Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын далбааг хичээлийн танхимд өлгөсөн асуудал Хятадад дуулиан дэгдээж байнаУншсан10,168

Болсон явдлыг тодруулбал, Улаанхад хотын нэгэн дунд сургуулийн сурагчид Монгол Улсын төрийн далбаа болон сүлдийг ангийнхаа хананд өлгөн, дуулж, бүжиглэж байгаа зураг цахим орчинд хэн нэгэн тавьжээ.

Өвөр Монголын нэгэн дунд сургуульд Монгол Улсын төрийн далбааг өлгөсөн хэргийг Улаанхад хотын боловсролын захиргаа шалгаж байгаа тухай Хятадын өдөр тутмын сонины харъяа “Global Times” цахим хуудсанд мэдээлжээ.

Энэхүү мэдээлэл цацагдсаны дараа Өвөр Монголын Улаанхадын Монгол Дунд сургууль хичээлийн танхимдаа Монгол Улсын алтан соёмбот төрийн далбааг залсан тухай дуулиан Хятадын сошиал сайтуудаар сүрхий тархаж олон мянган хүмүүс санал бодлоо илэрхийлж байгаа аж. 

 

Болсон явдлыг тодруулбал, Улаанхад хотын нэгэн дунд сургуулийн сурагчид Монгол Улсын төрийн далбаа болон сүлдийг ангийнхаа хананд өлгөн, дуулж, бүжиглэж байгаа зураг цахим орчинд хэн нэгэн тавьжээ. Ингээд цахим орчинд тавигдсан тус зургийн дор “Өөр улсын төрийн далбааг ангидаа өлгөхийн утга учрыг балчир хүүхдүүд мэдэхгүй байлаа гэж бодоход ангийн багш болон сургуулийн захиргаа нь ямар санаатайгаар ийм хэрэг хийсэн бэ?”  гэсэн утгатай олон сэтгэгдэл хөвөрсөн байна. Харин зарим хүмүүс “Сурагчид шинэ жилийн баяраа тэмдэглэх үеэр энэ зургийг авхуулсан бололтой. Нэг улс хуваагдсан асуудлаар оролдох, эсвэл бусад улсад хүндэтгэлтэй хандаж байгааг ингэж дэвэргэх хэрэггүй” хэмээн өмөөрч бичсэн ч энэ хэрэг явдал нэгэнт өндөр авч, улам ихээр хальж төрийн байгууллага хүртэл оролцож эхэлжээ.

Мөн БНХАУ-ын зарим мэдээллийн хэрэгслүүд тус асуудлыг буруушааж, Монгол хэлээр хичээл заах хэрэг байна уу, басхүү Чингис хааныг гутаан доромжилсон хятад иргэдэд хатуурхан ханддаг нь зөв үү гэх мэт асуудлыг хөндөж, хил хязгаарын үндэстнүүдийн ийм үйлдэл нь Хятадын нягтралын эсрэг үйлдэл, маш холын аюултай үр дагавартай гэсэн утгатай нийтлэлүүд гарсан байна.

Цахим орчинд богино хугацаанд шуугиан тарьсан тус зургийг Улаанхад хотын боловсролын захиргаанаас шалгаж байгаа бөгөөд ямар арга хэмжээ авахыг удахгүй танилцуулна гэв. Энэ тухай анхлан мэдээлсэн "Global Times" сонин нь Хятадын Коммунист намын шууд харьяанд ажилладаг юм байна. Тус сонинд Гадаад Монголын далбааг сургууль, хичээлийн танхимдаа өргөн залж байгаа нь "хүнд ноцтой асуудал" хэмээн үзжээ. Тус зураг нь өчигдөр /2019.01.08/ цахим орчинд тавигдсан бөгөөд гурван сая хүний хандалт авч, “#Монгол Улсын тугийг ангидаа өлгөсөн нь” хэмээх хаштагийг “Weibo” платформд хүмүүс маш ихийг хэрэглэж байгаа юм.

Сэтгэгдэл 8ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
1 сар 11. 17:36
МОНГОЛ АХ

ХУЖАА НАР БОЛ САРМАГЧИНГУУД

1 сар 10. 15:36
Зочин

эвий хөөрхийс энэ хэдэн монгол хүүхдүүд

1 сар 12. 19:35
Зочин

эвийлж хөөрхийлөх юм алга.хятадын нутаг дэвсгэрт манай далбааг дур зоргоороо өлгөсөн нь зориудын үйлдэл байх хүүхдүүд ийм юм хийж мэдэхгүй

1 сар 10. 14:36
Зочин

Хятад сүүрх болтугай.

1 сар 11. 16:58
түвшин

хятадад эзлэгдэхгүй, хятадын нэг муж болохгүй, туурга тусгаар улс байя, энэ улсын иргэн нь явъя гэвэл ном унш, зөв бичиж сур, тархиа цэнэглэ, гэр бүлтэй болж үр хүүхдээ зөв хүн болго, тэрнээс биш энд ингэж бичлээ гээд хятад сүйрчихгүй, бас алга болчихгүй, улам л хүчирхэг болно.

1 сар 10. 23:14
Зочин

hujaa joomnuud usahgui bugd ustana

1 сар 10. 15:01
Зочин

Зориг зүрх гэхээсээ илүүтэйгээр элгэн садан ахан дүүсээ гэсэн үзэл давамгайлсан байх гэж бодном

1 сар 13. 23:12
Зочин Mongol

Ar MONGOL evtei,changa bhgui bol..nutagaa aldaj I in darlald orno

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]