Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Саха орны тухай түүх буюу монголжуу үзэсгэлэнт охидуудын зургуудУншсан20,854

Саха буюу Якут нь ОХУ-ын Саха оронд амьдардаг түрэг хэл, угсааны монголоид төрхтэй ард түмэн бөгөөд хүн ам нь 500 мянга.

ОХУ-ын Саха улсын Якутск хот руу "Азийн хүүхдийн спортын наадам"-д хүүхэд, залуучууд оролцсон тухай, оролцохоор явж байгаа тухай мэдээ үе үе сайтуудаар гарна. Мөн поп дива Б.Сарантуяагийн ээж якут хүн гэдгийг хүмүүс мэддэг. Үүнээс бусдаар бол монголчууд якут, якут хүмүүс, саха орны тухай бараг л мэдддэггүй, дурсдаг ч үгүй аж.

Энэ нийтлэлээр ОХУ-ын Саха улсын тухай, тэдний түүх соёлын талаар дурдахын ялдамд монгол бүсгүйчүүд лугаа адил үзэсгэлэн гоо якут охидын зургаар уншигчдынхаа мэлмийг мялааж байна.

 

Саха буюу Якут нь ОХУ-ын Саха оронд амьдардаг түрэг хэл, угсааны монголоид төрхтэй ард түмэн бөгөөд хүн ам нь 500 мянга. Сахагаар Саха, олон тоонд Сахалар гэх ба энэ нь монголоор "Урианхайн зах хязгаар" гэсэн утгатай, оросоор Якут, буриад кириллээр Яхад гэж дуудна. Худам монголоор бичихэд мөн л зах хязгаар гэж утгачилна. Олон эрдэмтэн саха ардыг 8-12-р зууны үед Байгал нуураас умарш нүүж Лена, Алдан, Вилюйд хүрч ирсэн гэдэг. Домогт өгүүлснээр, сахагийн дээд өвөг нь Лена мөрнийг уруудан мал маллахад тохиромжтой Туймаада хөндийд нутаглан суусан ба одоо энд Якутск хот байна. Тэр домогт Эллей Боотур (баатар), Омогой Баай нар сахачуудыг толгойлж байсныг дурджээ.

Якутууд бусад түрэг угсаатнаасаа илүү монгол төрхтэй. Та сахагийн охид бүсгүйчүүдийн зургийг хараад монгол лугаа адил юм хэмээн гайхах буй за. Гэхдээ л сахачуудын 94 хувьд N1c ген илрэх нь монголоос өөр гэдгийг батлах ба 1300 жилийн өмнөөс якут түмэн ийм гентэй байжээ. R1, C ген мөн таарна. N1c ген якутаас гадна фин (68%), балт (41%) удмурт (56%) түмэнд их хувьтай тохиодог нь сонин.

Сахачууд нутгийн эвэнх, эвэн нартай бага зэрэг холилдсон ба ангийн үсний татвар нэхсэн казак оросын нэвтрэлтийг 1634-1682 онд эсэргүүцэн тэмцэж байсан ч зэр зэвсэг муугийн тул ихэд хохирол үзэн эвлэрч Оросын харьяанд оржээ. Өмнөд нутагт үхэр, адуу маллаж, умард нутагт загасчилж, гөрөөлдөг, ангийн үсээр хувцаслаж, урцанд амьдарч байв. Транс-Сибирийн төмөр зам тавигдсан, 20-р зууны аж үйлдвэржилтээр оросууд Сахад ихээр ирж суусан ба энэ орныг алмаз эрдэнээр баялаг болохыг тогтоожээ. Одоо бол алмаз буюу очир эрдэнийн дэлхийн нөөцийн 25 хувь энэ оронд байдгийг тогтоочихоод байгаа.

18-р зуунд ихэнх сахачууд христэд итгэдэг болж цөөн хэсэг нь уламжлалт бөө мөргөлтэйгээ үлджээ.

19-р зуунаас сахад уран зохиол хөгжиж, ардын ухамсар сэргэжээ. 1922 онд ЗХУ-ын харьяанд өнөөгийн хил хязгаар бүхий Саха орон байгуулагдсан. Оросын иргэний дайны үед Сибирээс түрэгдсээр байсан Якутск цагаан цэргийн хяналтад байж байгаад улаан цэрэгт дийлдэж Зөвлөлт Социалист Автономит Бүгд Найрамдах Якут Улс болон өөрчлөн байгуулагджээ.

