Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Гитлер зугтсан ууУншсан4,535

Энд мөн л Гитлер, Ева нарыг автомашины ослоор амь үрэгдсэн гэсэн үлгэр зохиосон байна. Гэлээ ч тэд мөрөө хааяагүй үлдээж, сеньор Адольф Гитлерийн тухай сонссон, нүдээр үзсэн, тэр ч бүү хэл уулзах завшаан тохиосон гэх гэрч ч чамлахааргүй олон байжээ.

Эхний түүх.

“Саарал чоно Адольф Гитлер оргосон нь” хэмээх номыг уншихуй аль хэдийнэ мэддэг болсон зүйлийн тухай өгүүлээд байх шиг санагдана. Нөг өө талаар Гитлер, Ева Браун хоёрын цогцсыг олон дахин оршуулж, эцэст нь 1970 онд нууцаар устгасан талаар дайны дараа дэлгэрэнгүй өгүүлсэн Зөвлөлтийн хийгээд Оросын эх сурвалжуудыг огт хайхраагүй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Уг номыг Саймон Данстен, Жерард Уильямс хэмээх англи хүм үүс бичжээ. Тэдний үзэж буйгаар Адольф Гитлер, Ева Браун хоёр 1945 оны дөр өвд үгээр сард Берлинээс гарч явсан байна. Алс холын нэгэн эрэг дээр тэдний амьдрах бэлтгэлийг намын ажилтны хувьд фюрерийн орлогч байсан Мартин Борман 1943 оноос хангаж эхэлсэн аж. Латин Америкийн найрамдалт нэгэн улсад Германы төрийн болон намын хөр өнгө, нууц сан, баазын мөнг өөр компани байгуулж нацистын өндөр албан тушаалтнуудын дайны дараах амьдралыг аятай таатай байлгах ажлыг чухамхүү Борман удирдаж байв. Гитлер болон түүний ойрын зарим хүмүүсийг оргуулах төлөвлөгөө ч Борманы гарт байжээ.

 

1945 оны гуравдугаар сарын 20- нд залуучуудын байгууллагын гиш үүн дайчидтай Гитлер өөрөө биш түүний дүрд орлон тоглогч Густав Вебер гэгч уулзсан гэдэгт Данстен, Уильямс нар эргэлзэхгүй байгаа аж. Үүнээс арай хожуу Улаан арми Берлинийг эзэлж, Герман бууж өгөх хүртэл тун богинохон хугацаа үлдээд байхад Ева Брауныг түүнтэй маш адилхан жүжигчнээр сольжээ. Гитлер, Ева хоёр байшингийн доод хонгилд гэрлэх ёслол үйлдэж, дараа хоёул амиа хорлосон “жүжгийг” жинхэнэ Гитлер, Ева хоёр оргон зайлаад хоёр хонож байхад тоглуулсан байна. Үүнд тоглосон жүжигчид үйл явдлыг эцэст нь хүргэж, амиа алдахаас өөр зам байгаагүй гэж “Саарал чоно”-ыг зохиогчид нотолж байна.

Рейхийн сүүлчийн өдрүүдийн тухай өгүүлсэн ямар нэг номыг уншсан хүмүүс Ева Брауны эгчтэй суусан, СС-ийн группенфюрер Герман Фегеляйний эмгэнэлт хувь тавиланг санаж буй биз. Тэрбээр албаны хувцастайгаа их хэмжээний мөнгө, үнэт зүйлс аваад яг оргодгийн даваан дээр гэртээ байхдаа баригдсан юм. Түүнийг Гитлерийн тушаалаар буудан хороосон гэсэн таамаг байдаг. Тэгвэл “Саарал чоно”-ыг зохиогчид Гитлерийн дотно энэ хүнийг цаазлааг үй бөгөөд фюрер, Ева хоёртой хамт “Ju-52” хэмээх зорчигч тээврийн онгоцоор эхлээд Данид очоод, цааш Испаниар дамжин Канарын арлууд дээр очсон. Тэнд усан доогуур явагч завь хүлээж байсан гэж үзэж байна. Тэд Атлантын далайг удаан хугацаанд туулж Аргентинд очсон. Энд мөн л Гитлер, Ева нарыг автомашины ослоор амь үрэгдсэн гэсэн үлгэр зохиосон байна. Гэлээ ч тэд мөрөө хааяагүй үлдээж, сеньор Адольф Гитлерийн тухай сонссон, нүдээр үзсэн, тэр ч бүү хэл уулзах завшаан тохиосон гэх гэрч ч чамлахааргүй олон байжээ.

