Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Оросын армид Балтийн орнуудыг эзлэхэд нэг цаг л хангалттайУншсан5,718

Үнэн хэрэгтээ, тэдний тооцоо биднийг гомдоож байна шүү. Зөвхөн онолын хувьд авч үзвэл, хэрэв ийм дайн боллоо гэж таамаглавал Балтийн орнуудыг эзлэхэд бидэнд ердөө ганц цаг л хангалттай

"Орос улс 60 цагийн дотор НАТО-гийн армийг бут цохиж, Балтийн орнуудыг эзэлж чадна" гэж Америкийн Батлан хамгаалахын дэд сайд Майкл Карпентер мэдэгдсэн байдаг. Тэрээр Орос, Украин, Евразийн асуудал эрхэлсэн төлөөлөгч бөгөөд энэ мэдэгдлээ АНУ-ын "The Weekly Standard" сонинд ярилцлага өгөхдөө хийжээ.

"ОХУ-ын арми цаг хугацаа, орон зайн хувьд давуу байдалд байгаа. Оросууд 60 цагийн дотор Эстони, Латвийн нийслэлд хүрчихнэ. Иймээс бид одоо нөхцөл байдлыг өөрчлөхөөр ажиллаж байна. Оросын аюул, түрэмгийллээс сэргийлэхийн тулд манай цэргийн анги нэгтгэл, байлдааны техникээ шилжүүлэн байрлуулах ёстой" гэж Карпентер ярьжээ. Дашрамд дурдахад, Америк өөрийн танк, их буу, онгоцуудаа аль хэдийн Балтийн орнуудад байрлуулсан, түүнчлэн НАТО саяхан цэргийн дөрвөн ангиа Польшид байршуулсан билээ. 

 

Пентагон энэ бүх тооцоогоо "RAND" судалгааны байгууллагаас авчээ. "RAND" хэмээх Америкийн стратегийн судалгааны төв бол улсынхаа үндэсний аюулгүй байдлын асуудлаар дагнан судалгаа, шинжилгээ явуулдаг аж. Тус байгууллагад мэргэжлийн  маш олон тагнуулч, туршуул ажилладаг гэнэ.

Харин Оросын Зэвсэгт хүчний Жанжин штаб тэдэнд хэвлэлээр дамжуулан хариу өгөхдөө "Шал дэмий юм". Бид яах гэж Балтийн орнууд руу давших юм бэ? Шпротын төлөө юү? Эсвэл Зөвлөлтийн үе шиг тэдгээр Балтийн орнуудад үйлдвэр завод барьж өгөхийн төлөө юу? Тэд өмнө нь Европын холбоо, НАТО-д элсэхдээ бүхнийг хааж, устгаж сүйтгэснээ дахин давтаг гэж үү?" хэмээжээ. "Үнэн хэрэгтээ, тэдний тооцоо биднийг гомдоож байна шүү. Зөвхөн онолын хувьд авч үзвэл, хэрэв ийм дайн боллоо гэж таамаглавал Балтийн орнуудыг эзлэхэд бидэнд ердөө ганц цаг л хангалттай" гэж бардам хариу өгсөн байна.

Н.Төгс

Сэтгэгдэл 10ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2016, 12 сар 24. 22:05
Зочин

БӨӨН ӨМХИЙ ХУНХУУЗУУД ХҮРЗЭЭ ИРЛЭЭД Л БАЙНУУДАА. ЦАГААН САР БИШ УЛААН САР БОЛГОХ ГЭЭД БАЙНУУДАА.

2016, 12 сар 1. 9:55
BI XUDUUNII XUUN

ОРОС АМЕРИКИЙН ЮУ ЯРЬЖ ЮУ БИЧИХ НЬ ГОЛ БИШ, ХЭНИЙ ТУХАЙ БИЧИЖ БАЙГАА НЬ ГОЛ ЗҮЙЛ. ИНГЭЖ БИЧСЭЭР БАЙГААД ДОТОР НЬ ХАГАРАЛ ГАРГААД СИРИ ШИГ БОЛГОХЫГ ҮГҮЙСГЭХ АРГАГҮЙ. МАНАЙХАН БОЛ МӨН Ч АМАРХАН ХАГАРЧ ХҮНИЙ ХООЛ БОЛЖ МЭДНЭ ШҮҮ, ТИЙМ ТҮҮХЭЭ САЙН СУДАЛЖ МЭДЭЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ. ОЛГОЙ ХАГАРАВЧ ТОГООН ДОТРОО ГЭДЭГ ӨВГӨДИЙН МААНЬ АЛТАН СУРГААЛИЙГ ӨДӨР БҮР САНАЖ ЯВ.

2016, 12 сар 1. 2:12
Зочин

Балтийн 3 улс Эстон Латви Литвын арми нийлээд Монголын армийг гүйцэхгүй жижигхэн орнууд Зөвхөн танк гэхэд бараг байхгүй Эдийн засгийн хүчин чадлаар бол Монгол улсаас илүү ...Оросууд хүндэтгэдэг байсан бол Балтийн 3 улс НАТО ярих уу 3 улсын зовлонг Америк НАТО угаасаа ашиглана Оросын хараат байсан орнуудаас Балтийн 3 улс хөгжлийн хурдаар илүү байдгийн Оросын эрх ашигт хараат бсан орнуудын эдийн засаг хөгжих нь харшилна Занар олборлож эрчим хүчний хамааралаас гарлаа гэж Эстоны интернет рүү Оросууд том хакерийн дайралт хийж байсан Монгол яагаад хөгжиж чаддаггүй нь ийм л шалтгаантай Улаанбаатар хөгжвөл Оросын УлаанҮд арчуулна

2016, 11 сар 30. 23:44
001

Америкчууд батлан хамгаалах төсвөө нэмэгдүүлэх гэж албаар оросуудыг ингэж хөөргөдөг юмаа.

2016, 11 сар 30. 21:49
ЗCOMочин

TENEG IVANUUDIIG INGEJ KHUURGUJ BOLOKHGUI

2016, 12 сар 1. 8:12
тин

нусан буу чинь юу гэчих бэ.

2016, 12 сар 1. 0:40
Зочин

mun khutsvaa chi

2016, 11 сар 30. 20:48
Зочин

Оросууд эзлээгүй л байгаа биздээ .Эзэлж болохгүй чадахгүй шалтгаан байгаа болохоор л эзлэхгүй байгаа байлгүй дээ.Түүнээс өрөвдөөд юмуу хайрлаад эзлэхгүй байна гэж байхгүй. Монголийг эзлэхгүй л байгаа биз дээ.Энэ хоёр.Хоёр талаас нь хорлоод л сэхээхгүй үхүүлэхгүй .

2016, 12 сар 1. 10:17
Зочин

Тиймээ Оросууд монголыг эзлэх боломж зөндөө байсан цаан нь зөндөө нарийн учир байгаа юм.Хамгийн наад захаас ньбичхэд Орос,Хятад хоёр Монгол улсын эрхшээлд хар сүлдний дор дарагдаж байсан, тэр үеийн Монголчуудын үр удам одоо цаг нь болоод гараад ирсэн хоёр улсад тэргүүлэх алба хашиж байна.Хүний удам угсаа яс цус гэдэг чинь бүрэн алга болдоггүйл дээ ,тэгээд ч тэнгэрийн цаг монголчуудын мандан бадрах цаг удахгүй байх,Нар мандахын өмнөх түнэр харанхуй л одоо болж байх шиг байна.

2016, 12 сар 1. 12:11
ХХХ

Хаха сүр сүр юм бичих юмаа. Өөрсдөдөө найдах хэрэгтэй шүү.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]