Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чалчаа саарал: Хятадын бас нэг ялагдалУншсан10,618

Удалгүй их дайнд арми нэмэгдэн орж, тулалдаан улам бүр ширүүссээр 1958 оны өвөл гэхэд Хятадад бараг болжмор үлдсэнгүй.

1958 оны 2-р сард Хятадын бүх л сонин хэвлэлд “дөрвөн хортонгийн тухай”, түүнээс хэрхэн ангижрах арга зам, компанит ажлын тухай бичиж эхэлжээ. Женьминь жибао зэрэг хамгийн том сонин нь дөрвөн хортонтой тэмцэх тэмцлийг  “Хятадын түүхэн дэх агуу тулаан” хэмээн нэрлэж, иргэн бүрийг их тэмцэлд нэгдэхийг уриалж, шаардаж байлаа.

Эдгээр дөрвөн хор нь тариа будаа идэн сүйтгэдэг харх, шумуул, ялаа, болжмор байв. Жилийн турш үргэлжилсэн компанит ажлын явцад дөрвөн дайсны тухай яриа аажмаар мартагдан зөвхөн болжмор л үлдсэн байна.

Хятадын тухайн үеийн тооцоогоор нэг болжмор жилд 4,5 кг үр тариа иддэг учир 1 сая болжмор алахад л 60 000 хүний хүнс хадгалагдаж үлдэх ёстой байв. Хятад маягийн хялбаршуулсан математик, биологи гэж энэ.

Ингээд их удирдагчийн эхлүүлсэн кампанит ажил хүчээ авлаа. Хаа сайгүй улаан туг намирах ба болжмор гээч шувуу ямар нэг юман дээр суулгүй 10-15 минут нисэж байгаад бахардан шууд газарт унадаг учир болжморын амрах газар болгонд улаан туг намирсаар. Удалгүй улаан туг дээр нэмэгдэн хоолны сав балбах, хашхирах, чулуу шидэх, чавхаар харвах, буудах, үүрийг нь эвдэх гээд байж болох бүх л аргыг хэрэглэж байсан ба иргэн бүрийн оролцоотой энэ дайн бол ёстой дайн гэдгийг жинхэнэ утгаар нь харуулж байлаа.

Сонин сэтгүүлүүд фронтын байдлыг өдөр болгон мэдээлж баатарлаг гавьяа байгуулсан баатруудаа зураг хөрөгтэй нь тавьж алдаршуулан, ярилцлага авч, өнөө баатрууд нь ч их удирдагчийнхаа үйл хэрэгт үнэнч, бүр илүү олон дайсан устгахаа батлан илэрхийлсээр. Энд нэмэн хэлэхэд Хятадын шинжлэх ухааны академийн удирдагч, зохиолч, Мао, Сталины нэрэмжит шагналт Го Мо Жо гээч нь энэ ажлыг дэмжин “болжморыг үзэн ядах нь” хэмээх шүлэг бичсэнийг хэвлэлүүд тараан хүн болгоны уриа, амны уншлага болж эхэлсэн байна.

Болжмор, түүнтэй ойролцоо биетэй жижиг шувуу болгоныг устгах агуу их дайн эхэлсэн эхний гурван өдөр л гэхэд зөвхөн Бээжинд 401160 толгой шувуу устгажээ. Тоог нь харахад ямар их нямбай бүртгэл явж байсан нь тодорхой.  (Өөр ийм тодорхой тоо, бүртгэлийг ямар улсад харж болно гэж бодож байна?)  

 

Удалгүй их дайнд арми нэмэгдэн орж, тулалдаан улам бүр ширүүссээр 1958 оны өвөл гэхэд Хятадад бараг болжмор үлдсэнгүй.  Тоо бүртгэгчид, ухуулагчид агуу ялалтын тухай ярьж бичиж байсан ба ойролцоогоор 30 сая тонн үр тариа хадгалж чадсан ялалтаа тэмдэглэж байлаа.

Ингэж Хятад нутаг болжморын там болсон байна.

Шинэ жил гаран дараагийн жил эхэллээ. Болжмор хэмээх гол дайсан нь алга болсон учир хятадууд шавьж нар галзуурч эхэлсэн байна. Тэдний өсөлт, үр тариа идэж байгаа хэмжээ нь болжмор байх үетэй харьцуулшгүй их болсон бөгөөд үүнээс болж ихээхэн том өлсгөлөн гарч, зарим нэг тосгон тэр чигээрээ хиарч байсан гэж тухай үеийн Хятадаас зугтаж гарсан цагаачид барууны хэвлэлд ярьж байлаа. (Иймэрхүү зугтаж гарсан нөхдүүдийн яриа ихэнхдээ будлиантай байдаг ) Өлсгөлөнгөөр амь үрэгдсэн хүний тоог янз бүрээр ярьж бичдэг ба 10-30 сая гэсэн тоо байдаг боловч чухам хэр үнэнийг хэлж мэдэх хүн үгүй биз ээ.

1960 онд их удирдагч болжмортой хийсэн дайныг алдаа байсан гэж үзээд болжмор биш харин шимэгч, шавьж нартай тэмцэх ёстой байсан гэж мэдэгдлээ. “Тийш д , шимэгч шавьжтай тэмцэх тэмцэлд урагшаа, хөөрхөн болжмор мандтугай. Зуваа”

Ингээд болжмор хэмээх ашигтай, хөөрхөн, сайн шувууг эргэн сэргээх хэрэгтэй болсон ба гай болоход Хятадад болжмор гээч юм үлдээгүй, бүгдийг нь аймаглан устгасан байлаа.

Одоо яах вэ? Гадаадаас болжмор авна даа. Ах дүү Зөвлөлтөөс тусламжаар, Канадаас  валютаар болжмор бөөн бөөнөөр авчирч суурьшуулж эхэллээ.

Гадаадаас ирсэн болжморт айх аюул үгүй, хаа сайгүй үүр, байр засаатай, идэх амттай шавьж хорхой энд тэндгүй ... Хятад нутаг болжморын диваажин болох нь тэр.

P.S

Хятадад хэдэн жилийн дараа бас нэг дөрвөн зүйлтэй  компанит ажил өрнөсөн билээ. Тэр бол дөрвөн дээрэмчний хэрэг байлаа. Нас бараад удаагүй Дорнын их нар –Мао Зэдуны эхнэр тэдгээр дөрвөн дээрэмчний нэг нь байв.

Сэтгэгдэл бичихийг түдгэлзүүлсэн байна
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]