Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Түүхийг үгүйсгэх бус ойлгуулах хэрэгтэй биш үү? Молор докторооУншсан975

Хүн бүх зүйлийг мэддэг байх албагүй. Гэтэл өнөөдөр бүх хүн бүх зүйлийг мэддэг байх гэж хичээдэг болж. Мэддэг байх гэхээсээ илүүтэй мэддэг юм шиг харагдахыг хичээдэг болж.

Хүн бүх зүйлийг мэддэг байх албагүй. Гэтэл өнөөдөр бүх хүн бүх зүйлийг мэддэг байх гэж хичээдэг болж. Мэддэг байх гэхээсээ илүүтэй мэддэг юм шиг харагдахыг хичээдэг болж. Тэр дундаа түүхийг өөрийнхөөрөө, дур зоргоороо тайлбарлах нь хэрээс хэтэрлээ.  Тэдгээр хүмүүсийн нэг бол яахын аргагүй филосифич С.Молор-Эрдэнэ. Би түүний ярьдаг философийн онолыг мэдэхгүй болохоор шүүмжилж чадахгүй. Уншигч олон  түүнийг эрлийз хурлыз, солио өвчтэй эсвэл агуу филосоифич хэмээн өргөмжилж байна. Гэвч эрхэм С.Молор-Эрдэнэ аль нь болохыг би мэдэхгүй. Учир нь би сэтгэл судлаач, генетикч биш. Гэвч би бага боловч “Түүх” гэх шинжлэх ухааныг бага боловч гадарлана.  Тиймдээ ч энэхүү нийтлэлээр С.Молор-Эрдэнэ философичийн үгүйсгээд буй түүхийн тухай товчхон өгүүлэхийг зорьлоо.

Хэдхэн жилийн өмнө философич С.Молор-Эрдэнэ Монголчууд 100 жилийн л түүхтэй хэмээн өгүүлж байсан. Гэтэл одоо Монголын түүх 1924 оноос эхтэй болж таарлаа. Түүх мэдэхгүй байж түүх ярих нь өөрөө осолтой. Түүнийхээр монголчууд 1924 онд л хот байгуулсан бололтой.  Хот байгууллаа гэсэн бичиг заавал байж байж л хот байгуулагддаг гэвэл 1924 биш 1911 онд монголчуудтай хоттой болсон юм шүү дээ. 1911 онд Богд хаан Жибзундамба хутагт хаан ширээнд суусны дараагаар “Их хүрээг Нийслэл хүрээ” болгон нэрлэх тухай зарлигын бичиг одоо ч буй. Бүр цаашлаад үзвэл Улиастай, Маймаа гээд хотууд бий. Хэрэв эдгээрийг хотыг монголчууд бусдын захиргаанд байхдаа байгуулсан гэж үзээд хот байсангүй ээ гэж үзье. Тэгвэл дахин урагшлаад Мин улсын цэрэг орж ирж сүйрүүлэх хүртэл Хархорум хот оршин тогтносоор л байв. Түүгээр ч барахгүй Түмэдийн Алтан ханы байгуулсан Хөх хот өдгөө ч оршин тогтносоор байна.

Гэвч гол асуудал нь хот хэзээ байгуулагдсандаа биш Чингис хаан бидэнд хот байгуулж өгөөгүй гэдэгт л байгаа юм. Тэгвэл Чингис хаан үнэхээр хот байгуулсангүй юу? Байгуулах шаардлага байсан уу?

