Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чингис хааны байгуулсан, Их Монгол улсын үргэлжлэл, Монгол, Хятад, Солонгос, Өмнөд Азийн орнуудын газар нутгийг эзлэн оршиж байсан хүчирхэг гүрэн улс. Түүхэн дэх хамгийн том үргэлжилсэн уудам газар нутагтай эзэнт гүрнийг удирдах төв байлаа.

1271 онд Хубилай хаан, Персийн Монгол хаанд элч илгээн их буу хийх зэвсгийн мастер хүсчээУншсан14,484

Улс, үндэстнүүдийн оршин тогтнож байгаа өнөөгийн газрын зургийг бий болоход нөлөөлсөн томоохон дайн, тулаан бүрт чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн зэвсэг бол их буу.

Түүхэн сурвалжуудыг үзвээс Монголчууд бүр Кидан гүрний үед дарь бүхий галт буу ашиглан дайн тулаан хийж байсан мэдээ байдаг. Юань гүрний үед цэргийн техникийн урьдах ололт дээрээ үндэслэн галт их бууг үйлдвэрлэж, дайн тулаанд хэрэглэх болжээ. Галт зэвсэг хэрэглэх болсон нь XIV зууны Монгол цэргийн хүчийг нэмэгдүүлсэн төдийгүй дэлхийн цэргийн урлагт техник болон тактикийн шинэ үеийг авчирсан.

Учир нь галт их буугаар хана хэрмийг богино хугацаанд эвдэн нураахаас гадна галт бууны их дуу чимээ нь дайсны цэрэг, агт морьдыг цочоон сандралд оруулж, зохион байгуулалтыг нь алдагдуулдаг байжээ.

1271 онд Хубилай хаан, Персийн Монгол хаан Абагад элч илгээн их буу хийх зэвсгийн мастер хүсчээ. Энэ хүсэлт ёсоор Иранаас их буу хийх хоёр мастер Исмайл, Ала-Ад-Дин нар Дайду (Бээжин)-д хүрэлцэн ирж удалгүй галт буу хийж түүнийгээ эзэн хааны ордны өмнө туршиж үзүүлсэн байна. Уг туршилтаар хүчин чадал сайтай, дайны шаардлагыг хангахуйц шинэ маягийн зэвсэг болох нь нотлогдсон тул олноор үйлдвэрлэхийг тушааж, үүний хамт их бууч цэргүүдийг бэлтгэж эхэлсэн түүхтэй.

 

Үүнийг гэрчлэх нэгэн хүрэл галт буу Монгол цэргийн музейн сан хөмрөгт байдаг. Энэхүү галт бууг нэрт эрдэмтэн Х.Пэрлээ 1958 оны 6 дугаар сард Дорнод аймгийн Хөлөн буйр сумын төвөөс 1 км орчим зайтай газар Баян уулын зүүн ухаагийн орчим нутаглах нэгэн айлын бууцнаас олжээ. Уг буу Дорнод аймгийн орон нутаг судлах музейд хадгалагдаж байсныг 1996 онд Монгол цэргийн музейд шилжүүлэн авчирсан бөгөөд өдгөө манай музейн эртний түүхийн танхимд тавигдсан байгаа.

Энэ буу нь 44,2 см урт, (гол төмөр , дархнаг, бөгс) гэсэн 3 хэсгээс бүрдэнэ. Энэ бууны ажиллагааны үндсэн зарчим нь дархнагт чигжсэн даринд гал өгөхөд шаталтын дүнд асар хүчтэй тэлэлт үүсч сумыг харван буудна. Энэ бууг хүрлээр хэвэнд цутгаж үйлджээ. Бууны хүндийн жин нь 1575 гр.

Мөн галт бууны гол төмөр дээр доош нь цувуулж хоёр эгнээгээр бичсэн Хятад бичээс байгаа нь нэн сонирхолтой. Энд нийт 31 ширхэг дүрс үсгийг ямар нэг хурц үзүүртэй зүйлээр зурж бичсэн бөгөөд бичээс нь сайн хадгалагджээ. Ю-Лин, Вэй Юнг (харуулын цэргийн) тэмдэгт, 245 дугаар урт, богино амтай буу. Хүнд 2 жин 9 лан. Хүн Ү-гийн 5 дугаар оны 8 дугаар сарын сайн өдөр эрдэнийн сурвалж товчоонд үйлдэв хэмээжээ.

