Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1911 онд Чин улсын засаг захиргааг түлхэн унагаж VIII Богд Жабзундамба хутагтыг хаан ширээнд залж төрийн тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн зурвас үеийг хамруулан ойлгоно.

Монголчууд мөхөж байсан уу?Уншсан5,603

XIX зууны эцэс, XX зууны эхэн үеэр Монголд ирж байсан жуулчдын дунд ч, энэ оронд амьдардаг орос оршин суугчдын дунд ч монголчууд мөхөж сөнөж яваа, тэдний тоо хэмжээ дэндүү хурдан буурч байна гэсэн яриа ихээхэн өргөн дэлгэрсэн байв.

Сэтгэгдэл 11ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2017, 10 сар 26. 16:15
Зочин

Яахав дээ. Бид бас л мандан бадарч асан бусад үндэстэн шиг хоёрын хооронд шовинист үзэлтэй байдаг. Зөвхөн бид л гэсэн. Оросын хувьд өнхцөл бас л ийм. Зүүн европын оронд тархан суурьшсан слав үндэстнүүдийн дотроос тэртээ цаг үед ялгаран гарсан нь русь гэгч ханлиг байсан. Голлох омог, аймаг, ханлиг нь бусаддаа зонхилдог нийгмийн жишгээр энэ өргөн уудам нутаг дээрх засаглал чухам энэ нэрийн дор мандаж байж. Угтаа бол Европ тивийн уугуул болон нүүдэлчин овог аймгууд тэрчлэн алс дорнод, ойрхи дорнод, сибир, байгалийн хязгаарын үндэстэн, угсаатан, отог омгийнхон л гэсэн үг шүү дээ. Хятадад ч гэсэн ийм үзэгдэл байсан. Түүнийг нь династи гэдэг. Тухайн династи зонихилж байгаа нь түүнийг эрхшээж буй үндэстний засаглалын хүрээн дэх асуудал болохоос манж ч юмуу, монгол ч юмуу бүх үндэстнийг төлөөлөх бололцоогүй гэсэн үг. Түүнчлэн 9-10-р зууны үед үүсэн бий болж 12-р зуунд аймаг, ханлигийн хэмжээнд хүрсэн зүүн азийн овог аймгууд дотор Хамаг Монгол гэсэн аймаг зонхилох болсон учраас хожмын улс орны нэр үүгээр танигджээ. Монгол гэж хэтэрхий үндсэрхэх, онцгойрох явдал хэрэггүй юм. Хүннү, Сяньбигээс эхлээд Буриад, Ойрад, Тунгус, Зөрчид, Монгол, Халх гэж байгаа нь бүгд л зүүн азийн нүүдэлчдийн угсаатны групыг л үүсгэж байгаа болохоос тухайн нэг овог, үндэстнээр ялгарах нөхцлийг бий болгож чадахгүй. Яагаад гэвэл тэдний үүх түүх, гарал угсаа модны үндэс мэт ширэлдэн, ээдэрсэн байдаг ба аль нь ч нөгөөгүйгээр өнөөг хүртэл шалгаран үлдэх боломжгүй бөгөөд отог омгийн зохион байгуулалт, түүн дээр суурилсан нийгмийн харилцаатай байсанд учир нь оршино. Дэлхийн улс төрийн хүрээнд аваад үзэх юм бол энэ хавьцаа нүүдэллэн буй овог угсаатан, үндэстнүүд монгол гэдэг нэрээр харьцангуй танигдсан учир түүнийг бэлгэдлийн ач холбогдол өгч тусгаар улсаа ийн нэрлэсэн хэрэг. Түүнээс энэ бол тотём биш. Эндээс үүсч болох ойлголтын зөрчил, төөрөгдөл бол нармай үзэл, хэт үндсэрхэх үзэл юм. Энэ бол бид бүхэн хураасан цуглуулсан ололт амжилтаа ёстой агшин зуур хавцал руу хөл алдан нисэх шиг хоромхон зуурт үгүй

