Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Түүх, шинжлэх ухааны олон сонирхолтой контентыг түгээгчид, эрдэмтэн судлаачдын бүтээлийг та бүхэн энэ хуудаснаас сонирхон уншаарай!

Монгол Улсын хил хязгаарын түүхУншсан21,198

Хүлээн зөвшөөрөгдөхийн тулд тухайн улсын тусгаар тогтнолд төрийн хүчирхэг байдлаас илүү газар нутаг маш чухал үүрэг гүйцэтгэдэг байсан.

1640 онд Nation-state хэмээх ойлголт бий болсноор улс орнуудын тусгаар тогнолын тухай ойлголтонд өөрчлөлт орсон. Тусгаар тогтнолыг хүчирхэг байдлаар нь бус бусад улсуудад хүлээн зөвшөөрөгдсөн байдлаар нь баталгаажуулдаг болсон байна. Хүлээн зөвшөөрөгдөхийн тулд тухайн улсын тусгаар тогтнолд төрийн хүчирхэг байдлаас илүү газар нутаг маш чухал үүрэг гүйцэтгэдэг байсан. Үүнтэй холбоотой Status-quo буюу гадаад улсууд тухайн улсын нутаг дэвсгэрийн одоогийн байгаа байдлыг нь хүлээн зөвшөөрөх гэдэг зүйл урган гарч ирдэг. Олон улсын гэрээ хэлэлцээрт “Status-quo”-г Status-quo ante буюу хэзээнээсээ байсан одоо байгаа байдал, Status-quo ante bellum буюу дайны өмнө байсан одоо байгаа байдал гэсэн 2 хэлбэрээр бичдэг.

XIII зууны үед хүчирхэг байсан Их Монгол улсын хил хязгаар нь ертөнцийн талыг хамарсан өргөн уудам нутагтай байсан ч түүхэн жам ёсоор 4 хаант улс болж задран унажээ. Гэхдээ үндэс язгуур нутаг нь Байгаль нуурын араас урагшаа хятадын цагаан хэрэм хүртэл баруун зүгт Алтайн нуруунаас зүүн тийш Их хянганы нуруу хүртэл үргэлжилж байсан. Энэ улс нэн удаан тогнож чадаагүй ХҮ зуунд Баруун, Зүүн хэмээн хуваагдан хил зааг нь говиос урагш, хойш хэмээн ялгарч байсан. Түүнээс гадна Баруун Монголчууд 1640 онд Зүүн гар болон салж хуваагдсан. Гэвч 1660-аад онд Өвөрмонгол, 1691 онд Халх Монгол /Долнуурын гэрээгээр/, 1755 онд Ойрад Монгол Манжийн эрхшээлд орсоны дараа монголын нутаг дэвсгэрт ихээхэн өөрчлөлт орсон.

Энэ үеэр Москва төвтэй Хаант Орос хүчирхэгжиж өөрийн хилээ өргөтгөн дорно зүгт Уралын нуруу, Баруун Сибирийг давж Байгаль орчмын нутгийг өөртөө нэгтгэхийг оролдож эхэлснээр Манж, Оросын хооронд хил хязгаарын асуудал гарч байсан. Манж, Оросын хил 1689 оны Нерчугийн гэрээ, 1727 оны Буурын гэрээ гэрээгээр Орос, Манжийн хилийг монголын Тувагийн нутаг хүртэл тогтоосон. Ингэснээр одоогийн Буриад монгол Байгаль нуурын нутаг орост шилжсэн юм. Дараа нь 1860 оны Бээжингийн гэрээ, түүний дараа 1864 онд болсон Тарвагатайн гэрээгээр түрүүчийн хил тогтоосон газрын баруун хойд хилийг шинээр тогтоож Монголын хойд хэсгийн нилээд их газар нутаг ялангуяа Хөвсгөлийн хязгаар нутаг Хаант Орос улсад шилжсэн байна. Хилийн хэлэлцээрүүдийн үр дүнд Монголын умард хэсэгт Харуул иргэдийг суурин суулгасан бөгөөд Хөвсгөл нутгийн дархад ардууд Оросын худалдаачид, цайзтай шийдвэртэй тэмцэж байсны гавъяагаар Хаант Орос улсын харъяанд ороогүй онцлон бичих нь зүйтэй. Харин өмнө зүгийн хил нь орон нутгийн хэмжээнд 1695-1850 онд Ар, Өвөр Монголын эртний аймаг, хошуудын бэлчээр нутгийн хуваариас үүсгэн тогтоогдож, овоо тэмдгүүдээр тогтоогджээ.

