Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Халимаг үндэстний сүйрэлУншсан7,587

Оросын эзэнт улсад 1917 онд эцгийн талаас Халимаг-Монгол цуст В.И.Ленин Октябрийн хувьсгалыг удирдан засгийн эрхэнд гарахад түүнийг бас нэгэн цэвэр цуст-Халимаг генерал эсэргүүцэн босов.

Оросын эзэнт улсад 1917 онд эцгийн талаас Халимаг-Монгол цуст В.И.Ленин Октябрийн хувьсгалыг удирдан засгийн эрхэнд гарахад түүнийг бас нэгэн цэвэр цуст-Халимаг генерал эсэргүүцэн босов.

Энэ бол Оросын түр засгийн газрын Батлан хамгаалахын сайд асан генерал Л.Г.Корнилов буюу халимаг нэр нь Лавгаа /Лхагва/ Гилжирович Дэлдэнов гэгч эр байлаа.

 

Астарханы Халимаг язгууртаны хүү Ленин

Дэлдэн овогтой Гилжирийн Лавгаа гэгч генерал оросын цагаан армийг үүсгэн байгуулж улаан оросын эсрэг тэмцлийг удирдсан бөгөөд түүний удирдлаганд дор Деникин, Колчак, Врангель зэрэг хожмын цагаантны жанжнууд тодрон гарчээ.

Л.Г.Корнилов буюу Л.Г.Дэлдэнов гэгч энэ халимаг генералыг дэмжсэн үй олон халимагууд 1918 онд Европ руу амь дүйж зугатан гарцгаасан юм. Энэ явдлаас үүдэн 1918 оноос 1958 оны хооронд 40 гаруй жилийн хугацаанд халимаг монголчууд оросуудад ад үзэгдэн үндэс угсаагаараа доромжлогдон олон мянгаараа хядуулах болсон юм. Гэхдээ хаант Оросын үеэс ч халимагуудад харгис бодлого ил далдаар явуулж иржээ. 1913 онд Оросын эзэн хаан 2-р Николай хэлэхдээ

-Монголчууд Орос орны судас болсон Ижил мөрний хөвөөг эзэгнэн амьдарч байна. Ижил мөрний татаруудаас болгоомжлох нь зүйтэй боловч тэднээс илүү их гамшиг тарьж, аюул учруулж мэдэх нь жинхэнэ монголчууд байгаа билээ. Энэ бол халимагууд. Тиймээс тэднийг олон болгож болохгүй. Эрчүүдийг нь энд тэндхийн дайнд явуулж, хүн ардынх нь тоо хэмжээг тогтмол цөөрүүлж байх хэрэгтэй гэж байжээ.

Тэгвэл үүнээс 10 жилийн дараа 1923 оны 4 сарын 23-нд болсон Оросын коммунист намын 12-р их хурлын салбар хуралдаанд И.В.Сталин,

-Украйнд явуулж байсан бидний алдаатай бодлогоос дутахгүй харин ч илүү их алдаа, хохиролтой байж мэдэх бодлого бол Төвдтэй шашин соёлын холбоотой бөгөөд харин Монголтой бүр үндэс угсааны холбоотой болох халимагуудад тайван хандаж байгаа явдал юм.Тэд мөн л монголчууд учраас санаа амар тайван байж болохгүй хэмээн ил тодоор шууд онцлон хэлж байжээ.

Энэ үед Зөвлөлт Орос улсад 186 мянган халимагууд оршин сууж байсан бол Европ руу 37 мянган халимагын сэхээтэн, лам нар, цэргийн голдуу хүмүүс цагаантнуудын хамт дүрвэн гарчээ. Тэгвэл тэр үед уугуул эх орондоо амьдарч байсан монголчууд 600 мянга орчим байсан бол бидэнд мэдэгдэж байгаа тоон үзүүлэлтээр халимагууд 223 мянган хүн амтай байсан бөгөөд хэрвээ Орос оронд өрнөсөн иргэний дайн, Октябрийн хувьсгал, дэлхийн 1-р дайнд олноор амь үрэгдсэн хүмүүсийнх нь тоог нэмбэл халимагуудын тоо бараг 250 мянга гаруй байжээ. Энэ бол тухайн үеийн Монгол улсын хүн амын бараг 40 хувьтай тэнцэх тоон үзүүлэлт болой.

