Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Амбагай хааны өшөөг Чингис авч өгсөн нь

Чингис Татар аймгийн иргэдийг тэрэгний бултай чацуулан хядсан явдлын нэн эртний учир шалтгаан

Тайчуудын Амбагай 1148 оны үед Хабул ханыг нас барсны дараа Хамаг Монголын хан болон өргөмжлөгджээ. Тайчуудын Сэнгүн билгийн хөвгүүн. Эцэг Сэнгүн Билгэ нь Чирхай лянхуагийн хөвгүүн билээ. Бодончарийн хөвгүүн Хабич баатарын удам юм.

 

Хамаг Монголын хан Хабул, Амбагай хоёр нэг ясан төрлийн хүмүүс ажээ. Бодончарийн жич хүү Хайду юм. Хайдугийн жич хөвгүүд нь Хабул хан, Амбагай хоёр болно. Хабул ханы өвөг эцэг Байшинхор, Амбагайн өвөг эцэг Чирхай Лянхуа хоёрын эцэг нь Хайду юм. Хабул хан нас барахдаа хан суудлыг долоон хөвгүүнийхээ аль нэгэнд залгамжлуулсангүй, Сэнгүн Билгийн хүү Амбагайг Хамаг Монголын хан болгохоор нэр заажээ.

Амбагай ханыг татарууд найрамдал байгуулах нэрийдлээр хуурав. Тэр аргад нь Амбагай хан орж татартай ураг барилдан, охиноо хүргэж очжээ. Татарын Айргууд, Буйргууд аймгийн нууцаар бэлтгэсэн цэрэг Амбагай ханыг барин авч Алтан улсад хүргүүлжээ. Алтан улсын хаан одоогийн Жунду хотод (одоогийн Бээжин) сууж байв.

 

Амбагай ханыг модон илжигт хадаж тарчлаан хороожээ. Нууц товчоонд дурдсанаар Амбагай хан Бэсүд овгийн Балхачи гэдэг хүнийг элч болгож "Хабул ханы долоон хөвүүний дундах Хутула, өөрийн арван хөвүүний дундах Хадаан тайшид очиж хамгийн хан, улсын эзэн байтал охиноо өөрөө үдэж хүргэхийг надаар цээрлэл болгогтун, би татар аймагт баригдав, таван хурууны хумсыг тамтартал, арван хуруугаа барагдтал миний өшөөг авагтун" гэж захисан байдаг.

Чингис хаан татар аймгийг эзлээд тэрэгний булд чацуулан хядахдаа эрт цагаас нааш эцэг өвгөдийг минь хорлосон гэсэн шалтгаан хэлдэг нь Амбагай хан, Хабул ханы ахмад хөвгүүн Охинбархаг, өөрийн эцэг Есүхэй баатар нарын өшөөг авсан хэрэг болжээ.

 
Сэтгэгдэл 20ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичихAa
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
2016, 10 сар 14. 20:54
Зочин

түүхээ үнэн зөвөөр нь хойч үеийнхэндээ үлдээх хэрэгтэй. Чингис хааны үеээс одоогийн бидний хувь заяа төөрөг тавилан батламжлагдсан гэж ойлгодог. Алтан улсын удам судар нь манжууд, япон солонгосчууд юм биш үү. Тэд цусан төрөл юм байна гэсэн мэдрэмж төрдөг юм шүү

2016, 10 сар 14. 12:18
Зочин

Чингисхаан татаар аймгийг дараад үүнээс хойш ялсан дайснаа татаар хэмээн нэрийдэж бай гэж зарлигдсаны дагуу агуу их Батхаан Хипчакийн улсууд болон Ижил мөрний Булгааруудыг ялсныхаа дараа тэднийг татаарууд хэмээн нэрлэж өөрсдийн талд байлдуулснаар Татаар Монголын довтолгоо гэсэн нэр томьёо үүсчээ. Эдний үр сад нь Одоогийн Оросын татаарууд буюу түрэг гаралтай үндэстэн юм.

2016, 10 сар 5. 18:52
Зочин

huue maluudaa mongoliin zuun hyazgaart amidarch baisan tataar aimag odoonii orosod baigaa tatatstan 2 yamar ch hamaagui

2016, 10 сар 3. 8:15
zochin

MAN-n luiwarchinguud harluulah sanaatai udahgvi viliin vre vvreed ywah bno

2016, 10 сар 3. 8:12
zochin

Tvvhe martwal oid tuursun sarmagchin adil.Delhiin hamgiin dawtagdashgvi Aguu tvvh,hench vgvisgej vl chadna.

2016, 9 сар 28. 22:06
irgen

Orosuud er ni yneniig helehed tyyheesee icheed Mongoliin tyyhiig ih guivuuldag, tyyhchid sain temzeh heregtei,,,tyyh meddeg ni medne,,,,medehgui orchinyeiin oros zaluus esregeer l oilgodog baij taaraa…
Orosiin olon nevtryylgiig harj baihad tatr mongoliin darlal geed l yarih um baina lee….

