Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хорвоогийн элдэв сонин хачин, танин мэдэхүйн нийтлэлүүдийг тоон дарааллын сонирхолтой хэлбэрт оруулж уншигч танд хүргэж байна. Таалан сонирхоно уу!

Хүн төрөлхтөнийг өөрчилсөн хүүхдийн 10 санааУншсан2,818

Хүүхэд л болсон хойно элдвийг сэдэж, санаачлах нь зүйн хэрэг. Гэхдээ тэдний хийсэн бүтээсэн зүйлс нь үргэлж хүмүүсийн сайн сайхны төлөө цагаахан сэтгэлээс урган гарсан байх аж.

Хүүхэд л болсон хойно элдвийг сэдэж, санаачлах нь зүйн хэрэг. Гэхдээ тэдний хийсэн бүтээсэн зүйлс нь үргэлж хүмүүсийн сайн сайхны төлөө цагаахан сэтгэлээс урган гарсан байх аж.

Олимпийн шинэ төрлийг санаачлав

Зуны олимпод ордог батут дээр үсрэх гэсэн төрлийг бүгд мэднэ. Тэгвэл энэ батутыг 1930 онд Жорж Ниссен хэмээх 16 настай гимнастикч жаал бүтээсэн юм.

Тэрээр циркийн гимнастикчид тоглолтын үеэр хамгаалалтын торон дээр үсрэн бууж байгааг хараад өндөрт үсэргэдэг юм хийх санаа төржээ. 16 настай жаал гэртээ эргэж ирээд хатуу даавуун эдийг бэхэлж байгаад хамгийн анхны батутыг бүтээсэн байдаг. Улмаар спортын нэгэн шинэ төрөл байж болох тухай үүнийгээ судлаж, элдвийг тооцоолсоордээд сургуулийн бакалаврын дипломоо авахдаа патентжуулж авчээ. Жорж Ниссений дэлхий даяар спортын нэгэн төрөл болон хөгжүүлэхэд бүх л насаараа зүтгэсэн хөдөлмөр талаар болсонгүй 2000 онд Сиднейн олимпод багтаж орсон юм. 2008 оны Бээжингийн олимпод өөрийн сэтгэж олсон спортынхоо олимп дахь нээлтийг хийж байв.

Телевизорыг 14-тэй хүү бүтээж байв

Ирээдүйн алдартай зохион бүтээгч, инженер, физикч эрдэмтэн Фил Фарнсворт телевизорыг бусдаас түрүүнд санааг нь олж бүтээхдээ 14 настай жаалхүү байлаа.

Тэрээр зайнаас дүрс дамжуулах схемийг анх удаа зохион бүтээж улмаар физикийн биетүүдийг цахилгаан гүйдлийн тусламжтайгаар дүрс дамжуулагч болгон хувиргаж чадсан юм. Гайхалтай нь энэ санаагаа Фило Фарнсворт хүү төмсний талбайд ажиллаж байгаад олсон гэдэг.

Бидэнд телевиз үзэх боломж олгосон жаалхүү ирээдүйд радио телевизийн 165 патентыг эзэмшигч болох төдийгүй 32 настайдаа л “Фарнсвортын телевиз радиогийн корпораци”-ийн эзэн болсон байлаа.

Тариаланчдын хөдөлмөрийг хөнгөвчлөв

Сайрус Маккормик гэдэг 15 настай хүү 1824 онд нэгэн гайхалтай санааг сэдэж улмаар бүтээлээ туршсаны дараагаар дэлхий ертөнц өөрчлөгдсөн гэхэд болно. АНУ-ын Виржина мужийн фермерийн хүү хар багаасаа л аав, ээжийгээ өдөржин тариан талбайд хүнд хөдөлмөр эрхлэхийг харж туслахыг хичээдэг байлаа.

Тэрээр механик хадуур бүхий төхөөрөмж бүтээж үүнийгээ моринд хөллөж тариагаа хадсанаар бүх дэлхийн тариачид, фермерүүдийн хөдөлмөрийг хөнгөвчилж чадсан юм. Ирээдүйд Сайрус Америкийн хөдөө аж ахуйн салбарын тэрбумтан болсон юм.

