Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

XIV-XVII зуунд Зургаан түмэн монгол, Дөрвөн түмэн ойрад хэмээн нэрлэгдэх болсон монголчууд Хянганы нуруунаас Тэнгэр уул, Сибирээс Цагаан хэрэм хүртэл нутаглаж байв. Тус тусдаа бие даасан олон тархай бутархай ханлиг байсан энэ зурвас үеийг Монголын түүхэнд Бага хаадын үе хэмээн нэрлэдэг.

Сайн хатан МандухайУншсан10,277

ОЙРАДЫН ЭСЭН ТАЙШ БОЛ МАНДУХАЙ СЭЦЭН ХАТНЫ АВГА АХ МӨН.

ОЙРАДЫН ЭСЭН ТАЙШ БОЛ МАНДУХАЙ СЭЦЭН ХАТНЫ АВГА АХ МӨН.

Монголчуудын түүхэнд хаан төрийн түшиг болсон хатан гоо бүсгүйчүүд олон төрөн гарсаны нэг нь Мандухай сэцэн хатан билээ. Түүний тухай бичээгүй түүхч, бичигдээгүй түүхийн ном ховор байх, ер нь Мандухай хатны намтар түүхийг өнөөгийн монгол хүн бүр мэддэг гэхэд хэтрүүлсэн болохгүй мэт.

Гэхдээ Мандухай сэцэн хатны талаарх Монголын түүхийн албан ёсны намтар түүх үнэн зөв бичигдсэн үү..? Түүний талаарх олон нийтийн ойлголт, бодит түүх хоёр таардаг уу..? гэсэн асуулт зүй ёсоор тавигддаг билээ.Үүнд миний бие үгүй гэж хэлнэ. Мандухай сэцэн хатны талаарх үнэн бодит түүхийг мэдсэнээр 15-16-р зууны Монголын түүхийг бодитоор ойлгоход та бүхэнд их тустай байх болов уу. Энэ талаар бичихээсээ өмнө Мандухай сэцэн хатны талаарх түүхэнд хамгийн анх өгүүлсэн түүхэн сурвалжуудын мэдээг хамтдаа сонирхоцгооё...

1. Мэргэн гэгээн. “Хаадын үндэсний хураангуй Алтан товч”/1604-1628он/: “...Түүний хойно тэр Мандуул хаан Хасхарандайн зоонд хонин жил /1463он/-д их ор суув. Мандуул хаан хоёр хатантай бүлгээ. Нэг нь Мандухай буюу, нөгөө нь их хамарт Юнгэн буюу. Мандухай хатны эцэг нь Түмэдийн Энгүд нутгийн Цоросбай төмөр чинсан буюу, их хамарт Юнгэний эцэг нь Ойрадын Бэгэрсэн тайш буюу...”

 

2. “Эртний Монголын хаадын үндэсний их шар тууж”: “... Баянмөнх болох жононгийн хөвүүн Батмөнх модон бичин/1464он/ жилтэй, 7 насанд нь Мандухай сэцэн хатан усан морин/1402,1462онууд/ жилтэй, 33 насандаан эзний цагаан гэрт одож, Мэнгэн нэрт хүмүүнээр сацал сацуулж..........гэргий болон сидунцаж, барс/1470он/ жилээ даян бүгдийг эзлэх болтугай хэмээж, Батмөнх даян хаан хэмээн айлдаж, эзний цагаан гэрийн өмнө хан орноо суувай...”

3. Саган сэцэн “Хаадын үндэсний эрдэнийн товч”/1662он/: “...Мандуул хаан хоёр хатантай ажгуу. Их хатан нь Ойрадын Бэгэрсэн тайшийн охин их хамарт Юнгэн, бага хатан нь Энгүд Цоросбай төмөр чинсангийн охин Мандухай сэцэн хоёр буюу...”

Мандухай сэцэн хатны тухай өгүүлсэн түүхийн сурвалжуудын мэдээг бусад сурвалжуудаасаа арай эрт бичигдсэн 17-р зууны үеийн энэхүү 3 судраар төлөөлүүлэн авч үзэхэд ерөнхийдөө болно. Нэг нэгийгээ давтсан олон судар номноос иш татан нурших шаардлагагүй бөгөөд тэдгээрээс хэрэгтэй мэдээллээ авахад л хангалттай юм.