ЗХУ-ын үед якут хүний эрх хэмжээ буурч хүн амын тоо олигтой өсч чадаагүй гэдэг. 1992 онд шинэ ОХУ-ын бүрэлдэхүүнд Бүгд Найрамдах Саха Улс (БНСахУ) болон зэрэг ахиж, саха хэл тус орны албан ёсны хоёр хэлний нэг болж, саха ястны эрх суурь дээшилсэн байна. Мөн оросууд энэ нутгийг орхин нүүх болж Саха оронд саха хүмүүсийн эзлэх хувь 50 хувьд хүртэл сэргэж өсөөд байна.

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл 13ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
9 сар 10. 18:30
Зочин

za idner chin mongoloos iluu kazakuudtai iluu adilhan ym
harval dandaa pultger nudtei huuhnuud bna mongoltoi tostoi hun negch alga

8 сар 24. 9:23
Зочин

за даа.. монголмаа матарнуудаас илүү царайлаг юм байна..цэвэр цус, гэрэлтсэн цагаан арьс , үзэсгэлэнтэй сайхан нүд, урт сайхан хөл гээд тасарцан хүүхнүүд байдгийн байна..юун монголын хонины боруудтай харицуулаад байгаан бэ..хойд зүгийн хүйтэн газрын хүмүүс болохоор илүү саран гуа үзэсгэлэн бүрэлдсэн бүсгүйчүүд байдгийн байна..Сахагаас авгай авбал таарах юм бишүү..

9 сар 10. 18:37
Batbileg

hutswa yakutuudaas hamgiin saihniigl shileed zurgii n awsan bna dandaa hiimel tsarainuudl bna
manai mongol huuhnuud edneraas iluushdee
edner tsewer tsustai harin manaih bohir tsustai yu tee tenegtleedee eostoi

8 сар 24. 16:24
Зочин

Харин чамайг Саха тоохгүй байхаа.

8 сар 24. 9:36
Зочин рааш

ДУУЧИН САХА САРАНТУЯА ДУУЧИН ШАР ХҮҮХЭН УКА 2 БУСДЫН ГЭР БҮЛ ҮЙМҮҮЛЖ НӨХӨР СҮҮДРИЙГ НЬ САЛГАЖ БАЙСАН.ХАРИН МАНАЙ ХЭДЭН ДУУЧИД ТЭР ТАЛДАА ХҮНЛЭГ ШҮҮ ДЭЭ ХӨӨРХИЙС .ГАДНЫ ЦУСТАНГУУД ХАТУУ ХАТУУ

8 сар 24. 9:28
Зочин

яаг онолоо

8 сар 24. 8:57
шашин өөр хэл өөр

эдгээр хүүхнүүд цус ихэд холилдсон өөрөөр хэлбэл орос морос татар бусад үндэстэнтэйгээ ихэд сүлэлдсэн гэж болно.санаа нь улам яаж ийгээд европ зүгийн хүнтэй гэр бүл хүсэлтэй үндсэндээ биеэ үнэлэхээс огтхон нь буцахгүй гарууд гэсэн үг.мэдээж зарим нэг нь цэвэр моральтай байхийг үгүйсгэхгүй.

8 сар 23. 18:54
Зочин

Чукча хүүхнүүд гэхэд хөөрхөн дамшигнууд байх чинь вэ.

8 сар 23. 18:17
Зочин

хуягт хантаазтай хоёр чукот цэрэг якут биш шүү

7 сар 5. 20:56
Зочин

Sahagiin genetikiin talaar arai buruu bichsen baina

6 сар 26. 12:51
Зочин

Caha ugaasaa huuchin mongol bichgeer zah-a buyu zah l gesen ug baina shte har uhaanaar bodohod

8 сар 23. 17:22
Зочинsd

shaa shaa.yun dyum medehgui baij shaajiidgiin

6 сар 23. 14:08
Зочин

хүүхнүүд нь хацар гоо бөлгөө юу.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]