Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын түүхийн бүх цаг үеийн түүхийн баатрууд түүний дотор БНМАУ-ын Баатар цолтнуудыг энэ ангилалд онцгойлон мэдүүлнэ.

Долоон түмэн агтыг хил давуулалгүй тогтоож чадсан зоригт хүмүүсУншсан3,263

Энэхүү бишрэм түүхэн үйл явдлын ойг өдгөө Дорноговь аймгийн Өргөн сумын удирдлагууд уламжлал болгон тэмдэглэн томоохон арга хэмжээг зохион байгуулдаг болсоор удаж байна.

Дорноговь аймгийн нутагт 1944 оны 11 дүгээр сарын 14-нөөс эхлэн цасан шуурга шуурчээ. Энэ шуурганаар Дундговь, Төв аймгуудын олон мянган адуу, үхэр хойт талын оторчдын малыг хаман сүрэг өтгөрсөөр Дорноговь аймгийн Баянмөнх сумын нутагт ирснийг Балдан, Дамбадаржаа нар хил давуулахгүй тогтоох эхний арга хэмжээ авч аймгийн төвд мэдэгдсэн байна.

Аймгаас ирсэн төлөөлөгч Галдан, Үдэл, Нацаг, Жадамбаа зэрэг хүмүүстэй Балдан, Дамбадаржаа нар хүч хавсарч нутгийн хүмүүсийг дайчлан өдөр, шөнөгүй бүс тайлалгүй ажилласаар 1945 оны 2 дугаар сарын эхээр 70000 гаруй адуун сүргийг хил давуулалгүй тогтоож чаджээ. Ийнхүү 40 гаруй хоног үргэлжилсэн хүчтэй цасан шуурганд амьдрал үхэл өрсөлдөж, уруудсан олон мянган адууны завсар үхэр хавчуулагдаж явж үхсэн байжээ.

Төрийн соёрхолт эрдэмтэн, зохиолч Б.Ринчен энэ баатарлаг үйл явдлыг алдаршуулан дуулж, “Их говийн зоригтон” найрууллаа бичсэн түүхтэй. Эрэлхэг зоригт малчид баатарлаг 60 гаруй хүмүүсийн ялсан амны хишгээр эх нутагтаа тогтсон 70000 гаруй адуу 48 жилийн хугацаанд хэд болж өссөнийг хэлж мэдэхгүй.

Энэхүү бишрэм түүхэн үйл явдлын ойг өдгөө Дорноговь аймгийн Өргөн сумын удирдлагууд уламжлал болгон тэмдэглэн томоохон арга хэмжээг зохион байгуулдаг болсоор удаж байна. Үйл явдлын баатар тэрхүү зоригт эрсийн нэг Доогийн Дамбадаржаагийн тухай онцлон өгүүлье. Тэрээр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Байшинтын долдугаар дивизийн хилийн отрядад алба хааж байсан бөгөөд 1923 оны усан гахай жил Боржигон Сэцэн хан аймгийн Оцол Сансар уулын хошуу буюу одоогийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг Эвзийн цагаан ухаа хэмээх газар мэндэлж, 13 настайгаасаа Зүүн жанжин Чойрын хийдэд шавилан суух болсон ч жилийн дараа хийд нь тарж эх эцгийн хамт мал маллах болсон байна. 1944-1949 оны зүүн өмнөд хязгаарт цэргийн алба хааж эх орны өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэн “Бид ялав”, Жуковын мэндэлсний ойн медаль зэргээр шагнагдаж байжээ. Халагдаж ирээд “Хөдөлмөрийн оч” нэгдэл, Сүмбэр сангийн аж ахуйд адуу маллахын  зэрэгцээ орон нутгийн адууны үүлдэр угсааг сайжруулах, чанаржуулахад анхаардаг байв.

Д.Дамбадаржаа хүүхэд ахуйдаа Алдарт уяач Галын хурдан морьдыг унаж хурдлуулдаг байсан нь хожмын сайн уяач болоход, цаашлаад дээр дурдсан их шуурганаар долоон түмэн агтыг хил гаргалгүй тогтоож чадахад нөлөөлсөн хэмээдэг. Бөгөн, Шарваа зэрэг сайн морьд, бор, хонгор азаргануудтай  Д.Дамбадаржаа Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат Довуучтай ихэд дотно нөхөрлөнө. Довууч уяач жил бүрийн хавар тэднийхээр айлчлан хэд хоног морь ярьж байгаад унаа, морио сэлбэн зүүн урагш Хэнтий, Сүхбаатар орж адууны наймаа хийгээд буцахдаа азарган үрээ, байдас авчирч өгнө. Довууч уяачаас авсан зуузай тамгатай хонгор азарга нь тэднийд хурдны үр тарьж, үр төл нь урам сэргээн хурдалсан билээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]