Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Зүүнгарын хаант улс ойрад буюу монгол угсааны улс бөгөөд түүхчид Зүүнгарын хаант улсыг талын монголчуудын сүүлчийн эзэнт гүрэн гэж түүхчид үзэх нь бий. Цагаан хэрмийн баруун үзүүрээс одоогийн Казахстаны зүүн хэсэг, Киргизстаны хойд хэсгээс өмнөд Сибирь хүртэлх газар нутагт оршиж байлаа.

Оросууд Амарсанаа баатрын шарилыг Манж Чин улсад ямар ч тохиолдолд өгөхгүй гэжээ

1757 оны гуравдугаар сард Амарсанаа Хасагаас нутагтаа буцаж ирээд зургадугаар сард харъяат 3000 цэргийн хамт Манж улсын 10000 гаруй цэрэгтэй тулгаран байлдлаа.

1920-иод оны үед гарч байсан "Бюллетень Мон-Тел-аг" гэдэг сонины 1923 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн 71-72 дугаарт Европын эмч Корнилов, Ротт, Селезнев, Монголын эмч Лувсандорж, Гэлэг, Дамдиндорж нарын бүрэлдэхүүнтэй тусгай комисс БНМАУ-ын Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатарын цогцост задлан шинжилгээ хийсэн тухай мэдээ нийтлэгдсэн байдаг. Энэ бол Монгол Улсад нас барсан хүний цогцост задлан шинжилгээ хийсэн анхны албан ёсны баримт юм.

Дээрх түүхэн баримтуудаас гадна 1750-иад оны үед Орос, Монгол, Манж чин улсын хооронд Амарсанаа гүнгийн шарилыг шилжүүлэх талаархи дипломат харилцааны бичгүүд одоо Үндэсний түүхийн архивт хадгалагдаж байгаа бөгөөд энэхүү дипломат харилцааны үр дүнд Амарсанаа гүнгийн шарилд хоёр удаа экскумац хөнджээ.

Амарсанаа нь 1755-1758 онд манжийн эсрэг тэмцэж байсан Монголын ард түмний нэгэн удирдагч юм. Ойрадын хаан Галданцэрэнгийн охин Бодлогочоос төрж, Хойдын ноён Үйзэн Хошуучин гэрт өсч хүмүүжсэн Ойрадын Хошоод аймгийн хүн ажээ. Эцэг нь Гүүш хааны удам Галданданзан юм. Эх Бодлогочийг нь бие давхар байхад эцэг нь нас нөгчиж, хойд аймгийн тайж Үйзэн хошуучид очоод Амарсанаа төрсөн тул түүнийг бас Үйзэн хошуучийн хүү буюу хойдын тайж гэж үздэг ажээ.

Зүүнгарын хаант улс нь Монгол үндэстэн байгуулсан дэлхийн сүүлчийн нүүдэлчин эзэнт гүрэн бөгөөд Цагаан хэрмийн баруун үзүүрээс одоогийн Казахстаны зүүн хэсэг хүртэл, одоогийн Кыргызстаны хойд хэсгээс өмнөд Сибирь хүртэлх газар нутгийг эзлэн оршиж байв. 1610 оноос Зүүнгарын хаант улсын суурь тавигдах үеэс Ойрадын удирдагчид хунтайж хэмээх цолтой байжээ. 1678 онд Галдан далай ламаас бошигт хан цол хүртсэн үөэс эхлэн Цэвээнравдан, Галданцэрэн, Даваач нар хаан цолтойгоор засаглаж байв. Амарсанаа гүн Орост гарах болсон шалтгаан тухайн үеийн улс төрийн байдлыг товч өгүүлье.

