Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Зүүнгарын хаант улс ойрад буюу монгол угсааны улс бөгөөд түүхчид Зүүнгарын хаант улсыг талын монголчуудын сүүлчийн эзэнт гүрэн гэж түүхчид үзэх нь бий. Цагаан хэрмийн баруун үзүүрээс одоогийн Казахстаны зүүн хэсэг, Киргизстаны хойд хэсгээс өмнөд Сибирь хүртэлх газар нутагт оршиж байлаа.

Очирт цэцэн ханыг Галдан бошигт хөнөөсөн үү?Уншсан5,344

Очиртын өсөн бойжиж, үйл ажиллагаагаа явуулж асан үе бол Монгол орны улс төрийн амьдралд туйлын ээдрээтэй он жилүүд байлаа.

Очирт сэцэн хан нь уг гарлаараа Дөрвөн Ойрадын Хошууд аймгийн Гөрөөчин отгийн хүн юм. Хошууд аймгийн гарал үүсэл, ноёдын уг шагийн талаар Монголын түүх сурвалж бичгүүдэд олонтаа тэмдэглэгджээ. Түүх шаштирт өгүүлж буйгаар, Хошуудууд нь Чингис хааны дүү Хавт Хасарын угсааны боржигон овогтон бөгөөд XV зууны эхэн үед Хавт Хасарын 8-р үеийн ач Аругтөмөр, Үрүгтөмөр хоёр өөрийн эцэг Асгалдай ноёныг нас барсны дараа эцгийнхээ өмч албатыг булаацалдан эвдрэлцэж, дүү Үрүгтөмөр нь өөрийн албат ардаа дагуулан Хорчиноос тасран салж өнөөгийн Хөлөн буйр Хянганы уулсын баруун бие хавийн нутгаас наран шингэх зүгийн Ойрадын Тогоон тайшийг түшиж очжээ. Чингэснээр Дөрвөн Ойрадын доторх Хошууд аймаг бий болов.

Очирт сэцэн хан нь Монголын түүхэнд нэр нөлөө бүхий язгууртны удам угсаа бөлгөө. Түүний өвөг дээдэс нь Дөрвөн Ойрадын чуулган дарга Бүүвэй Мирзэй, Ханай ноён Хонгор нар юм. Харин Очирт сэцэн ханы эцэг нь Байбагас хан юм. Байбагас хан өөрийн эцэг Ханай ноён Хонгорыг тэнгэрт хальсны дараа Дөрвөн Ойрадын чуулган дарга болж, Ойрадын төр, шашин, соёлыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан билээ.

Байбагас хаан Очирт, Авлай хэмээх хоёр хүүтэй. Гэвч энэ хоёр эцэг нэг, эх өөртэй. Очирт нь Гүнж хатнаас, Авлай нь Тайсун ага хатнаас тус тус мэндэлжээ. Жич, Дөрвөн Ойрадын эрх баригчид дотроос гагцхүү Хошуудууд л хан цол хэрэглэж байв. Хошуудын эрх баригчид хан цолыг Гүмэйн хүү Бүүвэй Мирзэйгээс эхлэн хэрэглэх болжээ. {Зарлигаар, 67-р дэвтэр}. “Дөрвөн Ойрадын түүх тууж хэмээн оршвой” сурвалжид: “… Хошууд яс мэргэн зүүд зүүдлэв хэмээн хан цол өргөсөн буй” {Дөрвөн, 1976.т.380} гэж тэмдэглэжээ.