За одоо дээрх судруудын мэдээнд товчхон тайлбар хийе. 1. “Шар тууж”-ийн мэдээ бол бөөн будилаан. Мандуул хаан хонин жилд/1463он/-д ор суусан гэдэг нь дөхүү боловч алдаатай он цаг юм. 2. Мандухай хатан морин жилтэй боловч энд бол бүр будилуулаад буруу он цаг, жил бичсэн байх жишээтэй. 3. Мандухайн эцгийг Чоросбай төмөр чинсан гэсэн нь түүхэн сурвалжийн зөв бичвэр боловч манай Монголын түүхчид эртнээсээ буруу ухаж ойлгосоор, бичсээр өнөөг хүрчээ. 4. Мандухайг, Мандуул хааны их хатан, бага хатан гэсэн 2 янзын зөрөөтэй бичвэр байна. 5. Батмөнхийг 1470 онд хаан суусан гэсэн нь маш том ташаарал мөн. Тэр үед Батмөнх дөнгөж л төрж байв гэх мэтээр маш их ташаарсан, алдсан зүйлүүдийг тоочоод баршгүй. Нэгэнт Мандухай хатны талаар бичэх үед дээрх судруудын алдаатай мэдээнүүд залруулагдаад бичигдэх тул энд тусад нь тайлбар хийх шаардлагагүй гэж үзлээ. Одоо үндсэн сэдэвтээ орьё.

Мандухай сэцэн хатан гэж хэн бэ..?

Мандухай сэцэн хатан бол Ойрадын Эсэн хааны төрсөн дүү, Баянтөмөр чинсаны охин билээ. Тиймээс Эсэн хаан бол түүний авга ах болох хүн юм. Тухайн үеийн бичээч судартаа Эсэн хааны төрсөн дүү, Мандухайн эцэг Баянтөмөр чинсанг “...Чорос Баянтөмөр чинсан...” гэж бичсэнийг хожмын сударчид “...Чоросбай Төмөр чинсан...” гэж халгууран бичсээр иржээ. Одоогийн түүхчид бол зүгээр л “...Чоросбай төмөр чинсан...” гэж бичих жишээтэй.

Мин улсын Инзүн хаан 1449 оны Түмү-ийн тулалдаанаар Монголчуудад олзлогдоод Эсэн тайшийн дүү Баянтөмөр жанжны хүрээнд байх үед 1450 онд охин Мандухай нь мэндэлжээ. Энэ үе бол Төв Азид Тайсун хаан, Эсэн тайш нараар удирдуулсан Монголчуудын хүчирхэгжилт оргилдоо хүрсэн үе байв. Хожим 1457 онд Инзүн хаан дахин Мин улсын хаан ширээнд сууж, Баянтөмөр жанжны хатан, хүүхдүүдэд Мажэн гэдэг элчээр бэлэг хүргүүлсэн байдаг билээ.

Мандухай нь түүх сударт анхлан Мандуул хааны хатан болсноор тэмдэглэх болсон билээ. “Алтан товч”, “Эрдэнийн эрхи” г.м.-ийн монгол сурвалжуудад дурддаг шиг Юнгэн, Мандухай хоёр л ганцхан Мандуул хааны хатад биш юм. Мандуулын анхны эхнэр, хүүхдүүд нь 1465 оны намар Мингийн Жоу Юй жанжны цэргийн довтолгоонд үрэгджээ. Түүнээс өмнөхөн Мандуул 1465 оны зун Ордос-д монгол ноёдын Их хурилдайгаар хаан өргөмжлөгдсөн байна.

Тэр үед Ордосыг Эсэн хааны хүү Иштөмөр ван захирч байсан байдаг. Тэр бол Мандухайн үеэл ах болох хүн юм. Тиймээс Мандуулыг хаан ширээнд суулгасан гол хүн бол Иштөмөр ван болно. Үүний баталгаа нь Мин улсын жанжны бичсэн “Ваньлигийн цэргийн гавьяаны тэмдэглэл”-д: “...Чэн хуа-гийн тэргүүн /1465/ оны 2-р сард 3 хос алд гаруй урт сүүлт од баруун хойд зүгт үзэгдээд үгүй болов. Энэ жил Ойрадын тайш Ашийтөмөр хүн ирүүлж алба барив...” гэсэн байдаг. Алба гэж Мин улсын хааны ордноос нүүдэлчидийн хаад ноёдтой хийдэг худалдааг хэлж байна. Тиймээс Мин улсын хааны ордтой бие даан худалдаа хийж буй нь Иштөмөр вангийн хүчирхэг байсныг илтгэх баримт болно.