Он жилүүд өнгөрч, фюрер агсан ч өвчин хуучтай болж, нас залуу, өөр амьдралыг хүсэж мөрөөдөх болсон Евадаа хаягдаж, эцэст нь 1962 онд өөд болжээ. Гитлерийн хувийн эмч Леманий дурсан ярьснаар бол фюрерийг амьсгал хураахаас хоёр жилийн өмнө нэгэн шөнө хачирхалтай чимээ гарахаар нь эмч явж өрөөнд нь орвол өвчтөн нь цаазлуулсан еврей хүүхдүүдийн фото зургийг барьчихсан гасалж гангинаж байв гэнэ.

Энэхүү номын баатруудын нэг, усан доогуур явдаг “U-977” завины командлагч байсан Хайнц Шаффер дайн дууссаны дараах Герман улсын тухай бичихдээ “Сонин зардаг мухлагийн хажуугаар өнгөрч явахдаа “Гитлер амьд” гэж сонин зарж буй хүн хашгирч байхыг сонслоо” гэсэн байдаг.Хайнц Шаффер нь Аргентин, Америк, Англиар явж байгаад эх орондоо эргэж ирсэн гэдэг. Тэрбээр сонин авч үзвэл “U-977” завинд суун Аргентин руу зугтсан гэж жижиг үсгээр бичсэн байсан аж. Ладислав Жабо гэгч нэгэн ном бичсэн талаар Буэнос-Айресаас мэдээлжээ. Миний анд “U-530” болон “U-977”-гийн командлагчийн завь, бас миний хувийн завь Герман улс бууж өгснөөс нэлээд хойно Аргентиний эрэгт хүрч ирсэн бөгөөд Гитлер болон III Рейхийн “томоохон боргоцойнуудыг эхлээд Аргентинд, дараа нь Антарктикт хүргэсэн юм гэж номд өгүүлсэн байв. Гитлер оргож Аргентинд очсон гэх яриа таамаг дайн дуусанаас хойш тасрахгүй байгаа юм. Данстен, Уильямс нар нацистын томчуудыг зөөс өн хэмээн сэжиглэгдсэн “U-530”, “U-977” завинд ихээхэн анхаарсан байна. Эдгээр завийг командалж байсан Шафферийн гэргий Ингеборгийн 2008 онд ярьсан зүйлийг тэд эш татжээ. Ингеборгийн ярьснаар бол Гитлерийг түүний нөхөр өөрийн завиар авчраагүй байж болох юм. Яагаад гэвэл өөр хоёр ч завь байж. Тэгвэл Шаффер завиараа хоол хүнсийг нь ч юм уу авчирсан байж магадг үй аж. “Ахмадын гэргийн өгч буй тайлбарт тодорхойгүй юм байгаа ч “U-977”-той хамт Аргентиний усанд нацистуудын өөр завинууд ирснийг тэрбээр гарцаагүй мэдэж байв. Ийм барим тавим мэдээллийг энэ эмэгтэй нөхрөөсөө л авах боломжтой” гэж Данстен, Уильямс нар дүгнэсэн байна. Эднийг Зөвлөлтийн хийгээд Оросын эх сурвалжийг огт хайхарсанг үй гэж зэмлэлтэй биш. Тухайлбал, Гитлер, Ева нарын шарилыг таних үйл ажиллагаанд өөрийн биеэр оролцсон орчуулагч, зохиогч Елена Ржевскаягийн бичсэн номууд бий. Учрыг нь олоход төвөгтэй энэ түүхээс ихээхэн юм мэддэг зохиолч Лев Безыменский гэж байна. Ржевская, Безыменский нар Гитлер, Ева хоёрыг 1945 оны дөрөвдүгээр сарын сүүлийн өдрүүдэд амьдралаа дуусгасан гэж нотолдог. Елена Ржевская фюрерийн ойрын хүрээллийн, түүний амиа хорлох, цогцсыг нь шатаахад оролцож явсан хүмүүстэй уулзаж явсан хүн. Цогцоснуудад хийсэн шинжилгээний дүнг Сталинд Зөвлөлтийн сөрөг тагнуулын байгууллагын дарга Виктор Абакумов илтгэсэн байдаг. Харин үйл явдал ийн эргэсэнд “ард түмн үүдийн эцэг” сэтгэл дундуур байсан нь зүй ёсных. Гитлерийн төгсгөлийн тухайд Лев Безыменскийн бичсэн нь УАХХ-ын дарга Юрий Андронов 1970 оны гуравдугаар сарын 13-нд ЗХУКНын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Леонид Брежневт онц чухал нэгэн захидал илгээв.

