Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Жуков буруугаа хүлээсэн ньУншсан5,030

...Зөвлөлтийн чөлөөлөгч армийн нэрт жанжин Г.К.Жуков ийм л хүн байж. Үүнээс хоёр хоногийн дараа Г.К.Жуков өөрөө намын дээд байгууллагад хандан өөрийгөө зөвтгөх гэж ийм захидал илгээсэн байдаг.

Аугаа их эх орны дайнд Зөвлөлт гүрэн фашист Германыг ялж дайныг ялалтаар төгсгөхөд гол гавьяа байгуулсан хүн бол мэдээж хэрэг Г.К.Жуков жанжин. Маршал Г.Жуков цэрэг дайны ялгуусан замналаа Халхын голын дайнаас эхэлсэн тул монголчууд ч түүнийг сайн мэддэг, ихэд бахархан хүндэлдэг юм. Тэгвэл он цагийн эрхээр түүхийн нугачаанд алдарт жанжныг зөвхөн агуу жанжин байгаад зогсохгүй басхүү эрээн бараан хослуулсан амьдралтай хүн байсан тухай ихэд бичдэг болжээ. Тэрхүү материалуудын нэг болох Досье сонинд нийтлэгдсэн түүхч Михаил Павловын  өгүүллийн төгсгөл хэсгийг хүргэе.


Өмнөх нь: Маршал Жуков чөлөөлөгдсөн Европоос ямар хөрөнгө олзолсон бэ?

http://www.tolgoilogch.mn/_70ll7vth4v

...Зөвлөлтийн чөлөөлөгч армийн нэрт жанжин Г.К.Жуков ийм л хүн байж. Үүнээс хоёр хоногийн дараа Г.К.Жуков өөрөө намын дээд байгууллагад хандан өөрийгөө зөвтгөх гэж ийм захидал илгээсэн байдаг.

“Бүх холбоотын Коммунист намын Төв Хороонд. Нөхөр Андрей Александрович Ждановт.
“...намайг олзны эд зүйл, үнэт зүйлсээс хувьдаа авсан гэж буруутгахыг оролдож байна. Би гэрийнхэндээ, төрөл төрөгсөддөө хэт их зүйл худалдан авч алдаа хийжээ. Энэ бүхний мөнгийг би цалингаараа төлсөн. Миний зуслан дээр 4000 метр төрөл бүрийн бүс даавуу байна гэж надад хэлсэн. Би ийм зүйл үнэндээ мэдэхгүй юм, үүнийг би итгэхгүй байна. 

Зураг, хивс, чийдэнгийн бүрхүүл зэрэг нь орхигдож хаягдсан шилтгээн, байрнуудаас хурааж, Улсыг аюулаас хамгаалах яамны зуслангуудад өгөх гэж байсан юм. Би энэ бүхнийг УАХЯ-ны санд тушаахаар бодож байлаа. Энэ бүгдийг би хэзээ ч өөртөө шингээхийг бодоогүй. Хэнд ч хэрэггүй энэ эд зүйлсийг ямар нэгэн агуулах руу ачуулаагүй нь миний буруу гэдгийг би ойлгож байна. Ангийн 6-7 буу бол бүр дайны өмнө надад байсан. 5-6 ширхгийг би Германаас худалдаж авсан юм. Нэг хэсэг нь бол бэлгэнд ирсэн зүйл.

Ийм олон буу эзэмшиж байсан нь миний буруу. Анд сайн буутай явах ёстой  гэж боддог байсан нь миний буруу. Дайны үед би ухаангүй байдлаасаа болж зарим алдаа гаргаж байсан боловч  нам, эх орон, аугаа их Сталинд хэзээ ч муу санаж, муу зүйл хийж байгаагүйг минь харгалзаж үзэхийг Намын Төв хорооноос хүсье. Би ямагт их Сталины бүхий л тушаалыг чин сэтгэлээсээ үнэнчээр биелүүлж байсаан.
Ийм ч учраас энэ алдаа гэмээ давтахгүй гэдгээ большевик ёсоор тангараглаж байна.
Би Эх орон, аугаа удирдагч нөхөр Сталин, намдаа цаашид ч хэрэгтэй байх болно.
Намайг намд минь үлдээхийг гуйя. Энэ бүх алдаага засч чадна гэдгээ Бүх холбоотын Коммунист /большевикуудын/ намын гишүүний өндөр нэр хүндээр андгайлж байна.
БХК намын гишүүн Жуков. 1948 оны нэгдүгээр сарын 12” гэжээ.

Ялагчдыг хэзээ ч шүүдэггүй

Бүхий л цаг үеийн дайны түүхээс үзэхэд ялагчид ямагт  л олз авах эрхтэй байдаг. Харин хэн нь хэдий хэмжээний эд зүйл авч байна вэ гэдгээрээ л ялгаатай. Жирийн цэрэг бол их л бодож үүргэвчиндээ л халбага сэрээний ганц нэг иж бүрдэл хийдэг биз. Офицерууд нь бол ялангуяа арын албаныхан арай дээгүүр загнаж олзны эд зүйлээ машин, вагоноор явуулна.

Харин маршал, генералуудад бол галт тэрэгний тусгай цуваа хэрэгтэй байх нь. Гэхдээ хувийн хүсэл, өмчийн талаархи ойлголт, шударга ёс гээд олон зүйлээс хамааралтай л даа.

Альпийг давсан Суворов, Францын Наполеоныг Оросоос үлдэн хөөсөн Кутузов нарыг аян дайнаасаа ямар олзтой ирж байсныг мэдэхгүй юм даа.            

“Досье” сонинд Михаил  Павловын бичсэнийг орчуулав.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
8 сар 7. 23:07
Зочин

ШОГ ЛЛР МИНЬ БИТГИЙ НОВШИРЧ БАЙ. ЭНЭ БОЛ ДАЙН.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]