Дөрвөн Ойрадууд нэгдэн Зүүн гарын хаант улсыг байгуулсан үед Халхыг эзлэн нэгтгэх бодол санаа агуулж эхэлсэн юм. Учир нь тэд Зүүнгар ба Халх нэгдсэнээр монголчууд Манж чин улсын өөдөөс сөрж зогсох хүчтэй болно гэж итгэж байсан юм. Тэр үед Ойрад-Халхын гэрээг байгуулсан байна. Гэрээний гол утга санаа нь харийн түрэмгийллээс бие биеэ хамгаалах, хамтран тэмцэх, харийн түрэмгийлэгч нартай сүлбэлдэхгүй байх гэсэн байлаа. Гэвч манжууд шарын шашнаар далимдуулан эрх мэдлээ дээшлүүлэх сонирхолтой, эд мөнгөнд шунахай монгол ноёд түшмэдийг уруу татан сэм хуйвалдаанд оролцуулж нөгеө гэрээг нь зөрчүүлсээр байжээ. Улмаар зарим овог аймаг Манж улсад дагаар орж эхэлсэн юм. Ийнхүү Ойрад-Халхын гэрээ зөрчигдөж эхэлсэн тэр үед Зүүнгарын хаанаар залраад байсан Галдан бошгот Халх руу цөмөрчээ.

Тэрээр Халхын нутагт таарсан шарын шашны сүм хийд, лам хар бүгдийг хүйс тэмтрэн түйвээж эзлэн авчээ. Тэр үед анхдугаар Богд Халхын хувь заяаг шийдэж байсан бөгөөд тэрээр Галдангийн түрэмгийллээс дайжин Өвөрмонголд очиж, улмаар Манж чин улсаас тусламж гуйсан байна. Халхыг Манжид нэгтгэх ёслол 1691 оны тавдугаар сарын 2-нд Долоннуурт болжээ. Энэ бол тусгаар тогтнолоо алдах эхлэл байлаа.

Энэ үед Галдан бошгот Манжид элч илгээн найрамдахыг санал болгож, мөн урвагч нар хэмээн Занабазар тэргүүтнийг хүлээлгэн өгөхийг шаардаж байлаа. Гэвч Манж чин улсын болон Галданд хонзогносон монгол ноёдын хамтарсан цэргийн хүч 1696 онд Галдангийн армийг бут цохисон юм. Галдан амьдаараа баригдахгүйн тулд 1697 оны гуравдугаар сарын 13-нд хор уун үхсэн билээ. Үүний дараа Зүүн гарын улсад хаан ширээ булаацалдсан тэмцлүүд өрнөж байв.

Тухайн үед Галданцэрэн хааны ач хүү Амарсанаа найз Даваачийнхаа төлөө зүтгэсээр түүнийг хаан ширээнд суулгасан боловч удалгүй муудалцаж, хоорондоо тулалдах болжээ. Амарсанаа Даваачаас зугтан манжид урважээ. Дараа нь манжууд  Амарсанааг буцаан турхирч Даваачийг түүний гараар устгуулах сонирхолтой байлаа. Ийнхүү Амарсанаа Манжийн цэрэгтэй хамтран буцаж Даваачийг цохисноор 1755 онд монгол үндэстэн тэр чигээрээ Манжийн эрхшээлд орлоо.

Энэ үед монгол овог аймгуудын ноёдыг Манж нар Долоон нуурт урин баяр тэмдэглэх гэж байв. Гэтэл гэнэт Монголд бослого гарсан мэдээ иржээ. Зөвхөн Манжтай нийлж Даваачийг л устгах төлөвлөгөөтэй байсан Амарсанаа нь Халхын Халхын Чингүнжав, Өвөрмонголын Сэвдэнбалжир нартай хамтран Монгол туургатнаа чөлөөлөх бослого гаргасан байлаа.

Харамсалтай нь, бослого нэг их удалгүй дарагдсан юм. 1756  оны наймдугаар сард Хасагийн Хожабэхийн хамт манжийн цэрэгтэй бүтэн долоо хоног ширүүн байлдаан хийсэн боловч ялж чадсангүй. Абулай хан Хадагийн цэрэгтэй байлдаж хүндээр шархдан, цэргээ ухраан нутагтаа очлоо.

1757  оны гуравдугаар сард Амарсанаа Хасагаас нутагтаа буцаж ирээд зургадугаар сард харъяат 3000 цэргийн хамт Манж улсын 10000 гаруй цэрэгтэй тулгаран байлдлаа. Байлдаан хагас cap гаруй туйлын хурц, ширүүн явагдаж, 2500 цэрэг нь алагдаж шархдан жагсаалаас гарчээ. Амарсанаа найман хүнтэй Оросын нутагт зугтан 1757 оны наймдугаар сарын 20-нд Тобольск хотод иржээ.