Очирт сэцэн ханы Дөрвөн ойрадын чуулган дарга болсон он цаг тодорхой бус. Гэвч тэрбээр авга ах Гүүш хан Төрбайхыг 1637 онд албат иргэдээ авч Хөх нуур руу нүүсний дараа чуулган дарга болсон бололтой. Гүүш хан Төрбайх Хөх нуурыг эзэлсний дараа нийт Дөрвөн Ойрадын хэрэг явдлыг хамаарч чадахгүй болжээ. Иймээс Дөрвөн Ойрадын чуулганыг зарлан хуралдуулж шинэ хан сонгох асуудлыг хэлэлцжээ. Сайхь асуудал удтал үргэлжилсэний эцэст сая Очиртыг чуулган даргаар сонгожээ. Ийнхүү XVI зууны дунд үеэс XVII зууны эцэс хүртэл Дөрвөн Ойрадын дотоод улс төрийн амьдралд Хошуудын эрх баригчдын эзлэх байр суурь өсөж 1541-1676 он хүртэлх хугацаанд Бүүвэй Мирзэй, Ханай ноён Хонгор, Байбагас, Гүүш хан Төрбайх, Очирт сэцэн хан нарын таван хүн дөрвөн үеэрээ Дөрвөн Ойрадын чуулган даргын албыг хашиж, Ойрадын дотоод хямрал тэмцлийг намжаахад чухал үүрэг гүйцэтгэж байлаа. Энэ тухай “ Хоо Өрлөгийн түүх”-д: “… Тогоон тайшаас Онгоц хүртэл Ойрад хаан яваад Хошуудын ноёдууд Сэцэн хаан хүртэл Ойрадын хаан суурийг сүлж суув. Сэцэн хаанаас Бошгот хаан хүчээр булаан авсан билээ” {Ойрад, 1992.т.42} гэжээ.

Очиртын өсөн бойжиж, үйл ажиллагаагаа явуулж асан үе бол Монгол орны улс төрийн амьдралд туйлын ээдрээтэй он жилүүд байлаа. Өгүүлэн буй үед Төв Азид Манж Чин улсын түрэмгийлэгчдийн аюул занал улам бүр нэмэгдэж, Монгол орны төрийн тусгаар тогтнолд саад тотгор учруулах болов. Тийм нөхцөлд Монгол-Ойрадын эрх баригчид гадагш дайн байлдаан хийхийг урьтал болголгүй, харин гадаад байдалтайгаа уялдсан асуудлыг эе эвээр зохицуулахын зэрэгцээ улс орныхоо эдийн засаг , улс төрийн байдлыг бэхжүүлж, дотоодын хямралыг намжаан бүх Монголчуудтай хүчээ нэгтгэж, Чин улсын түрэмгийллийн эсрэг хамтран тэмцэхийг зорьж байлаа.

Ийм хявцаантай цаг үед буюу 1640 оны 9-р сарын эхээр Очирт сэцэн хан, Цоросын Эрдэнэбаатар хун тайжийн хамт Дөрвөн Ойрадын нутаг Тарвагатайд “Дөчин дөрвөн хоёрын ноёд”-ын их чуулганыг.зохион байгуулахад оролцсон юм. Энэ чуулган нь Монгол улс биеэ даасан хэд хэдэн хэсэг болон хуваагдаж, тус орны дотоод, гадаад байдал ихээхэн түгшүүртэй болоод байсан үед нэгдсэн улсыг сэргээж, харийн түрэмгийллийг няцаах хэрэгт Халх-Ойрадын хүч чармайлтыг зохион байгуулахад чиглэжээ.

Чуулганаас ерөнхий утгаараа Монголын тусгаар тогтнолыг хамгаалах нь хүн амын бүх давхрагын үүрэг болохыг хуульчлан тусгасан “Дөчин дөрвөн хоёрын их цааз” хуулийг санал нэгтэйгээр батлан гаргасан юм. Чуулганд Халхын Эрдэнэ засагт хан Субадай, Түшээт хан Гомбодорж, Хошуудын Очирт, Цоросын Эрдэнэбаатар хун тайж, Хошуудын Гүүш хан Төрбайх, Торгуудын Хоо өрлөг нарын зэрэг Халх, Ойрад, Хөх нуурын Монголчууд, Ижил мөрний торгуудын томоохон ноёд оролцсон билээ. Энэ тухай “Их цааз”-д “Сахъяагийн тойн эцэг Инжан Ринбочи хийгээд Акшоби Манзушири, Амуга Сиди Манзушири гурван хутагтын гэгээний өмнө баатар хэмээх луу жилийн намрын дунд сарын шинэд сайн өдөрт Эрдэнэ засагт хан эхлэн Түшээт хан, Убаши далай хан, Далай хун, Хун ноён, Цэцэн ноён, Дайчин хун тайж, Тэнгэр ноён, Айш хатан баатар, Эрдэнэбаатар хун тайж, Хөндлөн убаши, Гүүш хаан, Өрлөг, Шүхэр дайчин, Элдэн, Дайчин хошууч, Очирт тайж, Мэргэн дайчин, Цөхүр, Цэцэн тайж, Мэдэч тайж, Бөө элдэн, Мэргэн ноён, Дамиран, дөчин дөрвөн хоёрын их ноёд их цааз эхлэн бичвэй”{Голстунский, 1880 стр 1, Их цааз, 1981 стр 124}гэжээ.