Монгол гэх үндэстний бусад үндэстнээс ялгарах онцлог хийгээд, тэдгээрийг байлдан дагуулж чадсан арга ухаан чухам юу байв. Энэ бол хурд, монгол цэргийн гавшгай байдал. Үүний гол эх үүсвэр нь адуун сүрэг. Хэрэв Чингис хаан том хот байгуулан монголчууд хотод бөөгнөрөн суусан бол юу болох байсан бол. Суурин суугаад мал маллана гэдэг  бол үнэндээ үүлгүй тэнгэрээс бороо орохтой адил зүйл. Суурин суусан монголчууд газар тариалан эрхлэхээс өөр замгүй. Монгол орны уур амьсгалыг бодолцвол хангалттай ургац авах боломжгүй. Тэгвэл хүнсний хомсдлоо хэрхэн нөхөх вэ? Одоогийнхтой хүнс тэжээлийн тусламж, бүр цаашлаад экспорт, импорт гэх зүйл бүр байхгүй. Шавар байшинд бөөгнөрөн суусан монгол цэргүүд хятадруу довтолж хүнс дээрэмдэж ирнэ гэдэг бол үлгэрийн далай.

Хятадууд нүүдэлчдийг захирч байгаагүй нь нэг талаараа хот байгаагүйтэй холбоотой. Их цэргийн хүчээр дайран ирэхэд нь зугтаад л гарчихна. Энэ тухай хятадын түүхэн сурвалжуудад ч мэдээ бишгүй дээ л бий. Энэ үйл явц олон мянган жилийн туршид үргэлжилсэн. Үүнийг ч Чингис хаан мэдэж байсан нь лавтай. Тэр цагт Монгол нутаг томоохон хот байгуулж шавар тагзанд шамбааралдан суух нь Монгол гэх үндэстнийг мөхөөх аюулд ч хүргэж болох байв.

Монголчууд хот байгуулж байгаагүй гэж үү? Алтан Орд улсын Сарай- Бат, Сарай-Бэрх, Ил хаант улсын Султаныя, Юань улсын Шанду, Даду хотууд тэгвэл хэн байгуулсан болж таарах вэ? Монгол хаадын зарлигаар эдгээр хотыг байгуулсан нь эрхэм философичийн хүсээд байдаг цаасан дээр бичээтэй бий шүү дээ.  Монголчууд хэрэгтэй боломжтой бүс нутгуудад хот сууринг байгуулж байсныг, тэдгээр хот суурины туурийг бид одоо ч харж болно.

С.Молор-Эрдэнэ докторын дурдсан хоёр дахь асуудал бол Монгол гэрт амьдрахад хэцүү бараг л боломжгүй, боломжтой байлаа ч одоогийн бүс нутаг бус говиос өмнө л амьдарч байсан болов уу гэсэн дүгнэлт. Ганцхан ойрын жишээгээр дүгнэхэд С.Молор-Эрдэнэ доктор өөрөө Төв аймгийн Жаргалант сумынх гэнэ лээ. Энд түүний өвөг эцэг монгол гэрт амьдраад л ирсний хүчинд энэ хүн хорвоод мэндэлчихээд яваа гэдгээ ойлгодоггүй л юм байх даа.

Гуравдугаарт “Күнзтэй адил нэгэн соёл, нэгэн үнэмшилтэй, нэг үнэт зүйлийг бүтээж өгөөгүй.” Нь Чингис хааны нэгэн алдаа гэнэ. Тэгвэл Күнз гэж хэн бэ? Чингис хаан гэж хэн бэ? Юлий Цезарь, Александр Македонский, Наполеон Бонафарт ард түмэндээ ямар нэгэн итгэл үнэмшил үнэт зүйлсийг бүтээж өгсөн бэ? Тийм зүйл огт байхгүй. Харин ч Чингис хаан “Нэгдсэн Монгол” улсын үзэл санааг монголчуудад суулгаж өгсөн юм. Энэ үзэл санаа XX дугаар зууны II хагасыг хүртэл үргэлжилж байсныг түүх бага боловч уншдаг хүн бүр мэдмээр.

Тэгвэл Күнз гэж хэн бэ? Күнз бол Платон, Аристотель бас Молор-Эрдэнэ гуайн нэгэн адил сэтгэгч. Энэ үзэл санааг сэтгэгчид боловсруулж хаад хэрэгжүүлдэг жамтай. Гэтэл манай философич нэгдсэн нэг үзэл санаа бахархал төлөвшүүлэх бус монгол гэх үндэстний онцлог нөхцөл байдлыг огт мэдэхгүй байж гадны улс орнуудтай харьцуулан ярьж буй нь даанч харамсалтай. Түүхийг үгүйсгэх бус ойлгох, ойлгуулах хэрэгтэйсэн.

