Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1921 оны Ардын хувьсгал нь харийн түрэмгийллийг эсэргүүцсэн ардын бүрэн эрхт улсын төлөөх хувьсгал байжээ. Ялалтын үр дүнд харийн түрэмгийлэгчдийг хөөн гаргаж, феодалын байгууллыг халж, Ардын эрхт хэмжээт цаазат Монгол улсыг тунхаглажээ.

Б.Ренчин: Д.Сүхбаатар голдоо нүхтэй ташуурт бичиг нууж яваагүйУншсан4,035

1921 оны ардын хувьсгалын гол баатруудын нэг Д.Сүхбаатар Зөвлөлт Оросоос тусламж гуйхаар явахдаа хүрэн тэнзэн ташуурныхаа голд Богдын тамгатай бичгийг нуусан тухай түүхийг бид сайн мэднэ.

1921 оны ардын хувьсгалын гол баатруудын нэг Д.Сүхбаатар Зөвлөлт Оросоос тусламж гуйхаар явахдаа хүрэн тэнзэн ташуурныхаа голд Богдын тамгатай бичгийг нуусан тухай түүхийг бид сайн мэднэ. Тэгвэл нэрт эрдэмтэн, зохиолч Бямбын Ринчен өөрийн гараар бичиж үлдээсэн гурван үеийн намтартаа өөр түүх өгүүлсэн байдаг. Тэрээр “Сүх гэхээс Сүхбаатар гэж тэр үед хараахан алдаршаагүй, орос хасаг цэргийн монгол болгочихсон цолтой гялалзсан залуу эр байсныг санаж байна.

Манайхан Сүхбаатарыг хил давахдаа ташуур дотроо бичиг нуун гарсан гэдэг домог үг хойно гарч, Хувьсгалын музейн дарга байсан бүдүүн Раднабазар хотод гучаад оны үес нэг хүрэн суман ташуур музейн хашаанд гэртээ өрөмдөж байхыг би нүдээр үзсэн. Энэ яаж байгаа юм бэ? гэхэд, “Сүхбаатар хил давахдаа ташуур нүхэлж, бичгээ хийж гарсан гэдэг үг бий. Түүнийг баримттай болгож музейн даргын хувиар түүхэн холбогдолтой үзмэрийн зүйл болгож музейд тавина” гэж байсныг би нүдээр үзэж, чихээр сонссон.  Одоо музейд маань тэр бүдүүн Раднабазарын “бүтээсэн” ташуур, бас сонсвол, Алтанбулагт Сүхбаатарын музей байгуулахад бас нэг ташуур хийж, Зөвлөлтийн Дээд Шивээ (Одоо Хиагт гэж нэр сольсон) хотод музейд гуравдугаар ташуур бий болсон гэж сонслоо. Гурвуулаа зохиомол зүйл.
       Сүхбаатар хил нэвтлэн гарахдаа Хиагтын Наймаа хотын урд хаалгаар, заргачийн яамны хажуугаар гол гудамжаар нь хойшоо хаалга гарч, хил нэвтрэх бичиг үздэг гэмингийн постоор гараагүй, Алтанбулаг гэж Зөвлөлтийн нутагт Наймаа хотоос зүүн тийш, Дамбадугарын хавийн хэдэн айлын морь малаа усалж, уух усаа тэрэгтэй нэг нь тэргэнд ачсан гангаар, тэрэггүй нэг нь хоёр дугуйтай урт модонд хувин зүүж ус барин, өглөө орой үргэлж адуу малаа усалдаг Алтанбулаг гэдэг худагт хүрэлцэн очиход, Наймаа хотын ард байдаг гэмин пост хардаг ч үгүй, газрын гүдгэрт тэр постын гэмин харагддаг ч үгүй, тэр худагт морио усалж нэг орой туршин явахад, би, бас миний үеийн нэг Самбуу гэдэг, хожим цэргийн дарга болсон нэг хүүтэй хамт явалцан морио услаад тэр замаар сүүлд Сүхбаатар хил санаа амар давж гарсан билээ. Би үүнийг тун сайн мэднэ. Тэр цагаас Сүхбаатарын царайг үзэж таних болсон билээ“ гэж бичсэн байдаг.

Сэтгэгдэл 8ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
8 сар 8. 20:07
Зочинри%

бандаажиндаа хийгээд гарсан та нар яах гээд байгаа

7 сар 17. 9:43
post.guest

гэхэдээ зүгээр л өвөртөлөөл яваагүй нь мэдээж байлгүйдээ.ямар ч байсан нэг юманд нуусан л байж таараа

8 сар 8. 11:47
Бадрах

Ташуурт нууж явсан гэдгийг тухайн үеийн олон хүн гэрчилдэг. Харин хил гараад бичгээ авч ташуураа хугалаад гол руу шидсэн ажээ. Энэ талаар партизануудын дурдатгалд бий. Үүнийг тусгайлан судалсан О.Пүрэв багш ч үүнийг сайтар баталдаг юм. Тэр үед Ринчин гуай хүүхэд байсан тул тэнд Сүхбаатарыг хил гарахад хараад зогсож байгаагүй нь лавтай. Худлаа шааж байгаа юм.

9 сар 4. 16:28
Зочин

Ринчен гуай ч бас зална шүү тиймээ...ккк

8 сар 8. 13:57
ТАРХИА УГААЛГАГЧ

100 жилийн өмнөхийг байтугай саяхан сонгуулиар мөнгө тараасан эсэх, 60 тэрбумаар албан тушаал худалдсан эсэх, офшоор, С.Зоригийн хэрэг ч гэх шиг өнөө үеийнхэнд сайн ойлгогдохгүй бичвэрээр манийхаа тархийг мөн ч сайхан угаах юм даа энэ сэтгүүлч нэртэй үсчингүүдийг ажилгүй болгогчидыг яая даа байз

7 сар 17. 9:43
post.guest

гэхэдээ зүгээр л өвөртөлөөл яваагүй нь мэдээж байлгүйдээ.ямар ч байсан нэг юманд нуусан л байж таараа

7 сар 18. 16:06
post.guest

Нэг бол бүгдийг үгүйсгээд л нэг бол бүх зүйлсийг монголоос гаралтай гээд манайхан их туйлшрах дуртай улс юм даа

8 сар 9. 0:19
bichigchinЗочин

Uuru heleh ugee medej bsn tul ogt bichiggui yavsim shuu de.Ugaasa orosuud bosoo bichig medehguim chn.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]