Төдөлгүй 1927 оны 3-р сард Бүх Оросын ажилчны Анхдугаар зөвлөгөөний шийдвэрээр Алс Дорнод, Сибирь, Хойд туйл, Карелийн хойг руу 20 мянган халимагуудыг хүчээр нүүлгэн цөлжээ. Цөлөгдсөн хүмүүс гол төлөв Чингис хааны алтан ургийнхан, тэрчлэн лам нар, чинээлэг ардууд байлаа. Манай Монгол улсад 1932 онд лам нарын эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөхөөс 2 жилийн өмнө 1930 онд Халимагт лам нарын бослого гарчээ. 1930 онд Батмижид, Раашдондог тэргүүтэй халимаг лам нараар удирдуулсан Нарангэрэл хэмээх нууц бүлгэм үүсч Оросын эрхшээлээс үүрд ангижирсан тусгаар тогтносон Баруун Монгол хэмээх улс байгуулахаар шийдсэн байна. Тэд 1930 оны 3 сарын 22-нд үйл ажиллагаагаа ил тод болгон Тусгаар тогтносон Бүгд Найрамдах Ойрад-Халимаг улс байгуулснаа тунхаглан зарлаад тус улс нь дэлхийн бүх монголчуудын дотроос хамгийн баруун зүг Европ тивд багтдаг учир шинэ байгуулагдсан улсын нэрийг Баруун Монгол хэмээн нэрлэх талаар ард түмний дунд санал асуулга явуулсан ажээ.

Халимагууд тусгаар улс болохоор тунхаглан зарласныг сонссон Зөвлөлтийн удирдагчид яаралтай цэргийн хүч илгээв. Сталинград, Астрахань, Ростовоос Зөвлөлтийн 7 мянган цэргийг Халимаг руу илгээж тусгаар тогтнох хүсэлтэй халимагуудыг буудан хороож байв. 1930 оны хавраас эхэлсэн тэр үйл явдал намар нь хүртэл өрнөсний дотор Халимагын Бага Дөрвөдийн аймагт 200 орчим хүнтэй халимагын багахан хүч Зөвлөлтийн 1700 гаруй цэргийн хүчийг бут цохижээ. Гол төлөв лам, сэхээтнүүд зонхилж байсан Халимагийн тэрхүү багахан хүчийг устгахаар оросууд 4 мянган хүнтэй моторжуулсан цэргийн анги нэгтгэлийг илгээж 2 долоо хоног бүслэн байлдсаны эцэст устгаж хороосон байна.

Ингээд бидний ах дүү халимагуудыг үндэсний үзэлтнүүд, нармай монголыг байгуулахыг санаархагчид, Зөвлөлт засгийг эсэргүүцэгчид, ардын дайснууд хэмээн олон янзын шалтгаанаар яллан хэлмэгдүүлэн хороож эхэлжээ. 1931 онд Халимагийн Чойрын гүн ухааны дацанг галдан шатааж тэнд номын үйл хэрэг эрхэлж байсан бүх халимагийн бурхны шашны тэргүүн Лувсаншарав хамба, Тэвхэн лам, Огжаан гарма нарыг шууд буудан хороосон байна. Мөн тэр жилдээ *Нарны суварга* хэмээх нэртэй лам нарын хувьсгалын эсэргүү байгууллагыг илчлэв хэмээх нэрийн дор үй олон лам нарыг хилсээр баривчилж ихэнхийг нь цаазлан хороожээ.

1939 онд Зөвлөлт Бүгд Найрамдах Автономит Халимаг улсад 220689 халимаг хүн аж төрж байсан бөгөөд тэдний 45,6 хувь нь хөдөлмөрийн насны хүмүүс байжээ. Тэднийг Халимагийн өргөн талд Зөвлөлтийн Улаан Коммунизмийн нарандор аж төрж байгаа хэмээн тэр үеийн түүхэнд бичсэн байна. Тийнхүү халимагууд Зөвлөлтийн нарандор амьдарч байтал 1941 оны 6 сарын 22-нд Герман улс ЗХУ-д дайран довтлов. Ердөө 2 сар ч болоогүй байхад буюу 1941 оны 8 сарын 10 гэхэд 22 мянган халимаг эрчүүдийг цэрэгт дайчлан галын шугам руу илгээсэн ажээ. Германы армийн генерал бөгөөд фельдмаршал Паулюсын цэргүүд 1942 оны зун амжилттай давшсаар Харьков, Крымийг эзлэн аваад удаагүй байтал тэдэн дээр Зөвлөлтийн талаас морьт дивизийнхэн очиж нэгдэв. Энэ бол хожмоо 110-р тусгай дивиз буюу халимагийн морьт цэргүүд байлаа.

