүүлчийн удаа 1707 онд нас барахаасаа өмнө гурван төлөөлөгчийн хамт Халхад дахин аялж Манжийн хааны шинэ хуулийг газар дээр нь хэрэгжүүлэх талаар ажиллаж байсан нь сонирхолтой юм.

Дээрх хоёр христийн номлогчид Энх-Амаглан хааны хэд хэдэн аян дайнд хамт оролцсон байна. Тухайлбал 1690 онд Арнайн хамт Улхуйн голд Манжийн цэргийн ялагдлын гэрч болоод зогсохгүй дараах Улаан-Бодонгийн тулаанд бас байлцаж түүхэн гэрч болж тэмдэглэл хийсэн байна. Сүүлд 1691 оны Халхыг Манжид дагаж орох Долон нуурын ёслолыг зохион байгуулалцжээ. 1697 онд Зуун модны тулалдаанд ч бас оролцож явжээ.

Түүний бичсэнээр Энх-Амгалан хаан Улаан Бодонгийн тулалдааны гол хүчний захирагч, ерөнхий жанжнаар эцэг нэгтэй Fu-ch’uan –ыг томилж Бээжингээс гаргасан байна. Хааны өөр нэг дүү Ch’ang-ning нөгөө нэг чиглэлийг захиран морджээ. Энх-Амгалан гол хүчтэйгээ цуг гарсан боловч Цагаан хэрмийн орчмоос бие өвдсөн тул буцжээ. Гурав дахь чиглэлийн цэрэг нь Өвөр Монголынх байсан боловч ихэнх нь болзсон газарт тогтоосон тоогоороо хүрэлцэн ирж амжаагүй, бие бүрэлдэхүүн нь ч хагас дундуур бүрдээгүй байсан нь өвөрлөгч нар хэдий Манжийн төрийн өмнө цэргийн чанд хатуу цаазтай үнэнч дуулгавартай байсан ч тулаан хаашаа эргэхийг харзнаж юу юугүй монголчуудынхаа өөдөөс дайран орохыг хүсэхгүй байсан гэлтэй.

Эхний өдрийн тулаанд аль аль тал ялалт байгуулж чадаагүй ч Манжийн ерөнхий жанжин Fu-ch’uan Бээжин рүү элч заран ------"Ойрадууд бут цохигдсон,. Галдангийн тал асар их хохирол хүлээв”-------гэж хуурамч мэдээ хүргэжээ. Үнэндээ тэрээр эхний өдөр Ойрадын байрлалд нэвтэрч чадаагүй юм. Бүр эхний өдөр Энх-Амгалан хааны нагац Tong Guogang гэгч жанжин алагдаж Манжийн цэргүүд сэтгэл санааны хүнд дарамтад орсон талаар Gerbillon бичиж үлдээжээ. Улмаар дөрвөн өдөр зууралдан тулалдаад 5 дахин цөөн Ойрадын цэргийг бутцохиж чадаагүй билээ.

 

Эсрэг талд буюу Галдангийн цэргийн хүрээнд Улхуйн голд болсон тулаанаас хойш байсан Оросын элч Кибирев "Чин улс ялсан гэж харахгүй байна” гэжээ. Мөн түүнийхаар хохирол тэнцүү байсан болотой. Тулааны дараа Fu-ch’uan бүх хэргэм зэргээсээ авхуулж, гурван жилийн цалингаа хасуулж олон жанжид нь мөн адил шийтгэгджээ. Энэ мэт мэдээ баримт байхын сацуу Галдан бошигт хаан, Ойрад цэргүүдийн эр зоригийг бахадсан мөрүүд бичиж үлдээсэн байна. Jean- Franзois Gerbillon Галдан бошогт хааныг Зуун модны тулалдааны ялагдлын дараа ч эр зоригтой байж тэмцлээ үргэлжлүүлэх зориг эрмэлзлэл төгс байсныг өгүүлжээ.

Үүнээс үзэхэд Галдан Бошогт хаан Улаан Бодонд Манжийн 100,000 цэрэгт ялагдсаны улмаас аргагүйн эрхэнд тэдний шаардсан ёсоор тангараг тальбиж дагаар орсон гэх асуудал эргэлзээтэй байна. Хятадын түүхэн баримтуудаас Зүүнгарт холбогдох материалыг дэлгэрэнгүй судалсан өвөр Монголын Аохин хошууны эрдэмтэн Намсрай ”Улаан Бодонгийн дайнаар Зүүнгарын цэрэг дэмий үрэгдэл гарсангүй боловч аж ахуй, эд бодисын талаар нэлээд хохирол амсчээ” хэмээн дүгнэсэн байна. Эндээс бид үйл явдлыг дараах байдлаар нэхэн сэргээж болох байна. 

Галдан Бошигт болон Манжийн Энх-Амгалан хаадын хоорондоо олон арван удаа харилцсан захидлуудаас харвал үйл явдлын эхний шатанд Манж нар Халхыг хэрхэх талаар дотооддоо хэлэлцэхийн сацуу Галдан Бошигт хаантай ч энэ талаар хэлэлцэж байжээ гэж дүгнэж болох байна. Нөгөө талаар Халх нарыг шахамдуулан "Хэдийнээ манай улсад даган, дөчин есөн хошууны адил байсан аваас Галдан аймшиггүй халдахгүй, халдах аваас бидний улс мөн дув дуугүй байхгүй” гэх зэргээр шууд Манж Чин улсын харъяат болохыг шаардсан байна.