Цаснаа явагч бүтээв

Цаснаа явагч гэж цасан дээгүүр айхтар хурдалдаг унаа байдаг. Үүнийг мөн л хүүхэд зохиосон юм. 1922 онд Жозеф Арманд Бомбардьер гэдэг 15 настай жаал аавынхаа хуучин “Форд” машиныг засах дуртай байжээ.

Тэгж байгаад нэгэн удаад машины урд дугуйг цанаар сольж, ар талын дугуйнд нь гинж хийгээд явж үзтэл их цасан дээгүүр маш хурдтай давхижээ. Энэ бол дэлхийн хамгийн анхны цаснаа явагч юм. 15 жилийн дараа энэ цаснаа явагчийг сайжруулан өөрчилж бөөнөөр нь үйлдвэрлэн худалдаалж эхэлсэн юм.

Хорт хавдраас сэргийлэв

Жек Андрака гэдэг америк хүүхэд 2012 онд 15 настайдаа ходоодны хорт хавдрыг эрт оношлох нэн мэдрэмтгий шинжилгээ авах аргыг нээсэн юм.

Хүүгийн бүтээсэн тусгай мэдрэгч нь хорт хавдартай үед хүний цусанд үүсдэг мезотолин нэртэй уургийг маш сайн илрүүлдэг. Жекийн бүтээсэн арга нь уламжлалт аргаас 26 мянга дахин хямд гэдгээрээ онцлог. Ийм гайхалтай бүтээлийнхээ ачаар тэрээр олон зуун мянган долларын тэтгэлэг сургуулиасаа авч их хэмжээний шагналын сантай эрдэм шинжилгээний ажилтнуудад олгодог олон шагналын эзэн болжээ.

Чихэвч ба Честер Гринвуд

1873 онд 15 настай Честер Гринвуд мөсөн гулгуур дээр тоглож байгаад чихээ хөлдөөчихжээ. Эдгэрснийхээ дараа мөсөн гулгуур дээр гулгаж байгаад дахиад л хөлдөөчихжээ. Тэрээр малгай өмсөх тун дургүй нэгэн байсан учраас ийнхүү чих дааруулдаггүй “үстэй чихэвч” бүтээсэн байна. Честер дөрвөн жилийн дараа өөрийнхөө бүтээлийг патентлаж аваад үсэрхэг дулаалгатай чихэвчний үйлдвэр байгуулан амжилттай ажилласан.

Далай тэнгис баярлуулагч

Өнөө цагт далай тэнгисийн ус манай гаригийн хогийн сав болчихоод байгаа билээ. Тэгвэл хүн төрөлхтөний одоог хүртэл хог битгий хаяаарай хэмээн санаа зовохоос цаашгүй байсан зүйлийг 19 настай оюутан бүтээсэн юм. Бояан Слат хүү далай тэнгисийн усыг шүүрдэгч усны машин зохион бүтээсэн нь пластик эд зүйлсээс эхлээд элдэв хортой химийн бодис агуулсан бүхий л хог хаягдлыг шүүрдэн цэвэрлэх ид шидтэй юм.

Одоогоор түүний бүтээсэн төхөөрөмжөөр 20 тэрбум тонн хог хаягдлыг далай тэнгисээс шүүрдэн авч хог хаягдал боловсруулах газарт тушаажээ. Байгаль дэлхийг баярлуулсан шидтэй зүйл зохион бүтээсэн хүүгээс цаашид ч гайхалтай бүтээлүүд олноор төрөх бизээ.

