Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Английн ганц тусгай ажилтан террористуудыг устгаж шуугиан дэгдээсэн ньУншсан20,714

Террористууд халдлага үйлдэхдээ 14 хүнийг цааш нь харуулсан бөгөөд ёстой л Холливудын кинонд гардаг Жэйсон Борн, Этан Хант шиг дээд зэрэглэлийн тусгай ажилтан аз таарч Найробид ажилтай явж таараагүй бол дахиад хэдэн хүний амийг хөнөөх байсныг төсөөлөхөд бэрх.

 

Өнгөрсөн долоо хоногт Африкийн Кени улсын нийслэл Найроби хотод исламын “Аль Шабаб” бүлэглэлийн алан хядагч дөрвөн зэвсэглэсэн этгээд зочид буудалд дайран орж, улмаар энгийн иргэдийг барьцаалсан хэрэг гарсан билээ. Найроби хотын баячуудын дүүрэгт байрлах таван одтой “Дусит” зочид буудалд болсон халдлагын улмаас орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр 14 хүн амиа алдсан. Тухайн хэрэг явдал Кени улсын ард иргэдийг ихэд цочирдуулсан бөгөөд сүүлийн 5 жилийн хугацаанд болсон анхны томоохон халдлага байсан. Гэхдээ Кенид төдийгүй олон улсад дуулиан дэгдээсэн гол сэдэв нь алан хядагчдыг бүгдийг нь тонилгож, тусгай ажиллагаа явуулсан ганц дайчин - тусгай ажилтантай холбоотой. Их Британийн SAS хэмээх тусгай албаны нэгэн агент Кени улсын тагнуул, тусгайгийнхны урилгаар, Засгийн газар хоорондын шугамаар түр хугацаанд ирж сургалт зохион байгуулж байж. Гэтэл энэхүү агентийн байрласан газрын ойролцоо дээрх террорист халдлага явагдсан бөгөөд Кенийн цагдаа, хүчнийхэнтэй нэгэн зэрэг буудлын гадна ирсэн SAS-ийн агент маань богино хугацаанд дүн шинжилгээ хийж, Кенийн цэрэг, цагдаагийнханд буудлыг бүслэх тушаал заавар өгөөд ганцаараа дотогш нэвтрэн оржээ. Ингээд гэрчүүдийн сүүлд нь батлан хэлснээр 101 өрөөтэй зочид буудлын цогцолборт ганц дайчин маань бие даан ажиллаж зочид буудлын давхруудыг нэг нэгээр нь цэвэрлэж, барьцаанд авсан хүмүүсийг сулласан ба эцэст нь дөрвөн террористыг устгаж чаджээ. Мэдээж хэрэг тусгай ажилтан тул хэрэг явдлын үеэр гэрэл зураг авсан хэвлэлийнхэнд өөрийнхөө нүүр царайг танигдуулахгүй байдлаар зургийг нь ашиглахыг зөвшөөрсөн байна.

Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар 15.00 цагийн алдад зочид буудлын барилгад машинтай этгээдүүд ойртон ирж, улмаар харуулын албаны ажилтнууд руу гал нээн цогцолборт нэвтэрсэн байна.  Улмаар тэд зочид буудлын гаднах зогсоол дээр байсан машинуудыг тэсрэх бөмбөг шидэн дэлбэлж, дотогш нэвтэрчээ. Цагдаа хүчнийхнийг халдлагын газарт ирэх үед зэвсэгт дайчид тэдний өөдөөс мөн гал нээж, тэсрэх бөмбөг шидэн, улмаар буудлын барилгад орж бүгэн, ингэхдээ замдаа тааралдсан хүмүүсийг барьцаанд авчээ.

Террористууд халдлага үйлдэхдээ 14 хүнийг цааш нь харуулсан бөгөөд ёстой л Холливудын кинонд гардаг Жэйсон Борн, Этан Хант шиг дээд зэрэглэлийн тусгай ажилтан аз таарч Найробид ажилтай явж таараагүй бол дахиад хэдэн хүний амийг хөнөөх байсныг төсөөлөхөд бэрх. Ямар сайндаа л бүхэл бүтэн улсын тусгай хүчнийхнийг ийм ажиллагаанд жулдаж, нэр нүүрээ хөөдөхийг тооцоолоод ганцаараа амь дүйж зочид буудалд нэвтрэх вэ дээ. Энэ цогцолбор нь зөвхөн зочид буудал төдийгүй олон улсын байгууллага, компанийн оффисууд байрладаг аж.

SAS-ийн ажилтан дотогш орж дөрвөн алан хядагчийг устгахдаа айхтар буудалцаан, дэлбэрэлт болоогүй бөгөөд ганц нэг хяналтын камерт бичигдэж үлдсэн дүрс бичлэгээс харвал ёстой л дор нь дуу шуугүй эд бад хийж орхисон гэнэ.