Энх-Амгалан хааны 28-р оны цэргийн дансанд эмхтгэгдсэн "Өөлдийн Галдан Бошигт ханд буулгасан зарлигийн бичиг”-т ...”Хожим чи Халхыг нэхэх шалтагт миний харуулын дотор гүн орж Улаан Бодонгийн газарт хүрч ирсэн хойно цэрэг гаргаж учирийг асуулгасанд, чиний цэрэг урьд гар хөдөлсөн тул миний цэрэг сая байлдаж чи ихэд дарагдаж маш цухалдан догшин бурхны өмнө сөгдөж Амгалан хааны харъяат Халхыг дараалан халдахгүй хэмээн андгайлсан, тамга дарсан бичиг одоо буй” гэх зэргээр өгүүлснийг үзвэл Энх-Амгалан хааны "Бодлогын бичиг”-т бичсэнчлэн Манж Чин улсад дагаар орох зэргээр Манжийн талын бүх шаардлагыг үг дуугүй хүлээн зөвшөөрсөн биш, харин зөвхөн Энх-Амгалан хааны харъяат Халхыг уулгалан довтлохгүй гэсэн ам өчиг өгсөн бололтой байна.

Үнэхээр Манжийн талын бүх шаардлагыг үг дуугүй хүлээн зөвшөөрсөн байсан аваас Энх-Амгалан Галдан Бошигт хаанд бичсэн захидалдаа үүнийг сануулан дурдалгүй өнгөрөх учиргүй юм.

Энэ бүхэн нь Улаан Бодонгийн дайн нь нэг талаас хоёр талаас Халхыг булаалдан байлдсан тулаан байсан, нөгөө талаар аль аль тал нь цэргийн хүчээр асуудлыг шийдэж чадаагүй тул харилцан тохиролцож хоёр тийш болсныг харуулж байна.

Нэгэнт хоёр тал "хайнцсан” тул барагцаагаар хүчин бүлхэн байсан Галдан Бошигт хааны талд тулааны үр дүн илүү хүнд туссан учраар түүний санаачилгаар хэлэлцэн тохиролцож, нэгэнт Манж Чин улсын харъяат болсон Халхыг нэхэх явдалгүй цаашид халдан довтлохгүй хэмээн Далай ламын бурхны өмнө сөгдөн ам өчиг өгөн цэргээ саадгүй хойш татсан хэмээн дүгнэж болох байна.

Түүнээс "ялагдсан” "хэдэн давхар бүслэгдсэн” байсан аваас Манж нар юу гэж Галдан Бошигт хаантай адил тэнцүү нөхцөлөөр хэлэлцэх, асар том цэргийн цувааг нь нүдээ аниад өнгрүүлэх билээ.

Үүнийг хожим Манжийн төрийн албан ёсны түүхэнд гуйвуулан "дагаар орсон” мэтээр бичсэн нь архивын баримтаар батлагдахгүй харин ч тэдний хоорондоо харилцсан захидлуудаар энэ мэт няцаагдаж байна.

Сэтгэгдэл 6ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
1 сар 26. 21:40
Зочин

Зүүнгарын сүүлчийн хан Даваачийг дарж, ард түмнийг нь хядахаар хөдөлсөн Манжийн хааны жанжид

Зүүн фронтоор(цэргийн тоо 20 мян):
Ерөнхий захирагч Банди жанжин (Хорчны)
Цэнгүнжав жанжин (Халхын)
Дэд жанжин Амарсанаа(хойдийн)
Эфү Цэвдэнбалжир(Өөлдийн)
Жүн ван Нэмэх(Дөрвөдийн)
Жүн ван Банзор(Хошуудийн)
Зөвлөлийн сайд Арантай жанжин(Манжийн)

Баруун фронтоор(цэргийн тоо 16 мян):
Ерөнхий захирагч Юн-Чин жанжин(Манжийн)
Дэд жанжин Саарал(Дөрвөдийн)
Чин ван Цэрэн(Дөрвөдийн)
Жүн ван Цэрэн уваш(Дөрвөдийн)
Бэйл Цэрэнмөнх(Дөрвөдийн)
Эрхэм сайд Яльфунга(Манжийн)
Зөвлөлийн сайд Уяхан(Манжийн)

2016, 12 сар 2. 8:08
Зочинбб

Энэ очрин үеийн түүхч эрдэмтэд гэг ч яАдаад 2-3 хэд ус шиг мэдэхгүй Тэгээд даацтай бүтээл олон улсад тоогдох судалгаагүй учраас Хэн нэг нутгийг баатрын намтрыг өргөмжлөж ажил бүтээл хйисэн болдог Энэ нь Монголчуудыг хагалдаг

2016, 12 сар 2. 10:20
Bataa

Mongolchuudiig Halh oirdoor ni hagalah zorilgotoi Manjiin ueiin olon tsuu yariag odoo ch zarim Halhuud maani unen gej boddog ni haramsaltai sanagddag.

1 сар 27. 1:36
Зочин

чи газар нутаг эх орондоо бгаа халхуудад харамсаад яахав.эрх мэдэл сандал ширээний төлөө,ард түмэн газар нутгаа алдсан Галдан мэтийн богино ухаантай хаад ноёддоо харамсаж яв????

2016, 12 сар 22. 22:42
Зочин

манж төвдөөр толгойгоо угаалгаж,газар нутаг,ард түмнээрээ туг дахисан мулгуу хааныг улаан оросын зохиосон түүхээр олон жил магтан дуулсан ойрад нэртэнгүүд хөөрхий

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]