Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Баруун хойно, зүүн өмнөдөд суугаа баргууд миньУншсан10,185

“Барга монголчууд Орос, Буриад, Тува, Казах, Киргиз, Түрэг, Түрэгмэн, Үзбек, Афганитан, Иран, Ирак, Сири, Египет, Энэтхэг, Канад, Америкад сууж байгаа гээд тодруулан хэлэээд орхивол итгэхгүй ч гэсэн эргэлзэх хүн энд тэнд бий.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын Уран Зохиолч, СГЗ, Төрийн шагналт Лодонгийн Түдэв


Баруун хойно, зүүн өмнөдөд суугаа баргууд минь

 

“Барга монголчууд бүх дэлхийн таван тивд сууж байгаа” гээд хэлчихбэл үнэмших хүн байхгүй.

 

“Барга монголчууд Орос, Буриад, Тува, Казах, Киргиз, Түрэг, Түрэгмэн, Үзбек, Афганитан, Иран, Ирак, Сири, Египет, Энэтхэг, Канад, Америкад сууж байгаа гээд тодруулан хэлэээд орхивол итгэхгүй ч гэсэн эргэлзэх хүн энд тэнд бий.

“Бүгд найрамдах Хятад ард улсын бараг гучаад хошуу, аймаг, муж, хотуудад хоёроос доошгүй саяар тоологдох барга монголчууд сууж байгаа гэж ярьвал нэлээн хүн “магадгүй” гэж толгой дохих буйзаа.

“Монгол улсын 18 аймаг хотуудад барга монголчууд аж төрдөг гэвэл гадаадын хүн итгэх байх. Харин монголчууд өөрснөө бол итгэхгүй. “Баргууд тийм олон гэж үү?” хэмээн мөрөө хавчигнуулан гайхах халхууд зөндөө бий.

Барга монгол, буриад монгол, урианхай монгол, халмиг монгол, халх монгол, гэхчилэн нэрлэгдэх зургаа долоон хэсэгт хуваагдчихсан монгол буюу ” монголиод” үндэстний хувь заяааг өргөн хүрээнд буюу даяарчлалын хүрээнд авч үзвээс Баргажингийн тайгаас (Оросын) эхлээд Хөлөнбойрыг (Хятадын) хүртэл барга монголчууд, Соёны уулсын (Оросын болсон) ар өврөөр урианхай монголчууд (тува), Ижил мөрний адаг руу (Оросын) халмиг монголчууд, Төв азийнхаа зулай дээр Халх монголчууд, Шинэ хязгаар гэдсэн Ховог сайрын адаг руу (Хятадын) ойрд монголчууд сууж байгаа бөгөөд түүхийн эргүүлгийн эрхшээлээр өөр, өөр улсын сүлд дуулалд сүсэглэсээр хорин нэгдүгээр зуунтай золгожээ.

Түүхэн замналыг ойрын хараатай дурангаар ажвал иймэрхүү үзэгдэнэ.