Эсэн тайш, хаан суугаад удалгүй дотоодын зөрчилөөс үүдэн 1455 онд Ойрадын Алагтөмөр чинсантай тулалдаж алагдсан билээ. Түүний дүү Мандухайн эцэг Баянтөмөр чинсан ах Эсэнг хамгаалж тулалдаад амь үрэгдсэн байдаг. Яг энэ үед буюу 1452 онд Эсэнгийн хүү Иштөмөр тайшийн удирдсан Монгол-Ойрадын их цэрэг Дундад Ази уруу томхон аян дайн хийж, Могулстаны бүх газар нутгийг довтлон, цааш Ташкентыг өнгөрөн Сыр Дарья мөрний хөндийг туулан Мавераннахр хүртэл довтлоод 1455 онд буцаж ирсэн гэж түүхийн сурвалжид өгүүлсэн байдаг. Тиймээс Эсэнд, Алагтөмөрийн эсрэг тулах хангалттай цэргийн хүч байгаагүй нь тодорхой байна.

Удалгүй "...Эсэний харьяат Харчины Болай тайш гэгч..." Эсэнгийн өшөөр Алагтөмөр жанжинг довтлон алж, "...Эсэнгийн ээж, хатан нарыг өөд дээрээ авсан..." гэж түүхийн сурвалжид бичжээ. Алагтөмөр жанжин бол Эсэнтэй бас л төрлийн холбоотой хүн болов уу гэж ойлгогдоод байгаа. Эсэнгийн эцэг Тогоон тайшийн ах, дүү нарын нэгэн байх магадлалтай хүн. Харин Харчины Болай тайш бол "Мин ши"-д нэр нь дурдагддаг "...Эсэнгийн дүү Боло..." мөн болов уу. Тиймээс 15- р зууны Монголын түүхийг маш нухацтай дахин эргэн харах шаардлагатай болж байна.

1465 онд Мандуул хаан суугаад, анхны эхнэр хүүхдүүд нь үрэгдэхэд тэрээр 39 настай байв. Түүний дараа жил нь Мандухайг түүний хатан болгосон бололтой. Мандухайн эцэг нэгэнт үгүй болсон байсан тул энэ бүхнийг түүний үеэл ах Иштөмөр вангийн заавраар хийсэн гэж үзэж болох болов уу. Тэрээр 1478 онд 42 настайдаа нас барсан хүн юм. Тэгэхээр Мандуул хааны хаанчлалын ихэнх цаг үе нь хүчирхэг ван Иштөмөрийн үед болж өнгөрсөн байна.

Сурвалжид бичсэн: “... Тянь шунь-ий 3-р /1459/ онд Бату ванд дуду цяньшу, үеэл Ухуна-д жихуй цяньши цол өгсөн...” гэдгийн Бат ван бол бас л Эсэнгийн дүү болох хүн юм. Тэр Эсэнгээс хойш хэсэг хугацааны дараа Хами уруу нүүдэллэсэн байдаг билээ. Мандухай нь Мандуул хаанд ирээд хоёр охин төрүүлсэн. Том охин Борогчинг Уйгудын Бэгэрсэн тайшид өглөө гэдэг. Бага охин Эсигэ гүнжийг Монголжины Цэгүдийн Хүсэй тавнанд өгсөн байдаг. Хүсэй бол Чингис хааны их өрлөг Урианхайн Зэлмэ жанжны удам билээ. Түүний өвөг эцэг Доян харуулын удирдагч Найрбуха нь Тайсун хааны захиргааг эсэргүүцэж, Мин улсад дагах бодлого баримталсан тул Эсэн тайшийн дүү Сайхан ван Абубэхийн довтолгоонд өртөн алагдсан билээ.