Амарсанаа Тобольск хотын дэд захиргч Грабленовиныд уригдсан байна. Хэлмэрч нь Феодор Плотников гэдэг хүн байсан бөгөөд Амарсанаа өөрийгөө Галданцэрэн хааны охины хүү (ач хүү) гэдгийг танилцуулжээ. Амарсанаа хоёр эхнэртэй байсан бөгөөд Ишсоном нас барсан, Дэлэгдорж Манжид очихдоо хоёр хүүгээ дагуулж явсан бөгөөд Даваачийн эсрэг босоход хөвгүүд нь Манжид үлдэж ямар ч мэдээ сураг байхгүй байгаа тухай ярьсан байдаг. Амарсанаа Сибирийн дэд захирагчтай Оросоос Зүүнгарын хаант улсыг сэргээхэд тусламж хүссэн байна. Грабленов Амарсанаад Оросын хаанд тодорхой болзолтойгоор захиа бичихийг зөвлөсөн байдаг. Манжийн цэргээс зугтсан Амарсанаа Тобольск хотод цагаан цэцэг өвчин нь сэдэрч 1757 оны есдүгээр сарын 21-нд 40 настайдаа нас барсан байна.

Түүний гэргий Битэй ба хүү Пунцаг нарыг Ижил мөрөн дэх Халимагт хүргэж өгчээ. Удалгүй Битэй нас барж хүүгийнх нь талаар ямар ч мэдээлэлгүй болсон байна. Оросын засгийн газар Манжийн Засгийн газарт Амарсанаа гүн нас барсныг албан ёсоор мэдээлсэн боловч Манжийн Засгийн газар Амарсанаа гүнг үхсэн гэж итгээгүй бөгөөд эргүүлж өгөхийг шаардаж сүүлд шарилыг нь үзүүлж таниулах хүртэл бүтэн хоёр жил өнгөрсөн байна. Оросын Засгийн газраас Манж Чин улстай сайн хөршийн харилцааг бодож Амарсанаа гүнгийн шарилыг Сэлэнгэд хүргэж өгөхийг зөвшөөрсөн байна. Засгийн газрын шийдвэрийн дагуу Сибирийн захирагч генерал Ф.И.Соймонов 1757 оны арванхоёрдугаар сарын 17-нд Амарсанаа гүнгийн шарилыг Сэлэнгэд хүргүүлсэн бөгөөд нутгийн захирагч В.Якобид шарилыг таниулаад ямар ч тохиолдолд Чин улсад өгөхийг хориглосон байна.

Амарсанаагийн шарилыг үзүүлэхийн тулд түүний шарилыг хоёр удаа хөндсөн бөгөөд эхний удаа Өргөө хотоос түүнийг сайн таних Халхын зайсан Лимпэлдоржийг явуулсан боловч тэрбээр замдаа нас барсан байна. 1758 онд Сэлэнгэд Халхын ван Цэвэгяримпил Манжийн түшмэл мөн шарилчны хамт иржээ.

 

Энэ удаа Бээжингээс ирсэн шарилчин Амарсанаа гүнгийн шарилыг хөндсөн бөгөөд энэ удаа ямар ч эргэлзээгүйгээр Амарсанаа гүнгийн шарил мөн гэдэгт итгэсэн байна. Амарсанаа гүнгийн шарилыг шилжүүлэх тухай Манжийн засгийн газар Оросын гадаад харилцааны яамны хооронд хоёр жил харилцсан байдаг. Дээрх Амарсанаа гүнгийн шарил шилжүүлэх түүнийг мөн эсэхийг таниулахын тулд хоёр удаа шарил хөндсөн (экскумац) зэрэг нь орчин үеийн анагаах ухааны эмгэг анатоми-шүүх эмнэлгийн үйл явц байсан гэж үзэж болохоор байна.

Иймээс Амарсанаа гүнгийн шарил шилжүүлэх түүхэн баримт бичиг нь Манж-Монгол-Орос улсын дипломат харилцааны түүхэн баримт болохоос гадна шүүх эмнэлэг эмгэг анатомын, Монголын анагаах ухааны түүхийн 1750-иад оны сүүл үеийн түүхэн баримт юм.