Хамгийн чухал нь “Монголчууд түүхтэй болохын тулд тээр тэндэх 800 жилийн өмнөх тоосон дотроос нэг хүн гаргаж ирсэн. Тэр нь хэн ч юм мэдэгдэхгүй. Хаана төрсөн нь ч мэдэгдэхгүй, “Нууц товчоо” гэдэг үлгэр байдаг. Нэг л домогт баатар. Чингисийг бодит хүн гэхэд хэцүү” гэсэн түүний гэнэн агаад тоомжиргүй яриа. Нууц товчооноос давж гарч үзээгүй л хүн байна шүү дээ энд. Ингэж хэллээ гээд түүхч биш философич гээд өмөөрөх хүн гарах л байх. Тийм юм бол философио  ярь л даа. Судрын чуулган, Дэлхийг байлдан дагуулагчийн түүх, Нум сумтан ард түмний түүх, Богд баатар биеэр дайлсан тэмдэглэл гээд тоочоод байвал тоо томшгүй түүх сурвалжууд байна. Чингис хааныг монголчууд зохиож гаргаж ирсэн юм биш шүү дээ. Дэлхийн дахин түүнийг тодруулж гаргаж ирсэн юм. Яагаад гэвэл тэр хийсэн гавьяатай хүн болохоор.

Эрхэм философичоос асуух асуулт.

 Та америкчууд Авраам Линкольныг, Англичууд Артур хааныг, Италичууд Юлий Цезарийг, Хятадууд Цин ши Хуандиг, Оросууд  Их Петрийг харсан гэж бодож байна уу? Тэд хараагүй болохоор тэд байгаагүй гэсэн үг үү?

Танд хамаатуулаад асуувал та хуланц өвөг өө харж байсан уу? Харж байгаагүй бол танд өвөг дээдэс гарал угсаагүй байхгүй гэсэн үг үү? Тэгвэл та хаанаас ирсэн бэ?

Магистрант С.Ууганбаяр

Сэтгэгдэл 12ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
7 сар 3. 3:30
suhtogoo otgonchuluun

ter hun chine delhiid bidniig taniulj bidniig oorsdod maani mongol hun geh omog bardam setgel zuig shingeesen yum bishuu hervee molorerdene geh hovorhon muhar bodolton manai tuuhend udirdagch bsn bol bidend ustaj mohoh zam l ogoh bsn bh daa

9 сар 5. 18:56
Зочин

НАДАД БАС ЭРГЭЛЗЭЭТЭЙ САНАГДААД байсиймаа ЯАГААД Их хааны асар их баялагаас ЯДАЖ ТАШУУРЫН ХУГАРХААЙЧ АЛГА бна вэ.өвөрмонголд ч байхгүй,орчин үед босгосон хоосон ҮЛГЭРИЙН сүржин үзмэрүүд.Тэр их үйл явдлаас эд өлгийн,хот суурингийн УЛ МӨР ЗААВАЛ үлдэх ЁСТОЙ ЗААВАЛ.Харамсалтай олигтой юм алга ДА.,Гэтэл ХАСАГСТАНД тэр үеийн САРАЙЧИГ гхт өргөө хотуудын туурь, ЧИНГЭС хааны ууган хүү ЗҮЧийн шарил Бунхан түүхийг гэрчлэн оршиж бхмаа.МНТы эртны ХЭРЭЙД,НАЙМАН ,МАНГУТ,ЖАЛАЙР,ХОНГИРАТ аймаг овгууд болон ИХ ХААНЫ шууд угсаа болох ТӨРЕ чүүдын хэлхээг ХАСГУУД олон зуун жил тасрлалгүй өвлүүлж явааг нь СУДАЛЖ мэдээд ,,, БИ ШОКОНД ОРСИЙН Ш ДЭЭ..хэхэхэхМГЛ үндэсний дээл хувьцасхантаз,хөөрөг да_лян.шанз лимба хуучир ёчинтой урд зүгийн аялгуу нэвт шингэсэн ардын ДУУ. төрийн далбаан дээрхи ИНЯН(манай эрдэмтэд эр эм загас гэж бурдаг бсн хэхэ) гхм ЭНЭ ИХ ХЯТАДын соёлыг ЯАЖ ТАЙЛБАРЛАХ ВЭ.Бидны ӨВӨӨ ЭМЭЭгийн бидэнд өвлүүлсэн мөнгөн эдлэл эмээлын баавар.дэнзэн ташуур босоо захтай дээл ГХМт, ер нь МГЛ үндэсний соёлын өв ЯГААД ЭРТны БУНХАН малтлагаар илэрдэггүйЮМ бэ..Архиологийн олдворууд шаал өөр зүг заагаад байхнь урамгүй.Та соёл өөрчлөгддөг гэх байх,гэвч ХЯТАД МАНЖийн өв соёлийг хойч үе УДАМ нь ЯЛГАХАА байтлаа ӨӨРИЙМШҮҮЛСЭН нь хэний буруу вэ.