Бичээснээс үзвэл уг галт бууг Хүн Ү (Мин улсын анхны хаан Юань Чжу, 1368-1398 онд хаан суусан. Оны цол нь Хүн-ү) хааны 5 дугаар он буюу Европ тооллын 1372 онд үйлдсэн нь тодорхой байна.


Монгол цэргийн музейн Эрдэм шинжилгээний ажилтан Р.Төгссайхан
Эх сурвалж: "Соёмбо"

Сэтгэгдэл 10ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2016, 9 сар 24. 7:24
Д.Цог

Төгссайхан дүү минь, олон залуучуудад бодит түүхээ мэдрүүлье гэсэн чин эрмэлзэл байгаа бол хуулбарлаж авах боломжоор хангах ёстой бол уу...судалгаа, ишинжилгээний ажилд нь тустай

2016, 9 сар 6. 13:11
Зочин

yagaad odoo tumur bolovsruulj chadahgui baigaagiin tuhai zaluus medehgui baih n argagui Manjiin erhsheeld orsnii daraahan mongolchuudiig zer zevseg hiihiig n horigloj uran darchuudiig neg dor tsugluulan orond n het hutga mungun ayaga emeel duruu emegtei hunii edlel zereg engiin aj ahuich bolgoson yum da tedgeer irgediig dariganga hemeemoi iinhuu mongoliin zeer zevseg urladag gaihaltai tuuh Manjiin haanii zarligaar ugui bolj burhan shuteen l hiideg yaduu tarchig uls bolson tuuhtei

2016, 9 сар 21. 9:49
мнг

яг үнэн

2016, 9 сар 5. 17:59
Зочин

Монголчуудад галт зэвсэгтэй байсан итгэхгүй хүмүүс гэгээрэх хэрэгтэй Уудам том газар нутгийг хамгаалах гэж олон төрлийн зэвсэгтэй байсан байж таарна үүнийг Монголд эзлэгдэж байсан орнуудын түүхэн музейд хангалттай нотолгоо бий Саяхан Ану хатан гэж кино гарсан Харамсалтай түүх мэддэггүй залуус Ойрдын баатруудыг нум сумаар харуулсан Ану хатны цэргүүдэл цахиур буугаар зэвсэглэсэн цэргүүд олон байсан шүү Монголын шилдэг дарханы мастерууд хутга аяга хийхээс гадна Цахиур буу хийх урлагийг эзэмшсэн байсан юм

2016, 9 сар 21. 9:51
мнг

ану хатан гэдэг кино жүжиг бол эмгэнэл юм. Агуу Ренчин гуайн түүх судалж бичсэн түүхэн зохиолийг тэр хүүхэн нэрийг нь солиж тавиад бүр кино жүжиг хийдийн...?

2016, 9 сар 5. 15:53
иргэн

одоо тэгээд монголчууд буу битгий хэл, төмөр халбагаа ч үйлдвэрлэж чадахгүй шуу, сурсан юм нь сугаар нь гараад явсан юм уу эсвэл захиалгатай болиулсан юм болов уу

2016, 9 сар 5. 10:35
ё

Хожмын улсууд нь нэг хотыг нь ч бүтэн авч үлдээгүй сул иргэд үлдэж.

2016, 9 сар 5. 10:32
х

Өнөөгийн кинонд байдаг шиг уур нь хүрэхээр шүдээ зугаад гарчихдаггүй. 2-6жил тагнуул туршуулын ажил хийдэг Эзэлсний дараа тэр улсын хүн амаар юу хийлгэхээ төлөвлөсөн байдаг байж:Гэхдээ энэ түүх Нэг хүний Удамын түүхээр давтагдаагүй дууссан нь,Ховор үзэгдэл байж.Өнөө цаг дутуу хүмүүс түүнийгээ дүүргэж бодож суух түүх төдий үлдэж.Ганц хот хажмын улсууд нь авч үлдэж чадаагүй Сул хүмүүс байж

2016, 9 сар 4. 17:55
Дорж

1368 онд Тогоонтөмөр хаан Улаан алчууртаны бослого буюу Мингийн цэрэгт ялагдан Монгол руу гаа буцаж ирсэн үе. Тэгэхээр энэ буу Монголтой холбоогүй Мингийн цэргийн буу байна шүү дээ.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]