Очирт сэцэн хан Дөрвөн Ойрадад шарын шашныг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ. Жич дурдахад, түүний эцэг Байбагас хан Дөрвөн Ойрадад шарын шаныг анх дэлгэрүүлж, “Дөрвөн Ойрадын түүх тууж хэмээн оршвой”-д бичсэнчлэн, эл үеэс “Дөрвөн Ойрадын шүтээний орон нь Түвэд, мөргөлийн эзэн нь Далай лам” болсон билээ. Очирт сэцэн хан эцгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлж, тухайн үед Түвдийн гурван боогдын эш зарлигаара Халх долоон хошуу, Дөрвөн Ойрад нутагт төр, шашны багшаар томилогдсон Зая Бандида Огторгуйн далай /1599-1662/-тай хамтран Ойрад даяар шүтэж байсан бөөгийн шашинтай ширүүн тэмцэл явуулж, шарын шашныг Монгол газар идээшүүлэн жинхэнэ ёс жаягаар нь дэлгэрүүлэх, сүм хийдийг олшруулж бүтэц зохион байгуулалтыг сайжруулан бэхжүүлэхэд голлон анхаарч байв.

Очирт сэцэн ханыг Дөрвөн Ойрадын чуулган даргаар ажиллаж байх үед Ойрадын шашин соёлын гол төв нь “Их хүрээ” болж байлаа. Эл хүрээг Зая Бандида Огторгуйн далай /1599-1662/ анх санаачлан байгуулжээ. Өгүүлэн буй үед Ойрадын их хүрээний дэргэд шашны ном зохиолыг эх хэлнээ орчуулдаг орчуулгын төв, орчуулсан номыг гараар хуулан олшруулах ном хэвлэлийн бархны газар байсан байна. Их хүрээнд энэ үед олон зуун лам хуврага шавилан сууж байсан бөгөөд тэдний дотроос Ачит цорж, Эрх цорж, Раднабадраа, Хэлмэрч Дайчин Нанс, Үйзэн Нанс, Бандида цорж, Цүлтэмжамц, Ванжилжамц, Уран Хонжин, Даржаа гавж, Тарсан банди, Гэндэнсамбуу, Алдар, Омбо, Чойжамц, Даги гэлэн зэрэг бичиг номын мэргэд төрөн гарчээ.

 

Очирт сэцэн хан, Цоросын Эрдэнэбаатар хун тайж нарын идэвх санаачлагаар 1650 онд Ойрадын 250 гаруй хүүхлийг Цаст Түвдийн оронд шашны эрдэм ухаанд сургахаар илгээж байжээ. Энэ үйл ажиллагааны хүрээнд хожим Зүүнгарын хаант улсын хаан ширээнд суусан Галдан бошгот долоон настайдаа шашны номд суралцахаар Түвдэд очиж байв.