Гэвч нэлээн холын хараатай сайн дурангаар харвал Дэлхийн талыг даяаршуулсан Чингис Хааны Эзэнт их гүрэнд жанжлах албыг хааж явсан монголчуудын Есөн хөхөлт дайчин туг намирч үзэгдэнэ. Тэрнээс цааш харж чадах онцгой дурангаар ажваас хүн төрөлхтнийг нэгэн гэр бүлд нэгтгэх үзэл санааг анх үүдсэн ХҮН ГҮРНИЙ/ХҮННҮ/ 2220 жилийн тэртээх явдал бүрэг бараг харагдана. Харин “ХҮН” гэдэг үг дэлхийн зуу гаруй хэл түүний дотор гэгээрсэн франц хэлнээ Хуманите/юманите/ хүн төрлөхтөн гээд үлдчихсэн, бүүр “Юманите” хэмээх сонин гардаг болчихсон байх ажээ. Тэрнээс цааш харж чадах дуран өнөө хэр сайтар боловсорч чадаагүй байгаа ч хойт туйль мөстөж галав юүлэхийн цагт умраас өмнө рүү шилжин нүүсэн хүн төрлөхтөний их нүүдлийн манлайд шүмэр монголчууд, эсгийтэн /скиф/, барга монголчууд явсныг эд мөрийн баримтууд, үг, хэл, хөшөө чулуунууд гэрчлэж буйг анзаарахаас аргагүй цаг иржээ. Сүмбэр уулнаас /хойт туйлийн мөсөн дор байгаа/ бууж ирсэн шүмэрүүд, эсгий гэр, модон сөнгөөрөө гайхагдсан скифүүд баруун хойт хязгаарт тархан суусан түүхийг ярилгүйгээр байран нутгаа сахисаар үлдсэн Барга монголчуудын дээдэс Баргажин нутгаа эзэгэнсээр он цагийн олмыг татсан тухайгаас түүх ярьж эхэлбээс ойр дөт болой. Дурангаар биш энгийн нүдээр харахад Баргужин аймгийн тэргүүн Баргудай мэргэний охин Баргужин гуагаас ураг модны мөчир салааг хөөж мөшгөн ажваас барга монголын элгэн садны хэлхээг тод харж болно. Баргужин гуагаас төрсөн охин Алун гоо нь Добу мэргэний гэргий болсон цагаас нааших түүхийг ажихад тусгай дуран шаардлагүй буйзаа.

Харин найман зуун жилийн дараахь ӨНӨӨ цагийн халх монголчуудад “Барга” хүн гэхээр ямар нэгэн алс холын танилыг ярьж байгаа мэт сэтгэгдэл төрдөг бололтой. Тэгсэн мөртлөө “Боргожин” гэхээр энүүхэн Төв аймгийнхан мэт ойрхон санагдахаар барахгүй хэн дуртай нь боржигон овогтой гэгдэх санаархалтай нь ажиглагддаг. Гэтэл тэр үгийн эцэг барга гэдэг бол монгол үндэстний эртний сурвалжит аймгийн нэр бөгөөд магадгүй дөрвөд, өөлд, баяд, захчин гэхчилэн ястангуудын нэрнээс ч өмнөх үеийн нэр томъёо байж мэдэх учир нь гэвэл БАРГА гэдэг үг зөвхөн хүн зоноор зогсохгүй ой хөвч, уул нуруу, гол мөрний нэр болон мөнхөрчээ. Түүгээр ч барахгүй их далайн хойт хязгаарт “Баргын арал” гэдэг нэртэй томоохон арал олтирог буй ажээ. Баруун хойшоогоо алсхан харваас “Баргужингийн тайга” гэдэг битүү ногоон хөвч ойтой нутаг байх агаад Орос газрын зураг дээр “Баргузинская тайга” гэж бичигджээ. Баргуудын аж төрсөөр ирсэн энэ нутгийн нэр нь “Баргу” гэдэг жинхэнэ дуудлагаараа орос хэлнээ үлджээ. “Баргу” биш “барга” биздээ гэж маргах хүн гарч мэднэ. Гэтэл монгол хуучин бичгээр “БАРГУ” гэж бичдэг билээ. Харин шинэ үсгээр бол “барга” гэж ярианы хэлэнд дулдуйдсан бичлэгтэй энэ үг хуучин хөшөө чулуу дурсгалд “байырку” гэж бичигдсэн байх агаад нанхиадын ном сударт “баегу” гэх дуудлагатай гардаг байна. харин орос хэлнээ бол “Баргузинская котловина”, “Баргузинский хребет”, “Баргузин река”, “Баргузинский заповедник” гэхчилэн оржээ. Баргын гол бол /480 км урт/ Байгал нуурт цутгадаг. Баргын нуруу /280 км урт, 2840 хүртлэх км өндөр уулс юм. Баргын төхөм /ес, аравдугаар зууны үеийнх нь нэр/ бас Баргын хөндий ч гэдэг, Баргын хотгор ч гэх нь бий. “Эй Баргузин пошевеливай” гэдэг орос дуу ч бас байдаг. Ер нь Баргаар нэрлэгдсэн энэ өргөн уудам нутгийн уугуул эзэд нь барга монголчууд байсаар ирж. Өнөө үед “Баргын дархалсан газар” болсон юм. Баргуудыг буриадаас тусгаарлан бие даасан засаг захиргаатай байлгахыг Оросын засгийн газар бодлого болгосоор ирсэн нь учир жанцантай гэх үндэстэй бөгөөд дээр цагт Буриад Монголын өөртөө засах улсын нэрнээс Монгол гэдэг үгийг хасуулсан /Н.Хрущев/ бол сүүлийн үеийн шинэчлэлээр Баргужингийн эрх хэмжээ мөн л бүдгэрэв бололтой.

