Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

What If буюу хэрвээ ийм зүйл болсон бол гэсэн утга агуулга бүхий контент топикуудыг гадаадын түүх судлалын хэвлэлүүдэд өргөнөөр нийтэлдэг. Сонирхолтой байх болов уу гэх үүднээс What If буланг нээж уншигчдадаа хүргэж байна.

Гүюгийн их цэрэг Бат хааныг дийлэх байсан уу?Уншсан12,113

Монголын Их хаадын үеийн гайхамшигт түүх цадигаас нэгэн зуурдхан хэсэг олны анхаарлыг онцгойлон татдаг. Энэ нь Монголын эзэнт гүрний гурав дахь их хаан Гүюг ба Сайн хан хэмээн алдаршсан Бат хааны хоорондын харилцаа ба түүнээс үүдэлтэйгээр тэд дайны талбарт алалдан тулалдах шахсан тухай мэдээлэл. Өгөдэй хаан сэрүүн тунгалаг ахуйдаа өөрийн гуравдугаар хүү Хүчүдээ хаан ширээгээ залгамжуулна хэмээн товлосон байж. Хүчү нь ихээхэн эрх дураараа боловч маш ухаалаг нэгэн байсан тул Өгөдэй хаан эзэнт гүрнийхээ жолоо цулбуурыг авч явах эрдэм, чадал хосолсон хэмээн сонгосон нь лавтай. Харамсалтай нь их хаанаас түрүүлээд Хүчү нь таалал төгссөн тул Хүчүгийн гурван хүүгийн ахмад нь болох Ширэмүнийг хунтайж болгон хаан ширээгээ өвлүүлэхээр зэхэж байсан тухай олон сурвалж бичигт дурдсан байдаг.

Өгөдэй хааныг насан эцэслэсэний дараагаар их гүрний дотоодод алтан ургийн хаад, ноёдын дотор хаан ширээний төлөө цусаа урсган алалдан тэмцэлдэх явдлын үүд тавигдсан юм. Өгөдэйг таалал төгссөний дараа үнэн хэрэгтээ Ширэмүн ч хаан суусангүй төрийн эрхийг гартаа атгаад байсан их хатан Туракина буюу Дөргэнэ алтан ургийн бусад хаан, хөвгүүдийн эсэргүүцлийг үл тоон 1241 оноос хойш дөрвөн жил гаруй Монголын эзэнт гүрнийг залсан байдаг. Түүний төр барьж байх үед гарсан олон бусармаг асуудлыг үл тэвчсэн Чингис хааны отгон дүү Отчигин ноён хүртэл цэрэг цуглуулан Дөргэнэ хатны зүг давшсан байдаг. Гэвч Дөргэнэ хатны том хүү Гүюгийн захиргаанд байгаа цэргийн хүчин их тул Отчигин ноён санасандаа хүрсэнгүй буцсан байдаг.

Зураач Б.Содномдаржаа

Ингэсээр 1246 онд л сая нэг Монгол улс хаантай болж их хааны сэнтийд Гүюг заларсан түүхтэй. Гүюг хааныг хэзээ ч илааршихгүй буюу эдгэшгүй өвчтэй байсан тухай олон сударт өгүүлсэн нь бий. Тиймээс ч түүнийг хатан эхийнхээ үгнээс гардаггүй тоглоомын хаан шахуу байсан гэж зарим өрнөдийн түүхчдийн ном сурвалжид дурдагддаг боловч үнэн хэрэгтээ Өгөдэйн угсааг Их Монгол улсын хаан ширээнд үлдээж чадсан, өөрийн гэсэн бодлоготой хүчирхэг хүн байсан аж. Тухайн үед хааны ордонд ирээд байсан Плано Карпини тэмдэглэснээр "...дөч буюу дөчин тав орчим настай. Дунд зэргийн нуруутай, маш хэрсүү ухаалаг, хэтэрхий зальжин, буурьтай бөгөөд ихэмсэг зантай, хий хоосон инээвхийлэх буюу гэнэхэн явдал гаргахыг нь хэн ч үзээгүй" хэмээсэн байдаг.