Мандуул хаан, Мин улсын Чэн Хуа-ийн 18-р он буюу 1482 оны өвөл 56 насандаа өөд болжээ. Мандухай хатан тэр үед хэдийнээ 33 настай болсон байлаа. Мандуул хааны дараа Баянмөнх болох жонон, хаан ширээнд 6 жил суугаад Мин улсын Хун Жи-гийн 1-р он буюу 1488 оны өвөл нас барав. Цаг үеийн байдлаас шалтгаалсан бололтой удалгүй түүний хөвүүн 19 настай Батмөнхийг, Мандухай хатны шууд дэмжлэгээр хаан ширээнд залав. Батмөнх даян хаан 1470 онд төрсөн хүн болно. Мандухай хатан энэ үед 39 настай байсан. Тэрээр Батмөнх хаанаас 20 насаар эгч байв. Монголын 17-18-р зууны үеийн түүхийн сурвалжуудад Батмөнх даян хаан, Мандухай сэцэн хатан нарын төрсөн он цагийг алдаатай бичсэн байдаг. Тиймээс хожмын түүхчидийн дунд тэдний түүх намтрыг бичихдээ үл ойлгох, эргэлзэх, будилах явдал их гарах болжээ.

Сонирхуулахад “Мин ши” буюу “Мин улсын судар”-т: “...8 -р /1495/ онд хойт аймгийн Ибулаин ван Ордос уруу цөмрөн орж тэнд нүүдэллэх болов...” гэж гардаг хүн бол манай монгол сурвалжуудад гардаг Ибарай тайш юм. Гэхдээ энэ бол түүний нэрний монгол дуудлага бөгөөд жинхэн нэр нь Ибрахим билээ. Ибрахим бол Ойрадын Эсэн хааны ислам шүтлэгт хатан Махтум ханимаас төрсөн болно. Махтум ханим бол Могулстаны хан, Цагаадайн хойчис Вайс ханы дүү охин билээ. Хожим Ибрахим нь ах Амасанжтай шүтлэгийн зөрүүгээс болж хоорондоо муудалцаж, дүү Иляс-ийн хамт Могулистан уруу Вайс ханы хүү Юнус ханд очив. Юнус бол тэдний нагац ах болох хүн юм. Үүнээс үүдэн Моуглстаны Юнус хан, Ойрадын Амасанж тайш нарын хооронд дайн дэгдэв. Удалгүй Амасанж тайш Могулстан уруу довтлов. Түүний дараа Юнус хан 1470 онд Ойрадад довтлон, Хамийг эзлэн авч 10,000 Ойрадуудыг олзлон авч явав. 1472 онд Амасанж тайш 300,000 цэрэгтэй Могулстан уруу довтлон орж, эвдэн сүйтгэжээ. Энэ үе бол Мандуул хаан, Мандухай хатан нарын цаг үе билээ.

“Мин ши”-ийн “Ойрад” гэсэн бүлэгт: “...Тэдний удирдагчийн хамгийн хүчирхэг нь Кэшэ юм. Тэрээр Татарын удирдагч Сяо ванцы-тай хамтран хил уруу олонтаа уулгалж байв...” гэжээ. Кэшэ гэдэг нь Иштөмөр вангийн хүү Хэшиг өрлөг юм. Сяо ванцы гэдэг нь Батмөнх даян хааныг хэлж байгаа бололтой. Тус сурвалжид: “...Чэн Хуа-гийн 23-р /1486/ онд Архан ваныг хил уруу довтлох гэж байгаа тухай Хами-ийн Жэнлай ирж дуулгав...” гэсэн байдаг. Архан ван бол Хэшиг өрлөгийн хүү, Иштөмөр вангийн ач билээ.

Товчхондоо энэ бүхнийг нэгтгээд дүгнэвэл Мандуул хаан, Баянмөнх болох жонон, Батмөнх даян хаан нарыг хаан ширээнд суулгасан хүмүүс нь Эсэнгийн үр хойчис болж таараад байгаад асуудал байгаа юм. Өөрөөр хэлбэл Батмөнх даян хаан, Мандухай сэцэн хатан хоёр Монголын төрийг нэгтгэхэд гол үүргийг Ойрадууд гэгдэх Баруун Монголчууд гүйцэтгэсэн байна. Тиймээс өнөөгийн Монголын түүх судлалд тогтсон хуучирсан хэвшмэл ойлголтоос салахгүйгээр бид өнгөрсөн түүхээ хэзээ ч үнэн бодитоор мэдэж чадахгүй юм аа.

Жич: Алив он цаг гэх мэт зүйлд алдаж ташаарсан зүйл байх ахул залруулан хэлж өгвөл тун их талархах болно.

Ю.Пүрэвдорж

2017 он, 7-р сарын 11.