Очирт сэцэн хан Түвэдийн V Далай лам, IV Банчин-Эрдэнэ нартай байнгын холбоо харилцаатай байжээ. Түүхэн сурвалжийн мэдээг эш үндэс болговол, тэрбээр 1665 онд Түвдэд очиж байв. Түвдэд очих болсон шалтгаан нь Түвдэд тодорсон Огторгуйн далайн хойт дүрийг Ойрад нутагт залахад оршиж байв. Энэ тухай “Сарны гэрэл”-д: “… Могой жилд Очирт тайж зуны тэргүүн сар Хөх уснаас баруун тал явав… Тэнд Очирт тайж могой жилийн зул сард Зууд хүрэв… Хааны хатан Пунцагролма нэгээр лам миний хувилгаан, хоёроор үргүй мөний тул би авч харж хойно сургуульд талбисуу хэмээн Дээр /Далай лам Б.Б/ айлтгасанд, одоо бага мөний тул хойно болох буйза. Энэ газарт хүнс бэрхийн тул хүнс хүргэх зөв хэмээн зарлиг болж эс соёрхсон буй”{Раднабадраа, 1967.т.30б-31б} гэжээ. Ийнхүү Зая Бандида Огторгуйн далайн хойт дүрийг Монгол нутагт залахаар Очирт сэцэн хан тэргүүтэй Ойрадын нэр нөлөө бүхий язгууртанууд, сүсэгтэн олон удаа дараа оролдож байсан хэдий ч Түвдийн засгийн газраас Монгол нутагт ирүүлээгүй билээ. Учир нь тухайн үед Түвд орны дотоод, гадаад улс төрийн байдал хурцадмал байсан бөгөөд тэд Монголын их хутагтын хойт дүрийг өөрийн оронд байнга суулгаж, энэ ч утгаараа Ойрадуудыг улс төр, оюун санааны талаар өөртөө татаж, тойрон хүрээлүүлэх бодлогыг чанд баримталж байсантай шууд холбоотой бололтой{Батмөнх, 2004.т.118}. 1666 онд Түвдийн V Далай ламаас Очиртод “Сэцэн хан” цол олгосон байна.

Очирт сэцэн хан мөн Дөрвөн Ойрадын соёлын хөгжилд чухал хувь нэмэр оруулсан байна. Тухайлбал тэрбээр тод монгол үсгийг зохиож дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ. Энэ тухай Зая Бандида Огторгуйн далай “Үсгийн найруулга оршвой” хэмээх зохиолынхоо төгсгөлд Очирт тайжийн нэрийг дурдаж өгүүлсэн байдаг.

Бидэнд өдгөө мэдэгдэж буйгаар, Очирт сэцэн хан нь Пунцагролма, Доржравдан гэсэн 2 хатантай байжээ. Пунцагролма хатны угсаа гарал тодорхой бус. Харин Доржравдан хатан бол Халимагийн хан Пунцагийн охин болно. Түүхэн сурвалжийн мэдээг эш болговол, Очирт сэцэн хан нь Эрдэнэ хунтайж, Галдамба гэсэн 2 хүүтэй байжээ{Баатар убаши түмэн, 1976.т.3б, Гаваншарав, 1967.т.2а }. Эрдэнэ хун тайжтай холбогдох мэдээ занги сурвалжид тэр бүр үгүй. Харин хоёрдугаар хүү Галдамбаатай холбогдох баримт нэлээд бий. Тод үсгийн сурвалжид түүний нэрийг Галдамба гэж бичсэн бол, харин ард түмний дунд Галдмаа гэж нэрлэнэ. Галдмаа нь 1652 онд 17 настайдаа Ойрад, Хасагийн хооронд болсон нэгэн дайнд амжилттай тулалдаж ялалт байгуулж байсан цэргийн алдартай жанжин юм. Гэвч Галдмаа цэл залуудаа буюу 1667 онд 32 хан настайдаа тэнгэрт хальсан байна. Ойрад Монголчуудын дунд Галдмаагийн алдар сууг магтан дуулсан домог, үлгэр, дуу шүлэг нэлээд бий. Жич, Галдан бошгот хааны хатан Ану нь Галдмаа баатрын охин билээ.

1645 онд Очирт сэцэн хан, Цоросын Эрдэнэбаатар хун тайж нар Хасагийн Янгир хаантай эвссэн Хошуудын Хөндлөн убашиг довтлох үед Зая Бандида Огторгуйн далай тэднийг эвсүүлж байв. 1657,1660 онд Ойрадын ноёд баруун, зүүн хоёр болж баруун хэсгийг Очирт, зүүн хэсгийг Авлай нар тэргүүлж тулалдахыг завдсанд мөн л Зая Бандида эвлэрүүлж байжээ.