Монголын анагаах ухааны түүх судлаачдын нийгэмлэгийн тэргүүн, анагаах ухааны доктор Л.Энхбаатар

Сэтгэгдэл 29ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичихAa
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
2016, 12 сар 23. 0:04
Зочин


Сайн уу залуусаа сурч ажиллахынхаа хажуугаар интернэтээр мөнгөтай болмоор байна уу. Тэгвэл наашаа анхаарлаа хандуулна уу.
Та http://Cash4Visits.com/ref.php?refId=343434 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна.
Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

1 сар 5. 17:18
Зочин

би засагт ханы халх байна бид ойрадуудын талаар ярихаас өмнө эхлээд халхуудаа ярих боподтой байна галдан довтлохоос өмнө түшээт ханыхан дагаар орсон шүү одоогийн га айрага тарага гэж ярьдаг хүмүүс өвөр монголоос ирсэн гэж ярьдаг шүү түшээт ханы анхны урвалт буюу дагаар орсон нь1639 онд түшээт ханы төрсөн дүү бундар ард иргэдээ дагуулаад орсон үүнээс хойш олон урвасан харин засагт хан цэцэн ханы урваагүй манж руу нүүгээгүй цэвэр хүмүүс шүү өөрсдийгөө эргээд нэг хараарай хэн нь урвагч гэдгийг түүх хэлээд өгнө

2016, 12 сар 21. 15:44
Зочин

oiraduud uneheer haluun tustei humuus shuu halhuud urwaj sharwahdaa sain humuus

1 сар 8. 16:40
Зочин

МАЛ МИНЬ ЧИ ХАЛХАД АМЬ ЗУУЖ БГАА ДҮРВЭЖ ИРСЭН ЛАЛАР ШҮҮ

2016, 12 сар 1. 19:32
Бату

Галданбошгитоос авахуулаад Зүүнгарынхан гэж өөрийн бодлогогүй дан хүний хатгаасаар явж байсан нүгэл нь нүдээрээ гарч мөхөлд хүргэсэн билээ. Тэнгэрийн гэсгээл буюу.

2016, 12 сар 20. 13:12
Зочин

Халх ойрд гэж хагаралдуулдаг Чи манжийн үе залгамжилсан эфү юу?Үе үеийн манжийн чам шиг хүргэчүүл Халхын Чингүнжавыг манжид тушааж зоосны нүхээр гүйлгэсэн ээ Шүүчихээд дараа нь халх ойрдын асуудал ярь за . Халх ноёдын нохдын хатгалдаан дийлдэхгүй чин ван Цэнгүнжавын удамууд аа

2016, 12 сар 2. 10:00
Зочин

muu mal uhej dald ormor

2016, 11 сар 23. 17:09
Зочин

Зүүнгарын улсыг мөхөөх эхлэлийг Галданбошигт эхлүүлж төгсгөлийг нь Амарсанаа гүйцээсэн дээ 2 урвагчийг эх орончоос салгах цаг нь болсон

2016, 12 сар 20. 12:50
Зочин

Халх ойрдын хэлэлцээрийг хамгийн түрүүлж халх ноёд зөрчиж худалдагдаж манжид дагаар ортол мөн ч их хүлээсэн дэ? Халх монголыг Манжийн хүргэн болж дуустал хүлээх байсан уу Чинийхээр бол. Хамаг монголыг голомтыг халхаас хойш 60 жил халуун амь бүлээн цусаараа хамгаалж хядуулж цөөнх болсон нь буруу юу?

2016, 12 сар 21. 13:23
Зочин

За ер нь бүхний ээдрээ бол түвдээс Монголд шарын шашны бодлогыг түлхүү явуулснаас үүдсэндээ. Бүх хагарал үүнээс үүдэлтэй. Халх ойрд ГЭЖ БИЕ БИЕНЭЭ МУУЛАХ ХЭРЭГГҮЙ.