Сэтгэгдэл 28ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
5 сар 15. 9:56
Oirat

Мандухай зохиолд гардаг баруун зүүн түмэн манай ойрдуудад түй ч хамаагүй шүү. Халхын баруун түмэн гэдэг нь одооны өвөр монгол шүү. Халхын зүүн түмэн чинь одоогийн ар халх. одооны монгол улс бол халхын 4 аймаг, дөрвөдийн 2 аймгаас бүрэлдэн бий болсон юм шүү. Богд жавзандамба чармайлт гаргаагүй бол дөрвөд 2 аймгагаа орост алдаж дуусах байсан шүү.

4 сар 1. 12:34
Халх эр

яандаа монголчууд минь бүгд ийм утасны цаанаас худлаа хэнийгч хамаагүй доромжилж хэрэлдэх донтой талцан хуваагдсан аймхай дэбийлүүд дийлэнх биш байгаасай даа мэдээж үгүй

4 сар 1. 12:41
d

бид нэгл үндэстэн гэдэг чин үнэнийг өөриймсгөөр хэнийч өмнө бардам хэлээд зогсож чадахгүй л бол бид бусдын идэш хоол л болно гэдгийг ойлгох хүн бүр их нэмэгдээсэй!

3 сар 27. 14:30
Дөрвөд халхын удам

Нийтлэл унших гээд бөөн юм болж дараа нь комментын уншсанчин харин Увс, Халхаараа хуваагдчихсан байх юм аа. Тэгээд зарим нэг нь латин крил үсэг хэрэглэж европ хувцас өмсөж, монгол ахуй соёлоосоо юу ч мэдэхгүй байж "Би эзэн Чингисийн удам" л гэх юм хха. Тийм үндэсэрхэг юм бол ядаж комментоо монгол бичгээрээ бич л дээ.

3 сар 27. 11:09
Зочиндорж

дөрвөд баяд ойрадууд биш , тэд ойрадын холбоонд байгаад ойрадыг манжд ялагдахад ойрадын үлдсэн бүх хүүхэд хөгшидийг алж устгаад манжд бууж өгсөн хүмүүс ойрадууд бол өнөөдрийн өөлдүүд юм

3 сар 27. 10:25
Зочин

За тэгээд Мандухай маань Увс аймгийн Давст сумын хүн болох нь тодорхой шив дээ. Түүх гэдэг чинь л энэ шүү дээ. 30 жилийн дараа түүх эргэж өнөө Мандухай маань Өмнөговьд оччихгүй бол яамай.

3 сар 10. 11:33
Зочин

Uvsiin humuus ajiltai archaatai gedg ni unen.
Harin hun chanariin huvid bol heregtei uydee salahguu dagaad hereg ni duusahaar shuud nuruugaa haruuldg. Mendiin ch zuruugui bolchdog sonin zantai

3 сар 7. 2:18
Зочин

Мандхай хатан Ойрад гаралгүй нь 2 гаргалгаагаар харагддаг.
1. Ойрадууд Алтан ургийнхныг хүйс тэмтрэх бодлого баримталж, Хаанаа үл ойшоож байсны учир Мандхай хатан төрийн цэрэг авч очин Дөрвөн Ойрадуудыг нам дарсан байдаг.
2. Ийнхүү Ойрадуудыг дарж, байх байранд нь тавьсаны төлөө Ойрадууд үеийн үед Мандхай хатныг үзэн ядаж ирсэн бөгөөд одоо ч Увсынхан (баяд, дөрвөд, өөлдүүд) Мандхай хатныг муугаар ярьдаг.

Тэгхээр энэ нийтлэл бичсэн нөхөр баримтгүй худал мэдээлэл бичсэн нь Ойрадуудаа дөвийлгөх гэсэн өчүүхэн арга. Соц үед худал түүхийн зохиолууд олноор гаргаж байсан нь бас нэг арга нь. Жишээлбэл: асман лам Галдан, Хаанаасаа урваж Манжид дагаар орсон Амарсанаа мэтийн тухай өчнөөн худал зохиолууд байдаг.

3 сар 18. 17:16
Зочин

Ooriig chini "gargalgaach" bolgoyo, mundag gargaj bna shuu!

3 сар 11. 2:39
Зочин

Ooriin chini eej bas oirad shuu dee, hoorhii ooroo meddeggui l bolohoos

3 сар 4. 16:16
Зочин

дүрвэдүүд зайл

3 сар 18. 17:17
Зочин

Ooroo!