2017, 10 сар 26. 16:23
Зочин

хийж болох тийм омтгойрлын эхлэл юм. Энэ бол эх оронч байгаа хэрэг биш. Энэ бол үндэсний үзэл биш. Энэ бол туйлшрал, омтгойрол, саваагүй бодлого. Ийм байдлыг тухирч, өөгшүүлэн тунхаглагч нь харин цэвэр үндэсний үзлийн хувьд ихээхэн зөрчилтэй, давхар санаа агуулсан этгээд байж болох талтай. Яагаад гэвэл энэхүү омтгойрол, явцуу үзэл нь үндэстний нэгдсэн эрх ашиг бүрэлдэх түүнчлэн иргэдийн, нийтийн нэгдмэл сонирхол бий болж түүний дагуу нийгмийн зохион байгуулалт бий болоход маш их саадтай байдаг. Улс төрийн хувьд ч энэ маш хор хохиролтой. Бид өнөөдөр харьцангуй иргэншиж, төлөвших замдаа яваагийн хувьд иймэрхүү явцуурлыг аль болох учрыг нь таньж түүнээс тойрох ёстой. Үгүйдээ л энэ үзэл цэгцтэй танин мэдэхэд маш их саадтай. Өнөөгийн монголын түүх судлагдахууны асуудал бараг л мэдрэл муутай хэдхэн үндсэрхэх үзэлтний гарт л байна шүү дээ. Түүх бичлэгт маань шинжлэх ухааны үнэр улам бүр багасч байна. 13-р зууны үеийн түүх судлал бол ердөө л нэг туульсын хэмжээнд л өрнөж байна. Бодитой судлагдсан юм бараг алга. Үлгэр, домог, ялгуусан туульс л хөврөөд байдаг. Маш харамсалтай. Осолдохгүй дэлхийн түүхчид гэж байж манай хэнээтнүүд бас тэндээс мэдээллээ сурвалжилж байдаг болохоор л арай ч түүх маань баларчихгүй байгаа гэсэн итгэл төрөх юм. 13-р зууны түүх байтугай бид 20-р зууны түүхээ ч үнэн зөвөөр нь сэргээж чадахгүй, нөгөөх л улааны үзэл, нэг хүнийг тахин шүтэх явдлаасаа ангижирч чадахгүй л байна шүү дээ. Бидний өөрсдийн домгийн язгуур сэтгэлгээ, улааны үзэл суртал бидний толгойд одооч үүрлэсээр байгаа учир бид асуудлыг эрүүл ухаанаар шүүн шинжилж чадахгүй байна. Энэ бол сайн зүйл огт биш.

2017, 9 сар 6. 18:28
Зочин

yo heden zagvar omsogchid biee unelegch geed bsan chin bugdeeree yanhan bsan yum uu

2017, 4 сар 13. 18:14
Майский

Бас л нэгэн урвагч нөхөр хүн амын тооллогын баримтыг Майскийд зарчихсан байдаг. Майский монгол мөхөж байна. Би сүүлчийн гэрч боллоо гэж дуу алдан бичсэн байдаг.

2017, 1 сар 18. 21:25
Тоо

1750-60-д оны үед Манж нар Монголын өндөрлөгийг эрхэндээ авсаны дараа бид юутай болов гэдгээ мэдэх гэж хийсэн тооллогын дүнд Халх монгол 1,7 сая Зүүн гар /Зүүн гарт одоогийн ОХУ Тува, Алтайн хязгаар, БНХАУ Шинжааны нэг хэсэг орж байж, тэр үед Зүүн гар нь тусдаа улс гэж тооцож байж/ 1,4 сая хүн амтай гэсэн дүн гарч байж. Ардын Хувьсгал ялсаны дараа Зөвлөлт гүрэн тооллого хийж үзхэд Халх Ойрд нийлээд 450,0 мянга гаруйхан хүнтэй байна гэсэн байдаг. Манжийн зүгээс Зүүн гарт хийсэн аймаглан устгах бодлогоос дүрвэсэн торгууд нар Ижил мөрөнд очсоны дараа бүрч аймшигтай дарлалд орсон учир нэг хэсэг нь оросын хаанаас зугатаж эргэн манжийн хаанд дагаар орсон бөгөөд эдний ор хойч одоогийн шинжааны Эзнээ хошуунд нутгалжээ.

2017, 1 сар 20. 23:22
Зочин

Ингэж бичиж байсан Майский Сталины тушаалаар 1959 онд монголыг мөхөж байгаа гэсэн дүгнэлт гаргаж байв. Гэвч Прежевалький, Ларсен зэрэг бусад олон жуулчид монголыг их эрүүл чийрэг үндэстэн тооны хувьд цөөн ч гэсэн өсч хөгжиж буй гэж байв. Ингээд Сталины тушаалаар монголын түүхийг гуйвуулан бичиж их хядлагаар цөөрсөн хүний тоог дарахын тулд элдэв өвчин гэж зохиосон юм. Үүнд одо бид итгээд оросын хүчээр хөгжсөн сэргэсэн гэж хууртан б. Арьс өнгөний өвчин энэ тэр бол худлаа дүгнэлт тийм өвчингйү орон хаана чбайгаагүй. Орос өөрөө баригдаж үхэх гэж байв

2017, 11 сар 24. 15:00
Зочин

юуных нь их хядлага..30 мянган эсэргүүг буудаа л биз

2017, 11 сар 24. 15:02
Зочин

манж нар 1755-1758 онд Зүүнгарт хядсан 480.0 монгол хүн,ижил мөрнөөс нүүж ирэх замдаа алуулж олзлогдон боол болсон 100.0 монгол хүн л харамсах ёстой гамшиг...тэр 30.0 лам нар яах вэ,зарим нэг яах аргагүй эсэргүү бсан л биз дээ

2017, 10 сар 26. 15:35
Зочин.

Хүн амын түүхээ мартаж тархи уймрах гадын өр зээлд орж гутрах, буруу шашин шүтэж эрчүүд ламчлан амьрах гээд үндэстэн мөхөх шалтаг олон

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Унших СЭДЭВ-ээ өөрөө сонгодог боллоо

5 сард сонгогдсон сэдэв
БНМАУ-ын үе
7 сарын онцлох сэдвийн санал хураалт явагдаж байнаЭнд дарж саналаа өгнө үү