Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Тангарагтаа үнэнч үлдсэн генерал ЛукинУншсан10,136

1945 оны 4-р сарын 29-нд америкчууд Моssburg хорих лагерыг чөлөөлж зарим хүмүүсийг оросуудад хүлээлгэн өгсөн байна. Хүнд шархдаж эрэмдэг болсон генерал Лукин энэ дунд байж таарав.

1945 оны 4-р сарын 29-нд америкчууд Моssburg хорих лагерыг чөлөөлж зарим хүмүүсийг оросуудад хүлээлгэн өгсөн байна. Хүнд шархдаж эрэмдэг болсон генерал Лукин энэ дунд байж таарав. Хэдхэн хоногийн дараа тэрээр Москвад хүргэгдэж байцаалтад орж эхэллээ.

Гурван сар орчим үргэлжилсэн байцаалтын дараагаар түүнийг байцаасан хүнээс дээш явуулсан бичигт энэ хүн урвасан гэх ямар нэгэн баталгаа алга байна гэжээ. Ямартай ч олзлогдсон генералууд дотроос хамгийн эхний ээлжинд нэр төрөө сэргээлгэж цолоо буцааж авсан хүн бол Лукин. Энэ хүний алдар нэрийг жинхнээсээ мөнхжүүлсэн үйл явдал үүнээс хойш хагас зуун жилийн дараа болсон байдаг.

1993 онд баатар цолоор түүнийг нэхэн шагнасан. Гэвч генерал энэ мөчийг үзэж чадаагүй нас барсан билээ.

 

...Смоленксийн тулаанаас эхэлж нэр нь тодорсон генерал 16-р армийг командлахаар томилогдлоо. Гэтэл түүний арми байсангүй. 16-р арми зүүн зүгээс ирэх замдаа төмөр замын ачааллаас болон саатаж Уралын нурууны чанадад гацсан байлаа. Цэрэггүй командлагч тэр хавиар бут цохигдож ухарч явсан нэгтгэлүүдийг цуглуулан дайсны замд саад хийх ажилтай болов. 5-р механикжуулсан корпус 109-р явган дивиз 116ер танкийн хороо гэгдэх нэгтгэлийг ухралтаас цэгцэнд оруулах эмхлэж байлдаж Шепетовка өртөөний орчимд хориглон байлдаж тэндээ хэд хоног тэсэж байлдсан байна. 109-р дивизийн захирагч Николай Краснорецкий хүнд шархдаж түүний халааг авсан Александр Подопригора авч байлдаж бүрэлдэхүүний 85 хувиа алдаж эрэлхэг хамгаалсан байна. Цэрэг хүний хувьд бүх зүйлээ хийсэн ямар ч буруугүй хурандаа Подопригора өөрийгөө буудчихав. Лукин өөрийн биеэр энэ нэгтгэлийг командласаар дараагийн хүчин ирэхэд халаагаа өгөв. Түүний цэргийн хагас нь Смоленскэд ирлээ. Дөнгөж 2 дивиз.

Хүнд байдалд орсон Смоленск 20 болон 16-р армийн мэдэлд байгаа нэртэй байсан ч 20-р арми нь бараг л оршин тогтнохоо байсан байлаа. Хот Лукин болон Смоленскийн гарнизоны захирагч хурандаа Малышев нарын гарт байсан юм. Тэр чигт нь минэжүүлсэн байсан Днеприйн гүүрийг дээд газрын тушаалаар дэлбэлж болохгүй заавартай. Лукин Малышев нар Германы тэргүүний ангиуд хотод цөмрөх үед гүүрийг бичиг үйлдэж хамтдаа толгойгоороо хариуцлахаар дэлбэлсэн байна. Энэ гүүрийн хэргээс болж хурандаа Малышев баривчлагдсан бөгөөд Лукинтай хамт толгойгоороо хариуцна гэсэн хэсэгхэн цаасны тасархай аминд нь орсон байдаг. Энэ тухай Иван Стаднюк дайн номондоо өгүүлсэн байгаа. Уул үйлдэл нь хожим эрүүл саруул ухаанаар сэтгэж үзэхэд зөв үйлдэл байж таасан юм.

Лукины цэргүүд 14 хоног орчим зууралдан байлдаж их хохирол үзсэн хэдий ч дайсны замд багагүй төвөг удаж чадсан байна. 8-сарын 2-нд ухарч явахдаа агаарын довтолгоонд өртөж зүүн хөлөндөө шарх авсан байна.