Гэвч Баргажингийн уугуул ус, суугуул нутаг, барга царай, ёс заншил, хэл яриаг бүрэн өөрчлөх, тэр тусмаа түүхийг шинэчлэх аргагүй болой. Барга бол Хүн гүрний үед хүчирхэг явсан аймаг бөгөөд баргардуу царайтай/Засагт хааны хөх харчууд гэдэг шиг/ хүмүүс байснаар нэршсэн ч байж болохоос гадна Батажин баатарын удмынхан ажээ. Монгол хэлнээ “баргах”, “баргар” гэдэг эртний үг байсаар буйн дээр “Баргай тоглох” гэдэг эртний тоглоом нь баргуудын /баргузины/ гаралтай ч байж болох юм. Тэрхүү тоглоомоор мөсөн дээр шагаа гулгуулан зугаацдаг басхүү давхарласан баргай, дан баргай гэсэн хоёр төрөлтэй, өнөө үед бараг мартагдсан тоглоом юм. Мөс гэснээс баруун хойт хязгаарын баргуудын нутаг бол өвөл цас мөс ихтэйгээрээ цуутай газар. Тэгэхээр мөсний баргай тоглох нь өмнийн говьд биш өрнийн баргажин нутагт илүү нөхцөлдсөн гэж болно.

Нөгөөтэйгүүр хойт мөсөн далайгаас тийм их холдоогүй тогтож үлдсэн хүмүүс бол баргууд. Дэлхийн бөмбөрцгийг тэнхэлгээрээ 23 хэм хазайх аюулд учрахын өмнө хойт туйль одоогийн халуун орноос ч илүү дулаан улиралтай ногоон диваажин байсан гэдгийг эрдэмтэд аль хэдийнэ нотолчихсоныг харгалзан үзвээс тэрхүү диваажингийн орон аажмаар мөсөөр бүрхэгдэхийн хэрээр оршин суугчид нь урагшлан нүүж Номхон далайн эрэг хүртэл тархсан тухайд Энэтхэгийн эрдэмтэн Бал Гандхаар ТИЛАК “Вед дахь арктик орон” /1903/ Америкийн эрдэмтэн Уильм Ф Уоррен “Хойт туйлд олдсон Диваажин” зэрэг номцуудад өгүүлсэн зүйл таамаглал биш бодот байдал гэдгийг нь өнөө үед хүлээн зөвшөөрөхөөс зайлбаргүй тийм баримтууд олдсон билээ. Диваажин хүйтэрч, дэлхийн тэнхлэг хазайсан тэр үеэс мөнөөхөн “амгалан жаргалан”-ийн орноос урагшлан аажмаар нүүж Төв Ази, Энэтхэгийн далайн эрэг хүртэл тарсан ястан үндэстний дотор зонхилох хэсэг нь монголид буюу монгол гаралтан байсан бөгөөд тэдгээрийн голлох аймаг нь баргууд гэж үзэхээс аргагүй тийм үзүүлэлтүүд өнөө хэр судлагчаа хүлээсээр байна.