2016, 11 сар 27. 15:48
Зочин

юу донгосоно вэ.хүн алдаж онох юм зөндөө байдаг.манжийн эсрэг сэлэм далайж явсан хүмүүс бүгд баатрууд

2016, 12 сар 20. 0:28
Зочин

2ulaa uursdiinhniihuu esreg bas selem dalaisan humuus dee.

2016, 11 сар 25. 10:37
Зочин

chi muu yugaa meddeg yum ter2 bol BAATAR

2016, 11 сар 23. 21:46
Naranbat

ter 2 bol baatar

2016, 11 сар 24. 19:35
Зочин

ӨРГӨН УУДАМ ГАЗРАА АЛДАЖ ОЛОН МЯНГАН ГЭМГҮЙ АРДАА МАХНЫ МАШИНРУУ ИЛГЭЭСЭН МАЛНУУДЫГ БААТАР ГЭДЭГ УСАН ТОЛГОЙТОЙ ИЛЖИГ ЮМ ДАА ЧИ

2016, 11 сар 25. 10:40
Зочин

iljig gej meddgeeree chi l iljig bina

2016, 11 сар 24. 0:17
Зочин

Галдан Бошигт Оростой холбоо тогтоож, Халх руу 1688 онд зэрэг довтолсоноос болж Монголчууд Байгаль нуур, Хойд Шивэрийг Орост алдсан түүхтэй.

2016, 12 сар 20. 12:53
Зочин

Түшнэт хан анх ойрд руу манжийн хатгаасаар халдаж Галдан бошигтын төрсөн дүүг хөнөөж дээрэмдсэн

2016, 12 сар 20. 0:30
Зочин

yag nuhtsul baidal yamar bsaniig sain medehgui yum. Gehdee l Galdan Khalkhiin nutag ruu dairsan ni Chahundorj, Zanabazar 2-g Manjid dagaar oruulah gol huchin zuil bolson bh

2016, 12 сар 20. 12:58
Зочин

Занабазар Чахундорж 2 халх ойрдыг өөрийн өчүүхэн эрх ашгийн төлөө манжаас чулуун жинс авилга торго дурдан авгай хүүхэн авч хагаралдуулж монгол түмний цусыг урсгачихаад Манж Энхамгалан хааны хөнжил доогуур хар толгойгоо хамгаалж шургасан урвагч нар Аймхаа хулгайч нат эхэлж ойрд луу дайрч Галдангийн дүүг алж дээрэм тонуул хийж Их монгол улсын эвийг эвдсэн

2016, 11 сар 23. 18:19
Зочин

Муу лалар минь чи өөрөө Монголоос минь зайл!!!

2016, 11 сар 23. 22:27
Зочин

muusain halh manjuud yu meddegdeen hutsaad baigaa yum

2016, 11 сар 23. 12:34
Зочин

Зүүн гарын хаант улсыг мөхөөх, халхыг манжид ороход их үүрэг гүйцэтгээсэн энэ урвагчийг одоо мартах хэрэгтэй. Соц үед худлаа эх оронч нэр өгсөн юм шүү

2016, 12 сар 2. 9:59
Зочин

chi uhej dald or

2016, 11 сар 26. 22:17
Зочин12

Yaag unen

2016, 11 сар 23. 12:45
Зочин

ОЙРАД ТҮМЭНИЙ ЦУСААР ГАРАА УГААЖ ЗҮҮН ГАР УЛСЫГ МӨХӨӨСӨН НОВШНУУДЫГ ЭХ ОРОНЧ ГЭЖ МАГТАН ДУУЛДАГ МАЛНУУД ВЭ?

2016, 12 сар 2. 9:58
Зочин

chi uhej dald orvol taarna

2016, 12 сар 26. 22:00
ЗОЧИН "

bvgdl vr hoij bidnii toloo gazar nutagaa awarj vldehiin toloo baisann todorhoi gevj zanbazar bol vnher igneshgvi suut hvn teheer ta muu baga ystanguud bol zvgeer zail

1 сар 4. 16:08
ойрад сүнс

амарсанаа бол төрийн эрх барьж хаан болох гээд ард түмнээ тэнгэрт өргөсөн урвагчаас дор жинхэнэ эрлэг хараал идэгч юм биш үү хядуулсан 600000 ойрдуудын сүнс тэгж дүгнэж байгаа болов уу

Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]