 

Гүюгийг хаан ширээнд залах их хуралдай ёслолд Бат хаан бие тааруухан гэдгээр шалтаглан ирээгүй байдаг. Энэ нь эртнээс Европ зүгийг байлдан эзлэх хан хөвүүдийн аян дайны үеэр л Баттай муудалцаж байсан тул Гүюгт Зүчийн удмынхан сайн хандаж байгаагүйгээр тайлбарладаг. Гүюгийг нас нөгчсөний дараа Өгөдэйн удмын гараас Тулуйн удмынханд хаан ширээ шилжихэд хамгийн гол нөлөөлсөн хүн бол Зүчийн хүү Бат юм. Үүнийг ч Гүюг хаан амьд сэрүүн ахуйдаа тааварлаж байсан гэлтэй, их цэрэг цуглуулан Баттай тулалдахаар Монголоос хөдөлсөн байдаг. Тэр үед Сайн хан хэмээн алдаршсан Бат хаан Чингис богдоос Зүчид хуваарилан өгсөн, дээр нь өөрийн байлдан дагуулж тэлсэн газар нутгаа захиран сууж байхдаа Монгол төрийн дотоод үйл явдлуудад гүнзгий хутгалдан оролцож, сүр хүч нөлөөгөө үзүүлж байв.

Тиймээс Гүюгийн буюу Өгөдэйн угсааныхны эсрэг хамгийн томоохон хүчин болсон Батын эсрэг дайн хийж өдөр ирэх тусам Их Монгол улсын хаанаас тусгаар улс болон хувирч байсан Зүчийн улсын жолоог дахин цулбуурдаж ирэхээр хаан зориглосон байна.

1247 оны намар Илжигидэй ноёнд цэрэг өгч баруун зүгийн эзлэгдээгүй үлдсэн Исмайлын зэрэг улс орнуудыг байлдан дагуулахыг даалгажээ. Тэгэхдээ 100 монгол айл тутмаас нэг эр, Иранд байсан цэргийн 10 хүн тутмаас хоёрыг тус тус татуулж асар их хүч болгон Илжигидэйд цэргийн хүч нэмэгдүүлжээ. Ингээд Илжигидэйг тэргүүн анги болгож хөдөлгөөд хаан өөрөө 1248 оны өвлийн сүүл сард эзэнт гүрний цэргийн гол хүчийг авч хөдөлсөн байна. Гүюг баруун зүг мордохдоо, “тэнгэрийн байдал дулаарах тийшээ хандлаа. Эмил нутгийн уур амьсгал надад зохидог юм. Тэндхийн ус умдаа өвчинд минь тус болно”Рашид-ад-Дин. II боть. 120, 121-р тал. гэж хэлээд явсан гэнэ. Гэтэл үнэн хэрэг дээрээ Гүюг өөр зорилготой хөдөлсөн байна.

Түүнийг баруун зүг мордмогц Тулуйн хатан Сорхугтани бэг Бат хаанд тусгай хүн яаралтай зарж сэрэмжтэй бай! гэж захиж байжээ. Гүюг, хаан ширээнд суухад нь элдвээр саад хийж байсны дээр өөрийн хувь улс Алтан ордыг Монголын төв захиргаанаас нэлээд тусгаар байлгахыг хичээж, бие даасан бодлого явуулж байсан Батыг гэнэдүүлэн цохиж эрхэндээ оруулахаар сэм хөдөлснийг Сорхугтани бэх мэдсэн бололтой.