2016, 9 сар 27. 13:38
зочин

Гэтэл энэ түүхийг Оросууд гуйвуулан Монгол Татарууд хамтарч дайн хийж байснаар гуйвуулдаг. Татарууд их муу хүмүүс. Татарчуудаас Монголчууд өшөө авч байсан юм Иванууд минь. Түүхийг зөвөөр нь судла.

2016, 9 сар 27. 10:46
иргэн

хэн нь хэний хүүхэд гэнэ ээ, ойлгох ч юм алга, ойрын хамаатнуудаа мэдэхгүй байж 1000 жилийн өмнө юм, хэн харсан хэн үзсэн юм, хөөрцөглөхөө больцгоо, ажил хийцгээ, Тийм хаад байгаагүй за юу, Үлгэр домог, яг л атгаалжин хар мангас, эсвэл хангарьд шувуу гэдэг шиг, Эсвэл Намбарын хүүхэд Энхбаяр мөн хүү Энхбаярын хүүхэд Батшугар мөн үү гээд л ярьцгаа, Биш сахал Билэгтийн хүүхэд гээ биз дээ, их адилхан юм билээ,

2016, 10 сар 15. 1:44
Зочин

chi sda ongon marigaas esus turuud usan deeguur alhdag geel soliordog gar baina

2016, 9 сар 28. 22:08
irgen

***** umuu chi,,,mongol ulsiinhaa tyyhiig medej baih heregtei,,,,tyyhgui ulsiig uls gehee bolj baigaa zag shyy orchin yed,,,,tyyhiig chin guivuulj yuch hiihed belen baina delhii,

2016, 9 сар 28. 11:48
Зочин

ene chin harin ergvv dagzuu. ymarch uls undesten ert uyese tuuhe bichij uldeeseer irsen. hen medehiin hen harsiin gene shuu. mal yumda. chi ungursunluuge gar buugar buudwal ireedvi chin chamaig ih buugar buudah bolno

2016, 9 сар 27. 13:25
жоохон ч гэсэн монгол холцтой юм бол

Бөрт чоно,Гоо марал 2 тэнгис далайг гатлан ирж онон мөрөний хөвөөнд сууршив............... гээд цааш нь олж мэдээрээ

2016, 9 сар 27. 12:46
Зочин

Эрт үеэс өнөөг хүртэл байсаар ирсэн юм болохоор улс орны түүх гэж бас байлгүй яах вэ хө. Үлгэр домог гэж үгүйсгээд байвал бидний түүх юу болох вэ. Юмыг наанатай цаанатай нь бодох хэрэгтэй.

2016, 9 сар 27. 11:26
Зочин

kkk neree oilgoh yum alga bn lee

2016, 9 сар 27. 10:18
ИРГЭН

КОММУНИСТ МАН-ЫНХАН ТӨРД ГАРААД ХАМГИЙН ЭХЭНД ШАХАМ ЧИНГИС ХААНЫГ МИНЬ ДООШ НЬ ХАЯЖ СҮХБААТАРААР ТӨВ ТАЛБАЙГАА НЭРЛЭЖ НӨГӨӨ КОММУНИСТ ДАРАНГУЙЛАЛРУУГАА ЧИРЭЭД ЭХЭЛСЭН АЖИЛ ҮЙЛС НЬ ХЭЗЭЭ Ч ӨӨДТЭЙ БҮТЭХГҮЙ ДЭЭ.ЗУЛ БӨХӨХДӨӨ НЭГ ИХ ГЭРЭЛТДЭГ ГЭДЭГ ДЭЭ.МАН-ЫН ХУВЬД ЭНЭ ЯЛАЛТ НЬ ТОМ ЯЛАГДЛЫН ЭХЛЭЛ ШҮҮ.

2016, 10 сар 25. 11:02
Зочин

МАН-ынхан Их Монголын түүх, эзэн Чингис хааныг үгүйсгэж байдаг улсдаа, тэгээд ч Чингис хааны талбайг Сүхбаатарын болгосон аль нь далайцтайг ялгах ухаан байхгүй өнөө маргаашийнхаа мөнгө нэр төрийг л боддог угшилтай байдаг коммунистууд. 5 дугаар ангийн хүүхдээс аль мундаг вэ алинаар нь төв талбайгаа нэрлэх вэ гэвэл захын хүүхэд Чингис хаан гэнэ

2016, 10 сар 14. 14:56
Зочин

наад комунизм ардчилал гэж эргүүтэхээ болиочээ их гүрнүүдийн колончлолын бодлого л гэж бдаг болохоос наад яриад байгаа онолууд чинь хэрэгждэггүй юмаа

2016, 9 сар 27. 13:17
муур

Сүхбаатарын талбайг зүгээрл Сүх баатарын талбай гэж нэрэлсэн юм биш.Сүхээ ахын амдарал үйл хэрэгтэй холбоотой газар учираас ийнхүү нэрэлсэн бөлгөө. зуугаадхан жилийн өмнөх түүхээ мэдэхгүй байн уу? мэдүүлэх сонирхолгүй байнуу?

2016, 10 сар 7. 11:02
Зочин

mmmmm tiim uchirtai bsan ymuu te

2016, 9 сар 27. 12:20
zochin

naiz laaz ushigluuch uu

Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]