 

Үүнээс хойш 1911 онд монгол улс тусгаар тогтнолоо зарлаж, Богд гэгээнийг хаанд өргөмжилсэн. Богд хаант Монгол улс нь бүх Монголыг нэгтгэх бодлого барьж байсан боловч 1914 онд Оросын хаан Тагна Тува орчмын нутгийг Оросын эзэн хааны ивээлийн нутаг гэж зарласан нь хожим энэ нутгийг салан тусгаарлуулах эхлэл болсон. 1914-1915 оны Хятад-Орос-Монгол 3 улсын хамтын гэрээгээр Монголын тусгаар тогтнолыг цуцалж зөвхөн Ар монголыг автономит эрхтэй болгосон. Уг гэрээний 11-р зүйлд Ар монголын нутаг дэвсгэрийг Халхын 4 аймаг, Ховдын хязгаар, Урианхайн хязгаар, Хөвсгөлийн хязгаар, Дариганга хошуу хэмээн оруулж “ах дүү Монголчуудаа чөлөөлнө” хэмээн Өвөр Монголд орсон Богд хаант Монгол улсын цэргийг Дундад иргэн улсын хил хязгаараас гарахыг шаардасан байна. Ийнхүү Монголын хил хязгаар нь Status-quo ante bellum буюу дайны өмнө байсан одоо байгаа байдлаараа тогтсон байна.

Ардын хувьсгалаас хойш Дэлхийн 2-р дайн хүртэл Хиагтийн гэрээний шийдвэр Монгол улсын хил хязгаарт үйлчилсэн хэвээр байсан. Дэлхийн 2-р дайнд Монгол улсын гадаад нөхцөл байдал өөрчлөгдөж ЗХУ нь дангаараа гадаад Монголын тусгаар тогтнолын асуудлыг олон улсын хэмжээнд тавих болсон. 1944 онд Киев хотод болсон 3 улсын гэрээнд /Орос, АНУ, Англи/ гадаад Монголын статус болон Тувагийн асуудлыг ЗХУ оруулж 1945 онд Монголын тусгаар тогтнолыг Англи, АНУ Status-quo-гийн хэмжээнд хүлээн зөвшөөрч, Тагна туваг ЗХУ-ын газар нутаг хэмээн үзэх болсон. БНМАУ 1945 оны 8-р сард Японд дайн зарлан Өвөр Монголын нутгийг чөлөөлж өөртөө нэгтгэхийг эрмэлзэж байсан боловч Их гүрнүүд Монголын тусгаар байдлыг Status-quo-гийн хэмжээнд хүлээн зөвшөөрсөн учраас Монголчууд хуваагдмал хэвээрээ үүрд хоцорчээ. Дэлхийн 2-р дайны дараа Монгол улсын нутаг дэвсгэрийн хил хязгаар өөрчлөгдөх болжээ. Монгол Оросын хилийг шинэчлэн тогтоох тухай асуудал хорь гаруй жил үргэлжилж 1979 онд Монгол-ЗХУ-ын хилийн хэлэлцээрээр эцэслэн шийдэж өнөөгийн хил тогтоогджээ. Хамгийн түвэгтэй асуудал нь 4672 км үргэлжилсэн өмнөд хилийн асуудал байв. 1958 онд байгуулсан гэрээний дараагаар Оросын бүрэлдэхүүнд багтсан Тува улсын нутаг дэвсгэр 20 км Монголын нутагт түрж орж ирсэн байна. Монгол улсын хойд хил нь БНМАУ, ЗХУ-ын хооронд байгуулсан 1958,1976 оны хилийн гэрээгээр баталгаажин тогтоогдсон юм. Тус улсын баруун хойд зүгийн хилийг Асгатын давааны хяраас Тэнгис голын эх хүртлэх хэсэг (Туватай хиллэж буй хэсэг) 1958 оны 3-р сарын 26-ны гэрээгээр 1305 км газар хил тогтоож, 332 баганаар тэмдэглэжээ. БНМАУ, ЗХУ-ын хооронд 1976 оны 10-р сарын19-нд хилийн гэрээ байгуулагдаж, Алтай таван богдоос, Асгатын давааны хяр хүртэл 280 км, Их Саяаны нурууны 2855.8 км тоот өндөрлөгөөс Тарваган дахын овоо хүртэл 1900 км, бүгд 2180 км хил тогтоож, 1128 багана, тэмдгээр тэмдэглэсэн. Монгол Зөвлөлтийн хилийн гэрээг тус хоёр орны төрийн тэргүүн Ю.Цэдэнбал, Л.И.Брежнев нар 1976 оны 10-р сарын 19-нд Москва хотноо гарын үсэг зурж, 1977 оны 1-р сарын 26-нд батламж бичиг солилцсоноор хүчин төгөлдөр болсон юм.