Рашид ад Дины Судрын чуулганд бичсэнээр "...Миний эцэг надад хайрласан эртний гэрийн минь ус нь ч агаар нь ч надад тустай байдаг хэмээн шалтаг зааж бүх цэрэгтэйгээ Эмиль күжингийн нутгийг зорилоо. Бат хязгаар нутагт нь ойртож очоод ялимгүй болгоомжилсхийгээд л байлаа. Тулуй хааны их хатан Сорхогтани бэх Чингис хааны үед Бат ба Тулуй хан тэдний овгийнхны хооронд тогтсон элэгсэг дотно харилцаандаа тулгуурлан Батад ирүүлсэн мэдээндээ Гүюг тэр хязгаарт ямар нэгэн ов заль бодолгүйгээр ч очоогүй биз гэсэн байжээ. Үүний улмаас Бат улам ихэд сэжиглэн их сэрэмжтэй болгоомжтойгоор Гүюг хааны хүрэлцэн ирэхийг хүлээж байлаа" хэмээсэн нь бий.

Үнэхээр ч Бат өөрийн эзэмшил нутгаасаа их цэргээ аван наашилж байсан бөгөөд гэхдээ шууд тулгаран давшилгүйгээр алгуурхан дөхсөөр байсан гэдэг. Харин Гүюг хааны хувьд Монголын их хааны эзэмшлийн цэргийн гол хүчин түүний гарт байсан тул арай ч шийдэмгий Бат руу дөхөхдөө өөрийн унаган нутаг Эмиль голын орчимдоо очиж биеэ тэнхрүүлэх санаатай гэсэн шалтаг зааж их цэрэгтэйгээ дөтөлсөөр байсан гэдэг. Гэвч Гүюг хаан зорьсондоо хүрч чадсангүй, 1248 оны 4-р сард хязгаар нутгаа ч давж Самаркандын орчимд очоод Бат хүртэл долоо орчим өдрийн зайтай газар үлдээд байхад таалал төгссөн байдаг. Заримдаа түүнийг учир битүүлгээр наснаас нөгчсөн гэдэг боловч хэн нэгэн хорлож, хөнөөсөн эсэх нь батлагдаагүй нууц хэвээр үлдсэн. Бат ч цэргээ аван гэдрэг буцсан. Сүүлд нь Сорхугтани бэх хатан том хүү Мөнхийг Бат хаан руу илгээж, эргээд Бат хаан Мөнхийг хаан ширээнд залрахад нь томоохон нөлөө үзүүлсэн түүхтэй.

"Хэрвээ....?" Бат, Гүюг нар тулааны талбарт эрслэн тулалдсан бол түүх ямраар эргэх байсан бол. Эзэнт гүрний цэргийн гол хүч Гүюгийн гарт байсан боловч Бат хаан олон дайн байлдаанд орж хатуужсан, дийлдэшгүй армитай байсан нь тодорхой. Ийм нөхцөлд хэн нь ч ялсан байлаа монголчуудын хувьд асар их гарз хохирол амсах нь мэдээж. Харин Гүюг ялсан нөхцөлд Алтан ордны улсын түүх хэрхэн эргэх байсан бол...? Бат хаан ялсан бол Тулуйн угсаанд хаан ширээг өгөх гэж найр тавих байсан болов уу, нэгэнт их хүчийг гарздаж амь насаа эрсдүүлэн байж том тулаанд ялагч болон гарсан бол өөрөө Монголын их хааны ширээнд залрах байсан болов уу...? Энэхүү асуултуудыг тойрон эргэлдэх мянга түмэн салаа бодлуудыг уншигч та бүхэндээ үлдээе.

Сэтгэгдэл 20ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
1 сар 27. 14:05
Зочин

Sorhagtan hatan l buh horiig nairuulj uuriin 4n huug haan shireend suulgasan. Deer ni uuriin hiisen zuiliig nuuhiin tuld huwguudiinhee hoorond ew ewdreltsuulj ertnii niislel Harhorum hotiig shataalgasan bdag..... Ugedei haanii udmiihniig Ihk Mongol ulsiin turuus archij hayah sanaag aguulj baisniig tuuh gerchilne. Deer ni uuriin awail nuhur Tuluig horloson bj magadgui hemeen /Arabiin ornuudad bdag Mongoliin tuuhen shashtiruudad temdeglegden uldsen bdag gej duulsan yum bna/

1 сар 27. 12:22
Зочин

Түүхэнд хэрвээ гэж байхгүй яагаад гэдэг асуулт байж болно.