Хүн гүрний /хүннү/ 2220 жилийн ойг тэмдэглэж буй өнөө үед тэрхүү хүчирхэг гүрний эх нутаг нь Байгал далай, Баргажин төхөм болохыг улмаар Хүн гүрний хүн амыг голлох хэсэг нь баргууд байсныг нотлох баримт цөөнгүйг дурдахын ялдамд Баргын шүтээний сэнтий хойт туйпшн наад эрзгт, Кузовын олтирог дахь өндөр байцын оройд үлдсэн нь өнөө хэр суух эзнээ үгүйлсээр байгаа гээд хэлчихмээр санагдав. Энэ тухайд хэдэн жилийн тэртээ бичиж “Дал” сониноор цувруулаад саяхан “Бүтээлийн чуулган” 32 дугаар ботидоо оруулсан “Өнгөрснийг мөрөөдөхүй” гэдэг баримтат сурвалжлагын тууждаа дэлгэрэнгүй өгүүлсэн билээ. Баргуудын дээд эзэн юмуу эсвэл дээд бөөгийн залардаг байсан гэж болмоор тэр сэнтийн ар түшлэгт нь “нүдтэй наран” тамга сийлээстэй үлджээ. Гэтэл одоо цагийн барга нарын морьдын тамга нь мөн л өнөө “нүдтэй наран” байгаа нь гайхалтай. Түүгээр ч барахгүй Сэцэн хан аймгийн Боржигон сэцэн вангийн хошууныхны адууны тамга нь мөн л “нүдтэй наран” тамга байсаар иржээ.

Бас нэгэн баримт дурдахад Баргажин нутгийн урд хязгаарт 1225 оын үед Их Монгол улсын Их сужгай байжээ. Тэнд болсон их баяр ёслолын үеэр Их Эзэн Чингис хааны ач хүү Есүнхээ мзргэн 335 алд газарт байгаа байг нум сумаар хаваж оноод сур харвалтын дээд амжилт тогтоосон учир Чингис хааны зарлигаар уг амжилтыг хөшөө чулуунаа сийлүүлсэн нь хожим “Чингисийн чулууны бичиг” гэж алдаршаад өдгөө Петербургийн үзмэрийн санд тавигдсан байгаа. Тэрхүү хөшөө чулуунаа “БУХ СОЧИГОЙ” гэдэг үг бараг эхэнд нь байгааг удаа дараагийн эрдэмтэд хазгай тайлан уншиж нэг адил дүрстэй О, У хоёр үсгийг андуурснаас “Бух Сочигой” гэдэг газрын нэр болгон андуу тайлсан юм. Гэтэл тэр нь сочигой биш сужгай гэдэг үг бөгөөд морины уяаны нэр юм. Бух гэдэг нь том гэсэн утгыг тээсэн үг тул Их /бух/ сужгай гэдэг морьтон ардын сүшиглэн дээдэлдэг морины уяаны нэр ажээ. Эзэн Чингисийн төрийн их ёслол, наадам хийдэг газар байрлуулсан, олон зуун баатар эрсийн хөлөг морьдоо уядаг зэлийг нэрлэсэн тухайд “МОНГОЛ СЭРЭГ” гэдэг товхимолдоо арваад жилийн тэртээ дэлгэрэнгүй бичиж тайлбарласан тул үүгээр үл нуршин өгүүлэхүйд тэр эртийн цагт байтугай одоо ч сур харвалтын дээд амжилт гэгдэх том үзүүлэлтийг мөнхөл-сөн Чингис хааны дүү Хасар Богдын хоёрдугаар хүү Есүнхээ мэргэн бол Өвөрмонголын Хөлөнбойр, Их Хянганы баруун бэлээр нутаглаж буй барга нарын өвөг дээдэстэй холбоотойгоор барахгүй садан төрлийн хэлхээ бүхий түүхэн хүн билээ. Есүнхээ мэргэний эцэг Хасар баатартаа ах Чингис хаан Тэмүүжин нь хувь болгон эзэмшүүлсэн тэр нутагт зонхилох ам бүл нь барга нар байсан бүлгээ. Хасар баатар тэр нутгийг буюу Эзэнт гүрнийхээ зүүн хязгаарыг сахин хамгаалах үйлст бүх насаараа зүтгэж явсаар тэр нутагт Их Хянганы Их ууланд нойрссон хүн юм. Түүний үйл хэргийг нэр төртэй үргэлжлүүлж Чингисээс Хувилай хааныг хүртэл Монголын хэд хэдэн хаадын үед эзэнт төрөө түшилцэж их гавьяа байгуулан урт насалсан бөгөөд Хувилай хаанаас алтан тамга шагнуулж алдрашсан хүн Есүнхээ мэргэн ажээ.