Германчуудад очиж нэгдсэн тэдгээр халимаг эрчүүд Оросын дарлалаас чөлөөлөгдөх хүсэлтэй байгаагаа илэрхийлэн өөрсдийнхөө хас тэмдэг бүхий хөх тугаа үзүүлсэн ажээ. Ингээд зогсохгүй Халимагийн нутаг дэвсгэрийг оросуудаас яаралтай чөлөөлөх, тэнд амьдарч буй халимагийн ард түмнийг алж хөнөөхгүй, айлгаж зовоохгүй байх, бас тэдэнд маш яаралтай хүсний тусламж үзүүлэх шаардлагатай байгаа зэрэг олон асуудлаар германчуудтай харилцан ярилцаж тохиролцоонд хүрсэн байна. Төдөлгүй хэд хоногийн дараа 1941 оны 8 сарын 12-нд герман, халимагийн хамтарсан хүч Халимагийн нийслэл Элстэй хотыг эзлэн авч чаджээ.

 

Халимагийн нийслэл Элстэйг халимаг цэргийн хамтаар эзлэн авсны дараагаар ЕК-11АСД хэмээх нэртэй үйл ажиллагаа явуулсан байна. Энэ үйл ажиллагааг Германы СС-ын Лео Фон Дер Рекк болон гаупштурмфюрер Роль Маурер нартай Долгион Шонхоров, Цэрэн Хожгоров зэрэг халимаг эрчүүд гардан явуулжээ. Дээрх үйл ажиллагаа нь шинээр Халимагийн Түр Засгийн газрыг эмхлэн байгуулах, халимагийн ард түмнийг хэлмэгдүүлэн зовоож байсан Оросын коммунистууд болон еврей нарыг олж устгахад чиглэгдсэн бөгөөд Элстэй хотод нийт 800 гаруй орос коммунистуудыг 1 өдрийн дотор баривчлан устгажээ.

Хамтралд мал хөрөнгөө хураалгасан халимаг малчдад мал олгох, хот суурингуудад сүм дуган ба халимаг хэл дээрх сургуулиуд нээх, мөн аж ахуйг сэргээн босгох ажил энэ үед амжилттай хэрэгжив. Түүчлэн германчуудад туслах морин цэргийн зуутууд байгуулагдаж түүнд халимаг эрчүүд сайн дураар олноор орох болжээ. Тус бүр нь 150 хүний бүрэлдэхүүнтэй байх журамтай байсан эдгээр зуутуудад халимаг эрчүүд тийнхүү олноор элсэн орох болснооc үүдэж зарим нь бүр 500 хүний бүрэлдэхүүнтэй болж өргөжиж байв. Иймэрхүү 25 зуут байгуулагдаж сүүлдээ халимагийн сайн дурын морин цэргийн корпус болон өргөжсөн гэдэг. Халимагийн сайн дурын морин цэргийн корпус байгуулагдсанаар Германы армид Умард Кавказ, Өмнөд Оросын нутаг дэвсгэрийг богино хугацаанд эзлэн авахад тэрчлэн Сталинградад тулж очиход маш дөхөм болсон байна. Тийнхүү халимагийн ард түмэн Оросын коммунизмын наран дор тарчлахаа байж харин Германы 3-р Рейхын дор амьдран жаргана гэж төсөөлж байсан ч энэ нь санаснаар болсонгүй. 1943 онд Зөвлөлтийн цэргүүд германы 6-р армийг Сталинградад бүслэн устгаж цэргийн ихэнхийг үй олноор нь олзлон авсны дараагаас фронтын байдал өөрчлөгдөв. Германчууд бут цохигдон өрнө зүг буруулан ухарснаар оросууд Халимагийн нутагт орж ирээд л мөн л хэлмэгдүүлэл, яргаллыг хэмжээ хязгааргүй үйлдэх болов.