1652 оны өвөл Очирт сэцэн хан Буруд /киргиз/-ыг довтолж эрхшээлдээ оруулжээ. Энэ тухай “Сарны гэрэл”-д: “… Тэр өвөл Цэцэн хан Бурудыг оруулж ирэв” {Раднабадраа, 1967.т.15а} гэж тэмдэглэсэн байна.

1671 онд Цоросын Эрдэнэбаатар хун тайжийн хүү Сэнгэ ордны хуйвалдаанд хорлогдов. Үүний дараа түүний дүү Галдан Цорос аймгийг захирах болжээ. Галдангийн туйлын зорилго нь Ойрадын олон аймгийг нэгтгэж Зүүнгарын хаант улсыг байгуулахад оршиж байлаа. Ийнхүү эл үеэс Галдан, Очирт нарын сонирхол зөрчилдөх болов.

1674 оны зун Очирт сэцэн хан, Галдан бошгот хаанд цэрэг мордож, Төмөр цоргод байхад нь довтолжээ. Харин энэ удаагийн довтолгооноор Очирт сэцэн хан, Галдан бошготод халдсангүй, харин Галданд дагаж орсон хүмүүсийг буцаан авчирч хүчийг нь сарниулжээ.

Дээрх явдлаас хойш Галдан, Очирт сэцэн ханаас болгоомжлон түүний үйлдэл бүрийг анхааралтай ажих болов. Галдан Бихүрид, Харавгай, Алагуй, Төмөр цорго зэрэг боомтод харуул тавьж Очирт сэцэн болоод түүний талынхныг тагнах болов. 1675 оны намар Очирт сэцэн ханы гэргий Доржравдан Түвдээс буцаж ирсний дараа нааш цааш элч илгээж ихээхэн хөлтэй байсан нь Галдангийн анхаарлыг татаад зогссонгүй дээрх харуулуудыг чангатгахад хүргэжээ. Улмаар Галдан, Очирт сэцэн хан руу довтолж, түүнийг нэхэн хөөсөөр луу жилийн өвлийн дунд сард буюу 1676 онд Очирт сэцэн ханыг оруулж авав. Эл довтолгооны үеэр Очирт сэцэн хааны хатан Доржравдан Ижил мөрний зүг зугатсан бол, түүний ач хүү Лувсангомборавдан нь Халхын Түшээт хан Чахундоржийг тэмцэн зугатжээ. Манжийн төрөөс зохиолгосон албан ёсны түүх болон Зүүнгарын нутгаар явж агсан Хаант Оросын зарим элч төлөөлөгчдийн тэмдэглэлд, Галдан бошгот, Очирт сэцэн ханыг довтолсныхоо дараа түүнийг шууд хорлосон хэмээн өгүүлсэн байдаг. Гэвч сурвалж бичигт үүнийг үгүйсгэх баримт бий. Үүнд: “Сарны гэрэл”-д: “… Төмөр бичин жилийн өвөл Бор талд Сэцэн хан бурхан болов. Сэцэн ханы сүнсийг Лувсангомбо тэргүүтэн Дээр /Далай лам Б.Б/ мэдүүлсэнд, номт тэнгэрт төржээ” {Раднабадраа, 1967.т.а} гэжээ. Эл мэдээ зангийг эш болговол, Очирт сэцэн хан уг хэрэг явдлаас хойш дөрвөн жил энх тунх амьдарч байгаад 1680 онд тэнгэрт хальсан нь тодорхой.

Галдан бошгот хаан Очирт сэцэн ханыг довтолсныхоо дараа түүний албат ардыг өөртөө нэгтгэж гагцхүү эцэг өвгөдөөс нь уламжлалт гөрөөчин отгийг нь түүнд буцаан өгөв. Ийнхүү Галдан, Очирт сэцэн ханыг довтлоод, улмаар хорлоогүй нь:

Нэгдүгээрт: Дөрвөн Ойрадын ард түмний дунд Очирт сэцэн ханы нэр нөлөө их.