Барга баатарын хойч үе баргын эрэлхэг дайчин эрсийн үйл хэрэг, зориг сөс, эх оронч үзэл санааг тээгчид хойшдын зуун бүрт нэг биш удаа гарч байлаа. Эдүүгээ зуун жилийнх нь ойг тэмдэглэж байгаа Монголын үндэсний хувьсгалыг бадраан Монгол улсынхаа хорол тооныг өргөгчдийн тэргүүн эгнээнд Манлайбаатар хэмээн өргөмжлөгдсөн барга Дамдинсүрэнгийн гавьяа түүхэнд тодхон үсгээр бичигдэн үлдсэн билээ.

Монгол угсаатны эртний гаралтай аймгуудын дотор онцлох байр суурьтай асан баргуудын тухайд удам угсаа, түүхэн замналыг нь мөшгөн судлах ажил алгуурлагдсаны улмаас “цагаан зай” гарч байгааг нөхөх нь төрийн болон эрдэмтэдийн анхаарлыг татах учиртай асуудал юм. Харин хэсэг судлаач, эрдэмтэд “Барга судлалын холбоо” байгуулж “Барга судлал” сэтгүүл гаргаж, цуврал ном хэвлүүлж, сонирхолтой арга хэмжээнүүд зохион байгуулж эхэлсэний үр дүнд “Барга монголын түүх” /Ж.Өлзийн/, “Баргын эрх чөлөөний тэмцэл” /Г.Мягмарсамбуугийн/, “Манлайбаатар Дамдинсүрэн” /Т. Хүрэлбаатар, З.Лонжид/ зэрэг бүтээлүүд хэвлэгдэн гарснаар “Барга судлал” суудлаа оллоо гэж үзэж баяр хүргүүштэй байна.

Барга мөртлөө барга гэдгээ мартсан хүмүүст ч сэхээрэл өгөх бизээ.

2011.09.26.

Сэтгэгдэл 13ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
11 сар 6. 6:09
Зочин шонх