1943 оны 8 сарын 21-нд германаас чөлөөлөгдсөн халимагийн асуудал гэсэн сэдвээр Зөвлөлтийн эрх баригчид маш нууц төлөвлөгөөг хэлэлцэж зөвлөлдсөн бөгөөд 1943 оны 12 сарын 27-нд ЗХУ-ын Дээд Зөвлөлийн тэргүүлэгчдийн тусгай тогтоолыг батлан гаргажээ. Уг тогтоолд зааснаар Автономит Халимаг улсыг татан буулгаж Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос улсын бүрэлдэхүүнд багтах Астрахань мужид нэгтгэх, түүнчлэн тухайн нутаг дэвсгэрт аж төрж байгаа бүх халимаг хүмүүсийг хөгшин залуу, хүүхэд эмэгтэйчүүд гэлтгүй бүгдийг нь орон гэрээс нь баривчлан хүчээр гаргах, Сибирь, Хойд туйлын хүйтэн нутагт цөлөх, хүнд хөдөлмөрт албадан ажиллуулахаар шийдвэрлэжээ. Энэхүү тогтоол ёсоор Зөвлөлтийн Аюулаас Хамгаалах Газрын хошууч-генерал Маккеевын удирдлаган дор Зөвлөлтийн дотоодын цэргийн залхаан цээрлүүлэх анги нэгтгэлүүдийг Халимаг руу илгээв.

1943 оны 12 сарын 28-нд үүрээр хот суурин хийгээд хөдөө нутгийн малчин өрх айл бүрийн гадна сайтар зэвсэглэсэн орос офицер цэргүүд хэдийнээ ирж зогсоод үүд хаалгыг нь сандарган нүдэж байлаа. Ингээд бидний монголчуудын нэгэн хэсэг халимаг ахан дүүсийг улаан оросууд үй олноор хядаж үлдсэнийг нь харийн хүйтэн нутагт хүчээр цөлж эхэлжээ. Халимагуудыг мал алдаг галт тэрэгний цуваанд хүчээр чихэж өлсгөлөн, хүйтэн, агааргүйдэлд оруулан хөнөөж эхэлсэн юм.

Энэ тухай ийм нэгэн гунигт дуу тэр үед зохиогдсон:

Декабрь сарын хорин найманд

Дэгтэй халимагуудыг нүүлгэв ээ.

Дэгтэй халимагуудыг нүүлгэв чиг

Дээдэстээ залбираад гарав аа.

Хүйтэн Сибирийн замдаа

Хөлдөөд хөхрөөд одов оо

Хөөрхий халимагууд минь,

Хөөрхий халимагууд минь

Мандаад наран гарлаа.

Манийгаа туугаад одлоо.

Манийгаа зовоосон Сталинг

Махчин нохой идтүгэй.

Хүйтэн Сибирийн замдаа

Хөлдөөд хөхрөөд одов оо

Хөөрхий халимагууд минь,

Хөөрхий халимагууд минь

Ш.Үнэнтөгс

Сэтгэгдэл 23ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2 сар 3. 15:52
Зочин

буддын шашин монголчуудыг тэнэгтүүлж хорлож алж байгаа нь харагдах юм даа. сохорчихдог юм шиг байгаа юм. асуудал өөсрдөөс үргэлж эхэлж байж.

1 сар 10. 18:07
Зочинхэрээд

евразид болон бүх дайн тулаанд халимагууд баатарлагаар оролцсон .тэд монгол угсааны дотроос хамгийн эрэлхэг дайчид гэж хэлж болно.халимаг түмнийг минь тэнгэр ивээх болтугай

1 сар 10. 6:07
Эт

Үсэрсэн цус тасарсан махны минь хэсэг.харамсалтай нь одоо Оросод уусаад сэрэхэд хэцүү болсон биз.Гал голомтоо сахиж байгаа бид ухаантай байх юмсан.

1 сар 5. 15:23
Зочин

нэрт ХУРЛИЙЗУУДАА ХАЛИМАГ гэж үндэстэн байхгүй ээ тэнд торгууд дөрвөд л байгаа

1 сар 4. 13:30
Халимаг

Оросууд, коммунистууд цусан далайд Монгол түмнийг живүүлсэн

1 сар 4. 10:52
RAINBOW

HALIMAGUUD HALIMAGUUTAIGAA BAILDAAL BIZ,TEGEED TIIM SURHII MONGOL YUM BOL YAAGAAD MANJIIN DARLALD 200 JIL BOLOHOD TUSALAAGUI YUM BE??