Вязьмын тогоонд. 1941 оны 10-р сарын 02-нд Германы арми Москваг авахаар шуурга нэртэй операциа эхэллээ. 10 сарын 9 гэхэд "Оросын 19, 20, 24, 32-р арми болон генерал Болдины цэргүүд манайхны бүслэлтэд орсон. Тэнд ойролцоогоор дайсны хагас сая цэрэг байгаа" гэж Рейхийн хэвлэлийн төлөөлөгч Дитрих Берлинд бардамнан мэдэгдэж байв. /Хагас сая цэргийн 350 мянга орчим нь олзлогдсон буюу алагдсан юм/

10-р сарын 9-ний өдөр дуусахын алдад Дээд Ерөнхий командлалын тушаал 19-р армийн штабт ирлээ. Ямар нэгэн аргаар бүслэлтээс гар, үгүй бол өөр дайсны замд саад болох юу ч алга байна гэсэн байв. 20-р армийн Ершаков, 24-р армийн Ракутин нартай үндсэндээ огт холбоогүй болчихсон байв. Ямартаа ч Болдинтой холбогдож Гжатскийн чиглэлээр бүслэлтийг сэтлэн гарах төлөвлөгөө боловсруулж биелүүлэхээр болов. Тэд бүслэлтийн дотоод цагирагийг эвдэж чадсан ч дайснууд тэдний санааг тааж тосон байлдаж ширүүн тулааны дараагаар Оросын цэргүүд ямар ч эмх замбараагүй болж бут ниргүүлж хүнд байдалд орлоо.

Ракутин, Ершаков нараас ч сураг гарсангүй. Болдин, Лукин нар үлдсэн цэргүүдээ 2 хувааж дахин нэг бүслэлтээс гарах оролдлого 10 сарын 14-ний үүрээр хийлээ. Болдин амьд гарсан. Болдин үүнээс хойш 42 онд бас нэг удаа цэргээ хаян бүслэлтэс гарч ирсэн ч тухай үеийн түүний командлагч Рокоссовкий тушаалаас нь зайлуулж байсан юм. Ингээд 10 сарын 17-ны орой маш олон шархадсан генерал Лукин Германы цэргийн эмнэлэгт ухаан ороход эмч нар хөлийг нь тайрахад бэлдэж байж таарав.

1943 онд бие нь зохих хэмжээгээр сайжирсан генералыг германчуудад эзлэгдсэн Харьков хотод байгаа эгчдээ захидал бичихийг нацистууд зөвшөөрсөн байна. Би 19-р армийн командлагч Лукин байна. Миний бие бараг үхсэнээс ялгаагүй байх үедээ дайсны гарт орсон. Тэд миний үхсэн биеийг авч болох ч намайг өөрийг минь урвуулж чадахгүй. Би өөрийн ард түмний өмнө нэр цэвэр гэж бичсэн байх юм.

"...Өөрийн бүслэгдсэн цэргүүдтэйгээ өөрийнхөн рүүгээ очихоор явж байх үедээ дайсантай тааран байлдсан миний армийн ихэнх хэсэг энд тарж ямар ч командлагчгүй үлдсэн. Бид жижиг хэсэг болж бүслэлтээс гарахаар болов. Ингэж явсаар дайснуудтай тааран байлдсан юм. Би өөрийн гар бууны эцсийн сумыг өөртөө зориулна гэж дотроо бодож байсан. Бүслэлтэд явж байх үедээ баруун өвдгөндөө авсан шархнаас цус гарч гутал маань цусаар дүүрч ой ухаан минь орж гарч байсан. Ямартай ч өөрийгөө буудаж амжаагүй ухаангүй байхдаа олзлогдсон юм. Би Германы төв бүлгийн захирагч фельдмаршал фон Бокийн харгалзагч нарын хяналтад очсон бөгөөд энд олзлогдсон Зөвлөлтийн генерал, командлагч нар бараг өдөр бүр ирж байсан" хэмээн Лукин хожим дурсаж...

Түүнийг олон удаа Германы талд оруулах гэж ятгаад бараагүй байдаг. Власов мөн түүний захиргаанд байсан штабын дарга Ивакин, бригадын комиссар Малышкин нараар Сталин тэргүүтний үйлдэж буй гэмт үйлдлүүдийг ярьж ятгаж байсан гэдэг. Тэрээс эдгээр хүмүүст бүгдэд нь татгалзаж өргөсөн тангарагтаа үнэнч үлдсэн байна. Түүний эхнэр Надежда Лукина Батлан хамгаалах ардын комиссариатад ажилласаар байсан бөгөөд 1943 оны 11 сард олзлогдсон гэдгийг нь мэдсэн байна. Гэсэн хэдий ч тэрээр ажлаасаа халагдаагүй үргэлжлүүлэн ажилласан үлдсэн нь дайны түүхэн дэх ганцхан тохиолдол гэнэ. Олзлогдсон хүний ар гэр давхар буруутдаг байсан үе.

(Эсэргүүцэл үзүүлэх боломжтой гартаа буутай буундаа сумтай олзлогдсон бол урвагч гэж үзнэ. Эх орондоо ирээд урвагч гэж цоллогдсон буудуулсан хүн маш их байдаг) Лукин 1946 онд нэр төрөө сэргээлгэж цол медалиудаа буцааж авсан бөгөөд 47 онд эрүүл мэндийн шалтгаанаар армиас халагдсан 70 онд нас барсан байдаг.

Цэргийн түүх судлаач Э.Баттулга

https://www.facebook.com/enkh.battulga

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
4 сар 4. 10:33
Зочин

Зүүн хөл үү? Баруун хөл үү?

4 сар 4. 17:04
Зочин

Өөрөөс нь асуу

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]