Гитлер, Ева Браун, Геббельс, түүний гэргий, хүүхдүүдийн (нийт 10) цогцсыг 1946 оны хоёрдугаар сард Магдебург хотод байхад цэргийн хотхоны нутаг дэвсгэрт оршуулсан тухай түүнд өгүүлсэн байлаа. Ихэд хачирхалтай ч гэсэн Гитлер алга болсон тухай домог бий болоход Сталин бусдаас илүү түлхэц өгс өн байдаг юм. Мөнөөх Лев Безыменский бичсэнээс эш татъя. АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Гарри Трумений тусгай элч, Сталины хуучин танил Гарри Гонкинс 1945 оны тавдугаар сарын 26-нд Москвад ирэв. Тэдний яриа хэлэлцээ гурван өдөр үргэлжиллээ. Гонкинс эхний өдөр л Гитлерийн хувь заяаг сонирхсон байна. Тэр ярианы бичлэгийг Сталины хайртай хэлмэрч Павловын буулгаснаар сонирхвол “Гитлер, Борман болон намын ажлаар өөрийн орлогч генерал Кребс нарын хамт нуугдсан байх магадлалтай. Гитлерийн цогцсыг Борман аваад хаашаа ч юм бэ алга болсон гэлцдэг нь арабын үлгэр гэж Сталин хэлэв” гэсэн байна. Тухайн үедээ Гитлер, Браун нарын цогцост хийсэн шинжилгээний талаар Сталин бүгдийг мэдэж байсан ч илт заль гаргасан хэрэг. Нэг талаас өөрсдийнхөө хяналтад байсан Баруун Европоос фюрерийг алдаж, мөн өөрсдийнхөө хяналтад байгаа Өмнөд Америкт толгой хоргодох боломж олгосон гэж Гитлер зугтсан гэх таамаглалыг Сталин Холбоотныхоо эсрэг лантуу болгож ашигласан. Хожим нь “хүйтэн дайн” ид байх үед нацистуудыг орогнуулж байсан хэмээн америкчуудыг, хонзогнох, неонацизмыг хөөргөлөө хэмээн баруун германчуудыг зэмлэхэд бас ашигласан юм.