Хоёрдугаарт: Ану хатны өвөг эцэг байсан зэрэгтэй холбоотой бололтой.

Эцэст нь тэмдэглэхэд, Хошуудын Очирт сэцэн хан нь улс орны дотор эв эетэй байхыг чухалчилж, эвдрэл задралыг засах талаар онцгойлон анхаарч иржээ. Тэрбээр Дөрвөн Ойрадын нэр нөлөө бүхий язгууртны хувьд улс төрийн амьдралд оройлон оролцож, Манжийн эсрэг Монголчуудын эв нэгдлийг бэхжүүлэх, төрийн бодлогыг шашны үзэл номлолтой нийцүүлэх, шарын шашныг Монгол ггазар идээшлүүлэн ном жаягаар нь дэлгэрүүлэх, соёлыг хөгжүүлэх үйл хэрэгт жинтэй хувь нэмэр оруулсан XVII зууны Монголын төрийн нэрт зүтгэлтний нэг юм.

Эх сурвалж: {Баатар убаши түмэн, 1976}-Баатар убаши түмэн. Дөрвөн Ойрадын түүх /Хэвлэлд бэлтгэсэн Х.Лувсанбалдан/ CSM Tom XIX УБ., 1976

{Батмөнх, 2004}-Батмөнх Б. Зая Бандида Огторгуйн далай.УБ., 2004

{Гаваншарав, 1967}-Гаваншарав. Дөрвөн Ойрадын түүх /Хэвлэлд бэлтгэсэн Б.Ринчен/ CSM Tom V Fasc-3. УБ., 1967

Сэтгэгдэл 16ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
1 сар 26. 21:50
Зочин

Зүүнгарын сүүлчийн хан Даваачийг дарж, ард түмнийг нь хядахаар хөдөлсөн Манжийн хааны жанжид

Зүүн фронтоор(цэргийн тоо 20 мян):
Ерөнхий захирагч Банди жанжин (Хорчны)
Цэнгүнжав жанжин (Халхын)
Дэд жанжин Амарсанаа(хойдийн)
Эфү Цэвдэнбалжир(Өөлдийн)
Жүн ван Нэмэх(Дөрвөдийн)
Жүн ван Банзор(Хошуудийн)
Зөвлөлийн сайд Арантай жанжин(Манжийн)

Баруун фронтоор(цэргийн тоо 16 мян):
Ерөнхий захирагч Юн-Чин жанжин(Манжийн)
Дэд жанжин Саарал(Дөрвөдийн)
Чин ван Цэрэн(Дөрвөдийн)
Жүн ван Цэрэн уваш(Дөрвөдийн)
Бэйл Цэрэнмөнх(Дөрвөдийн)
Эрхэм сайд Яльфунга(Манжийн)
Зөвлөлийн сайд Уяхан(Манжийн)

2016, 11 сар 25. 20:41
Зочин

Za bitgii shaacgaa Mun say 1998 aluulsan C.Zorigiig khen alsniig medexgyi baij yun Galdan MaldaN VE

3 сар 20. 15:26
Зочин

Өөрийн эцэг нэгт дүү Галданцэрэнгийн сүйт охиныг Галдан хүчээр авч манж авгайдаа хань болгож байсан мунаг нь дэндсэн хаан учир улс нь сөнөсөн юм шүү.

2016, 11 сар 22. 18:57
Зочин

Сайн байна уу. доор сэтгэгдэл бичсэн эрхэм минь. Монгол хүн хүнийг үхсэн гэж бичдэггүй юм. Хүнийг байтугай мал гаргахдаа муулсан гэж хэлдэг юм. таны уур унтууг их хүргэсэн бололтой ч та уураа барьж хайрла

2016, 11 сар 22. 15:45
Зочин

hytad min mongoloor min oroldoh hereggui

2016, 11 сар 22. 15:38
ODko

ШАЛДАН БАНДИ ГАЛДАН Л ХАДАМ ААВАА АЛЧИХААД АНУ ГЭДЭГ ОХИНЫГ НЬ ХҮЧЭЭР ӨВӨРТӨӨ ХИЙЖ ХҮЧИНДДЭГ БАЙСАН, ХОЖИМ ХҮЧИНД АВТСАН АНУ ХАТАН ИНГЭЖ АМЬД ЯВААД ЯАХАВ ГЭЭД ЗОРИУД ЗУУН МОДНЫ ТУЛААНЫ ГАЛ УРУУ ҮСРЭН ОРЖ АМИА ХОРЛОСОН ЮМ ГЭДЭГ.