ӨВӨРМОНГОЛЫН хянганы нуруу ар ХАЛХТАИ ХИЛ ЗАЛГАА БАРГУУД бол БАРГАЖИН ТӨХӨМӨӨС ТАЛ НУТАГ РУУ 15-р зууны үед БУРИАДААСАА ТАСРАН НҮҮСЭН буриадууд юм гэж оилгож болно НОЁН НЬ БУРИАДААС ЭХНЭР АВДАГ ЁС БАИВ овогын нэр нь БУРИАД ОВОГТОИ ЯГ АДИЛ ДАВХАЦДАГ ЮМ. хэл яриа нь ч БУРИАДТАИГАА БАРАГ ЯЛГААГҮИ дээ ХАЛХЫН БАРГУУД БОЛ МАНЛАИ ВАНЫ БАРГА тэд ТӨВ АИМАГ БАЯН СУМ СЭРГЭЛЭН СУМ ДОРНОДЫН ГУРВАН ЗАГАЛД БУИ бас ДОРНОДЫН ХӨЛӨНБУИРЫН БАРГА БОЛ 1945 онд сүүлд ХӨЛӨНБУИР нутгаасаа МОНГОЛДОО ИРСЭН хөлөнбуир нутгаа санан ХӨЛӨНБУИР -р СУМАА нэрэлсэн баргууд болои. БАРГУЗИНСКИЙ СОБОЛЬ буюу БУЛГА бол ОРОС БҮҮ ХЭЛ ДЭЛХИЙД АЛДАРТАИ БУЛГА ДАА БАРГА БУРИАД НЭГ ЯСТАН ГЭСЭН Ч БОЛНО тэд тал нутаг руу баргажин төхөмөөсөө нүүж МАНЖ ДАГУУРУУДТАИ аилсаж СОЁЛ ЗАН ҮИЛ ХЭЛ ЯРИАНДАА Ч АВСАН ЮМ БИЙ ХЯТАД ОРОС МОНГОЛ 3-н УЛСАД ТАРХСАН БАРГУУД монголчууд бол мөөн М.ЭНХБОЛДЫН ААВ МИЕЭГОМБО ГУАИ БАЯН СУМЫН БАРГА ХӨӨН

10 сар 29. 19:28
chuluun

erhem erdemten zohiolchiin oruulsan bichwer (ctati) tiim ch sonin sodon shineleg gargalgaa gj olj harahgui bna. yum unshdag sudaldag humuust neleed ert ene tuhai nen yalanguya buriad barga sudlaachid bichij irsen tuhailbal chandmanii nom orosiin bolon eorupiin sudlaachdiin nomond durdsan baidg manai buriadiin sudlaachid neleed uguulsen bii de

10 сар 19. 23:10
гайхалтай

Эрхүүд Баргузин гэдэг кино театр байдаг

10 сар 14. 8:47
Алиса Мөнхцэцэг

Би гэдэг хүн тэтгэвэртээ гарчихаад бөөн баяр, багынхаа хүсэл мөрөөдлийг биелүүлэх сайхан боломж .Үүргэвчээ үүрээд хавараас авхуулаад аялаад л байна.Сая Дорнодоор Хөлөнбойр аймагаар туушиндаад өнгөрөв.Тэндхийн барга монголчууд өөрсдийгөө байгаль нуурын тэндээс нүүж ирсэн гэж ярьж байсан учир би их сонирхон уншлаа. Өөрөө яваад ирсэн тул сонирхох сонирхол буух нь хүртэл ондоо юм.Агуу их бичгийн хүн ардын уран зохиолч Л.Түдэв гуайдаа урт удаан наслаж эрүүл энх байгаарай гэж ерөөе. Танд баярлалаа.