Түүх дурдвал Их Британийн тусгай хүчин нь 1987 онд байгуулагдсан гэнэ. Тусгай анги нь Агаарын десантын тусгай алба /SAS/, Усан завийн тусгай анги /SBS/-иас бүрддэг. SAS нь Тусгай хүчний бусад бүрэлдэхүүнтэй харьцуулахад хамгийн том бүлэг бөгөөд үүнд 21, 22, 23 болон SAS холбооны эскадрон гэсэн гурван хороо багтдаг аж.

Доорхи зурагт байгаа жинсэн өмдтэй нөхөр бол мөнөөх SAS-ийн баатар эр. Тэрээр нөхцөл байдлыгдүгнэж үзээд ганцаараа барилга руу нэвтэрч байгааг харж болно.

Баатар эрийг тусгай ажиллагаа явуулж байх хооронд Кенийн хүчнийхэн ирж буудлыг бүрэн бүсэлсэн байна.

Кенийн дотоод хэргийн сайд сэтгүүлчдэд мэдээлэл өгч байна.
Дээрх зураг дээр Аль Шабаабын хоёр террорист буудал руу гүйн орж байгаа нь харагдаж байна.
Сэтгэгдэл 16ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
1 сар 29. 8:40
Цэрэг

Бэлтгэгдсэн цэрэг гэдэг юунд ч бэлэн байдгийг харуулжээ. Мэргэжлийн болон сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэй цэрэг байна. Харин зарим сэтгэгдэл бичигсэд маань өөрсдөө ядаж 10 км-т 40 кг ачаатай гүйж. бас калибраар ч гэсэн буудсан хүн байна уу. Кино үзэх, биеэр туулах гэдэг...за за зарим нь бүүр ойлгохгүй. Өөрөөр хэлбэл иймэрхүү зүйл бичсэн нөхөд шиг аваргууд эсрэг талд байгаа бол бүр боломжтой.

1 сар 22. 20:08
Зочин

Сайхан тавилттай жүжиг

1 сар 23. 18:33
ЗочинСандаг

Энэ олон хуний амийг золиосолж жужиглэх уу? мэдрэл муутайгаа хэнд гайхуулдаг лалар вэ. Аятайхан ганц юм уншаад дуугуй байгаач тэмбуун толгойтоо

1 сар 25. 21:17
Зочин

Тэр байтугай олон хүний амиар жүжиг тоглох үе байдаг. Олон хүн юу ч биш бүхэл бүтэн улс ороныг устгаж жүжиглэх ч үе байдаг

1 сар 23. 23:22
Зочинbopd

Jvjig bainaa

1 сар 22. 13:21
Зочин

CSGO SAS CLUTCH хийцэн юм бишүү хахах

1 сар 22. 11:39
SAS impact

Оросын альфа 10 хүн аврахын тулд 30-уулаа дайраад шууд буудалцаж хүний өөрийн нийлсэн 50 хүнийг алаад, сүүлд нь үлдсэн хэдээс ихэнх нь ардаасаа буудуулан үхэж өөрсдийнхөө шидсэн гранатан дээр хэвтэн амиа хорлож, гуравхан альфа үлдэв. Тэднээс 2 нь үлдсэн амьдралаа хэвтэрт өнгөрөөж нэг нь ОХУ-ын баатар болж өөрийн бүтэлгүй үйлдлээ хойч үедээ үргэлжлүүлэн зааж эхэлнэ.

1 сар 23. 20:15
Зочин

Spetsnaz sasaas iluu

1 сар 22. 21:14
Өөө

Осетинд болсон явдалыг хэлээд байх шиг бна. Тэр бол Чеченчүүд байсан. Энэ АльШабабын хажууд мэргэжлийн хүмүүс. Бас нэг террорист нь бөмбөгийн пүрштэй товчлуур дээр гишгэсэн байсан хөлөө мөргөл хийж байхдаа сансанаандгүй хөндийрүүлээд бөмбөг нь тэсэрсэн юм. Тэд кноп дээр гишгээд хөл хөндийрөх юм бол бөмбөгөө тэсрэхээр болгосон байсан. Тэгээд олон хүн үхсэн.Үүний дараа дайран орох тушаал өгсөн юм билээ.

1 сар 22. 16:14
Зочин

Тэд чинь харин дөварсан гадныхныг сайн дардаг юм билээ.терроистуудад бол мэдэхгүээ

1 сар 22. 14:04
Зочин

Gehdee orosiin alpha sasaas 2 dahin iluu

1 сар 23. 18:34
Зочин

Чи яаж мэдэж байгаа юм

1 сар 22. 13:49
Зочин

Юу ч гэсэн үгийн

1 сар 22. 15:15
Зочин

2 dahin ih tseregtei gesen ug haha

1 сар 23. 16:13
Зочин

gvie SAS neg sum awaad vhej bhad Orsuud 2 sum awj vhdeg gsn vg haha

2 сар 7. 12:11
Зочин

Hutsaad baival bugdii chin aliishuu SAS.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]