6 сар 26. 23:58
Зочин

Бүх юмс үзэгдэл 2 талтай сайн ба муу. Бид ерөөсөө урьд нь бодож дүгнэж байгаагүй тэр өнцгөөс нь харж зоригтой бөгөөд бас чиг юм бодогдуулахаар дүгнэлт гаргасан нь
ийм их хэлэлцүүлэг болгож бгаа нь ухаантай хүний шинж шүү, битгий яаран мунхагла,
Бид гадаадын хүмүүст Чингисийг магтаад л яриад байдаг гэтэл тэр хүн тэгээд та нарт яаг юу үлдээсэн юм бэ гэхээр харуулах ухуулах юмаар үнэндээ маруухан,бараг л юуч байхгүй шүү дээ.

6 сар 26. 20:48
ambrosia

ene medrel muut uhej dald oroosoi

6 сар 23. 1:52
Зочин

Хэт мэдэмхийрэгчид олшроод өөрсдийгөө бусдаас онцгой илүү гэдэг америк философид уусчих юмаа. Доктор юм бол юманд ул суурьтай хандмаар даа. Хөөрхий дөө ийм хүмүүсийг өрөвдөх юм гэхдээ улс үндэстэн түүхээ үгүйсгэхээр нь өөрийн эрхгүй уур хүрээд бх юм

7 сар 20. 21:57
Зочин

Энэ Молор Эрдэнэ гэгч тэнэг бол юунй нь эрдэмтэн долктор байхав дээ. Шал солиотой, шизотой л амьтан шүү дээ.

6 сар 22. 18:49
Зочин

ugaasa ergvv ats shizotoi bandi shd

6 сар 22. 18:12
Molorerdene gej mulguu teneg

Ene ugaasaa yarij bichij bgaag harahad filosofich munch yumuu daa.Minii medeh neg naiz maani uls tur filosifiin angi tugssun.alich ulsiin yalanguya mongoliinhoi tuuhiih barag tuuhen ontoi ni meddeg.tsug yariad suuhaad uneheer goe Tuuhen uil yavdluudiin uyaldaa holboo shashin shutleg geed oilgoj uhaartal ni sonssood bmar oilgomjtoi tailbarlaj ugdug.Tegeheer yu geh geed bna ve gevel tuuh meddeggui bj filosofich gej uuriiguu helj bgaa ni haramsaltai gutamshigtai haranhui buduuleg sanagdjiina.

6 сар 22. 16:36
Зочин

ok ok UUGANBAYAR OK

6 сар 22. 16:38
Зочин

HYATADIIN SURTAL UHUULAGCH MOLOR GUAI SAIN UNSHDAA

9 сар 3. 19:43
Зочин

Ууганбаяр амжилт

9 сар 5. 21:09
post.guest

mongoliin tuuh geed uzeed ugiy gesen ch yu ch baihgui ulger domog yumu

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]