3 сар 3. 12:53
Зочин

МАНДУХАЙ ЧИНЬ ИХ ЧИНГЭС ХААНЫ ЦУСАН ТӨРӨЛ БИШ ДӨРВӨД ХҮҮХЭН ЮМ УУ ? ЭРТНИЙ ХААД ХЭЗЭЭ Ч ОЙРДООС ХАТАН БУУЛГАХГҮЙ . ТЭР САНАА НЬ ОДОО БИДЭНД БИЙ .

3 сар 6. 18:36
Зочин

Sanaagaa ajil bolgooroi doo! Heden huuhed butehgui yumnuud dagaj guigui amar.

3 сар 4. 11:46
mgl

Uvsuud ugaaasaa mongol vndesten bishee, bidnar bol delxiin ix,xaan chingis xaanii, udam ugasaa

3 сар 11. 2:46
Зочин

Tegeed yu gyalailgav chi?

3 сар 3. 4:00
Зочин

Энэ дөрвөдүүд гялайх болгоыг өөрсдөдөө хамаатуулах дуртай дур биеэ голдоггүй ээ гэж хөөрхий

3 сар 18. 17:19
Зочин

Ooriin dur ooriigoo golj bval odoo hetsuu l yum bna..

3 сар 2. 20:43
Зочин

Ю.Пүрэвдорж гэдэг хүн хаанахын юун хүн бэ. Нэг л нууцлагдмал хүн байгаад байхын.

3 сар 2. 20:05
Зочин

Гүй яахав санаа бол зөв л дөө. Түүх бол шинжлэх ухаан. Баримтаар тогтоогддог. Энд бас л манайхны үндсэн хандлага байж л байна. Энэ Пүрэвдорж нь аягүй бол Увсын хүн байгаа л даа. Юу юугүй л бүгдийг ойрадчилах гээд байдаг. 1-рт Мандухай бол монголын түүхэнд зэр зэвсэг агсаж байлдааны талбарт явсанаараа ч бутарсан улсыг нэгтгэхэд голчон зүтгэснээрээ ч энэ бүхэнд өөрийгөө золисоноороо ч дахин давтагдаагүй агуу эмэгтэй юм. Өмнө нь ийм нөлөө бүхий эмэгтэй байгаагүй, хожим нь ч төрөөгүй. Бодлогын хувьд толгой цохих нь Соругтани хатан байх л даа. Гэхдээ түүнийг ийм баатар дайчин эмэгтэй байсан гэж бодохгүй байна. 2-рт Халх Ойрад бол түүхийн явцад биесээсээ хөндийрж ялгарсан угсаатнууд болохоос ах дүүгийн барилдлагат нэг л үндэстэн юм. Үүнийг тухайлан ангилж ялгаж хандах хэрэггүй.

3 сар 2. 18:45
Зочин

Алба барих гэдэг нь худалдаа хийнэ гэсэн үг гээд байгаа юм уу?

3 сар 1. 23:07
Зочин ewt

hen durtai ni tvvhiig guiwuulj zohion bichleg bichdeg bolj

3 сар 2. 17:11
Зочин

thhh

3 сар 2. 18:14
Зочин

Аа мөн мөн өнөөгийн энэ увсууд даан ч харь хэлтэй хазгай сэтгэлтэй хүйтэн улс байдгийн саяхан орж ирсэн тэнүүлчид байж

3 сар 4. 22:55
Батаа

Бүх увсынхан тийм биш. Гэхдээ зарим нэг нөхдүүд халхын гэсэн бүх зүйлийг үгүйсгэн харлуулж ойрдын гайгүй ололттой гэсэн бүхнийг дөвийлгөж байдаг. Бас халхын бүх зүйлийг магтаж ойрдуудыг муулдаг нөхдүүд ч бий.

3 сар 2. 21:49
Зочин

erliiz chamd Mongol hel hari hel shuudee ta nart ter geh zus bih bish bidnii yvdal chamd hamaagui

3 сар 3. 2:12
Зочин

Goe hellee.

3 сар 2. 19:32
ХАРГАНЫ ЁРООЛД ОЛДСОН ХУРЛИЙЗ МИНЬ

ЗА ХУРЛИЙЗ МИНЬ.УВСЫХАН ЧАМАЙГ ДЭЭРЭЛХЭЭ ЮУ

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]