Шүдэнзний эзэн

Өнөөдөр чүдэнз гэдэг хамгийн энгийн зүйл гэж санагдаж байж болох. Гэвч 19 дүгээр зуун хүртэл хүн бүрийн халаасанд багтах гал гаргах ийм энгийн эд байсангүй. Чүдэнзийг 1830 онд Францын Шарль Сориа гэдэг дунд сургуулийн сурагч анх зохион бүтээсэн гэдгийг мэдэх хүн цөөн. Сориа нь химийн хичээл дээр багшийнхаа хийсэн туршилтыг харж байгаад өөрөө асдаг зүйл хийх боломжтой гэж боджээ. Зуны амралтаараа гэртээ уйгагүй туршилт хийсний эцэст калийн давс шингээсэн нарийхан модыг фосфор түрхсэн гадаргуу дээр үрэхээр асдаг болгосон анхны чүдэнз байлаа. Харамсалтай нь Сориа болон түүний ар гэрт нь бүтээлээ патентлахад шаардлагатай 1500 франк байсангүй. Тэднийг мөнгө цуглуулж байх хороонд Германд өөр нэгэн хүн Сориатай адил аргаар чүдэнз хийгээд түрүүлж патентлан худалдаанд гаргасан байдаг. Гэсэн хэдий ч Шарль Сориа Францын алдартай химичдийн нэг болсон юм.

Хараагүйчүүдэд ертөнцийг шинээр харуулав

Луи Брайль 1809 онд Францд төржээ. Тэрээр 3 настайдаа аавынхаа ажлын багажаар тоглож байгаад шөвгөөр нүдээ гэмтээжээ. Гэмтэл нь сүйдтэй биш байсан ч халдвар орсны улмаас харах чадвараа алдаж, улмаар

 

нөгөө нүдэнд нь үсэрхийлснээр хараагүй болсон аж. Тэрээр жирийн хүүхдүүд шиг ном уншихыг асар их хүсдэг байсан ч яалтай билээ. Нэгэн удаа гэрт нь цэрэг эр хоноглоод явжээ. Цэрэг эр армийнхан харанхуйд гэрэл гаргалгүйгээр мэдээлэл уншихдаа хэрэглэдэг нууц бичлэгийг хүүд сонирхуулсан байна. Үүнээс хойш Брайль хүү хараагүй хүний уншдаг ном бүтээхээр 3 жил оролдсоны эцэст зорьсондоо хүрч 1924 онд 6 цэгийн байрлалын хувилбаруудын туслажтайгаар үсэг тоог уншиж болох товгор бичиг үсгийн тогтолцоог буй болгосан байна.
1829-1879 онд Англи, Герман, Америкд түгэн дэлгэрч 1878 онд Ромд болсон бүх дэлхийн конгрессоос Брайлийн бичиг үсгийг хараагүй хүнд зориулсан албан ёсны бичиг хэмээн баталжээ.Брайлын ном болон үсэг бичгийн тогтолцоо өнөөг хүртэл хамгийн сайнд тооцогдсоор л байна. Луи Брайль авъяаслаг хөгжимчин байсан бөгөөд Парисын сүм дугануудын орган хөгжмүүдийг тоглодог байв. Тэрээр хараагүй хүмүүсийн бичиг үсгийг зохиосон төдийгүй нотыг зохиосон байна. Өнөөдөр олон зуун мянган хүн харааны бэрхшээлтэй ч Брайлийн цагаан толгойн ачаар ном уншиж, захидал бичиж байна.

Аавтайгаа тоглохын тулд

Тооны машиныг зохион бүтээсэн хүн бол Францын математикч Блез Паскаль юм. Балчир наснаасаа эхлэн онцгой хүүхэд гэдэг нь тодорхой байжээ. Тэрээр 1642 онд буюу 18 настай байхдаа “Паскалина” тооны машинаа бүтээсэн. Паскаль аавдаа туслахын тулд үүнийг хийжээ. Учир нь түүний аав татвар хураагч байсан бөгөөд удаан хугацааны турш залхмаар их тоо боддог байсан аж. Хүү аавтайгаа хамт тоглохыг тэсэн ядан хүлээж тэсэлгүй унтаад өгдөг байжээ. Эцэг нь математикаар хичээллэхийг хориглосон боловч нууцаар геометр үзэж эхэлсэн бөгөөд найман оронтой тооны үйлдэл хийдэг механик тооны машин зохион бүтээжээ. Түүний бүтээсэн анхны тооны машин одоо Парисын музейд хадгалагдаж байдаг юм.

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]