1 сар 18. 11:02
Зочин

юуч мэдэхгүй байж юм битгий бич

3 сар 20. 15:24
Зочин

Бидний түүхийг аль 80 жилйин өмнө оросууд зохиож Цэдэнбалд итгүүлж тэр нь дүрдээ итгээд урвагчийг шийтгэх үзлээр өвчилсөн байсан юм. Ж. Мөнхбат аваргыг түрүүлэхэд үнсдэггүй, халх хүнийг сайн явахад ямар нэг аргаар буруутгаж цөлдөг, монгол хэл соёлыг үзэн ядаж монгол хүнтэй гар барихаас ч цэрвэж ойр орчиныхноо монголоор ярихыг хориглодог байсан юм. Тийм түүхэнд итгэсэн энэ мэт хоцрогдсон улс монгол түмнийг хагаралдуулж амь зуух аргаа болгосон юм. Ж: Түүхч Далай мэт нь ойрдын түүхийг худлаа бичиж халхууд лу урваж байсан мэт домог зохиож шан харамж авч амьдарч ирсэн юм. Ингэж манай улсын цул нэгдмэл байдлыг хагалан бутаргах үзлийг харь гүрний хатгаасаар хийдэг юм. Зүүн гарын их нутгаа харьд алдсан улс Байгал нуур, Увсын Давст уул зэргээ орост өгснөө харамсахгүй байх нь аргагүй юм даа. Урваж ирсэн өөрийн нутаггүй улсын зан юм. Цэдэнбалаа өмөөрөөд эх орончдын амь насыг ч тоохгүй байх юм.

2016, 11 сар 22. 22:50
Зочин

хужаагийн шээс минь амаа хамхиарай

2016, 11 сар 5. 17:38
Зочин

Galdmaa baatar tegeed any hatnii aav ni yumyy ah ni yumyy ochirt tsetsen han aav ni yumyy

2016, 11 сар 22. 15:40
Od gerel

Галдмаа, Галдан гэж 2 өөр хүн. Галдан гэдэг нь Шалдан Галдан гэдэг бошигт хааныг хэлнэ, хожим нохой шиг үхсэн. харин Галдмаа гэдэг нь Ану гэдэг хатны эцэг байгаа юм, өмнө нь үхсэн, хор ууж амиа хорлосон.

1 сар 18. 11:03
Зочин

чи өмхий хужаа бха

2016, 11 сар 22. 20:12
Зочин

галдмаа бол галдан хааны жанжин юмаа галдан бошигт хаан халх монголыг эзэлээд манжын эсрэг тэмцэх гэсэн хүн юмаа

2016, 11 сар 24. 20:35
ЗОЧИН

ГАЛДАН МАНЖУУДАД ГАЗАР НУТГАА АЛДАХ ,АРД ТҮМНЭЭ ҮНДЭС УГСААГҮЙ БОЛТЛОО ХЯДУУЛАХ АЛСЫН ХАРААГҮЙ ХАР БОДЛОГО ЯВУУЛСАН ХААН ЮМ.

3 сар 6. 22:21
эргүү занабазар

занабазар гэж хар эргүй монгол үндэстнийг тэр чигээр устгах хэлэлцээр хийсэн халхын тэнэг юм. бие нь монгол боловч сүнс хар тангууд болчихсон бузар гөлөг байсан ш дээ. монгол яг сүйрэх даваан дээр яаж дэлхийн хувьсгал гарсан юм бээ муу үхээрээс болж

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]