2016, 11 сар 6. 11:44
Зочин

Түүхэнд хэзээ ч хэрвээ гэдэг ойлголт байдаггүй. Гэхдээ

Оросын судлаач К.А.Пензевийн тодорхойлсноор Гүюг хаан 400 мянган цэрэг, Бат хаан 200 мянган цэрэг тус тус гаргах чадвартай байжээ.

2016, 10 сар 11. 20:56
Зочин

Бат ялна. Тэгээд өвөөгийнхөө захиасыг бодоод өөрөө хаан болохгүй Мөнхийг хаан болгоод цаанаас нь удирдаж Европыг тэр чигт нь эзлэх байлаа. Тэгсэн бол хөгжлийн төв Англид биш Украйнд ирэх байлаа гэж...

2016, 10 сар 16. 10:07
Зочин

Европ бол тухайн үед туйлын ядуу, бүдүүлэг байсан учраас тоож эзлэхгүй. Лалын ертөнцрүү хийсэн аян дайн болдгоороо л болох байсан

9 сар 8. 15:34
Зочин

y

10 сар 15. 17:11
Зочин

Гүюг хаанд их хүч байсан Чингис хааны торгон цэрэгүүд хишигтэн нар байсан .

2016, 10 сар 8. 9:42
zochin

Aguu ih uwug deedseere baharhjiin

2016, 10 сар 7. 19:19
Зочин

i love this site

2016, 10 сар 6. 17:03
zochin

Tuuhend hezeech hervee gedeg zuil baidaggui.

2016, 10 сар 6. 16:16
Зочин

хаант засгийн дутагдалтай тал нь ганц хүний эрх ашгаас түмэн хүний амь хохирдогт байсан Иймээс арай дээр парламентийн засаг боловч олигархууд гаарч ард түмэн хохирдог Иймээс Ардын засаг тогтвол нийт олонд нийцсэн бодлого барина Харин яаж хэрэгжүүлэх вэ гэдэгт л будилаад байна Дэлхий ертөнц

2016, 11 сар 21. 18:11
Зочин

uhsenii chin parlament chi pprpp parlament

2016, 11 сар 29. 9:13
Зочин

zov l ym bichsen bnshd chi ooroo yu ch medehgui usan tolgoi bn da

2016, 10 сар 17. 23:21
dino

Haant zasagiig muulahaasaa umnu, Angli uls odoo hurtel Hatan-haantai, Haant zasaglaltai oron gedgiig martvaa! Uursduusuu busad ihenh orniig "haant zagas muu muuhai" gej haad noyodiig ny ustguulchihaad, uursduu bolohoor chimeeguihen...

2016, 10 сар 5. 11:50
Зочин

munhnaran eej surgaalias tuuhiig medne

2016, 10 сар 5. 11:49
Зочин

altan uragiig chingisiin udam bolgohiin tuld ogoodeig alsan bolvuu

2016, 10 сар 5. 13:53
Зочин

ogoodei chini ugaasaa altan urag shdee

2016, 10 сар 5. 10:09
Зочин

bat shaana aa tegeed bat ih haan boloh bsan biz berh geel mongoliin ih haad urgeljlene harin ch neg baga haadiin ue mod garch irehgui bsan bolvuu

2016, 10 сар 5. 8:49
Зочин

guyug diileh bsaan yalgaagui l haa saigui yavj tulaan uzsen mongol tsereg bsan haanii tsergiin gol huch bsan

2016, 10 сар 21. 22:22
tseren bymbaa

Sorhugtani hatnii alsin haraa ih uhanig bishirmeer ym

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]