Хаагдаагүй хэрэг

Хоёр дахь түүх. Унгарын еврейч үүдийг аварсан Шведийн дипломатч Рауль Валленберг 68 жилийн өмнө буюу 1945 оны хавар алга болчихсон юм. Сүүлчийн удаа түүнийг 1947 онд Москвад, Лубянкад харсан байдаг. Энэ хүний хувь заяа Рузвельтээс Сталин, Хрущев, Горбачев, Путин хүртэл дэлхийн хүчирхэг хүмүүсийн нэрийг хооронд нь холбож, XX зууны домог болж үлдсэн юм. Валленбергтэй Лубянкагийн шоронд нэг өрөөнд хоригдож байсан нацистын олзлогдсон офицер Вилли Рёделийн мэдүүлгийг Холбоотны аюулаас хамгаалах албаны архиваас авч нийтэлсэн нь шуугиан тарив. Рёделийг байцаасан протокол хадгалагдаж үлдсэнгүй гэж Москва урьд нь “хэлдэг” байсан юм. Рёделийн мэдүүлэгт өгүүлсэн зүйлс 1945 оны гуравдугаар сараас 1947 оны гуравдугаар сарын үеийг хамарч байна. Чухам энэ хугацаанд тэрбээр Валленбергтэй нэг өрөөнд ял эдэлж байжээ. Тэрбээр мэдүүлэгтэй Бухарестэд суугаа нацистын Германы цагдаагийн атташе Европын асуудлаар Антанескугийн Засгийн газарт зөвлөгөө өгдөг Густав Рихтерийн үйл ажиллагааны талаар ярьжээ.

Энэхүү Рихтер хоёр сар Валленбергтэй нэг өрөөнд хоригдож байсан аж. Рёделийн мэдүүлгийг уншаад үзэхэд хэргийн материалаас Валленбергтэй холбоотой хэд хэдэн хуудсыг авсан нь нэгэнт тодорхой болжээ. Харин үүнд Оросын Аюулаас хамгаалах алба ямар нэг хариу өгсөнгүй. Зөвлөлтийн Онцгой архивын дарга байсан Анатолий Прокопенко саяхан мэдэгдэл хийхдээ Будапештэд Валленбергийг гүн Михаил ТолстойКутузов ажиглаж, мэдээлдэг байсныг хэлсэн байна. 1917 онд хувьсгалт Оросоос цагаачилсан гүн Михаил Толстой-Кутузовын талаарх лавлах материалыг Прокопенко УАХХ-ын архивт олж үзжээ. Баримтыг нарийвчлан нягталж чадаагүй ч гүн Будапештэд Валленбергтэй хамт ажиллаж, түүний талаар Зөвлөлтийн тагнуулын байгууллагад бүхнийг мэдээлж байсныг мэдсэн байна. Анатолий Прокопенко Онцгой архивын захирал байхдаа Катынь тосгоны дэргэд Польшийн цэргүүдийг олноор нь буудан хороосныг нотлох баримтыг 1990 онд Горбачёвт үзүүлсэн аж. Уг түүх ийн эхэлжээ. Украины II фронтын тэргүүлэх ангиуд 1944 оны арванхо ёрдугаар сарын 20-нд Унгарын нийслэлд очжээ. Хотын төлөөх цус асгаруулсан тулаан ид байх энэ үед Улаан загалмайн байгууллага дээр төвийг сахисан Шведийн ЭСЯ-ны нэгд үгээр нарийн бичгийн дарга Рауль Валленберг хүрч ирэв. Тэрбээр оросууд энэ дүүргийг түр үүлж чөлөөлб өл Зөвлөлтийн цэргийн командлагч Малиповскийд чухал мэдээлэл өгнө хэмээн ярьсан байна. Түүний ярьснаар бол тусгай газар хоригдож буй еврей нарыг даруй суллахгүй бол нацистууд тэднийг хүйс тэмтрэх аж.