9 сар 6. 19:21
Tudeviin balairliig sonsoxoor 1bolloo

НАДАД БАС ЭРГЭЛЗЭЭТЭЙ САНАГДААД байсиймаа ЯАГААД Их хааны асар их баялагаас ЯДАЖ ТАШУУРЫН ХУГАРХААЙЧ АЛГА бна вэ.өвөрмонголд ч байхгүй,орчин үед босгосон хоосон ҮЛГЭРИЙН сүржин үзмэрүүд.Тэр их үйл явдлаас эд өлгийн,хот суурингийн УЛ МӨР ЗААВАЛ үлдэх ЁСТОЙ ЗААВАЛ.Харамсалтай олигтой юм алга ДА.,Гэтэл ХАСАГСТАНД тэр үеийн САРАЙЧИГ гхт өргөө хотуудын туурь, ЧИНГЭС хааны ууган хүү ЗҮЧийн шарил Бунхан түүхийг гэрчлэн оршиж бхмаа.МНТы эртны ХЭРЭЙД,НАЙМАН ,МАНГУТ,ЖАЛАЙР,ХОНГИРАТ аймаг овгууд болон ИХ ХААНЫ шууд угсаа болох ТӨРЕ чүүдын хэлхээг ХАСГУУД олон зуун жил тасрлалгүй өвлүүлж явааг нь СУДАЛЖ мэдээд ,,, БИ ШОКОНД ОРСИЙН Ш ДЭЭ..хэхэхэхМГЛ үндэсний дээл хувьцасхантаз,хөөрөг да_лян.шанз лимба хуучир ёчинтой урд зүгийн аялгуу нэвт шингэсэн ардын ДУУ. төрийн далбаан дээрхи ИНЯН(манай эрдэмтэд эр эм загас гэж бурдаг бсн хэхэ) гхм ЭНЭ ИХ ХЯТАДын соёлыг ЯАЖ ТАЙЛБАРЛАХ ВЭ.Бидны ӨВӨӨ ЭМЭЭгийн бидэнд өвлүүлсэн мөнгөн эдлэл эмээлын баавар.дэнзэн ташуур босоо захтай дээл ГХМт, ер нь МГЛ үндэсний соёлын өв ЯГААД ЭРТны БУНХАН малтлагаар илэрдэггүйЮМ бэ..Архиологийн олдворууд шаал өөр зүг заагаад байхнь урамгүй.Та соёл өөрчлөгддөг гэх байх,гэвч ХЯТАД МАНЖийн өв соёлийг хойч үе УДАМ нь ЯЛГАХАА байтлаа ӨӨРИЙМШҮҮЛСЭН нь хэний буруу вэ.

10 сар 17. 20:17
Зочин

Bi teriig Manj-tai bish, orosiin communism-tai l holboj oilgoj bgaa. ted l bidnii tuuhiig balluurdaj hayagiig oroldson

2016, 12 сар 12. 10:15
Зочиn Khovd

Arguul ikh erdemten abugai bichig useg tailagdna gej eniig khelekh baikh ta min urt naslaj ushuu olon saikhan tuukhiig uguulej ukhaaniig mini telsen uguuleg bicheeree ta

2016, 12 сар 11. 0:19
Зочин

Zochin

2016, 12 сар 11. 0:23
Зочин

БАРГАЖИН ГЭДЭГ НЬ ОДОО ХАЛХ ГЭЭД БАЙГАА БИД НАР БОРЖГОН ОВОГТОЙ ГЭЭД УРАГАА НЭРЛЭЭД БАЙГАА ГЭЖ ОЙЛГОЛОО .ЗӨВ ҮҮ ОЙЛГОВ УУ ЯАВ.???

2016, 12 сар 8. 6:49
Зочинogi

Niitlel bichine gej eniigl heleed bgaamshdee!! odoogiin ene uchir ni oldohgui yum bicheed bga patsanuudaa!!!

2016, 12 сар 7. 19:15
Зочин

Үнэхээр агуу юмдаа Түдэв абугай. Түүний бичсэн зүйлүүд нь аргагүй өөр, нэрээ тавиагүй байсан ч Түдэв гэж мэдэгдээд байдаг. Юм мэддэг түүнийгээ тайлж бусдад ойлгуулж чаддаг хүн гэдэг ийм л байдаг. Даанч төвийн хэвлэлүүдэд түүний бичсэн зүйлүүд ховор юм даа

2016, 12 сар 7. 10:27
Зочин

Сайхан бичсэн байна.

2016, 12 сар 6. 22:21
Зочин

yostoi saihan tuuh bna'

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Унших СЭДЭВ-ээ өөрөө сонгодог боллоо

12 сард сонгогдсон сэдэв
Дундад зууны Европ
2018 оны 1 сарын онцлох сэдвийн санал хураалт явагдаж байнаЭнд дарж саналаа өгнө үү