Хятадад Гоминдааны засгийн газар унаж, 1949 онд БНХАУ байгуулагдсанаар Монгол, Хятадын ард түмний хооронд айл хөршийн найрамдалт харилцаа тогтож, 1950 онд элчин, төлөөлөгчийн газруудаа солилцжээ. Монголын өмнөд хил нь Ар, Өвөр Монголын хил зааг говиор тусгаарлагдаж, тодорхой хилийн шугам байхгүй байсан нь хил тогтоох асуудал маш маргаантай, шийдэхэд хэцүү асуудал их байсан. Зарим үед хоёр талын комиссынхон маргалдаад суучихдаг, хаяад явцгаадаг, тэр ч битгий хэл бууны гэр рүү гар явах тохиолдол ч байсан гэж газрын ажилд оролцож явсан хүмүүсийн дурсамж яриа бий. Маргаантай нутгуудаас заримыг жишээ болгон авахад Байтаг-Богд уул юуны өмнө орно. Баруун хязгаарын байлдаан тулалдаанууд энд болж, энэ уулын төлөө амиа өгсөн баатрууд олон бий. Тэдний цусаа урсгаж хамгаалсан Байтаг-Богд, Хавтага-Уул, Бүдүүн харгайтын гол хэмээх газрууд хилийн цаана байгаа. Энэ хилийг тогтооход их маргалдсан. Яагаад гэвэл Шинжаныхан, аль дөч, тавиад оны үеэс энэ газар нутагт санаархаж олон айл Байтаг-Богдыг давж ирээд нутаглаад өвөлжөө хаваржаа, худаг ус, суурьшмал барилга байшин, тариа ногооны газартай болчихсон байсан учир Байтаг-Богд хилийн цаана гарчээ. Улсын хил тогтоох явцад ганц Байтаг-Богд ч биш, зүүн хилийн асуудал бүр ч их маргаантай байсан аж. Мана уулын асуудал маргаан төдийгүй, галт зэвсэг барихад хүргэж байсан. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн, мана эрдэнээр бүтсэн уул гэж нутгийнхан ярьдаг энэ уулыг нутгийнхан "хилээ мана!" гэж өгсөн нэр ч гэдэг. Зүүн хил дээр Нөмрөгийн гол гэж бий. Халх гол, Буйр нуурт цутгадаг түргэн урсгалтай гол. Гэтэл Нөмрөгийн халуун рашаан, тэр хавийн үзэсгэлэнт газар нутаг Хятадын хилд орчихсон байна. Нөмрөгийн гол, Нөмрөгийн халуун рашаан гэх мэт "Нөмрөг"-өөр нэрлэгдсэн үзэсгэлэнт газар нутаг бол яах аргагүй монголчуудын олон жил нутагласан газар нутаг байлаа.

1950-1960аад оны үеийн олон улсын байдал хурцадснаас Өмнө, зүүн өмнө, баруун өмнө хилийн асуудлыг шийдэх явдал 1957 оноос хурцаар тавигдсан юм. Монгол Улсын Засгийн газраас Хятадын засгийн газарт ноот явуулж улсын хилээ нэгмөсөн шийдье гэсэн асуудал тавьж байлаа. Ингээд 1962 оны арванхоёрдугаар сарын 26-нд БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Чжу-Энь Лайн урилгаар тус улсад айлчилсан Монголын нам, төрийн тэргүүн Ю.Цэдэнбал Бээжин хотод өмнөд хилийн асуудлаар хэлэлцээ хийж протоколд гарын үсэг зурахад хүргэсэн юм. Хэлэлцээрийн дагуу комисс байгуулагдаж газрын ажил нь 1962-1963 онд үргэлжилж дууссан юм. Монгол, Хятадын хилийн хэлэлцээ 1962 оны 10 дугаар сарын 12-нд Улаанбаатар хотноо эхэлж, хоёр улсын хооронд нийт 4677км хил тогтоон, 639 багана, тэмдгээр тэмдэглэжээ. Ийнхүү хил заагаа бататгаж НҮБ-д өргөн барьж хадгалуулжээ. Хамгийн сүүлд 2002 онд Орос Монголын хил, 2003 онд Монгол Хятадын хилийг дахин баталгаажуулсан байна.

Монгол улс өнөөгийн байдлаар Төв Азийн төв хэсэгт улсын хилийн өмнөд цэг нь Өмнөговь аймгийн Орвог-гашууны Бор толгой, хилийн зүүн цэг нь Дорнод аймгийн Соёолж-Уул, хилийн хойд цэг Хөвсгөл аймгийн Монгол шарын даваа, Баян-Өлгий аймгийн Алтай таван богд уул бүхий 1564,100 км квадрат нутаг дэвсгэрийг эзлэн оршдог бөгөөд газар нутгийн энэ хэмжээгээрээ дэлхийд 17-д ордог. Нэгд хүнд ноогдох хэмжээгээрээ дэлхийд 1-т орох бөгөөд дэлхийн хуурай газрын 1,16%-г эзэлнэ. Баруунаас зүүн тийш сунаж тогтсон. Монгол Улсын хилийн нийт урт 8252.658км, хуурай газраар 7348.5км, усаар 904.158км, ОХУ-тай 3543км, үүнээс хуурай газраар 2860км, усаар 683км, БНХАУ-тай 4709.658км, үүнээс хуурай газраар 4488.5км, усаар 221.158км тус тус хиллэдэг. Монгол улс бусдад алдсан ч 2 улстай гэрээ хэлэлцээрийн дагуу тогтоосон нутаг дэвсгэртэй болж тогтносон том ололт байлаа.