2 сар 22. 1:46
Зочин

Mongol yas tsusnii tasarhai neg heseg ard tumnii maani yaj suirsniig gunigtaigaar dursahiin orond bah tav hangaj hohi ni gej yarij suugaa hun bidnii dund amidarch bgaad haramsahaas oor heleh yum alga. Ovog deedsiinhee buu hel ooriinhoo aldaanaas yu ch suraagui teneg tsarailj 21r zuund mongol ner zuuheesee ich!

2 сар 2. 21:25
Зочин: би

заавал хүнээр туслуулах гэсэн, тусалсан хойно нь тусална гэсэн атгаг үзлээр бичих юм. энэ хүнд Монгол гэсэн ойлголт байна уу

2 сар 3. 14:08
Зочи

medlegguigee hend gaihuulaad bgaa yum be

2 сар 22. 1:48
Зочин

Ooroo setgel zurhguigee hend gaibuulaad bgaam be?

1 сар 4. 11:42
Зочин

өөрсдөө монгол нутгаасаа дөрвөж ижил мөрөнрүү нүүсэн энэ гаруудыг ингэж өөртөө хамаатуулахаа болимоор юмаа

9 сар 29. 10:01
Зочин

ёстой зөв тийшээ үхсэнээ хийж очисон бааснууд бас Гитлертэй хавсан гэн шүү алуурчин зэрлэгүүд

2 сар 2. 21:26
Зочин: би

Бурууг нь Чингис хаанаас нэхв Түүх мэдэх үү

1 сар 10. 0:09
Зочинf

muu hujaagiin hulsuni bicheeh lala

1 сар 5. 20:03
Зочин

энэ хужаагийн эрлийз болимоор юм

1 сар 4. 13:14
Зочин

ЯГ ҮНЭН 450 ЖИЛИЙН ӨМНӨ ОДООГИЙН МОНГОЛЫН БАРУУН ХЯЗГААРААС НҮҮН ОДСОН ТОРГУУД. ТДНИЙ БАРУУН ХЭСЭГ НЬ БУЦАЖ НҮҮЖ ИРЭЭД МАНЖИЙН ХААНД ДАГААР ОРЖ ОДОО Ч ДОРНРД ТУРКЕСТАН БУЮУ ШИНЖААН УЙГАРТ БИЙ БИЗ ДЭЭ

2 сар 3. 14:11
Зочин

ТЙИМЭЭ ТҮҮХ НЬ ЯГ ТИЙМ ХАРИН ЧИ ЮУ Ч УНШДАГГҮЙ НАЙЗ БАЙНА ИЙШ ТИЙШЭЭ НҮҮЖ ОДСОН ЯНЗ БҮРИЙН ЯСТАН ҮНДЭСТНИЙ ЗОВЛОН ЯАХ ВЭ ТҮҮХИЙН ТЭР ҮЕДЭЭ Л БОЛООД ӨНГӨРӨӨ БИЗ ХАРИН ОДОО БИД ӨӨРСДӨӨ ЯАЖ УЛС ОРНОО АВЧ ЯВАХАА Л БОД

2 сар 2. 16:58
Зочин

Битгий мэддэг юм шиг худлаа чалч

1 сар 4. 10:53
RAINBOW

MANJIIN DARLALD 2,300 JIL BOLOJ BAIHAD HAANA BAIVAA,TER SURHII HALIMAGUUD CHINI TEGEED.

1 сар 4. 11:19
Зочинро

өөлд баатар хун тайжийн тарьсан балаг нутгаа орхиход хүргэж олон зуун жил энэ ард түмнийг зовоож дэ дээдсийн гайг ард түмэн үүрэнэ ээ гэж энэ дэ

9 сар 29. 10:07
Зочин

Харгис Өөлдийн тарьсан балагийн үр дагбар ардуудыг маш ихээр зовоож байгаашүү

2 сар 3. 14:14
Зочи

Tuuh gedeg chini cham met ni oolj muulaad suuj baidag ed bish.

2 сар 3. 14:13
Зочи

tuuh umsh. halimaguudiin tal ni irsen. tal ni uyerlsen mornii tsaana baisan bolj taarch bna.

http://zms.mn/uvsh-haany-udirdsan-halimaguudyn-ih-nuudel/

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]