Нэгдүгээр сарын 17-нд Валленберг өөрийн улсын ЭСЯ дээр ирэхдээ нөгөө хоригдлуудын дийлэнхийг нь суллачихсан гэж ярьж байжээ. Чухам энэ өдрөөс хойш Валленберг болон түүний жолоочийн царайг хэн ч олж харсангүй. Валленберг 32 нас хүрч байхдаа, 1944 оны долдугаар сарын 9-нд Будапештэд иржээ. Унгар улс Германд эзлэгдээд байв. Унгарын еврей нарыг аварсан үйл ажиллагааны нь талаар өнөөдөр багагүй зүйл бид мэдэх болсон ч Мичиганы их сургууль төгссөн барилгын инженер, Шведийн чинээлэг гэр бүлээс гаралтай энэ залууг чухам юу ийш нь авчирсныг мэдэх хүн харин ховор байдаг юм. 1944 оны тавдугаар сарын нэг өдөр Стокгольм хотын төвд байх нэгэн байшингийн цахилгаан шатан дотор гадаадын хоёр хүн уулзасанаас бүх юм эхэлсэн аж. Нэг нь экспорт, импортын жижигхэн компанийн захирал, Унгарын еврей Кальман Лауэр, нөгөө нь Америкийн тагнуулын шуурхай ажилтан, АНУ-ын ЭСЯнд санхүүгийн мэргэжилтэн нэрээр ажиллаж байсан офицер Ивер Ольсен байв. Лауэрийг унгар хүн гэдгийг нь Ольсен мэдмэгцээ Унгарын еврей нарыг аврахад явуулах швед хүн эрж олохыг түүнээс хүслээ.

Лауэр тэр дор нь Рауль Валленбергийг санал болгов. Зургадугаар сард Ольсен, Валленберг хоёр уулзлаа. Тэд биенийхээ санаанд ч нийцлээ. Олон түмэнд ил болгосон архивын материалаас үзвэл Будапештэд үүрэг гүйцэтг үүлэхээр Валленбергийг сонгосныг АНУ-ын Ерөнхийлөгч Рузвельт дэмжсэн аж. Унгарын еврейч үүдийг аврахаас гадна тэндхийн фашизмыг эсэргүүцэгчидтэй холбоо тогтоож, ашигтай мэдээлэл цуглуулах үүрэг Валленбергэд оногдов. Ингэснээр Валленберг Америкийн тагнуулын байгууллагын ажилтан болсон юм биш. Ингээд Вашингтоны хүсэлтээр Валленбергийг Будапешт дэх ЭСЯныхаа нэгдүгээр нарийн бичгийн даргаар томилох шийдвэрийг Шведийн Гадаад хэргийн яам даруй гаргав. Ийнхүү 1944 оны долдугаар сарын 9-нд тэрбээр Унгарт ирсэн бөгөөд чухам энэ өдөр тус улсаас 434.352 еврей хүнийг гаргасан байна. Валленбергийг 1945 оны нэгд үгээр сарын 19-нд баривчилжээ. Анкетын “үйлдсэн гэмт хэргийн байдал” гэсэн асуултад хариулт бичээг үй байна. Үүнээс үзвэл түүнийг Малиновскийтэй уулзахаар штабт нь ирсний маргааш баривчилсан аж. Түүнийг Америк, Англи, Германы тагнуулын байгууллагатай хамтарч ажилладаг гэж сэжиглэж байжээ.

Олон улсын хэмжээнд дипломат халдашгүй эрхтэй байсан түүнийг баривчлах тухай тушаалд Сталины орлогч Николай Булганин гарын үсэг зурсан байв. Хэрэв Валленберг америкчуудын даалгавраар германчуудтай нууцаар хэлэлцээр хийж байсан бол тэрбээр маш чухал гэрч болох нь мэдээж. 1946 оны аравдугаар сарын эцсээр Нюрнбергийн шүүхийн ажиллагаа дуусав. Ийм нөхцөлд Валленберг америкчууд хийгээд германчуудын нууц тоглоомын гэрчийн хувьд Валленберг хэнд ч хэрэггүй болов. Гэлээ ч түүнийг суллан тавивал Сталины дэглэм өөрийгөө бүрэн хэмжээгээр илчилсэнтэй ялгааг үй явдал болох байлаа. Түүнийг хордуулж хороосон гэсэн таамаглал байдаг нь үнэнд илүү ойр болов уу. Энэ явдал 1947 оны долдугаар сарын 17-нд болсон байна. Валленберг 35 настай байлаа…

Өнөөдөр сонин

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Унших СЭДЭВ-ээ өөрөө сонгодог боллоо

12 сард сонгогдсон сэдэв
Дундад зууны Европ
2018 оны 1 сарын онцлох сэдвийн санал хураалт явагдаж байнаЭнд дарж саналаа өгнө үү