http://baagiijalpii.blog.gogo.mn

Сэтгэгдэл 6ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2017, 6 сар 9. 21:24
Алтангэрэл

Мэдэхгүй байж бүү цэцэрх. Энд шал худал юм маш их байна.

2016, 9 сар 19. 11:11
П.САНДИВ.

Монгол улсын хилийн түүхийг ярих юм бол маш том бөгөөд ихээхэн асуудал,маргаан үүсэх болно.Харин монгол улсын өнөөгийн хилээ найдвартай хамгаалах ,түүнчлэн хилээ хамгаалаад байгаа гэх боловч хилийн доторхи газар нутаг,байгалын баялгийг гадаадынханд худалдаад байгаагаа л ярих хэрэгтэй.Өнөөдөр Хилийн цэрэг үндсэн үүргээсээ хадуурч,хил хамгаалах хийгээд хилийн манаанд зориулах ёстой хөрөнгө мөнгийг Ерөнхийлөгчийн тамгын газар,ХЗДХЯ-ны ажилтнуудад сургалт явуулах нэрээр тэднийг дайлж,цайлж,буудлага хийлгэх зэргээр зугаацуулж цэнгүүлэх,хотын үндэсний цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах зэрэгт зарцуулах зэргээр Хилийн цэргийн удирдлагууд өөрсөддөө нэр төр олох,цол хэргэм ахих хэрэгсэл болгож,хилийн хамгаалалт,хилийн манаанд зориулах хөрөнгө мөнгийг буруу зарцуулж байгаа үхширсэн арга барилаасаа салах цаг болжээ.Хилийн цэрэг,түүний төсөв хөрөнгийг зөвхөн хил хамгаалалтанд зориулах хэрэгтэй.Хил хамгаалалтаас өөр зүйлд зарцуулсан мөнгийг буруутай этгээдээр нь төлүүлж,хариуцлага тооцохыг ҮАБЗ,УИХ-ын холбогдох байнгын хороод анхаарлаа хандуулах цаг болжээ.Тэгэхгүй бол Хил дээр янз бүрийн ноцтой гэмт хэрэг,зөрчил тасралтгүй гардгийг 1990 -ээд оноос хойшхи үйл явдал бэлээхэн нотолно.Хилийн хамгаалалтыг хэлмэгдүүлж болохгүй шүү!! ЭРХЭМ ГЕНЕРАЛУУД АА!!!

2016, 9 сар 19. 10:51
Зочин

http://sonin.mn/news/politics-economy/8473

2016, 9 сар 19. 10:37
Зочин

mongolchuudiin asuudliig Manj Oros 2 shiidsen baigaa biz de nerchinskiin gereegeer bid l oorsdoo shiidsen yum shig bicheed itgeed yavaa bolohoos Manjiin turiin tuluu l eleg negtnee alj baisan hereg shu de harin unuudur oros hyatad hoyor monogliig huvaaj avah geed dotor n hagarlduulj baina daanch mongoliin ard tumen uuniig olj harahgui baina yana da yana

2016, 9 сар 18. 20:51
М Баянжаргал

САЙХАН БАЙНА

ҮНЭН ТҮҮХ

11 сар 18. 13:30
Са ахЗочин

"ГАЗАР БОЛ УЛСЫН ҮНДЭС"Модун шанюу хаан тэртэй 2000 жилийн өмнө зарлаж өдгөөгийн дээлийн чинээ газартай үлдэхийн төлөө сая сая монгол эр зоригтон амь насаа өргөн тэмцсэнийг үеий үед бүү март.Өвөөгийнхөө хэлж тэмдэглүүлсэн нэгэн дууг та бүхэнд хүргэе.
Үгүйлэл.
Хойд уулын оройд нь хурын үүлс нь цулав уу?
Холын тэр л нутгаас нь хэл чимээ ирэв үү?
Урд уулын оройд нь үерийн үүлс нь цулав уу?
Алсын тэр л нутгаас нь амрын мэдээ ирэв үү?
Үүлэн чөлөөний наран гээд л
Хурцхан л болохоор яанам бэ?
Үүдэн хоймрын нутаг гээд л
Хүнийх л болохоор яанам бэ?

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]